макро эдийн засаг

2011-10-21,
Сангийн бодлого нь засгийн газраас улсын худалдаа, татвар, шилжих төлбөр зэргээр дамжуулан ажил эрхлэлттйн түвшин, үндэсний орлогын үйлдвэрлэл зэрэгт нөлөөлөхийн тулд авч буй тодорхой зорилго чиглэлтэй үйл ажиллагааны нийлбэр цогц юм.
Иймд сангийн бодлогын эцсийн зорилго нь улсын худалдаа, татвар, шилжих төлбөр зэргээр дамжуулана.
— Ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх
— Инфляцийг бууруулах
— Үндэсний орлогын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
— Эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулж өндөр хурдацтай өсөлтийг хангахад оршино.
Сангийн бодлогыг хэрэглэж буй арга хэрэгсэл, ямар асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдал аяндаа үүсч байна уу эсвэл зориудын үйл ажиллагаагаар үүсэх үү гэдгээс хамааруулаад:
А. Зорилтод ба зорилтод бус сангийн бодлого
Б. Нийт эрэлтийг урамшуулах ба саатуулах сангийн бодлого
В. Нийлүүлэлтэнд чиглэсэн сангийн бодлого гэж ангилна.
Зорилтод сангийн бодлого
Энэ нь нийт эрэлтийн хэмжээнд нөлөөлж ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, инфляцийг бууруулан, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор парламент, засгийн газраас улсын зардал, татварын хувь хэмжээг өөрчлөн нийт эрэлтэнд нөлөөлж буй зориудын үйл ажиллагаа юм.
Зорилтод бус сангийн бодлого

Төрөөс зориудын арга хэмжээ аваагүй байхад татвар болон улсын зардалд ямар нэг хэмжээгээр аяндаа өөрчлөлт гардаг. Үүнийг зорилтод бус сангийн бодлого гэнэ.
Урамшуулагч ба саатуулагч сангийн бодлого
Үндэсний үйлдвэрлэлийн бууралтын буюу эдийн засгийн уналтын үед парламент ба засгийн газраас татварын орлогыг бууруулан улсын худалдааг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг эрэлтийг урамшуулах сангийн бодлого гэнэ.
Харин илүүдэл эрэлтийн улмаас барааны үнэ өсч инфляци нэмэгдэх үед татварын хувь хэмжээг нэмэгдүүлэн улсын худалдааг багасгах замаар нийт эрэлтийг бууруулахад чиглэсэн бодлогыг эрэлтийг саатуулах сангийн бодлого гэнэ.
Мөн нийт нийлүүлэлтэнд шууд нөлөө үзүүлэх сангийн бодлого хэрэгжинэ.
Сангийн бодлогыг
А. Татвар
Б. Улсын худалдаа
В. Шилжих төлбөр зэргээр дамжуулан хэрэгжүүлдэг.
Татварын тухай ойлголт, татварын
тогтолцоо

Татвар нь эдийн засагт дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ.
1. Улсын төсвийг бүрдүүлэгч үндсэн эх сурвалж
2. Төрөөс эдийн засгийг зохицуулан гол хэрэгслийн
3. Хүн ам, нийгмийн бүлгүүдийн орлого дахь тэгш бус байдлыг багасгах, амьдралын түвшинг ойртуулах хэрэгслийн үүргийг тус тус гүйцэтгэдэг.
Ө.х татвараар дамжуулан эдийн засгийн нөөцүүдийг зөв оновчтойгоор хуваарилаж салбаруудын хоорондох тэнцвэрт харьцааг хангах, илүүдэл хомсдолыг зохицуулан, хүн амын бараа үйлчилгээн дэх хангамжийг жигдрүүлэхэд нөлөөлдөг байна.
Төрийн сангийн бодлогыг 2 ангид авч үздэг.
А. Төрийн сангийн тэлэх бодлого – татварыг багасгах цэвэр орлого нэмэгдэж улмаар хэрэглээ
өснө.
Б. Төрийн сангийн хумх бодлого – хэрвээ татварын хэмжээ нэмэгдвэл цэвэр орлого буурч
хэрэглээ буурна.
Татварыг яагаад зайлшгүй ноогдуулж байна вэ ? гэвэл
— Төр чиг үүргээ хэрэгжүүлэхэд мөнгөн хөрөнгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай
— Нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлэхийн тулд
— Нийгмийн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхийн тулд
— Хүрээлэн байгаа орчныг хамгаалах ажлын зардлыг санхүүжүүлэхийн тулд

Монгол улсын татварын тогтолцоо

1. Албан татвар – хууль тогтоомжийн дагуу ирсэн аж ахуйн нэгж, байгууллагын орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ноогдуулж, хариу төлбөргүйгээр улс орон, нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. Албан татвар нь шууд, шууд бус татвараас бүрдэнэ.
2. Хураамж – хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас ирсэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлчилгээ үзүүлсэний төлөө тэднээс тухай бүр авч улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ.
3. Төлбөр – төрийн өмч (иргэдэд өмчлүүлснээс бусад) газар, түүнчлэн газрын хэвлий түүний баялаг, ой, усны нөөц зэрэг ашиглуулсны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгуулагаас авч улс орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд оруулж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.

Татварын төрлүүд
Татвар ноогдох хэмжээгээр нь:
А. өсгөн нэмэгдүүлэх буюу прогрессив татвар
Орлого өсөхийн хирээр дундаж хувь өсдөг. Ийм үед их орлоготой хүн өндөр татвар төлнө.
Б. Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ татвар
Орлогын бүх түвшинд татварын хувь адил байх өх орлогын өсөлт бууралтаас татварын хувь хэмжээ хамаарахгүй гэсэн үг.
В. өсгөн бууруулах буюу регрессив татвар
Орлого өсөхөд татварын хувь хэмжээ буурах.
Татварын дээд, доод хэмжээ ямар байх нь тухайн улс орны. . .
— Эдийн засгийн хөгжлийн өвөрмөц байдал онцлог
— Төр засгийн газраас зохицуулах бодлогын арга хэлбэрийн сонголт зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

Татварыг эх үүсвэрийн хувьд:
А. Орлогын татвар
— Аж ахуйн нэгж байгууллагын орлогын татвар
— Нийгмийн даатгалын шимтгэлийн татвар
— Хүн амын орлогын татвар ордог.
Б. Хөрөнгийн татвар
— Хөдлөх хөрөнгө
— Үл хөдлөх хөрөнгийн татвар
В. Хэрэглээний татвар
— Онцгой татвар
— Гаалийн татвар
— НӨТ
— Татварыг төсөвт төлөгдөх хэлбэрээр нь хамааруулаад
А. Шууд татвар — орлого буюу үр дүн бий болсон үед ноогддуулах татвар
Б. Шууд бус татвар — татвар бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тарифаар дамжин үр дүн гарахыг хүлээлгүйгээр төлөгдөх татвар.
— НӨАТ
— онцгой албан татвар
— гаалийн албан татвар

Шууд ба шууд бус татварын ялгаатай тал.
— Шууд татварууд хүн амын орлогыг багасгаж худалдан авах чадварыг бууруулдгаараа инфляцын эсрэг үйлчилдэг
— Шууд бус татвараар өртөг үнийг нэмэгдүүлэн өндөр үнэтэй бараа үйлчилгээг бага орлоготой хүмүүс хэрэглэх боломжгүй байдаг.
— Шууд бус татварыг гол төлөв аж ахуйн нэгж байгууллага төлж үйлдвэрлэл үйлчилгээний үнэ тарифт шингээж үнэ нэмэгдүүлэхээр үнэ тарифыг өсгөж инфляци бий болно.
— Шууд татварууд гол төлөв улсын төсөвт орлого оруулах чиглэлтэй байдаг.
— Шууд бус татварууд эдийн засгтйг удирдан зохицуулах механизмын үүрэгтэй

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




 
xaax