макро эдийн засаг лекцүүд

2011-10-21,
Эдүгээ дэлхийн аль ч улс оронд гадаад худалдаа нь өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Улс орон бүр цаг уур, байгалийн баялаг, хөдөлмөр, капитал, нөөцийн тоо чанар, дээр үеэс өвлөж ирсэн уламжлал техник, технологийн түвшингээрээ харилцан адилгүй байдаг. Энэ нь аль нэг оронд байхгүй ямар нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх буюу харьцангуй бага зардлаар үйлдвэрлэх боломжийг олгодог учраас гадаад худалдаа үүсч хөгжих нэг үндсэн нөхцөл болдог байна. Өөрийн оронд үйлдвэрлэх боломжгүй буюу харьцангуй өндөр зардлаар бүтээгдэх бараа үйлчилгээг бусдаас худалдан авахын тулд бусдад байхгүй буюу тэднээс харьцангуй бага зардлаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах ёстой. Иймээс гадаад худалдаа нь: а. Экспорт б. Импорт гэсэн гадагшлах дотогшлох хоёр урсгалтай байдаг. Гадаад худалдаа үүссэнээр аль нэг улс орон нь ямар нэг бүтээгдэхүүнийг дотоодын эрэлт хэрэгцээнээс илүү гаргаж үйлдвэрлэх болж уг бүтээгдэхүүнээр төрөлжиж ирсэн. Ингэж олон улсын хөдөлмөрийн хуваарь үүссэн байна. Гадаад худалдаа нь - Харьцангуй бага зардлаар өөрсдийн эрэлт хэрэгцээг хангах - Үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх замаар зардлаа хямдруулан хэмнэлт гаргах боломжийг олгодог хамгийн ашигтай арга хэлбэр юм. Төрөлжилт ба харьцангүй давуу тал. Сонгодог эдийн засгийг үндэслэгчдийн нэг Д.Рикардо анх харьцангуй давуу талын зарчим ба хуулийн тодорхойлсон. Жишээ нь: Англи улс Португал улсаас вино импортоор авч цэмбэ экспортлох нь ашигтай гэж үзсэн. ӨХ Англи улсад цэмбэ үйлдвэрлэхэд нэг жилийн хугацаанд 100 ажилчин шаардлагатай. Вино үйлдвэрлэхэд 80 хүн шаардлагатай байв. Иймд Англи улсад вино оруулж ирээд цэмбэ гаргахад ашигтай. Харин Португалид бол вино гаргаад цэмбэ оруулах нь ашигтай байв. Өөрөөр хэлбэл нэг хэсэг үйлдвэрлэгч нэг төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ хөдөлмөрийн болон бусад төрлийн нөөцөөр зардал тоо хэмжээний хувьд бага байгаа учир нөгөө үйлдвэрлэгчийн өмнө харьцангуй давуу талыг бий болгоно. Д. Рикардо харьцангүй давуу талын зарчмыг боловсруулахдаа үйлдвэрлэгч хөдөлмөрийн хүчин зүйлийг тооцож үзсэн байх ёстой гэж үзсэн. Эдийн засгийн ухааны үндэслэгч Адам Смит үндэстэн бүр А. Байгалийн баялаг Б. Байгаль, цаг уурын нөхцөл байдал В. Хөдөлмөрийн капиталын нөөцөөрөө харилцан адилгүй учраас ямар нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээр дагнан төрөлжихийг эрмэлзэн байдаг бөгөөд энэ нь гадаад худалдаа үүсэж хөгжих үндсэн нөхцөл юм гэж үзэж байсан. Гэвч бодит байдалд гадаад худалдаанд үнэмлэхүй давуу тал бус харьцангүй давуу тал гол үүрэгтэй болохыг Английн эдийн засагч Д. Рикардо анх нээн харуулж өөрийн харьцангуй давуу талын онолоо  боловсруулсан. Харьцангуй давуу тал гэдэг нь тухайн улс орны харьцангуй бага зардлаар бүтээгдэхүүн үйчилгээ үйлдвэрлэн гаргах чадавхи юм. Э. Хэкшэр ба Б.Олин нарын загвар Шведийн эдгээр эдийн засагчид Д. Рикардогийн зарчмыг өөрсдийнхөө загварт улам өргөжүүлж авч үзжээ. Өөрөөр хэлбэл тэд үйлдвэрлэлийн 2 үндсэн хүчин зүйлийг авч үзсэн. а. Хөдөлмөрийн хүчин зүйл б. Капиталын хүчин зүйл Иймд бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд нэг үйлдвэрлэгч нөгөө үйлдвэрлэгчдээ бодвол харьцангуй давуу талтай байж болно.Энэ нь дараах олон төрлийн хүчин зүйл, нөхцлөөс хамаарна. а. Байгаль цаг уурын нөхцөл б. Газар зүйн байршил , ашигт малтмал в. Хөрсний үржил шим г. Улсын нөөц баялаг д.Хөдөлмөрийн нөөцийн эх үүсвэр (хүн амын өсөлт) юм. Ийм улс орны эдийн засгийн хөгжих боломжуудыг ихэнхдээ хүн амын бүтэц бүрэлдэхүүн тодорхойлно. ӨХ хөдөлмөрийн чадвартай хүн, ам тэдний мэргэжил мэдлэг, боловсролын түвшингийн бэлэн байгаа байдал зэргийг хүний капитал гэж нэрлэх бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтөнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг учир нэг орон нөгөө орнуудынхаа өмнө харьцангуй давуу байдал олж болно. Харьцангуй давуу тал ба өрсөлдөх чадвар . Д.Рикардогийн боловсруулсан харьцангуй давуу талын зарчим дээр орчин үеийн онолууд үйлдвэрлэл олон хүчин зүйлийг тооцож үздэг боловч барааны нийлүүлэлтэнд гол анхаарлаа хандуулдаг байна. Ө Х бодит байдал дээр олон улсын худалдаанд оролцогчид худалдааны байгууллага түншээсээ илүү ихээр эзэмшиж байгаа нөөц ба хүчин зүйлээр бүтээгдэхүүнийг экспортонд гаргахыг хичээдэг байна. Иймд дотоодын болоод гадаадын худалдаанд хэрэглэгчдийн хүсэл сонирхол эрэлт чухал нөлөөтэй учир үйлдвэрлэгчид түүнийг харгалзаж үзэх шаардлагатай болдог байна. Таваарын үйлдвэрлэлд давуу тал эзэлж байгаа орон худалдааны түншээр давуу байдаггүй буюу юуны түрүүнд буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудыг сонгох шаардлагатай. Гэвч бодит амьдрал дээр энэ дүгнэлт үргэлж зөрчигдөж байдаг. Жишээ нь: АНУ өөрийн худалдааны түншээр Америк тивдээ хөгжилтэй Канад, Аргентин улсыг сонгож авах жишээтэй .Ө.х эдгээр оронд хөгжиж байгаа орнуудаас төлбөрийн чадвар байнга тогтмол өндөр байх жишээтэй. Худалдааны чөлөөт байдал дэмжих үйл ажиллагаа ба худалдааны саад .Чөлөөт худалдааны давуу тал ашигт чанар. Импортыг хязгаарлах бодлого явуулах замаар гадаадын бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд худалдааны аливаа нэг хориг саадыг тогтоох бөгөөд өөрийн экспортыг нэмэгдүүлэх замаар өөрийн орны эдийн засгийг бэхжүүлэх шаардлагатай болдог. Чөлөөт худалдааны үед үнэ хаана өндөр байна тийшээ бараа таваар ургаж байдаг. Ийм учраас дотоод үйлдвэрлэгчийг дэмжихийн тулд гадаадын бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд гаалийн тариф квот тогтооно. Чөлөөт худалдааны хязгаарлалтын бодлогын үр дагавар нь юу вэ? а. Дотоодын зах зээлд чанартай үнэ хямд бараа авч ирэх нь адил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэх арга, шинэ технологийг нэвтрүүлэх үндсэн дээр үйлдвэрлэсэн зардлыг бууруулах боломж олгоно. б. Дотоодын зах зээлд өрсөлдөөн бий болсон. в. Ийм замаар чөлөөт худалдаа нь улс орны эдийн засгийн өсөлтийг хангах техникийн дэвшлийг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. г. Хэрвээ худалдааны аливаа нэг хязгаарлалтууд бий болбол орон нутгийн үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэх аргыг буюу технологийг боловсронгуй болгох сайжруулах явдлыг урамшуулах явдал багасна. Улс хоорондын гадаад худалдаа нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэхгүйгээр хүн амын хэрэглээ хангамжийг нэмэгдүүлэх нэгж бүтээгдэхүүнд зарцуулах зардлыг хямдруулах боломжийг засгийн газар, үйлдвэр аж ахуйн газарт олгодог учраас аль ч улс орны засгийн газраас гадаад худалдааг аль болох чөлөөтэй болгон дэмжиж хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллгааг явуулдаг боловч тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байдаг. Зохицуулалтыг худалдааны бодлогоор дамжин хэрэгжүүлдэг. Худалдааны бодлого гэдэг нь - гаалийн татвар - хөнгөлөлт - худалдааны хязгаарлалт зэргээр дамжуулан экспорт импортод нөлөөлөх чиглэлээр засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа арга хэмжээнүүдийн нийлбэр цогц юм.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax