макро эдийн засаг лекцүүд

2011-10-21,

Мөнгөний зах зээл

Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд улсын төсөв нь төвлөрсөн мөнгөн хөрөнгийн санхүүгийн гол төлөвлөгөө, санхүүгийн хөшүүргийн гол цөм, Ө.х сангийн  бодлогын үндсэн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ.

Мөнгө гэдэг нь хөрөнгийн бирж дээр арилжаасан зориулалттай бөгөөд гарсан этгээдийнхээ хөрөнгөөр баталгаажсан баримт бичиг буюу гүйлгээний чадвар бүхий санхүүгийн бараа юм .Үнэт цаас түүний төрлүүд арилжаалах нөхцөл, баталгааны хувьд ялгаатай байх боловч түүнийг гаргагчдаа хөрөнгө оруулалт санхүүжилтын эх үүсвэр болж чадах ба эзэмшигчдийнхээ хувьд хожим мөнгөөр илэрхийлэгдсэн орлого оруулж байдгаараа ижил агуулагатай юм.
Үнэт цаас нь: 1. Хувьцаа
2. Өрийн бичиг
3. Бонд барьцаа
4. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг
5. Чек өрийн баталгааа (вексель) гэх мэт олон төрөлтэй.
А.Хувьцаа гэдэг нь хөрөнгө эзэмших эрхийн баталгаа буюу тухайн пүүёийн хөрөнгийн тодорхой хэсгийг эзэмшиж байгаа гэдгийг илэрхийлсэн ашгаас хамаарна.
Ногдол ашиг нь хувьцаа нэг бүрт тооцож гаргасан мөнгөн илэрхийлэг боловч түүнийг хувьцаа эзэмшигчдэд мөнгөөр бичиг эсвэл хувьцааны хэлбэрээр олгож байвал түүнийг хувьцаат ногдол ашиг гэж нэрлэнэ.
Хувьцаа нь дотроо:
-Энгийн
-Давуу эрхтэй хувьцаа
Б.Зээл олгоохыг гэрчилж байгаа үнэт цаасыг өрийн бичиг гэж нэрлэдэг.Өрийн бичгийг худалдаж авах нь түүнийг гаргасан байгууллагад мөнгө зээлдүүлж байнга гэсэн үг юм.
Нөгөө талаас хөрөнгийнхөө харьцангуй аюулгүй байдлыг хангах илүү баталгаат ,хүү олон сонирхолтой хүмүүс ,байгууллага, өрийн бичиг худалдаж авдаг.Иймд өрийн бичгийг
-Засгийн газар
-Орон нутгийн захиргаа
-Компани аль аль нь гаргаж болно.
Ихэнхдээ засгийн газар ,орон нутгийн засаг захиргааны байгууллагаас өрийн бичгийн гол төсөв ,төсвийн алдагдлыг нөхөх ,үйлдвэр ,пүүс банкууд нэмэлт хөрөнгийн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой хангах зорилгоор тодорхой хугацаатай гаргадаг.
Өрийн бичиг гаргагч нь түүний худалдан авах, хүмүүс байгууллагад жил бүр тодорхой хэмжээний хүү хугацаа дуусахад нь анх зээлдэж авсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ.

Бирж түүний төрөл
Бирж нь бараа, үнэт цаас, гадаад валютын солилцоог явуулдаг байнгын ажиллагаа бүхий бөөний худалдааны хэлбэр юм. Зах зээлийн эдийн засгйин харилцаа хөгжсөн нөхцөлд үйлдвэрийн эзэн,үйлдвэрийн хэрэгсэл, ажиллах хүчийг таваарын ба ажиллах хүчний зах зээл дээрээс худалдан авах бөгөөд эхнийхийг хөрөнгийн ба бирж гэж нэрлэдэг.
А. Таваарын
Б. Хөдөлмөрийн
В. Хөрөнгийн гэж зах зээлийн харилцаанд оролцож байгаа обьектын эдийн засгийн агуулгаар нь дээрх төрөлд ангилдаг.
Хөрөнгийн бирж, түүний зохион байгуулалт
Хөрөнгийн бирж нь аливаа зах зээлийн адил худалдагч ба худалдан авагчид уулзан арилжаа хэлцэл хийдэг газар бөгөөд түүний үйл ажиллагаанд олон тооны байгууллага хүмүүс оролцоно.
Хөрөнгийн бирж дээр пүүс компаниудын үнэт цаасыг худалдаж худалдан авахаас гадна улсын өрийн бичиг бусад бүх төрлийн үнэт цаасыг арилжиж байдаг. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа зөвхөн үнэт цаас арилжах үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй түүнээс гадна бонд, алт зэрэг хөрөнгийн бусад хэлбэрийг борлуулдаг. Хөрөнгийн бирж нь байгууллага хүмүүст сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг дайчлан үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулах гол механизм юм. Биржийн ажилтнууд нь өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу брокер, трейдер дилер гэж хуваагдана.
- Брокер нь хувьцаа худалдах болон худалдан авах хүмүүс байгууллагад зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.
- Трейдер- худалдагч ба худалдан авагчийн хооронд холбон өгч арилжаа явуулах үүрэг бүхий биржийн танхимд ажилагсдыг хэлнэ.
- Диле –хэрвээ брокерууд хувьцааг өөрийн хэрэгцээндээ зориулан өөрийн хөрөнгөөр худалдан авч гэрээ байгуулбал дилер гэнэ.
Анхдагч зах зээл гэдэг нь үйлдвэр, компаниудаас шинээр гарч ирсэн үнэт цаасыг борлуулах, хөрөнгийг аривжуулах зорилготой үйл ажиллагааг хэлэх бол, эргэлтэнд орсон үнэт цаасыг худалдаж, солилцох үйл ажиллагааг хоёрдогч зах зээл гэж ойлгож болно. Энэ байдлаас үндэслэн бирж нь нэг талаас хөрөнгө хуримтлуулах найдвартай төлбөр болж, нөгөө талаас хөрөнгө олох таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Ө.х үнэт цаасны зах зээл гэж хувьцаа, бонд, өрийн бичиг худалдан авах, худалдах орон зайг хэлнэ.
Үнэт цаасны зах зээл зайлшгүй байх учир шалгаан гэвэл:
1. Хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг гүйлгээнд оруулж, эздэд нь бизнес хийж ашиг олох боломж олгох
2. Пүүс компани, банкууд өөрсдийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл үйлчилгээ өргөтгөн ашиг орлогоо нэмэгдүүлэх
3. Банкны зээлийн, нөхцөл, хугацаа, хүү, уян хатан байдал, түүнийг ашиглагчдын нөхцөл шаардлага дээр банкууд нэлээд монополь байдаг болохоор хувьцаа обилгаци гаргаж санхүүгийн эх үүсвэр олон шаардлагатай болдог.
4. Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад тодорхой төслийг санхүүжүүлэх эх үүсвэр олох зэрэг шаардлага урган гардаг .
Брокерийн пүүс ийн үйл ажиллагаа
Хүн бүрийг нэг үйлдвэр, пүүс компанийн хувьцаа эзэмших? Түүний ашиг орлогоос хувь хүртэх, удирдах үйл ажиллагаанд оролцох боломжийг брокерийн пүүс гэнэ.
Ө.х үйлдвэр пүүс компаниас гаргасан хувьцааг иргэдэд хэрхэн яаж хүргэх ажлыг гардан гүйцэтгэх байгууллага бол тус улсын хөрөнгийн биржийн гишүүн болон аймаг хотын брокерийн пүүс юм. Эндээс үзвэл уг байгууллага нь
а. Нэг талаар иргэдийн захиалга биелүүлэх
б. Нөгөө талаас үйлдвэр аж ахуйн хувьцааг борлуулах зууч лагч байгууллага юм.
Иймд брокерийн пүүсийн үйл ажиллагаа дараах байдлаар хэрэгжинэ.
- Хувьцааны талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх
- Зах ийлгаа хөрөнгийн биржид байгаа хэлцэл хийх эрх бүхий өөрийн итгэмжилсэн дилерт дамжулах
- Ногдол ашиг тараах
- Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах талаар компаниудын туслалцаа үзүүлэх г.м
Хэрэв хувьцаа авах захиалга биелэхгүй бол хөрөнгө оруулагч дахин захалга өгөх буюу эсвэл итгэмжилж, хамтын санд шилжүүлэх эрхтэй байна.
Биржийн худалдаа нь:
А. Бэлэн бус
Б. Шууд гэж хоёр төрөлтэй байна.
А. тохиолдолд бараа борлуулах гэж байгаа аж ахуйн нэгж хүмүүсээс биржид ирүүлсэн тодорхорйлол тыг үндэслэн, тэдгээр бараг урьдчилан худалдах үйл ажиллагааг бэлэн бус гэнэ.
Б. Тохиолдолд худалдан авагч нь бүтээгдэхүүнээ нүдээр үзэж худалдаж авна. Үүнийг биржийн худалдааны шууд ил төрөл гэнэ.
Таваарын биржийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
- Мэдээллээр хангаж зуучилсны шимтгэлийн орлого
- Захиалга биелүүлснээс
- Торгууль төлбөрийг шийдвэрлэж барагдуулсан
- Бусад төрлийн үйл ажиллагааны орлого г.м

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

баярлалаа
бичсэн Зочин цаг: 15:49, 2013-04-04 | Холбоос | |



:-)
 
xaax