макро эдийн засаг

2011-10-21,

1. Ажилгүйдэл бий болох шалтгаан, ажилгүйдлийн төрөл

1.     Эдийн засаг уналт, бууралт, хямралт, өсөлтийн байдлаар хөгждөг учир үйлдвэрлэлийн уналтын үед ажилгүйдэл бий болох бөгөөд ө.х нийт эрэлтийн бууралтаас хамаараад ажилгүйдэл бий болно.

2.     Нийт нийлүүлэлтийн бууралтаас хамаараад

Хэрэв үйлдвэрлэл уналтын үед байа юм бол хүн ам, үйлдвэр, аж ахуйн газрууд бүтээгдэхүүн ба үйлчилгээг худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээ багасна. Энэ үед удаан эдэлгээтэй барааг худалдан авах явдал багасах бөгөөд үйлдвэр аж ахуйн газруудын хөрөнгө оруулалтын хэмжээ багасч, хуучин тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрлэл явуулахыг хичээнэ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн бодит хэмжээ, түвшин буурч ажилгүйдэл болж эхэлнэ. Энэ ажилгүйдэл эдийн засгийн уналт бууралтын үед зайлшгүй бий болдог байна. Цалингийн тухайн түвшинд хөдөлмөрлөх эрмэлзэлтэй, ажил идэвхтэй эрж хайж байгаа хүнийг ажилгүй хүн гэнэ. Хэсэгчилсэн ажилгүйдэл байж болох ба үүнийг бүрэн ажил эрхлэлт гэдэг.

Ажилгүйдлын төрлүүд

Түр зуурын ажилгүйдэл. (завсрын, шилжилтийн, сайн дурын)

·         Ажлын байр хомсдсоноос шинэ ажлын байр хайх үед

·         Хүмүүс сонирхолтой ажилд шилжих үед

·         Улирлын шинж чанартай ажил гүйцэтгэж байснаас

·         Хүмүүс богино хугацааны сургалтанд хамрагдах үед

Зарим пүүс хаагдаж, зарим нь шинээр байгуулагдаж хүмүүс нэгээс нөгөөд шилжих үед шилжилтийн улмаас үүссэн ажилгүйдлийн мэргэжил дадлага нь урьдын адил эрэлт хэрэгцээтэй байгаа учраас ажиллах хүчээ шууд худалдах боломжтой байх ба богино хугацаатай сайн дурын ба түр зуурын шинжтэй байна.

Ихэнх хүмүүс ажил солих үед үүсэх түр зуурын ажилгүйдлийг завсрын ажилгүйдэл гэх бөгөөд гэхдээ ажилчид шинэ ажилд ороход тодорхой хугацаа шаарддаг тул түр зуурын ажилгүйдэл үүсдэг байна. Ихэнхдээ өөрсдийн хүсэлтээр ажлаа сольж байгаа хүмүүс хамрагдах учир сайн дурын шинжтэй зүй ёсны ажилгүйдэл байна.

Бүтцийн ба албадлагын ажилгүйдэл. Тухайн хүний ажил мэргэжил, амьдралд эрэлтгүй болох эсвэл дадлага чадвар дутах үед гарч байгаа ажилгүйдлийг бүтцийн ба албадлагын ажилгүйдэл гэнэ. Энэ нь дараах хүчин зүйлээс хамаарна.

·         Хэрэглэгчдийн хэрэгцээ, тоо, чанарын хувьд байнга өөрчлөгдөж байдаг учир

·         Үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийн улмаас

·         Үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх шинэ шинэ бүтээлч нээлтүүд бий болсноос үйлдвэрийн технологийг өөрчлөх шаардлагатай учир.

Нийгмийн хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, түүний бүтэц, техник технологи байнга өөрчлөгдөж байдаг. Иймд хуучин мэргэжил шаардлагагүй болж шинэ мэргэжлүүд шаардлагатай болдог учир бүтцийн ажилгүйдэл бий болдог байна.

3. Мөчлөгийн ажилгүйдэл. Үйлдвэрлэлийн уналтын үед буюу нийт гарцын бууралтын үед гарч байгаа ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ.

·         Улс орны эдийн засаг хямралд орох

·         Үйлдвэрлэлийн уналт ба бууралтаас хамаараад

·         Бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт эрс буурсан учир г.м

Бүрэн ажил эрхлэлт

— Энэ нь нийгмийн ажиллах хүчийг бүрэн дүүрэн 100% ашиглаж байгаа гэсэн үг биш.
— Түр зуурын буюу бүтцийн ажилгүйдэл, хэсэгчилсэн ажилгүйдлийн хэлбэрээр байгаа үед бүрэн ажил эрхлэлттэй байна гэж тооцно.

Ажиллах хүч

Улс орны ажиллах хүч нь 16-аас дээш насны, хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгчид ба ажилгүйчүүдээс бүрдэнэ. Иймд ажиллах хүчийг эдийн засгийн идэвхтэй хүн ам ч гэж нэрлэдэг.

Эдийн засгийн идэвхтэй хүн амд хөдөлмөрийн чадвартай боловч ажил хайдаггүй хүмүүс хамаарагддаггүй, Статистикт иргэний ажиллах хүч гэсэн нэр томъёог байгагүй хэрэглэгддэг. Үүнийг эдийн засгийн идэвхтэй хүн амаас цэргийн албан хаагчдыг хасч тооцно.

Ажил эрхлэгчдэд: Бүх ажил эрхлэгчдийг

   Бүрэн

   Бүрэн бус ажлын өдөртэй ажиллагсад гэж ангилна.

Нийт хүн амыг

А. Эдийн засгийн идэвхтэй хүн ам ( ажиллах хүч )

— Ажиллагсад

— Ажилгүйчүүд

Б. Эдийн засгийн идэвхтэй бус хүн ам

— 16 хүртэлх насны хүүхдүүд

— Тэтгэврийн насны хүн ам

— Ажил эрж хайхаа больсон хүмүүс.

Ажилгүйдлээс бий болох эдийн засгийн ба нийгмийн сөрөг үр дагавар
Эдийн засгийн сөрөг үр дагавар.

— Ажилгүйдлийн улмаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг дутуу ашиглаж, ДНБ-ний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж алдах. Хичнээн хэмжээний бүтээгдэхүүн, боломж алдаж байгааг Артур Оукерийн хуулиар илэрхийлнэ. Ө.х ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээс 1%-иар их байх юм бол :ДНБ-ний хэмжээг 2.5%-иар нэмж үйлдвэрлэх боломж алддаг гэж үздэг байна.
Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээс 3.5%-иар их байвал ДНБний үйлдвэрлэл 8.75%-иар хоцорсон гэсэн үг. (2.5% х 3.5%)
— Хүмүүс орлогогүй болж наад захын хэрэгцээт зүйлээ хангаж чадахгүй болох (эрүүл мэндээ хамгаалах, боловсролоо дээшлүүлэх)

— Хүн амын дунд ажилгүйдлээс хамаараад ядуурлын хэмжээ ихсэх

— Тухайн хүн ажилгүй байна гэдэг нь өөртөө болон нийтэд орлого олох боломжоо алдах

Ажилгүйдлийн түвнинд нөлөөлөх хүчин зүйл.

Ажилгүйдэл өссөнөөр нийгэмд ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагдахаас гадна нийгмийн олон сөрөг үр дагаврыг бий болгодог учраас аль ч улсын төр, засгийн газраас ажилгүйдлийн аль болох бууруулах зорилгыг өмнөө ажилладаг. Гэхдээ шилжилтийн ба ба бүтцийн ажилгүйдэл нь нийгэмд зайлшгүй байх ёстой зүй ёсны үзэгдэл учраас ажилгүйдлийнтүвшинг тэглэх тухай асуудал байж болохгүй юм. Ажилгүйдлийн ерөнхий болон зүй ёсны түвшин нь улс орны ШУТД эдийн засгийн хөгжлийн түвшин болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан орон бүрд харилцан адилгүй байна.

1. Ажилгүйдлийн тэтгэмж. Энэ нь нэг талаас ажилгүйдлийн улмаас гарах нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой боловч нөгөө талаас шилжилтийн ажилгүйдлийг нэмэгдүүлэх талтай.
Тэтгэлэг авч байгаа ажилгүйчүүд нь богино хугацаанд ажилтай болохын тулд ажил эрж хайх идэвх нь сулардаг.

2. Цалин. Хөдөлмөрийн зах зээлийн бусад зах зээлээс ялгагдах нэг онцлог бол уг зах зээл дэх хөдөлмөрийн үнэ буюу цалин нь бараа үйлчилгээний үнийг бодвол харьцангуйгаар тогтвортой, уян хатан бус шинжтэй байдагӨ.х бараа үйлчилгээний зах зээлд үнэ нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр ихэнхдээ тогтож байдаг бол хөдөлмөрийн зах зээлд үнэ болон цалин нь ямагт эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн цэгээс дээгүүр тогтдог. Үүний улмаас хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт нь эрэлтээсээ давна.

2. Инфляци

Инфляцийн тухай түүнийг бий болгох шалтгаан төрөл

Инфляци гэдэг бол үнийн ерөнхий түвшин өсөх. Ө.х үнийн ерөнхий түвшин байнга өсөх мөнгө үнэгүйдэх мөнгөний худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляци буюу мөнгөний ханш уналт гэнэ. Энэ үйл явц нь дараах онцлогтой байна.
 Ганц нэг барааны үнэ өсөж буй хэрэг биш харин
Ш дунджаар бүхэлдээ өсөж буй үзэгдэл юм.

Энэ үйл явц удаан хугацаагаарШ үргэлжлэх үйл явц

Барааны үнэ тодорхой хязгаараас хасах өсөлттэй үед Ө.хШ мэдэгдэхүйц өсөж буй үзэгдэл юм.

Инфляци бий болох шалтгаан

Инфляци бий болгох шалтгааныг ерөнхийд нь 2 ангилна.

1. Нийт эрэлтээс хамаараад

Үнийн түвшний өөрчлөлтийг нийт эрэлтийн илүүдлээр тайлбрлана. (AD )
Бүх нөөц хээдийнээ бүрэн ашиглагдсан байх учраас илүүдэл эрэлтэд үйлдвэрлэлийн салбар бодит бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлж хариулт хийж чаддаггүй. Энэ илүүдэл эрэлт байнга үйлдвэрлэгдэх бодит бүтээгдэхүүний үнийг өсгөхөд хүргэж эрэлтийн инфляци бий болно. Ө.х эрэлт нэмэгдээд байхад түүнийг хангах хэмжээнд үйлдвэрлэл явагдаж чадахгүй үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлтөөс эрэлт илүү хурдцтай өсөж байгаагаас үнэ өсдөг. Иймд нийт эрэлтийн өслтөнд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.

ГүйлгээндШ байх ёстой мөнгөний тоо хэмжээ байх ёстой хэмжээнээс их байгаа үед
Төсвийн
Ш ажиллагсадын цалин тэтгэвэр тэтгэмжийг үндэслэлгүй нэмэгдүүлснээс.
Банкны
Ш зээл хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгөөр хийснээс.

Мөнгө зээлийн бодлогынШ зарим нэг алдаатай үйл ажиллагаанаас

Бүтээгдэхүүн үйлчилгээний хомсдлоосШ

Үндэсний үйлдвэрлэлийн бодит хэмжээний бууралтаасШ

БусадШ шаалтгаануудын улмаас г.м

Гүйлгээний хүрээнд байх мөнгөний тоо хэмжээ барааны (M= ) үнийн дүнгээс давсны улмаас нийт эрэлт өсч нийлүүлэлт нь эрэлтээсээ хоцордог. Ө.х хэт их хэмжээний мөнгө ногдоход хүрдэг. Ингэж үүссэн ханш уналтыг эрэлтийн инфляци гэнэ. Нийт эрэлт нь хэрэглэгчдийн худалдан авах чадвар юм. Иймд эрэлтийн хэмжээ нь гүйлгээний хүрээн дэх мөнгөний тоо хэмжээгээр тодорхойлно. Нийт эрэлт, нийт нийлүүлэлээсээ давахад барааны хомсдол үүсч үнэ аяндаа өсөн инфляцийг бий болгоно.


2. Үйлдвэрлэлийн зардлын өсөлт ба нийт нийлүүлэлтийн бууралтаас хамаараад
ДНБ
Зардлын өсөлтөөр нөхцөлдсөн инфляцийн онол нэгж бүтээгдэхүүний зардлыг өсгөхөд хүргэдэг хүчин зүйлүүдээр үнийн өсөлтийг тайлбарлана. Эдийн засаг дахь нэгж барааны зардлын өсөлт нь тухайн үнийн түвшинд пүүсүүдийн бэлэн байгаа бүтээгдэхүүний хэмжээ болон ашгийг багасгана. Үүний дүнд нийт эдийн засгийн хэмжээнд бараа үйлчилгээний нийлүүлэлт багасгана. Нийлүүлэлтийн энэ багасалт үнийн түвшинг дээшлүүлнэ. Иймд барааны зардлын өсөлтөнд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.
Ш Эдийн засгийн нөөцүүдийн үнийн өсөлт буюу цалин хөлсний өсөлтөөс хамаараад.
Ш Түүхий эд материалын өсөлтөөс хамаараад
 Нефтийн бүтээгдэхүүний үнийн
Ш өсөлтөөс хамаараад
 Эрчим хүч цахилгаан, дулааны үнийн өслтөөс
Ш хамаараад
 Хөдөлмөрийн бүтээмжэн бууралтаас хамаараад
Ш
 Үйлдвэрлийн
Ш технологи хуучирснаас
 Үлдвэрлэлийн болон хөдөлмөр зохион байгуулалт
Ш оновчгүй байснаас
 Үйлдвэрлэгчид ногдож байгаа татврын хэмжээ нэмэгдсэнээс
Ш
 Вальютын ханшны өөрчлөлтөөс хамаараад г.м
Ш
Олон хүчин зүйлээс хамаараад нэгж барааны зардал өсч барааны үнэ нэмэгдэж инфляци бий болдог байна. Үүнийг зардлаас үүдэлтэй инфляци гэж нэрлэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax