макро эдийн засгийн лекцүүд

2011-10-21,

Мөнгөний гүйцэтгэх үүрэг, мөнгөний түүхэн хэлбэрүүд
1. Мөнгө нь арилжааны хэрэгслийн ба санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Мөнгө гэж нийтээрээ төлбөрийн хэрэгсэл гэдгийг зөвшөөрч хуулиар баталгаажсан мөн тодорхой активуудаар баталгаажсан байнга худалдан авах чадвартай бүүтэгдэхүүн үйлчилгээ харилцан солилцоход ерөнхий тэнцвэрийн үүрэг гүйцэтгэдэг онцгой таваарыг мөнгө гэнэ. Мөнгө тооцооны ба өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэнэ.
– Янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний харьцангуй өртгийг тоон талаас нь нэгдсэн үзүүлэлтээр хэмжих боломжтой болно.
– янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний харьцангуй өртгийг хооронд нь харьцуулах боломжтой болно.
– Мөнгө яагаад тооцооны ба өртгийн хэмжүүрийн үүрэг гүцэтгэдэг вэ гэвэл
a) Мөнгө байнга ашигтай шинж чанартай байх
b) Мөнгө байнга үнэ цэнэтэй байна.
Мөнгө байнга худалдан авах чадвартай байгаа явдал. Өөрөөр хэлбэл мөнгө нь:
• Алтаар
• Гадаад валютаар
• Тухайн орны бүтээгдэхүүн үйлчилгээгээр баталгаажсан байдаг учир байнга үнэ цэнэтэй худалдан авах чадвартай байна.
• Татварын үнэ ба мөнгөний хооронд урвуу хамааралтай байна. Ө.х
• Барааны үнэ нэмэгдвэл мөнгөний худалдан авах чадвар буурна.
• Барааны үнэ буурвал мөнгөний худалдан авах чадвар өснө.
Мөнгөний бодит өртөг буюу худалдан авах чадвар гэдэг бол бараа үйлчилгээний тоо хэмжээ юм.
Р= Р—барааны үнэ
D—Мөнгөний худалдан авах чадвар


Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг Ө.х тухайн барааны ашигт чанарыг мөнгөөр хэмждэг. Ингэж бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг буюу ашигт чанарыг мөнгөний нэгжээр илэрхийлснээр нэг барааны өртгийг нөлөө барааны өртгөөр илэрхийлэх шаардлагатай болж янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний харилцан адилгүй ашигт чанарыг хооронд нь харьцуулж арилжаа солилцоогоо явуулах бүрэн боломжтой болсон.
Мөнгө хуримтлалын хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Ө.х мөнгө нь байнга үнэ цэнэтэй худалдан авах чадвартай байдаг.
 Бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулсаны дараа
§ эзэндээ ирээдүйд бараа олж авах боломж олгодог учир.
 Төлбөрийн хэрэгслийн
§ үүрэг гйүцэтгэх чадвартай байх.
 Мөнгө нь ирээдүйд хөрвөх чадвартай байх
§ учир (санхүүгийн бусад активуудаас хөрвөх чадвар хамгийн сайтай нь)
§ Инфляцийн түшин өндөр байгаа үед мөнгө хуримтлалх хэрэгслийн үүрэг гүйцэтгэхдээ ашиг багатай байж болно.
Мөнгө нь бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй солигдох чадвартай буюу мөнгөөр ямарч бараа үйлчилгээг худалдан авдаг учир түүнийг хуримтлал болгон хадгалдаг байна. Мөнгөнд тавигдах техникийн шаардлага.
 Мөнгө хуваагдах шинж чанартай байх
§
 Мөнгө найдвартай
§ баталгаатай болох
 Аль болон удаан хугацаанд хадгалж болдог
§
 Хэн бүхэнд
§ таних боломжтой байх
 Хуурамчаар үйлдэх боломжгүй байх
§
 Нууцлалын
§ зэрэглэл өндөртэй байх
 Бараа таваар болон санхүүгийн активуудаа
§ баталгаажсан байх.
 Тээврлэх ба хэрэглэхэд тохиромжтой байх
§
Зээлийн мөнгөний төрлүүд:
 Вексель: тодорхой хугацаанд зээлдэгч зээлдүүлэгчид төлбөр
ь төлөх тухай өрийн бичиг
 Депозит мөнгө: Банкны хадгаламж дээр үндэслэж нэг
ь тооцоот данснаас нөгөөд мөнгө шилжүүлж банк хоорондын тусгай тооцоот тогтолцоо.
 Чек: Данснаас тодорхой хэмжээний мөнгө төлөх тухай өмчлөх хийх
ь зөвшөөрөл.
 Компьютерийн мөнгө - компьютерийн тусламжтайгаар хийдэг банкны
ь тооцоот тогтолцоо.
Банкаар дамжуулан хийдэг төлбөр тооцоог 2 хувааж авч үзнэ.
A. Бэлэн мөнгөний төлбөр тооцоо банкаар дамжуулан төлбөрийн аливаа нэг хэрэгслийг ашиглан хийж байгаа гүйлгээг хэлнэ.



Мөнгөний зах зэл нийлүүлэлт эрэлт үнэ
Орлого болон барааны нийт эрэлтэнд эргэлдэж байгаа мөнгөний тоо хэмжээ дараах хүчин зүйлүүдэд нөлөө үзүүлнэ.
• Үндэсний үйлдвэрлэлт бодит хэмжээнд
• Хүн амын ажил эрхлэлтийн түвшинд
• Барааны үнийн түвшинд
• Бусад хувьсах хүчин зүйлүүдэд
Гүйлгээнд байгаа нйит мөнгөний хэмжээг дараах байдлаар тодорхойлоно.
Мөнгөний нийлүүлэлт:
Мөнгөний нийлүүлэлтийн талаар эрдэмтэд янз бүрийн үзэл бодолтой байдаг. Гэхдээ ихэнх эдийн зйсагчид мөнгөний нийлүүлэлтийг “мөнгө” ба “бараг мөнгө” гэсэн 2 хэсгээс бүрдэнэ гэж үздэг. Мөнгөний нийлүүлэлтийг , , , гэсэн төрлүүдээр авч үзвэл тэдгээрийн бүтэц нь дараах болно.
M= + +
1. = бэлэн мөнгө + чекийн мөнгө.
Гүйлгээнд байгаа цаасан ба металл мөнгө
Чек бичиж төлбөр хийх боломжтой. Арилжааны банкууд болон тооцооны ба хадгаламжийн бусад байгуулагууд хадгалагдаж байгаа мөнгө.
Бараг мөнгө ба
2. = + хугуцаагүй хадгаламж + бага хэмжээний хугацаатай хадгаламж. Өөр өөр хэлбэл хуримталлын хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байгаа бүх мөнгө энд тооцогдоно.
3. = + Засгийн газрын үнэт цаас+ том хэмжээний хугацаатай хадгаламж.
Мөнгөний нийлүүлэлтийн үндсэн элемент бол
a) Цаасан мөнгө
b) Чекийн хадгаламжийн мөнгө болно.
Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ.
Цаасан ба зоосон мөнгө гүйлгээний хэрэгслийн үүргийг гүйцэтгэх болсноор гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдсан.
Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ.
М= M—гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ
Т--- бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээ
Р--- барааний үнэ
Ү--- мөнгөний эргэлтийн хурд
Мөнгөний эрэлт
Мөнгөний эрэлт дараах хүчин зүйлээс хамаарна.
--- Үнийн түвшинээс хамаарна. Үнийн түвшин өндөр байх юм бол мөнгөний тоо хэмжээ ихээр шаардна.
--- Мөнгөний эрэлт нь үндэсний үйлдвэрлэл бодит хэмжээтэй шууд хамааралтай байх учир үндэсний үйлдвэрлэгчийн өсөлт нь үйлдвэрийн ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх учраас мөнгөний тоо хэмжээ ихээр шаардана.
--- Мөнгөний эрэлт нь мөнгөний эргэлттэй урвуу хамааралтай. Мөнгөний эргэлтийн хурд их байвал мөнгөний тоо хэмжээг багаар шаардана.
Мөнгөн дэх наймааны ба арилжааны эрэлт.
Арилжааны мөнгөний эрэлт нэрлэсэн үндсэний нийт бүтээгдэхүүнтэй ижил хэмжээгээр өөрчлөгдөнө. Ө.х барааны үнэ өсч байгаа тохиолдолд эсвэл үйлдвэрлсэн хэмжээ өсч байгаа тохиолдолд өрх гэр болон пүүсүүдэд наймаанд зарцуулах мөнгө их хэрэгтэй болно.

Q

Q Q
Наймааны мөнгөний эргэлт хүүгээс бус нэрлэсэн ҮНБ –ний хэмжээнээс хамаарах учраас түүний ( )
хэлбэрээр дүрсэлсэн байна.
Q--- мөнгөний тоо хэмжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax