аж ахуйн нэгжийн санхүү лекц

2011-11-30,

Лекц 1

Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн янз бүрийн хэвшлүүдийн санхүүгийн харилцаа

Санхүү бол мөнгийг удирдах ухаан, мөнгийг удирдах урлаг хэмээн Л. Ж. Житман тодорхойлжээ. Хүн өөрийн амьдралынхаа туршцд орлого олж. мөнгийг өсгөж үржүүлдгийн адил байгууллага нь бас өөрийн санхүү хөрөнгө мөнгөний харилцаатай байдаг.

Санхүүгийн удирдлага

Санхүүгийн удирдлага нь бүх төрлийн бизнесийн байгууллагууд банк. санхүүгийн компаниуд төрийн өмчийн төсөвт байгууллагуудын мөнгө хөрөнгө , эх үүсвэрийн удирдлагын үйл ажиллагаа , шийдвэр гаргалтын явцын цогц юм.

Бизнесийн байгууллагын хэлбэрүүд

Бизнесийн байгууллага үндсэн 3 хэлбэрээр зохион байгуулагдаж болох ба эдгээр нь нэг хүний аж ахуй нөхөрлөл болно.

Нэг   хүний   аж   ахуй   нь   тодорхой   нэг   хүний   өмч   хөрөнгөөр байгуулагдсан  тухайн хүн зөвхөн өөрийн ашиг сонирхлын дагуу үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилго бүхий бизнесийн нэгж юм. Энэ нь жижиг засвар мухлаг байна.

Нөхөрлөл бол 2 буюу хэд хэдэн хүн нэгдэж өмч хөрөнгөө нэгдсэн ашгийн төлөө үйлдвэрлэл  үйлчилгээ эрхэлж буй бизнесийн зохион байгуулалтын нэг хэлбэр юм.

Компани бол хамгийн түгээмэл бизнесийн нэгж бөгөөд хувьцаат хязгаарлагдмал хариуцлагатай гэж 2 ангилагдана.

Дүрмийн сан нь ноогдол хувьд хуваагддаг . хүлээсэн үүргээ өөрийн эд хөрөнгөөр хариуцдаг, гишүүн нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг хуулийн этгээдийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ.

 

1.HXAA

2.Нөхөрлөл|  

З.Компани

Давуу тал

1.      Эзэмшигч нь бүх       ашиг алдагдлыг хүлээнэ.

2.      Зохион байгуулалтын зардал бага

3.      Орлогын тусгайлан тогтоосон хэмжээгээр татвар төлнө.

4.      Бизнесийн нууцлал өндөр

5.      Татан буулгахад хялбар

1.      Зээлдэх чадвар боломж өндөртэй

2.      Мэргэжлийн удирдлага    зохион хангагдах боломжтой.

1.      Хяз   хар   тай оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

2.      Өсөлт хөгжилт их

3.      Удирдлага өөрчлөгдөхөд хялбар

4.      Удаан хугацаанд найдвартай

5.      Санхүүгийн эх үүсвэр боломжтой.

6.      Боловсон хүчин сайн.

Сул тал

1.      Эзэмшигч хязгааргүй хариуцлагатай

2.      Өсөлтийн потенциал багатай

3.      Үйл ажиллагааны найдвар бага

4.      Эзэмшигч нас барвал үйл ажиллагаа шууд зогсоно.

1.      Хязгааргүй хариуцлагатай

2.      Гишүүд орох гарах нь хэцүү

 

1.      Татвар өндөр

2.      Давхар татварт өртдөг

3.      Эхлэлт ба зохион байгуулалт зардал их

4.      ЗГ-ын нөлөөлөлд өртдөг.

5.      Бизнес нууцлал хэцүү

 

 

Компаний зорилго

Бизнесийн шийдвэр нь нилээд хариуцлагатай олон талын үр дагавартай байдаг.

Компани аж ахуй нэгжийн хамгийн гол зорилго нь эзэмшигчдийн өмчийг дээд зэргээр аривжуулахад оршино. Энэ нь энгийн хувьцааны үнийг максимум түвшинд хүргэнэ гэсэн үг билээ.

Энэ асуудалд шийдвэр гаргаж байгаа менежерүүдийн ур чадвар  ажилчдийн ахуй амьдралын мөн чанар нийгмийн байдал зэрэг нөлөөлнө.

Санхүүгийн менежерийн үүрэг

Санхүүгийн менежерийн хийж гүйцэттэх үндсэн үйл ажиллагааг 3 бүлэгт ангилан авч үзэж болно.

·         Санхүүгийн шинжилгээ ба төлөвлөлт

·         Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт

·         Санхүүжилтийн шийдвэр гаргалт

Санхүүгийн шинжилгээ ба төлөвлөлт нь

·         Санхүүгийн мэдээллүүдийг компанийн санхүүгийн нөхцөл байдлыг
үнэлж дүгнэх, удирдахад тохиромжтой хэлбэрт оруулах

·         Өсөн нэмэгдэх үйлдвэрлэлийн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлох

·         Үүнд шаардагдах нэмэлт санхүүжилтийн хэмжээг тооцож гаргах

Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь

Компаний хөрөнгө, активын хамгийн оновчтой хольцыг тогтоох үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл нийт хөрөнгөд үндсэн хөрөнгийн эзлэх хувь хэмжээг тогтоох , бэлэн мөнгөний нөөцийг тогтоох , бараа материал ба дансны авлагын оновчтой харьцааг гаргах

Санхүүжилтийн шийдвэр гаргалт нь

Энэ нь урт ба богино хугацаат эх үүсвэрийн санхүүжилтийн оновчтой харьцааг тогтоох явдал юм.


Лекц2

Үндсэн ба эргэлтийн капиталын бүрдэлт

Санхүүгийн тайланд хөрөнгийн хэсэгт байгаа үэүүлэлтүүдийг эргэлтийн болон үндсэн хөрөнгө хэмээн ангилдаг.

Санхүүгийн тайлангийн эргэлтийн хөрөнгүүд нь үндсэн хөрөнгүүдтэй харьцуулбал хөрвөх чадвар нь нилээд муу байдаг.

Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөнд шилжих чадвар нь тааруу гэсэн үг.

Ажлын цэвэр капитал

Аж ахуйн нэгжийн тайлан балансаас 2 үндсэн зүйлийг ихэвчлэн харж болдог Энэ нь нэг талаас тухайн байгууллагын хөрөнгийн зарцуулалт буюу хөрөнгө оруулалт нөгөө талаас түүнийг санхүүжүүлж буй эх үүсвэрийн байдлыг харах боломжтой.

Хөрөнгө баялгийг хамгийн ихээр өсгөх боломжтой тэрхүү бүтцийг сонгон авч хөрөнгө эх үүсвэрээ байршуулан үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байдаг. Эргэлтийн хөрөнгө ба эх үүсвэрийн менежментийн гол зорилго нь эдгээрийн хувьд ашигт байдал ба эрсдэлийн оновчтой харьцааг тогтоох явдал юм Эргэлтийн хөрөнгийг хэт ихээр нэмэгдүулэх нь байгууллагын ашигт ажиллагааг бууруулдаг бол эргэлтийн хөрөнгийг бууруулснаар байгууллагын хөрвөх чадвар буурч эрсдэл өсдөг. Энэ 2 тохиолдлын аль алинд нь компаний үнэ цэнэ буурах тул хувь нийлүүлэгчдийн хөрөнгө баялгийг нэмэгдуүлэх гэсэн зорилгодоо хүрч чадахгүй.

Эргэлтийн хөрөнгийг ерөнхийд нь ажлын калитал гэж нэрлэдэг. Компаний өдөр тутмын ажиллагааны явцад нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилждэг. Тухайлбал бэлэн мөнгөөр түүхий эд материал худалдан авч түүнийг боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгон худалдахад дансны авлага үүснэ. Авлагын мөнгө орж ирэхэд гар дээр дахин бэлэн мөнгө бий болно.

Эдгээрээс гадна зах зээлд түргэн борлогдох чадвартай үнэт цаас, урьдчилан төлөгдсөн зардлууд зэрэг нь ажлын капиталд орно. Урьдчилан төлөгдсөн зардлууд нь ирээдүйд хийлгэх ажил үйлчилгээний урьдчилан төлсөн төлбөр болно. Эргэлтийн эх үүсвэрүүд нь нэг жилийн дотор төлж барагдуулах өр төлбөрүүд байна. Эдгээр нь бэлтгэн нийлүүлэгчид банк. ажиллагсад засгийн газарт төлөх төлбөрүүд байна. АЦК нь эргэлтийн хөрөнгөөс эргэлтийн эх үүсвэрийг хасахад гардаг. Эргэлтийн хөрөнгө нь эх үүсвэрээсээ их байвал эерэг ажлын капиталтай байна гэсэн үг. Энэ үед эргэлтийн хөрөнгийн зарим хэсэг нь эргэлтийн эх үүсвэрээс санхүүжигдээд үлдсэн хэсэг нь урт хугацаат эх үүсвэрээр санхүүжигдэнэ.

Эргэлтийн эх үүсвэр нь эргэлтийн хөрөнгийн хэмжээнээс их байвал сөрөг ажлын капиталтай гэж үздэг. Энэ үед компаний урт хугацаатай хөрөнгө өөрөөр хэлбэл үндсэн хөрөнгийн тодорхой нэг хэсгийг богино хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлж байна гэсэн үг. Сөрөг ажлын цэвэр капитал нь үндсэн хөрөнгийг санхүүжүүлж байгаа богино хугацаат эх үүсвэрийн хэмжээг илэрхийлнэ.

Компаний эргэлтийн ба үндсэн хөрөнгийг нийтэд нь хөрөнгө оруулалт буюу хөрөнгийн зарцуулалт гэж ойлгож болно. Компани хэр их үндсэн хөрөнгөтэй байх нь ямар үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаагаас шалтгаална. Эргэлтийн хөрөнгийн хэмжээ нь үйлдвэрлэлийн цар хүрээнээс шалтгаална.

Эргэлтийн хөрөнгө

Аж ахуйн нэгж байгууллагын хувьд ажлын капитал нь их байх тусмаа эрсдэл нь бага байдаг. Өөрөөр хэлбэл ажлын цэвэр капитал өндөр байх тусмаа хөрвөх чадвар нь өндөр байдаг. Ажлын цэвэр капитал их байна гэдэг нь урт хугацаат эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа эргэлтийн хөрөнгийн хэмжээ их байна гэсэн үг бөгөөд урт хугацаат эх үүсвэр нь харьцангуй өндөр зардалтай байдаг. Үндсэн хөрөнгө нь хамгийн их хөрвөх чадвар муутай байдаг. Аливаа үйлдвэрлэл явуулахад үндсэн хөрөнгө нь гол үүргийг гүйцэтгэдэг. Эргэлтийн хөрөнгө нь үйлдвэрлэлийн үр дүнд бий болох ба үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад үндсэн хөрөнгө шиг чухал үүрэг гүйцэтгэдэггүй. Үндсэн хөрөнгийн хэмжээнээс үйлдвэрлэлийн цар хүрээ , улмаар ашгийн түвшин шалтгаалдаг. Эргэлтийн хөрөнгийн хэмжээ их байх нь ашигт ажиллагаанд сөрөг нөлөөтэй .

Эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр

Дээрх байдлаас дүгнэлт хийхэд эргэлтийн эх үүсвэрийн хэмжээ өсөхөд ашиг нь мөн өсөж эрсдэл нь дагаад өсөж байна. Учир нь богино хугацаат эх үүсвэр нь урт хугацаат эх үүсвэрийг бодвол харьцангуй зардал багатай эх үүсвэр байдгаас үүнийг нэмэгдүүлэхэд ашиг нэмэгдэнэ. Нөгөө талаар богино хугацаат эх үүсвэр өснө гэдэг нь ажлын цэвэр капиталыг бууруулах бөгөөд эрсдэлийн түвшинг өсгөнө. Эсрэг тохиолдолд ашиг эрсдэл буурах болно.

Эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг дансны өр, хуримтлагдсан өр төлбөр төрөл бүрийн богино хугацаат зээллэгүүд бүрдүүлнэ.

Дансны өр

Зах зээл өндөр хөгжсөн орнуудад зээлийн борлуулалт гэсэн ойлголт их тархсан байдаг.  Аж ахуйн нэгжийн хувьд энэ нь борлуулалтыг өсгөх нэг нөхцөл болдог. Худалдаж буй тал худалдан авагчтай тохиролцон өнөөдөр нийлүүлсэн барааны төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөх боломж олгодог. Зээлийн худалдан авалтаас дансны өр үүсэх ба богино хугацаат санхүүжилтийн нэг гол эх үүсвэр болдог. 2 талын харилцан тохиролцсон болзлыг зээлийн нөхцөл гэж нэрлэдэг. Зээлийн нөхцөл нь нийлүүлэгчийн нэхэмжлэлд бичигддэг.

Хуримтлагдсан өр төлбөрүүд

Үйл ажиллагааны явцад аяндаа бий болдог өөр нэг эх үүсвэр бол хуримтлагдсан төлбөр буюу цалин, татварын төлбөрүүд. Эдгээрийг төлөхөөр болсон боловч хараахан төлбөрийг гүйцэтгээгүй байгаа үед энэ нь нэг төрлийн эх үүсвэр болдог. Өөрөөр хэлбэл ямар нэг хүү төлөлгүйгээр бусдаас авч буй зээлтэй адилтгаж болно. Төсөвт төлөх төлбөр нь компанийн хувьд эх үүсвэр болгон ашиглах боломж маш бага байдаг ба харин цалингийн төлбөрийг тодорхой хугацаагаар эх үүсвэр болгон ашиглаж байх боломжтой .

 

Банкны богино хугацаат зээл

Аж ахуйн нэгж богино хугацаат зээл авах 2 эх үүсвэр байдаг нь банкны зээл авах ба арилжааны вексель гаргах явдал билээ. Арилжааны векселийг рейтинг өндөртэй том компаниуд гаргадаг. Банкны богино хугацаат зээлийн нэг үндсэн төрөл нь эргэлтийн хөрөнгийн зээл байдаг. Энэ нь аж ахуйн нэгжийн дансны авлага ба бараа материалын санхүүжилтэд зориулагдана. Эргэлтийн хөрөнгийн зээлийг өөрөө төлөгдөх зээл ч гэж нэрлэдэг. Учир нь дансны авлага ба бараа материалын санхүүжилтэд зориулан олгосон тул уг дансны авлага ба бараа материал мөнгө болон орж ирэх бүрд уг мөнгийг эээлийг эргэн төлөх санд оруулж байдаг ба дансны авлага. бараа матөриалын бүрэн төлөгдөж орж ирэх үед эээлийг эргэн төлөх эх үүсвэр бий болсон байна. Банкны олгож 6уй богино хугацаат зээл нь ердийн зээл, зээлийн шугам , баталгаат зээлийн шугам гэсэн 3 хэлбэртэй байдаг.

Зээлийн шугам

Зээлийн шугам нь арилжааны банк ба аж ахуйн иэгж 2-ын хооронд тодорхой хугацааны турш тогтоосон хэмжээннй эх үусвэрээр зээлжүүлж байх гэрээ юм. Зээлийн шугам нь нэг жил хүртэл хугацаатай байгуулагдах ба зээлдэгчид тодорхой хэмжээний нөхцөл шаардлага тавьдаг. Зээлийн шугам байгуулахдаа зээлдэгчийн авч болох эээлийн дээд хязгаар 6уюу лимитийг тогтоож өгдөг. Банк нь аж ахуйн нэгжтэй зээлийн шугам байгуулахдаа компаний төлбөрийн чадварыг нь байнга хянаж байдаг.

Баталгаат зээлийн шугам

Баталгаат зээлийн шугам байгуулсан үед банк эх үүсвэрийн хүрэлцээ боломжоос үл шалтгаалан тодорхой тогтоосон хязгаарын дотор зээлдэгчийн хүссэн хугацаанд хүссэн хэмжээний эх үүсвэрээр хангаж байх баталгаа гаргаж өгдөгөөрөө ердийн зээлийн шугамнаас ялгаатай байдаг. Банк шаардлагатай хэмжээний эх үүсвэрээр хангаж өгснийхөө төлөө зохион байгуулалтын шимтгэл авна. Зохион байгуулалтын шимтгэлийг зээлдэгчийн ашиглаагүй үлдсэн эх үүсвэрээс хувиар бодож авна.

Үндсэн хөрөнгийн элэгдэл

Үндсэн хөрөнгийн анхны өртгийг түүний ашиглалтын хугацаанд хуваарилсныг элэгдэл гэж тодоохойлдог. Хөрөнгийн анхны өртгийг тодорхой хугацаанд нөхөхөөр төлөвлөж жил бүр тогтоосон хэмжээгээр бодож хорогдуулан зардалд тусгаж байдаг. Гэвч элэгдэл нь бэлэн мөнгөөр гарч байгаа зардал биш билээ. Элэгдлийг зардалд тооцдог боловч бэлэн мөнгөөр гарч байгаа зардал биш тул гарах мөнгөн урсгалд тооцдоггүй.

Элэгдэл нь татварын өмнөх орлогоос хасагддаг тул тодорхой хэмжээний орлогыг татвараас хамгаалан үлддэг. Элэгдлийг анхны өртгөөс буюу худалдан авч угсарч суурилуулахтай холбоотой бүх зардлыг тусгасан өртгөөс бодно. Жилийн элэгдлийн хувь хэд байх нь хөрөнгийн ашиглалтын хугацаанаас шалтгаална. Ашиглалтын хугацаа нь хөрөнгийн ангиллаар тогтоогддог. Судалгаа шинжилгээ лабораторийн төхөөрөмжүүд 3 жил, Компьютер , бичгийн машин , машин 5 жил, тавилга,  үйлдвэрийн төхөөрөмж 7 жил. Уул уурхайн тоног төхөөрөмж 10 жил гэх мэт. Элэгдлийг тооцох шулуун шугамын арга ёсоор Активын өртгөөс үлдэгдэл өртгийг хасаж ашиглалтын хугацаанд нь хуваадаг. Бодлого:

5 жилийн хугацаатай  100000 долларын өртөгтэй, 12500 долларын үлдэх өртөгтэй активын элэгдлийг тооцохдоо:

(100 000 - 12500 )/5 =17500 доллар болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 3

Үр ашиг үйлдвэрлэлийн зардал

Зардлын үндсэн зорилго нь удирдлагыг дотоод санхүүгийн мэдээллээр хангах явдал юм. Зардлаар бэлтгэгддэг үндсэн гол мэдээлэл нь бүтээгдэхүүн үйлчилгээиий өртгийг тодорхойлох явдал юм. Зардлын тусламжтайгаар:

1-рт  Бараа материал бэлэн бүтээгдэхүүн, дуусаагүй үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлж гарган ирдэг.

2-рт   Орлогын   тайланд   тусгагддаг   борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлогддог. Мөн зардлын тусламжтайгаар төсөвт төлөвлөгөө зохиож нэгжийи өртөг тодорхойлох үйл ажилдаа хяналт тавих, төрөл бүрийн шинжилгээ хийх болон олон мэдээллийг ашигладаг. Үүнээс зардлын судлах зүйл нь зардлын обьект болон зүйлээр хуримтлуулан бүртгэсний үндсэн дээр өөрийн өртгөө тодорхойлно. Бизнесийн салбарт ирээдүйд ашиг олох зорилгоор золиосолж байгаа хөрөнгийн бууралт бол зардал юм.  Зардал нь үйл ажиллагаа явагдахтай холбогдон тодорхой нэр төрлөөр гардаг. Өртөг бол заавал эдийн засгийн тодорхой обьекттой холбогдон гарч ирдэг. Тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээнд гаргах зардлуудын нийлбэрээр өртөг тодорхойлогдон гарч ирнэ. Бүтээгдэхүүн ажил үйлчилгээ тус бүрээр нэгжийн өөрийн өртгийг тодорхойлох шаардлага гарч ирдэг.

Зардлын ангилал

Зардлыг бүртгэх удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах үүднээс зардлыг зайлшгүй ангилдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбон ангилна.

1-рт Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал

2-рт Үйл ажиллагааны зардал

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал гэдэг нь бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг бий болгосонтой холбогдон гарч буй зардал юм. Үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцож байгаа зардлаас шууд материалын шууд хөдөлмөрийн, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэсэн 3 гол элемент байдаг.

Шууд материал гэдэг нь бэлэн бүтээгдэхүүний үндсэн хэсгийг бүрдүүлж байгаа материалууд юм. Шууд материалыг бүтээгдэхүүний өртөгт оруулж тооцно. Үүнийг бүртгэх данс бол түүхий эд материалын данс юм. Шууд хөдөлмөрийн зардал нь тухайн үйлдвэрлэлд гардан оролцож байгаа ажилтнуудын цалин хөлс байдаг. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцож байгаа шууд материал  шууд хөдөлмөрөөс бусад бүх зардлууд орно. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд нь шууд бус материал, шууд бус хөдөлмөр  ба бусад зардлаас бүрдэнэ. Шууд бус материал нь үйлдвэрлэлд зайлшгүй хэрэгтэй боловч хэрэглээ нь бага байдаг билээ.

Шууд материал +Шууд хөдөлмөр =Үндсэн зардал

Шууд хөдөлмөр + ҮНЗ= Хувиргалтын зардал

Бүтээгдэхүүний өртөгт орж тооцогддоггүй мөн ирээдүйд ямар ч үр ашиг авчрахгүй зөвхөн тухайн үедээ орлого авчирахад чиглэгдсэн зардлыг үйл ажиллагааны зардал гэнэ. Үйл ажиллагааны зардлыг удирдлагын болон борлуулалтын зардал гэж   2   ангилдаг.    Ерөнхий   удирдлагын   зардалд   удирдлагатай холбоотой гарч байгаа зардлууд хамаарна. Борлуулалтын     зардал     нь     үйлдвэрлэлийн     компаиий     хувьд үйлдвэрлэлийн процесс дуусч бэлэн бүтээгдэхүүний арилжаалагдах нөхцөл бүрэлдсэн ба тэр үеэс худалдааны байгууллагын хувьд бараагаа татан авч ирснээс хойш тэдгээрийн борлуулахтай холбогдон гарч байгаа зардлаас бүрдэнэ.

Үйлдвэрлэлийн зардал + Үйл ажиллагааны зардал  = Нийт үйлдвэрлэлийн зардал

Зардлыг ерөнхийд нь тогтмол хувьсах гэж ангилна.

Хувьсах зардал гэдэг нь үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөхөд нийт хэмжээ нь шууд хамааралтайгаар өөрчлөгддөг зардал юм. Энэ нь дараах шинжтэй байдаг.

1-рт Үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөхөд нийт дүн шууд өөрчлөгдөнө

2-рт Үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөхөд нэгж бүтээгдэхүүнд ноогдох хэмжээ тогтмол

З-рт Удирдлагын анхан шатны түвшинд хянагдахгүй

Тогтмол   зардал   гэдэг   нь   бүтээгдэхүүн   үйлдвэрлэлийн   хэмжээ өөрчлөгдөж байхад харьцангуй тогтмол шинжтэй байдаг зардлууд.

Эдгээр нь:

1-рт Холбогдлын хүрээн дотор бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ

Өөрчлөгдөхөд нийт хэмжээ тогтмол

2-рт Бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ өөрчлөгдөхөд нэгжид ноогдох хэмжээ урвуу

З-рт удирдлагын анхан шатны түвшинд хянагдахгүй гүйцэтгэх шатанд хянагдана.

Үйлдвэрлэлийн зардлууд нь дараах онцлогтой.

1-рт Ирээдүйд ашиг орлого авч ирэхэд чиглэгдсэн

2-рт  Эдгээр  зардлууд  нь  борлогдох  хүртлээ балансад  хөрөнгө байдлаар тусгагдана

З-рт Борлогдсон үедээ борлуулсан бүтээгдэхүүний өөрийи өрттийг бүрдүүлж орлогын тайланд тусгагдана. Өртгийг обьектод хамрагдах байдлаар нь шууд ба шууд бус зардал гэж ангилна. Компаии өөрөө эргүүлэн худалдаж авсан хувьцааг халаасны буюу сангийн хувьцаа гэж нэрлэнэ. Тухайн обьекттой шууд хамааралтай гарч байгаа зардлуудыг шууд зардлууд гэнэ.


Лекц 4

Өртөг үнэ, мөнгөн орлого, ашиг тэдгээрийн хоорондын уялдаа холбоо нөлөөлөх хүчин зүйл

Зардлыг үйл ажиллагааны тодорхой обьекттой холбон тодорхой хугацаагаар зааглан хуримтлуулсныг өртөг гэнэ. Мөнгөн хөрөнгийн баланс бууруулах арга нь тодорхой хэмжээний зардал шаардаж өөрийн гэсэн өртгийг агуулдаг. Ахиуц орлогын хэмжээ ахиуц зардлаас илүү гарсан үед аж ахуй нэгж гаргасан зардлаа нөхөж эхэлнэ. Жишээ нь аж ахуйн нэгж  нь тодорхой систем нэвтрүүлснээр ямар нэгэн эрсдэлд өртөхгүйгээр хөрөнгө оруулалтын хэмжээг 1 сая төгрөгөөр бууруулж жилийн 12 хувийи хүүтэй зээл олголоо. Тодорхой систем нэвтрүүлснээр чөлөөлж авсан нэг сая төгрөгийн хүүний орлого 120000 төгрөг болж  энэ хэмжээгээр авах эээл буурч хадгаламж нэмэгдэнэ. Тодорхой систем нэвтрүүлэх зардал нь 120000 төгрөгнөөс бага бол ашигтай ,  харин энэ хэмжээмээс илүү гарвал ашиггүй бөгөөд түүнийг нэвтрүүлэх шаардлагагүй. Мөнгөн хөрөнгийн менежмент нь бизнесийн чухал нэг бүрэлдэхүүн хэсэг юм.

Мөнгөн хөрөнгө болон зах зээлд түргэн борлогдох үнэт цаасны менежментийг хооронд нь салгаж болдоггүй ба аль нэгний нь менежмент нь 2 дахийнхаа менежменттэй нягт уялдаа холбоотой тул заавал хамт үздэг ЗЗТБҮЦ нь үндсэн үйл ажиллагааны бусад активаас харьцангуй бага ашиг авч ирнэ.

Жишээ нь X а а н  нь олон тэрбум долларын түргэн борлогдох үнэт цаасны портфель эзэмшиж байгаа боловч түүний ашиг дөнгөж 6 хувь харин үлдсэн үйл ажиллагааны ашиглагдаж байгаа активын өгөөж 14 хувь байлаа. Ийм бол а.а.н яагаад ийм бага ашиг авчирдаг актив эзэмшдэг вэ? гэсэн асуудал зүй ёсоор урган гардаг. Үүнд 2 шалтгаан байгаа.

·         ЗЗТБҮЦ иь мөнгөн хөрөнгийн балансыг орлох чадвартай

·         Тэдгээрийг богино хугацаат хөрөнгө оруулалтад ашиглана

Зарим а.а их хэмжээиий мөнгөн хөрөнгийн баланстай байхын оронд ЗЗТБҮЦ ны портфельтой байдаг. Мөнгөн хөрөнгийн дансны эарлага нь орлогоосоо давсан тохиолдолд портфелийн эарим хэсгийг гүйлгээнд оруулдаг. Энэ үед ЗЗТБҮЦ нь гүйлгээний баланс, аюулгүй байдлыг хангах баланс худалдааны давуу талыг барих үүргийг гүйцэтгэнэ. ТБҮЦ - ыг голдуу аюулгуй байдлын үүднээс байлгадаг. Ихэнхи а.а.н зарим ажил гүйлгээ худалдаа арилжааны шаардлага гарсан тохиолдолд банкны зээлийг илуүд үээж түунийг авдаг. Энэ үед хөрвөх чадвар сайтай үнэт цаасаа өөртөө байлгах сонирхолтой. Учир нь ийм үнэт цаасаа санамсаргүй гэнэтийн хохирлын үед ашиглана.

Риск ба санхүүгийн өртөг

Санхүүжилтийи өртөг ба рискийн хоорондын хамаарлыг дараах байдлаар илэрхийлж болдог.

К- Санхүүжилтийн өртөг

r- Дурын нэг төрлийн санхүүжилтийн эрсдэлгүй өртгийн хэмжээ

bp - Бизнесийн эрсдэлийн шагнал

Fp-  Санхүүгийн эрсдэлийн шагнал

Бизнесийн эрсдэл бол компани үйл ажиллагааны өртгөө нөхөх чадваргүй болохтой холбоотой эрсдэл бөгөөд санхүүгийн эрсдэл нь a.а.н санхүүжилтийн өр төлбөрөө төлөх чадваргүй болохтой холбоотой X  компаний урт хугацаат зээлийн рискгүй өртгийн хэмжээ 14 хувь , компаний бизнесийн эрсдэлийи шагнал 5 хувь санхүүгийн эрсдэлийи шагнал 5 хувь бол К ?

Капиталыи жигнэсэн дундаж өртөг

Капиталыг бүрдүүлж буй эх үүсвэрийн төрлүүдийн өртгийг тэдгээрийн хувийн жингээр нь жигнэх замаар нийт эх үүсвэрийн өртгийг тооцсоныг капиталын жигнэсэн дундаж зардал гэж нэрлээд WACC гэнэ.

WACC=(Wi * Ki) + (Wp * Кр )+ (Ws * Кrn))

W - капиталын бүтцэд урт хугацаат зээлийн эзлэх хувь

Wp- капиталын бүтцэд давуу эрхтэй хувьцааны эзлэх хувь

Ws - капиталын бүтцэд энгийн хувьцааны эзлэх хувь

Капиталын өртөг

Хувийн жин

Өртөг

Жигнэсэн өртөг

Урт хугацааны зээл

40%                     

7,2%                     

2.88%

Давуу эрхт хувьцаа

10%                      

10%                      

1%

Энгийн хувьцаа     

50%                      

25%

12,5%

Капиталын жигнэсэн дундаж өртөг

16,38%

 

" У " компаний зээлийн эх үүсвэрийн дараах өртөг 7.2 хувь онцгой эрхт хувьцааны өртөг 10. 0 хувь хуримтлагдсан ашгийн өртөг 25 хувь байна.

Бодлого

Нэгж бондын борлуулалтын цэвэр орлого нь 8870 төгрөг ба 1 ээс 10 жил хүртэл жилийн туршид жил бүр 1000 төгрөг хүү төлнө.

Бондын татварын өмнөх өртөг

Kd= 1+ [( F-Nd )/n ]/ (Nd+ F )/2

Kd -     Бондын татварын өмнөх өртөг

I  - Бондын жилийн хүү

F  -Бондын нэрлэсэн үнэ

Nd -Бондын цэвэр орлого

n  -Бондын эргэн төлөгдөх хүртлэх хугацаа

Онцгой эрхт хувьцааны өртөг тооцох

Онцгой эрхт хувьцааны өртгийг тооцохдоо жилийн ноогдол ашгийн хэмжээг онцгой эрхт хувьцааны борлуулалтын цэвэр орлогод харьцуулна. Онцгой эрхт харьцааны цэвэр орлогыг борлуулалтын орлогоос гаргалтын зардлыг хасна.

Kp = Dp/ Np

Kp - Давуу эрхт хувьцааны өртөг

Dp- Давуу эрхт хувьцааны ноогдол ашиг

Np- Давуу эрхт хувьцааны цэвэр орлого

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 5

Ашгийн хуваарилалт

Аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс хамгийн их ашиг олох үндсэн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн практик амьдралын олон хувилбар хандлагатай үйл ажиллагаа  тактик байж болно. Эдгээр нь үндсэндээ үйлдвэрлэл явуулж ашиг олох нийтлэг аргачилал  онолын үндэслэлтэй холбоотой. Үйлдвэрлэл  үйлчилгээ явуулж, ашиг олох үйл ажиллагааны еренхий загварыг үйлдвэрлэлийн салбар технологийн онцлогийг харгалзалгүйгээр ерөнхийд нь томьёолбол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж зардал гаргаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулан зардлаа бүрэн нөхөөд дээр нь ашиг нэмж олох модель юм.

P-TR-TC

Р-Profit

TR - Total revenue

ТС- Total cost

Дээрх моделиос ашгийг нэмэгдүүлэх 2 үндсэн арга хандлага байна.

1.         Орлогоо аж ахуйн нэгж нэмэгдүүлэх

2.         Зарлагаа багасгах

Аливаа аж ахуйн нэгж байгууллага бүрийн бизнесийн орлого нь олон шалтгаантай. Үүнээс хамгийн гол нь үйлдвэрлэж буй бутээгдэхүүний тоо хэмжээ түүний нэгжийн үнэ байдаг. Үүнийг томьёолж харуулбал

R=Q*P

R - Revenue - Орлого

Q- Quantity - Too хэмжээ

Р- Price- Үнэ

Аж ахуйн нэгжийн хувьд үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зардал олон нөхцөл хүчин зүйлээс бүрдэнэ. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах нь өвөрмөц үйл ажиллагаа, үүнд асар олон төрлийн үйлдвэрлэлийн хэрэгсэл ,  хүчин зүйл нөөцийг ашигладаг.

Үйлдвэрлэлийн нөөцүүд нь тус бүрдээ өвөрмөц зах ззэлтэй тогтсон үнэ ханштай байдаг. Үйлдвэрлэл үйлчилгээ яауулахад гарах зардал нь олон янз байна. Жишээ нь ажилчдыг хөлслөх зардал нь

Ci = L • W

Ci- Ажиллах хүчний зардал

L - Ажиллах хүчний тоо

W - Цалин

Түунчлэн аж ахуй нэгжийн үйлдвэрлэж бүтээсэн бух төрлийн бүтээгдэхүүнийг борлуулснаас орох нийт орлого ба бүх төрлийн нөөцийг ашиглаж  үйлдвэрлэл явуулсны дүнд гарах нийлбэр зардлыг тодорхойлж  тэдгээрийн ялгавраар нийт ашгиа тодорхойлно. Үүнийг томьёолбол :

P= -

Аж ахуйн нэгж байгууллагын хувьд ашиг олох томьёо нь адилхан боловч түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд нь олон байдаг. Тухайлбал :

·         Бүтээгдэхүүний нэр төрөл

·         Тэдгээрийн тус бүрийн үнэ

·         Нөөцийн нэр төрөл

·         Тэдгээрийн тус бүрийн үнэ  гэх мэт хүчин зүйлүүд байх  тул ашгийг өсгөх олон хүчин зүйлүүд байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд үйлдвэрлэл үйлчилгээний ажиллагаанаас олох нийт орлого нь түүний үйлдвэрлэлийн функцээс үлэмж шалтгаална. Аж ахуйн нэгжийн ашгийг 3 янзаар ашиглана.

1.      Аж ахуйн нэгжийн ашгаас нь татвар хэлбэрээр ЗГ авдаг.

2.      Аж ахуйн нэгжийн ашгийн үлдэх хэсгээс нь ноогдол ашгийн хэлбэрээр
хувь нийлүүлэгчдэд төлдөг.
Ийм мөнгөн төлбөруүд нь аж ахуйн нэгж байгууллагыг өмчлөгч айл гэр хүмүүст очдог.

3.      Ашиг орлогын татвар ба ноогдол ашиг төлсний дараа үлдэж байгаа хэсэг нь аж ахуй нэгжийн хуваарилагдаагүй ашиг гэж нэрлэгддэг.

Аж ахуйн нэгжийн эдгээр хуваарилагдаагүй орлогыг хэрэглэгдсэн капиталыг сэргээх шимтгэлд зориулахын зэрэгцээ тэр дор нь буюу ирээдүйд тоног төхөөрөмж худалдан авах шинэ үйлдвэр барихад хөрөнгө оруулна. Ингэснээр хөрөнгө оруулж буй бизнесийн бодит актив нэмэгдэнэ.

Ашиг ба хөрвөх чадвар

Арилжааны банкны нэг зорилт нь ашиг билээ. Арилжааны банк нь бусад аж ахуй нэгжийн адил ашиг руу тэмүүлдэг. Иймд арилжааны  банкууд  зээл  олгох ,  үнэт цаас худалдан  авахыг чармайдаг.Энэ 2 зүйл анги нь арилжааны банкинд орлого оруулдаг үндсэн активууд билээ. Нөгөө талаар арилжааны банк нь аюулгүй байдлаа хангах хэрэгтэй . Тухайлбал арилжааны банкны аюулгүй байдал хөрвөх чадвараар тухайлбал бэлэн мөнгө болон илүүдэл нөөц шиг хөрвөдөг активуудаар хангагдана. Иймээс банкны эзэд болгоомжлол ба ашиг 2 ыг тэнцвэртэй байлгахыг эрмэлзэнэ. Ийм тэнцвэртэй байдал нь өндөр хөрвөлттэй актив орлого оруулдаг активын хэмжээг тодорхойлж байдаг.

Хуримтлагдсан ашиг

' X ' аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулсан эхний жилийн эцэст компаний ашиг 80000 доллар болов. Энэ үед давуу эрхт хувьцаанд 30000 доллар ноогдол ашиг төлөх ба ердийн хувьцаанд ноогдол ашиг төлөхгүй . Иймд хуримтлагдсан ашиг нь 50000 доллар байна. 2 дахь жилийн ашиг нь 140000 доллар гэвэл давуу эрхт хувьцаанд 30000 доллар    энгийн   хувьцаанд   40000   долларын   ноогдол    ашиг   төлөв. Хуримтлагдсан ашиг нь 120000 доллар болов.

Эхний жилийн үлдэгдэл        50000

2 дахь жилийн цэвэр ашиг    140000

Дүн                              190000

Нийт ноогдол ашиг              70000

Хуримтлагдсан         120000

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 6

Татвар , төлбөр , хураамж тэдгээрийн онцлог

Татварын бүртгэлийн ойлголт, орчин үеийн шаардлага

Татвар нь макро эдийн засгийн зохицуулалтын хэрэгсэл бөгөөд нийгмийн гишүүд нь өөрөө татвараа тодорхойлж төлөх зарчимд тулгуурлан иргэний  болон татвар төлөгчийн үүргээ хэрэгжүүлдэг билээ.

Бизнесийн ямар ч хэлбэрээр байгууллага үүсгэн байгуулахад эзний оруулж байгаа хөрөнгө болон бодит хөрөнгийн тухай мэдээллийг агуулсан эхлэлтийн балансыг хуулиар шаардана. Энэ эхлэлтийн балансад үндэслэн бизнесийн үйл ажиллагаа явагдах ба эцсийн үр дүн нь эзний өмчийн дүнд нөлөөлнө. Бизнесийн үйл ажиллагаа ашигтай явагдсан бол татвар төлнө үндсэн ашгаар эзний өмч өснө  алдагдалтай ажилласан бол буурна. Зах зээлийн харилцаа улам боловсронгуй болж эдийн эасгийн цар хүрээ өргөжих тусам татварын тооцоо тайланд тусгах зүйлс нэмэгдэхийн зэрэгцээ татвар төлөгчдийн татвараас зугтах арга ч нарийсдаг. Татвар тооцох суурь бол татвар ногдуулалтын обьект болох орлого, хөрөнгө, бараа, тодорхой эрх, бусад зүйлсийн татвар тооцох үзуүлэлт юм.

Татварын суурийг олохдоо нийт орлогоос хуулийн дагуу хасагдах эардлууд болон татвараас чөлөөлөгдөх орлогыг хасна.

Жишээ нь " X " комланий нийт орлого 120 сая  үүнээс татварын хуулийн дагуу хасагдвал зохих зардал нь 55 сая   чөлөөлөгдөх орлого 5 сая бол тус компаний татвар тооцох суурийг ол.

Татварын чөлөөлөлт гэдэг нь татвар ногдуулахгүйгээр хуулиар зөвшөөрөгдсөн татвар төлөх үүргээс чөлөөлөгдөж байгааг хэлнэ.

Татварын хувь хэмжээ

АНУ - ын эрдэмтэн Артур Лаффер татварын хувь хэмжээний талаар онолд ихээхэн хувь нэмэр оруулсан. Артур Лаффер нь татварын хувь хэмжээг бууруулах нь татварын орлогын бууруулах болон нэмэгдүүлэхтэй харшилахгүй гэж үзсэн.  Энэ эрдэмтэн Лафферын муруйг бий болгосон. Лафферын орлогын гол санаа нь татварын хувь хэмжээ тэгээс эхлэн нэмэгдэхэд татварын орлого даган өссөөр эерэг хамаарлын дээд цэгт хүрч түүнээс цааш орлого буурна. Татварын хувь хэмжээг дараах байдлаар ангилна.

·         Пропорциональ

·         Прогрессив

·         Регрессив

Пропорциональ гэдэг нь татвар төлөгч бүрт адил хувь хэмжээгээр татварыг ногдуулна.

Прогрессив гэдэг нь татварын суурь өсөх тусам татвар ноогдох хувь хэмжээ нь өсөх байдлаар татвар ногдуулна.

Регрессив гэдэг нь татварын суурь өсөх тусам ногдох хувь хэмжээ нь буурах байдлаар татварыг ногдуулна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Ашгийн  төлөө үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд нь тайлант хугацааны  олсон  ашгаасаа  татвараа  өөрөө  тодорхойлон  төлөх  үүрэг хүлээдэг тул шууд татвар юм.

Аж   ахуйн   нэгж   нь   улсын   бүртгэлд   6үртгэх   тухай   хуулийн   бүртгэлд бүртгүүлэхийн    зэрэгцээ    харьяа    татварын    албандаа    бүртгүүлж    үйл ажиллагаагаа эхэлнэ.

Аж ахуйн нэгжийн шинээр  байгуулагдаад улсын бүртгэлд бүртгүүлсэн өдөр нь тайлангийн жилийн эхний өдөр болно. Шинэ татварын хууль 2007 оны 1 сарын 1  ээс мөрдөгдөж байна. Татварын хуулийн зорилго нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах уг татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Албан татвар ногдох, ноогдуулах орлогыг тодорхойлох

Татвар ногдох орлогыг 3 түвшинд авч үзсэн.

·         Үйл ажиллагааны орлого

·         Хөрөнгийи орлого

·         Хөрөнгө борлуулсны орлого

Үндэсний орлогод : Үйлдвэрлэл үйлчилгээний орлого , хувьцаа борлуулсан орлого , төлбөрт тооцоо бооцоо ном зохиол дүрс бичлэгийн орлого биет бус хөрөнгийн орлого.

Хөрөнгийн орлого: Хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого, эрхийн шимтгэлийн орлого, ноогдол ашиг хүүгийн орлого.

Хөрөнгө борлуулсны орлого : Хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар татварыг тооцох хувь хэмжээг шатласан болон тодорхой хувиар заасан . Шатласан хувь нь:

0 - 3,0 тэрбум бол 10 хувь

3.0 - тэрбум төгрөгнөөс дээш бол 300, 0 сая төгрөг дээр нэмэх нь 3,0 тэрбум төгрөгөөс дээш давсан дунд 25 хувь байна.

 

Хувь хүний орлогын албан татвар

Анх 1799 онд Англид , 1861 онд АНУ -д энэ татварыг нэвтрүүлсэн, Монгол улсын татварын жил 01 сарын 01 - ээс 12 сарын 31 хүртэл, Японд 04 сарын 01- ээс 03 сарын 31 хүртэл байдаг.

Албан татвар төлөгчийг МУ - д байнга оршии суугч болон МУ - д оршин суугч бус татвар төлөгч гэж ангилна.

МУ - д байнга оршин суугч татвар төлөгч нь:

МУ - д байнга оршин суух байртай  183 ба түүнээс дээш хоногоор тус улсад амьдарсан хүнийг хэлнэ.

МУ - д оршин суугч бус татаар төлөгч нь дээрхийн эсрэгээр байдаг.

Төлбөр хураамж

Хэрэглэгчийн төлбөр хураамж нь хүрээлэн буй орчинтой холбоотой бөгөөд аж үйлдвэр хөгжсөн орнуудад хурээлэн буй орчны бохирдол , нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаанд төрөөс татвараар дамжуулан хянах хэрэгсэл болно.

Жишээ нь ой мод , ус рашаан ашигласны , ургамал ашигласны төлбөр хураамж

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 7

Ноогдол ашгийн бодлого

Хувьцаа эзэмшигчид ба хөрөнгө оруулагчид компаний хувьцааны үнийг тооцоход ашигладаг гол хүчин зуйл нь хулээгдэж буй ноогдол ашиг байдаг. Ноогдол ашиг нь хувьцаа эзэмшигчдэд хүрч буй жирийн мөнгөн урсгал ч аж ахуйн нэгжийн хандлагыг илэрхийлдэг. Ашгаас ноогдол ашигт хуваарилагдаагүй хэсэг нь хуримтлагдсан ашиг хэлбэрээр компанид үлдэж санхүүжилтийн дотоод эх үүсвэр болдог. Иймээс ноогдол ашгийн хуваарилалт нь гадаад санхүүжилтийн шаардлагад нөлөөлж байдаг гол хүчин зүйл юм. Олгох ноогдол ашгийн хэмжээ их байх тусам үлдэх ашиг багасдаг улмаар санхүүжилтийн хэрэгцээ гарахад зээл авах эсвэл шинээр хувьцаа гаргахад хүргэдэг.

Ногдол ашиг бол хувьцаа эзэмшигчдийн хувьд оруулсан хөрөнгө оруулалтаасаа хүртэж буй өгөөж юм.

Ноогдол ашгийг олгох эсэхийг захирлуудын зөвлөл шийднэ. Ихэвчлэн улиралд буюу хагас жилд ногдол ашгийн хуралдааныг зохион байгуулж өнгөрсөн хугацааны санхүүгийн гүйцэтгэлийг дүгнэж ирээдүйн чиглэлийг тодорхойлон олгох ногдол ашгийн хэмжээ ба хугацааг товлоно. Ноогдол ашиг олгох эсэх хэрэв олговол ямар хэмжээтэй олгох вэ? гэдэг нь компаний баримтлах ноогдол ашгийн бодлогоос шалтгаална. Ихэнхдээ аж ахуйн нэгжүүд тогтмол хугацаанд өсөлттэйгээр ногдон тогтвортой өсөлттэйгээр ногдол ашгийг тооцож олгох бодлого баримталдаг. Компаний удирдлага нь ногдол ашиг олгохоор зарлахдаа бүртгэх ба олгох өдрийг тодорхойлсон байх хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бүх хүн ногдол ашиг авах эрхтэй ба захирлын зөвлөлөөс тухайн хугацааны үйл ажиллагааны үр дүнгээс хүртэх хэрэгтэй хувьцаа эзэмшигчийг бүртгэхдээ тодорхой хугацааны хязгаарлалт тавьж байна. Тухайлбал ногдол ашиг олгох шийдтэй хамт олгох хугацаагаа тодорхойлно

Олгох хугацаанаас тодорхой өдрийн өмнө бүртгэх өдрийг тодорхойлно. Энэ өдрийн  байдлаар тус  компаний  хувьцааг  эзэмшиж буй  хувьцаа эзэмшигчдийг бүртгэж авах ба энэ өдрөөс хойш тус компаний хувьцааг эзэмшиж буй хүн тухайн хугацааны ноогдол ашиг авах эрхгүй юм. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эээмшигчдийн шинэчилсэн бүртгэлийг гаргахад шаардагдах хугацаанаас хамаараад ихэвчлэн бүртгэх өдрөөс 4 өдрийн өмнөөс эхлэн хувьцаа худалдан авсан хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах эрхгүй юм. Ногдол ашиг олгох өдөр нь ихэнхдээ бүртгэх өдрөөс хэдэн 7 хоногийн дараа товлогдоно.

Энэ нь аж ахуй нэгж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгож эхлэх хугацаа юм.

 

Ногдол ашгийн онолууд

Ногдол ашгийн талаар олон янзын урсгал. судалгаа бүтээлүүд гарсан байна. Ногдол ашиг нь хэрэгтэй эсэх , ногдол ашгийн бодлого хувьцааны үнэд нөлөөлөх зэрэг талаар чиглэдэг. Ногдол ашгийн бодлого нь дараах 2 чиглэлд хуваагддаг.

1.      Компаний ногдол ашгийн бодлогоос хувьцааны үнэ хамаарахгүй

2.      Компаний ноогдол ашгийн бодлогоос хувьцааны үнэ цаашилбал компаний үнэ цэнэ маш их хамаарна

Эхний чиглэлд голлох онол нь  М & М  " - ийн онол билээ. Үүнийг Мертон Миллер . Франко Модильяни нар боловсруулан гаргасан . Энэ онол ёсоор төгс зах зээлд компаний үнэ цэнэ нь ногдол ашгийн бодлогоос үл хамаарна. Учир нь:

1.      Компаний үнэ цэнэ нь ашиг орлого олох хүчин чадал, хөрөнгө
активын эрсдэлээр тодорхойлогдоно.

2.      Ногдол ашгийн нөлөөллөөс хувьцааны үнэд өөрчлөлт гарсан ч энэ нь ногдол ашиг гэдэг утгаараа биш   харин аж ахуйн нэгжийн ирээдүйн төлвийн талаарх удирдлагуудын хүлээлт дохио, мэдээллийн эх үүсвэр гэдэг утгаараа хамааралтай .

3.      Аж ахуйн нэгж ашиг орлогынхоо ихээхэн хэсгийг дахин хөрөнгө оруулалтад   зориулж   байх   нь   хувьцаа   эзэмшигчдэд   компаний ирээдүйн талаар эерэг хүлээлтийг бий болгох тул тэд одоогийн авч буй ногдол ашигтаа анхаардаггүй .

Энэ онол  нь хувьцаа  эзэмшигчид өнөөдрийн авч  буй  ногдол  ашгаас ирээдүйд бий болох капиталын хожоо буюу хувьцааны үнийн өсөлтөөс хүртэх өгөөжийг илүүд үзэх тул ногдол ашгийг зөвхөн үлдэгдлийн журмаар хуваарилах нь зөв билээ. Дараачийн чиглэл:

Миртон Ж . Гордон . Жон Линтнер нарын боловсруулсан онол нь ногдол ашгийн бодлого ба компаний үнэ цэнийн хооронд шууд хамаарал оршино гэж тодорхойлсон. Ирээдүйн ямар ч нөхцлөөс илүүтэй хувьцаа эзэмшигчдийн хувьд өнөөдрийн ногдол ашгийг илүүд үзэх гэж тодорхойлсон. Үүнийг " гap дахь шувууны онол " гэнэ.

Ногдол ашгийн бодлогод нөлөөлөх зүйлс

·         Хуулийн хязгаарлалт

·         Гэрээнд заасан хязгаарлалт

·         Компаний дотоод хязгаарлалт

·         Аж ахуй нэгжийн өсөлт хөгжлийн хурд

·         Бусад хүчин зүйлс

·         Зах зээлийн хүчин зүйлс

Хуулийи хязгаарлалт

Ихэнхи улс орнуудад компаний бэлэн мөнгөөр олгох боломжтой нийт ногдол ашгийн хэмжээнд тодорхой шалгуураар хязгаарлалт тогтоож байдаг. Тухайлбал олгох ногдол ашгийн дээд хязгаарыг энгийн хувьцааны нийт иэрлэсэн дүнгээр эсвэл энгийн хувьцааны нэрлэсэн дүн дээр нэмж төлөгдсөн капиталын дүнг нэмсэн хэлбэрээр тогтооно.

 Гэрээнд заасан хязгаарлалт

Зээлийн гэрээнд заасан хязгаарлалтаар компаний бэлэн мөнгөөр олгох ноогдол ашгийн хэмжээг хязгаарлаж болно.

Компаний өсөлт

Компаний өсөлтийн шатанд байгаа бол өсөн нэмэгдэж буй хөрөнгийн хэрэгцээг хангахын тулд их санхүүжилт хэрэгтэй.

Зах зээлийн хүчин зүйлс

Тогтвортой байнгын ногдол ашиг нь эерэг дохиог зах зээлд өгч тогтворгүй тасалдаж байгаа ногдол ашиг нь сөрөг дохиог зах эээлд өгдөг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц8

Үнэт цаасны үйлдэл тэдгээрийг явуулахад зохицуулах арга зүй

Хувьцаа эзэмшигчдийн өгөөж нь тодорхой хугацааны ноогдол ашиг ба хувьцааны үнийн өөрчлөлтөөр тодорхойлогдоно Хувьцаа эзэмшигч иргэд аливаа үнэт цаасны ноогдол ашиг хүртэж , хувьцааныхаа үнийг тоггвортой байхыг хүсдэг Санхүүгийн шинжээчид болон хөрөнгө оруулагчид үнэт цаасны үнэнд байнга анализ хийж байдаг. Зах зээлд оролцогчид ямар нэг активыг худалдах ба худалдан авахдаа ямагт эрсдэл ба өгөөжийг ашиглан үнийг тооцож судалдаг. Худалдан авагчийн хувьд үнэ нь тухайн активыг эээмшихийн тулд төлөх бололцоотой үнийн дээд хязгаар болно. Худалдагчийн хувьд эээмшиж буй активаа зарах боломжит үнийн доод хязгаарыг тогтооно.

Үнэт цаасны зах зээл дээр оролцогч олон байгаа үед үнэт цааснууд нь зах зээлийн тэнцвэрт үнээр арилжаалагддаг.

Энэ нь тухайн нөхцөл байдалд боломжит мэдээллийн хүрээнд харилцан уйл ажиллагаа явуулж буй худалдан авагчид ба худалдагчдын үйл ажиллагааны үр дүн болно. Ямар нэг шинэ мэдээлэл орж ирэхэд үүнд хандах зах эээлд оролцогсдын хандлагаас шалтгаалан зах зээлийн шинэ тэнцвэрт үнэ тогтох ба энэ нь үндсэндээ шинэ нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид , хувьцаа эзэмшигчдийн хүсэж буй өгөөж буюу шаардлагатай өгөөжийн хувь өөрчлөгдсөнтэй холбоотой юм

Аль ч үед хөрөнгө оруулагч шийдвэр гаргахдаа хүлээгдэж буй өгөөж болон шаардлагатай өгөөжийн хувийг тооцож харьцуулалт хийдэг. Харьцуулалт хийх үед шаардлагатай өгөөжийн хувь ба хулээгдэж буй өгөөж 2 зөрүүтэй бол зах зээлийн шинэ тэнцвэрт үнэ тогтох үйл явц эхэлнэ. Аливаа шинэ нөхцөл байдалд бодитой үнэлэлтийг маш түргэн хийж хариу үйддэл үзүүлэх чадвар бүхий оролцогчдын бий болгож буй зах зээлийг үр ашигтай зах зээл гэнэ. Үр ашигтай зах зээлд:

Хүлээгдэж буй өгөөж ба шаардлагатай өгөөжийн тэнцвэрт түвшинд тогтсон цэвэр зах зээлийн үнээр үнэт цааснууд арилжаалагдана

Энэ үнэ нь ямар ч үед компаний болон үнэт цаасны талаарх мэдээллийг өөртөө агуулж байна.

Хувьцаанууд  цэвэр  зах  зээлийн  үнээрээ арилжаалагдаж байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчид харьцангуй хямд эсвэл өндөр үнэтэй үнэт цаасыг олох гэж цаг алдахгүй .

Хувьцааны үнэлгээ

Хувьцааг олгож буй ногдол ашгийн нь шинж чанараас хамаараад үнэлгээ хийх түгээмэл 3 хандлага байдаг. Энэ нь:

Тэг өсөлттэй

·         Тоггмол өсөлттэй

·         Хувьсах өсөлттэй

·         Тэг өсөлттэй загвар

Энэ загвараар ирээдүйд олгогдох ногдол ашиг нь ямар ч өөрчлөлтгүй тогтмол байна гэсэн нөхцлөөр хувьцааг үнэлнэ. Өөрөөр хэлбэл Di =D2 = ...=D

Ро= D / К.

Ногдол ашиг нь тогтмол хувьцааны үнэ нь шаардлагатай өгөөжөөр хорогдуулалт хийсэн хязгааргүй хугацааны туршид орж ирэх ноогдол ашиг буюу мөнхийн төлбөр ногдол ашгийн өнөөгийн үнэ цэнэтэй тэнцүү байна.

Тогтмол өсөлттэй загвар

Тогтмол өсөлттэй загварт хувьцааны ногдол ашгийг жил бүр тогтмол
хувиар өс
өж байх ба өсөлтийн хувиас шаардлагатай өгөөжийн хувь ямагт
өнд
өр байна гэсэн нөхцлөөр тооцдог. Энэ загварыг Гордоны загвар гэнэ.
Po = D
/( K-g ) '

Амьдрал дээр ихэнхи компаний ногдол ашиг өсөх хандлагатай байдаг. Ногдол ашгийн өсөлт нь ҮНБ - ний нэрлэсэн хэмжээ нэг түвшинд эсвэл ойролцоо байна.

Ногдол ашиг нь тогтмол өсөлттэй хувьцааны хүлээгдэж байгаа өгөөжийн хэмжээ

Ks =Di / Po + g

Кs-Хүлээгдэж буй өгөөж

Хувьцааг дээрх 3 загвараас гадна бас өөр аргаар үнэлж болно.

а.         Дансны үнийг ашиглан хувьцааг үнэлэх

Компаний бүх хөрөнгийг дансны өрттөөр нь үнэлсэн дүнгээс бүх өр төлбөр . давуу эрхт хувьцааны ногдол ашгийг хасаж гарсан үр дүнг энгийн хувьцааны тоонд хувааж нэгж хувьцааны үнийг тогтооно.

б.         Үлдэгдэл өртгийг ашиглан хувьцааг үнэлэх

Компаний бүх хөрөнгийг зах зээлд борлуулах боломжийн үнээр нь үнэлсэн дүнгээс өр төлбөрийг хасаж . үлдсэн дүнг энгийн хувьцааны тоонд харьцуулна.

в . Үнэ ашгийн харьцааг ашиглан хувьцааг үнэлэх

Үнэ ашгийн харьцааг хувьцааны зах зээлийн үнийг нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээнд хувааж тооцох ба энэ харьцаа нь компаний 1 - ийн орлогыг зах зээлд хөрөнгө оруулагчид хэдэн төгрөгөөр үнэлж худалдан авахад бэлэн байгааг харуулдаг. Үнэ ашгийн харьцааг тодорхой салбаруудаар тооцож гаргадаг.

Тухайн нэг салбарын компаний хувцааны үнийг олохдоо нэгж хувьцаанд ноогдож буй ашгийг үнэ ашгийн харьцаагаар үржуүлнэ.

Лекц 9

Санхүүгийн үр ашиг болон төлбөрийн чадварын шинжилгээ

Зах зээлийи нөхцөлд пүүс аж ахуй нэгжүүдийн зээл төлөх чадварыг зайлшгүй үнэлэх . түүнчлэн санхүүгийн боломжийг нэмэхтэй уялдан төлбөрийи чадварыг шинжлэх зайлшгүй шаардлага байдаг Төлбөрийн чадварыг зээл өр төлбөрийг барагдуулах хугацаатай уялдаж аж ахуйн нэгжийн активын мөнгөн хэлбэрт хувирах чадвар  зээл өр төлбөрийг барагдуулах активын хэмжээ түвшнээр тодорхойлогддог. Төлбөрийн чадварын нэг гол хэмжүүр нь бэлэн мөнгөний үлдэгдлийг харуулдаг харьцаанууд байдаг.

Мөнгөн хөрөнгө болон түргэн борлогдох үнэт цаас нь компаний үйл ажиллагааны зардал ба зээлсэн бусад мөнгийг үүргийн дагуу төлж , дуусгах. түүнчлэн өр төлбөрийг багасгахад ашиглагддаг чухал нөөц юм. Аж    ахуй    нэгжүүдийн    бэлэн    мөнгөний    үлдэгдэлтэй    холбоотой харьцуулалтыг хийх үед харьцаануудыг ашигладаг.

Төлбөрийн  чадвар  нь  тухайн  аж  ахуйн  нэгж өр төлбөрөө  төлж барагдуулах санхүүгийи нөөц хүрэлцээтэй эсэхийг харуулдаг. Төлбөрийн чадвар нь зардал ба өр төлбөрийг цаг хугацаанд нь төлөх мөнгөн хөрөнгө болон бусад түргэн хөрвөх хөрөнгөөр хэмжигддэг.

Цаг хугацааны хувьд богино хугацаат болон урт хугацаат төлбөрийн чадвар гэж ангилдаг.

Богино хугацаат төлбөрийн чадварыг илэрхийлэх хэд хэдэн харьцаа байдаг. Үүнд:

1. Эргэлтийн харьцаа.

Энэ нь нийт эргэлтийн хөрөнгийг богино хугацаат өр төлбөрт хуваасан харьцаа юм. Энэ үзүүлэлт нь богино хугацаат өрийг төлбөрийн хэрэгслээр хэдэн удаа барагдуулах боломжойг харуулдаг.

Эргэлтийн харьцаа  = Эргэлтийн хөрөнгө /  Богино хугацаат өр

Төлбөрийн чадварыг илэрхийлэх нэг үндсэн үзүүлэлт нь эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрт ашиглагдаж байгаа өөрийн калиталын хэсэг болох ажлын капитал юм. Ажлын капитал нь компанийн харьцангуй төлбөрийн чадвартай нөөцийн цэвэр дүнг илэрхийлдэг тул төлбөрийн чадварын хамгаалалт болдог.

Ажлын капитал нь цалин тавьж олгох , өр төлбөр барагдуулах зэрэгт ашигладаг мөнгө билээ. Та гаднаас мөнгө хүлээн авах , мөнгөн борлуулалт хийх . мөнгөн төлбөр гүйцэтгэх бүрт таны ажлын капитал өөрчлөгдөж байдаг.

Эргэлтийн хөрөнгийг богино хугацаат өр төлбөрт харьцуулсан дүн бага байвал мөнгөний эргэлтийн харьцаа өндөр байдаг. Яагаад гэвэл ажлын калитал бага байх нь мөнгөний эргэлтийн харьцаа өндөр байхад хүргэдэг . Дансны авлага , бараа материал . урьдчилж төлсөн зардал , дуусаагүй үйлдвэрлэл хэр зэрэг түргэн хөрвөх чадвартай вэ ? гэсэн асуулт тавигддаг . Бараа материалыг бэлэн бүтээгдэхүүнд хувиргаж , улмаар борлуулахад ямар хугацаа шаардагдахыг харгалзаж үзэх хэрэггэй байдаг.

Түргэн хөрвөх хөрөнгийн харьцаа = Эргэлт хөр - Бараа мат / БХӨ

Энд бараа материалд материаллаг нөөц болон урьдчилж төлсөн зардал багтдаг. Материаллаг нөөцөд туүхий эд материал . дуусаагүй үйлдвэрлэл , хангамжийн зүйлс . хагас боловсруулсан бүтээгдэхүүн ордог

Мөнгөн хөрөнгө болон түргэн борлогдох үнэт цаас нь компаний үйл ажиллагааны зардал ба зээлсэн бусад мөнгийг үүргийн дагуу төлж дуусгах. түүнчлэн өр төлбөрийг багасгахад ашиглагддаг чухал нөөц юм. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний үлдэгдэлтэй холбоотой хариуцлалтыг хийдэг.

Одоо 2 харьцааг авч үзье.

Хурдан хөрвөх харьцаа = Бэлэн мөнгө + Түргэн борлогдох үнэт цаас + Дансны авлага / Богино хугацаат өр төлбөр

Эргэлтийн харьцаа = Эргэлтийн хөрөнгө / Богино хугацаат өр төлбөр

Энэ 2 харьцаа нь 2лаа бэлэн мөнгөний байдлын харьцааны хүртвэр дэх узүүлэлтүүдийг   хөрөнгийн   бэлэн   мөнгө   рүү   хөрвөх   чадвараар   нь өргөжүүлсэн үзүүлэлт юм.

Эргэлтийн харьцаа нь хүртвэртээ бараа материалын үнэ бүхий бараа материалын үнэ бүхий зүйлс ба урьдчилж төлөгдсөн зардлуудыг багтаадаг.

Үйл ажиллагааны ашгийг гол төлөв борлуулалтын орлогоос борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон борлуулалт ба ерөнхий удирдлагын зардлуудыг хасаж тооцдог. Энэ харьцааны жилийн хүүгийн төлбөр нь хөрөнгө оруулагчийн хувь нийлүүлсэн бус зээлдүүлсэн капиталд төлсөн хүүгийн төлбөр юм.

Үр ашиг

Үйл ажиллагааны цэвэр ашгийг гол төлөв борлуулалтын орлогоос борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон борлуулалт ба ерөнхий удирдлагын зардлуудыг хасаж тооцоолдог.

Аливаа бизнесийн гол эорилго нь ашиг олох явдал юм. Оруулсан хөрөнгийг илүү үр бүтээлтэй ашиглаж орлогоороо зардлаа нөхөөд ашигтай ажиллана гэсэн нөхцөлд өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх боломжгой. Ашигт ажиллагааны үнэлгээ нь эдийн засгийн үр ашгийн нэгдсэн үзүүлэлт бөгөөд оруулсан хөрөнгө капиталын нэгж тутмаас олсон ашгийн хэмжээг мөнгөөр илэрхийлдэг чухал үзуүлэлт юм. Санхүүгийн үр ашиг нь аж ахуйн нэгжийн хэр сайн ажиллаж байгааг харуулдаг үзүүлэлт билээ. Аж ахуй нэгж хангалттай хөрөнгөтэй боловч зээл их авсан хүүгийн зардал нь их хэмжээтэй бол олох ашиг буурахад хүрдэг.

Ахиуц ашиг

Ахиуц ашгийн шинжилгээ нь зардлыг хувьсах болон тогтмол хэсгээр ялгахад үндэслэнэ.

Өөрөөр  хэлбэл  хувьсах  зардал   нь  үйлдвэрлэлийн  хэмжээтэй  уялдан өөрчлөгдөж байдаг. Ахиуц ашиг нь борлуулалтын орлогоос бүтээгдэхүүний

үйлдвэрлэлт борлуулалтын хувьсах зардлыг хассан дүн буюу тогтмол зардлыг нөхөхөд зайлшгүй шаардлагатай мөнгөн хөрөнгө болон ашгийг бүрдүүлэх дүнг хэлнэ.

Аливаа аж ахуй нэгжийн алдагдалгүй байхад ахиуц орлогоо нэмэх эсвэл тогтмол зардлаа бууруулна. Ахиуц ашгийг шинжлэх нь тухайн үйлдвэрлэн борлуулж байгаа бүтээгдэхүүн ашигт ажиллагаатай байгаа эсэхийг тайлбарлахад тус болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 10

Санхүүгийн менежмент, санхүүгийн төлөвлөлт

Аж ахуйн нэгж, компаниудын санхүүгийн менежмент нь үйл ажиллагааныхаа үр дүн тайланг нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу гаргаж хяналт шалгалтын байгууллагууд, зээлдэгчид, хувьцаа эзэмшигчид. удирдлагад байнга гаргаж өгч байгаа эсэхээс ихээхэн шалтгаалдаг.

·         Тайлан  баланс

·         Орлого үр дүнгийн тайлан

·         Мөнгөн гүйлгээний тайлан

·         Өмчийн өөрчлөлтийн тайлан

Санхүүжилтийн менежментийн зорилго нь гадны болон дотоодын хэрэглэгчдийг эдийн засгийн  шийдвэр гаргахад шаардагдах тухайн байгууллагын санхүүгийн байдал. хөрөнгө өр  төлбөр, эздийн өмч, санхүүгийн орлого үр дүн санхүүгийн байдалд гарсан орлого, мөнгөний талаарх мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Санхүүжилтийг хугацаанд нь гаргах болон үнэн зөв байдлыг тайланг бэлтгэн гаргасан аж ахуйн нэгж ба байгууллагын удирдлага хүлээнэ.

1.      Орлого үр дүнгийн тайлан. Тодорхой хугацааны явцад санхүүгийн үйл ажиллагааны явцад гарсан үр дүнг илэрхийлнэ.

2.      Тайлан баланс. Тайлан тэнцэл нь тодорхой хугацааны туршид компаний хөрөнгө санхүүгийн бүрэлдэхүүн хэсгүүд тэдгээрийг санхүүжүүлж байгаа эх үүсвэрийн бүтцийг хэлдэг.

3.      Мөнгөн гүйлгээний тайлан. Энэ нь тухайн тайлант хугацааны туршид гарсан үйл ажиллагааны xөpөнгө оруулалтын санхүүжилтийн мөнгөн урсгалыг тодорхойлж тухайн хугацааны туршид мөнгөн хөрөнгөд гарсан ашиглалтыг хэлнэ. Энэ тайланг бэлтгэхийн тулд компаний мөнгөн урсгалыг шинэчлэх ёстой.

4.      Өмчийн өөрчлөлтийн тайлан. Энд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын өмч  дахин үнэлгээ  валют хөрвүулэлт болон хуримтлагдсан ашиг зэрэг эздийн өмчийн аливаа өөрчлөлтийн хэмжээг тодорхой цаг хугацааны дүнгээр үзүүлнэ.

НББ-ийн бодлогын    ашиглалтын     нөлөө.     үндсэн    алдааны залруулгыг хуримтлагдсан ашгийн санхүүгийн залруулах замаар тусган харуулна. Өмчийн болон хөрөнгө оруулалтын дахин үнэлгээний илүүдэл нөөц хомсдол, гадаадын байгууллагын санхүүжилтийг хөрвүүлэхэд гарсан валютын ханшийн өөрчлөлтийг өмчийн ашигт гэж үзэж тайланд тусгана. Эзэмшигчдийн өмч, хувьцааны урамшуулал бусад нөөцөд гарсан өөрчлөлт нь тухайн тайлант хугацааны эхэнд болон эцэст гэсэн байдлаар тусган харуулна.

Хуримтлуулсан   ашиг,   алдагдлын   өнгөрсөн   оны   үлдэгдэл   дээр тайлангийн үеийн цэвэр ашгийг нэмж алдагдлыг шинжтэй тохируулах болон ногдол ашгийг хасах байдлаар тооцож тайлангийн үеийн хуримтлуулсан ашиг алдагдлын санхүүжилтийг тодорхойлдог.

Санхүүгийн төлөвлөлт

Санхүүгийн удирдлагын үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь санхүүгийн төлөвлөлт юм. Санхүүгийн төлөвлөлтийг

·         хөрөнгийн төлөвлөлт

·         ашгийн төлөвлөлт гэсэн 2 хэсэгт хувааж үздэг.

Санхүүгийн төлөвлөлийн явц нь санхүүгийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулахаас эхлэн энэ төлөвлөгөө нь богино хугацааны төсөв төлөвлөгөөг зохиох үндэс суурь болдог. Өөрөөр хэлбэл богино хугацааны төсөв төлөвлөгөө нь компаний урт хугацааны стратеги зорилтын хэсгийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Урт хугацааны санхүүгийн төлөвлөгөө:

Урт хугацааны санхүүгийн төлөвлөгөө нь 2-10 жилийн дотор хийж гуйцэтгэх боловч явуулах санхүүгийн үйл ажиллагаа хамаарна. Урт хугацааны санхүүгийн төлөвлөлтөд үйлдвэрийн хөрөнгөнд хийх хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээний ажлуудын төсөл, бүтээгдэхүүний боловсруулалт шинэчлэлт, ашиглалт, сэргээн засварлалт, урт хугацаат өр зээлийн төлбөр. нэгдэлт. хоршилтын гэх мэт асуудлуудыг тусгадаг.

Харин богино хугацааны санхүүгийн төлөвлөлтийн үйл явдал нь борлуулалтын таамаглал хийхээс эхэлж төсөвлөсөн санхүүгийн тайлан, мөнгөн хөрөнгиин төсөв эохиосноор дуусдаг.

Төсөвлөсөн санхуүгийн тайланг дараах байдлаар хийнэ.

Мөнгөн хөрөнгийн төлөвлөлт:

БХ-ны мөнгөний хэрэгцээг тодорхойлох зорилгоор МХ-ийн төсвийг зохиодог.

МХ-ийн төсвийг зохиосоноор илүүдэл ба хомсдолтой хэмжээг тогтоож илүүдэлтэй үед хийх БХХО хомсдолтой үед авах санхүүжилтийг төлөөлөх боломжтой болно.

МХ-ийн төсөв нь ихэвчлэн жилийн эсвэл хагас жилийн улирлын хугацаатай дотроо 7 хоног, cap улирлаар үечилсэн байдалтай зохиогддог.

МХ-ийн төсөв

 

Үзүүлэлт

1 сар

2сар

3сар

Орох мөнгөн урсгал

 

 

 

Гарах мөнгөн урсгал

 

 

 

Цэвэр мөнгөн урсгал

 

 

 

Мөнгөн хөрөнгийн зардал1

 

 

 

Мөнгөн хөрөнгийн зардал2

 

 

 

Шаардагдах санхүүжилт

 

 

 

Илүүдэл мөнгөн хөрөнгө

 

 

 

Үзүүлэлт

 

 

 

 

Opox мөнгөн урсгалд борлуулалт, /бэлэн мөнгөөр хийгдэх/ дансны авлагын цуглуулалт, бусад бэлэн мөнгөөр орох орлогууд. Жишээ нь: "А" компаний 4-р улирлын мөнгөн хөрөнгийн төсөв боловсруулж байгаа "А" компаний борлуулалт, 8 сард 1 сая, 9-р сард 2 сая төгрөг байсан ба

 

Үзүүлэлт

8 сар

9 сар

10 сар

11 сар

12 сар

Төсөвлөсөн борлуулалт

1000,0

2000,0

4000,0

9000,0

12000,0

БМ-аар хийгдэх борлуулалт

200000

400000

800000

600000

400000

Авлага цуглуулалт

 

 

 

 

 

Сарын хугацаанд орж ирэх 50%

400000

800000

1600000

1200000

800000

2 Сарын хугацаанд орж ирэх 30%

120000

 

480000

 

 

Бусад мөнгөн орлого

 

 

 

 

 

Нийт орох мөнгөн урсгал

 

 

 

 

 

 

10, 11, 12-р сарын борлуулалтыг 4сая , 3 сая, 2 сая байхаар таамагласан сарын нийт борлуулалтын 20%-ийг бэлнээр, 80%-ийг зээлээр хийдэг ба борлуулалтын 50% нь 1 сарын дараа, 30% нь 2 сарын дараа орж ирдэг. 12 сард эзэмшиж буй хувьцаандаа 300.000 төгрөгийн ногдол ашиг авна. Гарах мөнгөн урсгалд: БМ-аар хийх худалдан авалт, дансны өрийн төлөлт, турээс цалингийн төлбөр, факсын төлбөр, үйлдвэрийн хөрөнгөнд хийх, хөрөнгө оруулалт хувьцаагаа буцаан худалдан авалтаас гарч буй мөнгөн урсгалыг хамааруулж үздэг.

Харин элэгдэл мэтийн мөнгөн бус зардлууд мөнгөн хөрөнгийн төсөвт ордоггүйг анхаарах нь зүйтэй. Жишээ нь: "А" компаний гарах мөнгөн урсгалыг тооцъё.

Орох мөнгөн урсгал - гарах мөнгөн урсгал = цэвэр мөнгөн урсгал

Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн удирдлага, захиргааны удирдлагаас салж үндсэн уйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт улсын төвлөрсөн байгуулагуудаас үйлдвэрийн удирдлага руу шилжсэн нь удирдлагын системд гарсан томоохон өөрчлөлтүүд болж байна.

Шилжилтийн үед улсын секторт зохицуулалт алдагдан удирдлагын захиран тушаах арга барил халагдаж урьд өмнө ноёрхож байсан бүтэц хялбарчлагдаж холимог хэлбэрийн ажиллагаатай зохицуулах зуйлийн зарчмаар аж ахуйг удирдах, хамтын удирдлагын бутцийн үүрэг роль улам ихээр өслөө.

Аж  ахуйн  нэгжуүдийг  нэгтгэх  хамтын  ажиллагааны   шинэ хэлбэрүүд бий болж улмаар зах зээл өндөр хөгжсөн орнуудын эдийн засгийн тулгуур болж байна.

1. Санхүү үйлдвэрлэлийн бүлэглэл

Орчин үеийн СҮБ нь үйлдвэрийн аж ахуйн газруудын зээл санхүүгийн болоод хөрөнгө оруулалтын хүрээлэнгүүд бусад байгууллагууд ашгиа хамгийн их байлгах үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх дотоод гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх технологийн болон хамтын ажиллагааг бэхжүүлэх эдийн засгийн өсөлтийг бүлэглэлийн хувьд бүхэлд нь бөгөөд оролцогч нь бүрийн хувьд сайжруулах зорилгоор хөрөнгөө нэгтгэсний үр дүнд олон хэлбэрийн олон талт үйл ажиллагаатай байгууллагуудыг хэлнэ. СҮБ-ийн одоогийн хөгжлийн үе шатны нэг онцлог шинж нь зохицуулах зүйлийн хөгжлийн бэрхшээлтэй нөхцлүүдэд урьдчилан харах боломжгүй өөрчлөлтүүдэд шуурхай хариулт өгөх, уян хатан байхад чиглэгдсэн олон салбаруудыг багтаасан явдал юм.

Үүний зэрэгцээгээр  СҮБ нь олон үйл ажиллагааны олон талыг хамрах хандлага ажиллагдаж байгаа ч гэсэн сүүлийн үед төрөлжсөн СҮБ байгуулагдаж эхэлсэн. Иймд СҮБ нь зохицуулах зүйлд илүү амьдрах чадвартай харьцангуй тогтвортой байдаг.

Олон улсын түвшинд 93 - 97 онуудад СҮБ-ийн тоо 72 болтлоо өссөн байна. Тэдний бүрэлдэхүүнд 1000 гаруй аж үйлдвэрийн байгууллага 90 гаруй зээл санхүүгийн байгууллагууд нэгдэж байдаг байна. Практикаас харахад орчин үеийн тэргүүлэх СҮБ-ийн универсалжих хандлага тоггвортой хадгалагдаж байна. Үүний гол шалтгаан нь СҮБ-ийн үйл ажиллагааны шинж чанар, универсаль байх түвшингийн сонголт нэг талаас эдийн засгийн хэрэгцээ нөлөө талаас улс орны зохицуулах зүйлийн харилцааны хөгжлийн түвшингээс хамаардаг. СҮБ-ийг хэрхэн байгуулах вэ? Хамгийн өргөн тархсан арга бол:

·         СҮБ-д багтаж байгаа оролцогчид сайн дураараа хөрөнгөө нийлүүлж
нэгдэх, эрх з
үйн бүрэн эрх мэдэлтэй хуулийн болоод аж ахуйн хариуцлага хүлээх чадвар бүхий дахин зохион байгуулагдсан  хувь байгууллага болсон байгуулдаг.

·         Оролцогч талууд бүлэглэлийн нэг гишүүний удирдлага: /Энэ нь ихэвчлэн банк эсвэл санхүүгийн институтууд байдаг/ өөрийн эзэмшлийн хувьцааны багцаа сайн дураараа шилжүүлэх явдал юм.

·         Аль нэг оролцогч бусад байгууллагууд компаний багц хувьцааг эззмших
замаар СҮБ-д гишүүн болж орох явдал юм. Энэ арга нь сайн дураараа орох
арга биш юм. Хэдий чинээ их ГХО байна төдий хэмжээний гадаадын салбарыг өөрийнхөө бүтцэд агуулж байдаг.  Өөрөөр хэлбэл  оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр эрх мэдэлтэй байна,

Корпораци

Өндөр   хөгжилтэй   орнуудыи   практикт   корпораци   нь   томоохон үйлдвэрлэлийг удирдах байгууллагын өргөн тархсан хэлбэр юм. Корпораци гэдэг бол биеэ даасан хуулийн этгээдуүдээс бурдсэн бөгөөд оролцогчдын     сонирхол     эрх     ашгийг    хамгаалахын     тулд     нэгдсэн байгууллагуудын холбоо юм.

Корпорацийн хуулийн эрх

Корпорацийн хуулийн эрх зүйн үндсүүд нь өөрийн эзэмшигчээс хамааралгүйгээр хуулийн этгээдийн эрхээ оролцогч талууд эдлэх боломжгой байхаар тогтоогдсон байдаг.

Корпораци нь өөрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах зээл авах, өр зээлээ төлж болдог.

Энэ тохиолдолд бие даасан хувь нийлүулэгчид түүний үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээхгүй байгаа. Ийм учраас корпорациудын хуульчилсан бие даасан байдал нь түүнд нэгдсэн компаниуд өөрийн хэвийн үйл ажиллагааг явуулах боломжоор хангаж өгч байдаг. Орчин үеийн корпораци нь төрөл бүрийн хуулийн статустай аж ахуйн үйл ажиллагааны бие даасан байдлын харилцан адилгүй түвшин бүхий охин компаниуд салбар, агентууд болон аж ахуйн бусад хэлбэрүүдээс бүрдсэн сүлжээ бүхий эх компаниуд юм.

Иймээс корпорацийн үйл ажиллагаа нь түүнийг удирдах хэлбэр аргууд маш чухал ач холбогдолтой байдаг.

Хувь нийлүүлэгчид нь корпорацийг шууд удирддаггүй харин корпорацийн ерөнхийлөгчид түүнийг удирдах эрхийг олгодог бөгөөд түүний шийдвэрт төрөл бүрийн замаар нөлөө үзүүлдэг.

Ихэвчлэн өөрийн саналын эрх хэмжээгээр нөлөөлдөг. Корпорацийн өмчлөлийн хувьцаа нь нэр дэвшүүлэгч хувьцаа байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хувийн хувьцааг эзэмшигч нь корпорацид тодорхой суудал эзэмших боломж олгодог. Хувьцаа эзэмшигчид захирлын зөвлөлийг сонгож тэр нь гүйцэтгэгч байгуулагын үйл ажиллагааг хянадаг. Зөвлөл нь удирдагчдыг сонгож, огцруулахаас гадна тэдний шийдвэрийг хянаж шалгаж шаардлагатай үед өөрчлөх эрхтэй.

Корпорацийн   хуулиар   удирдлага   нь   оролцогчдын   эрх   ашгийг хамгаалах ёстойгоос гадна удирдлагын эрх ашгийг хамгаалах ёсгүй. Ихэнх корпорациудын гол онцлогын нэг нь тэдний хувьцаа зохицуулах зүйл дээр чөлөөтэй худалдаж бас худалдан авагдаж байх боломж юм. Корпорацид оролцсоноор хэд хэдэн ашигтай тал байдаг.

 

 

 

 

 

 

 

Лекц 11

Аж ахуйн янз бүрийн хэвшил нь санхүүгийн үйл ажиллагааны өвөрмөц онцлог, тэдгээрийн санхүү

1990 оноос аж ахуйн үйлдвэрийн газруудад өөрчлөлт орсон. Энэ нь орчин үеийн үйлдвэрийн аж ахуйн газрын олон хэлбэр бий болсон.

1.      Санхүү үйлдвэрлэлийн бүлэглэл

2.      Корпораци

3.      Үндэстэн дамнасан корпораци

4.      Холдинг

5.      Консерци

6.      Конголомерат

7.      Хамтын үйлдвэр

8.      Картель

9.      Синдикат

10.  Трест

Үйлдвэрийн аж ахуйн газруудын үйл ажиллагааны арга зохион байгуулалтыг аж ахуйн нэгжийн хувьд өөрчлөх нь өмч хувьчлалын үйл явц удирдлагыг системийн ахицтай холбоотойгоор /өөрчлөх нь/ зайлшгүй шаардлагатай юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 12

Монголын аж ахуйн үйл ажиллагааны практикийг зах зээл хөгжсөн орнуудынхтай харьцуулах болон холбож үзэх нь

Монголын аж ахуйн үйл ажиллагаа хэрхэн ямар менежментээр ямар арга барилаар явдаг талаар манай оюутнууд мэдэх билээ. Иймд дэлхийд алдартай Японы" SONY" корпорацийн талаар авч үзье.

Ажилтнууд ба менежментийн коммуникаци

Японы SONY  корпораци нь  ажиллагсдыг аль болох урамшуулж тэдний өөрсдийн дуу хоолой , үзэл бодлыг аль болох мэдэрсний үндсэнд өөрсдийн үйл ажиллагаагаа чиглүүлж явуулдаг. Тус корпораци нь 2008 оны 12 cap болон 2009 оны 1 сард бүтцийн өөрчлөлт шинэчлэлт хийхээ зарласан ба аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлэх талаар энэ алхамаа хийж байгаагаа мэдэгдсэн.

Энэхүү бутцийн өөрлөлт шинэчлэлтэд тус байгууллагын Япон дахь төдийгүй хилийн чанад дахь олон салбарууд бүх түвшиндээ хамрагдсан. Энэ   шинэчлэлтээр   хүний   нөөцийг   чадавхижуулж,   тэдгээрийг   зөв менежментээр оновчтой удирдах талаар чармайлт гаргахад анхаарсан. Шинэчлэлтийн алхмыг хийхдээ ажилтнуудтайгаа илүү ойр дотно хүрээнд байж    ажилласан. 2005 оны санхүүгийн жилээс хойш тус корпорацийн гүйцэтгэх   захирал  Ховард  Стрингер  бүх  дэлхий  даяар   корпорацийн ажилтнуудтай шууд коммуникаци буюу ярилцлага хийсэн. Тэрээр энэхүу ярилцлагадаа   компаний  бутцийн   шинэчлэлт үйлдвэрлэлийн  технологи болон удирдлагын хүрээний бусад бодлогуудыг ажилтнуудад тайлбарлаж тэдгээрийн өөрсдийн санаа бодлыг сонсож байлаа. Түүнчлэн компаний олон олон газарт байгаа ажилтнуудаас интернет болон мессежээр үзэл бодлоо хуваалцаж  байсан.  Жишээ  нь  тус  корпорацийн  АНУ дахь   SONY   электроникс салбарын ажилтнууд өөрсдийн үйл ажиллагаа болон. Америк дахь бизнесийн стратегийи талаар   А ба X хэлэлцүүлэгт оролцон ярьж байсан.

Ази тив тус байгууллагын ажилтнуудын хэлэлцүүлэгт удирдлагын босоо түвшннй талаар илүү их анхаарал хандуулж байв.

* SONY * корпораци бүс нутаг бүрт өөрсдийн ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор байнгын шалгалтыг хийж байдаг 2004  оиы  санхүүгийн  жилээс  тус  байгууллага  ажлын  байрны  соёл, удирдлагын нөхцөл байдал  ажилтнуудын мэдлэг тэдний хүсэлт   гэх мэт олон зүйлсийг хамруулсан шалгалт ярилцлага явуулсны үр дүнд ажлын байрны уур амьсгал дээшилж . удирдлагын ур чадвар дээшилж, хүмүүсийн итгэл дээшилсэн.

Байгууллагын засаглал

Тус байгууллагын удирдлагын засаглал нь маш хүчтэй үр дүнтэй засаглал билээ.

Захирлуудын зөвлөл нь тус байгууллагын дээд эрхийг баридаг ба дотроо 3 хороотой байдаг

Нэр дэвшүүлэх хороо

Аудитын хороо

Компенсешний хороо

Гүйцэтгэх захирлууд нь байгууллагын захирлуудын зөвлөлийн шийдвэрээр томилогддог билээ Захирлуудын эөвлөлийн үүрэг.

·         Байгууллагын үндсэн бодлогыг тодорхойлox

·         Байгууллагын   хилийн   чанад   дахь   удирдлага   болон   бизнесийг
тодорхойлох

·         Хорооны гишүүдийг дэвшүүлэх татан буулгах

·         Гүйцэтгэх захирлуудыг дэвшүүлэх татан буулгах

Нэр дэвшүүлэх хороо

Захирлуудыг дэвшүүлэх татан буулгах

Аудитын хороо

Гүйцэтгэх захирлуудын үйл ажиллагаа . удирдлагын чадвар ажлын гүйцэтгэл , санхүүгийн мэдээ баримт  дүрэм журмыг хянана.

Компенсейшний хороо

Кока Кола корпораци

Дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж байна, Бизнесийн орчин нөхцөл хувьсаж бид байнга урагшаа харж явах хэрэгтэй болж байна. Бизнесийн хандлага чигээ ойлгож тулалдаж ирээдүйн учрах саад бэрхшээлд хурдан хөдөлж арга хэмжээ авах хэрэгтэй байна. Бид маргаашдаа бэлэн байх ёстой. Бид алсын зорилгоо 2020 он хүртэл тодорхойлов. Хэдийгээр 2020 он хүртэл хол байгаа ч бидний бизнес болон газрын зураг тодорхой болсон тул бид ялна.

Бидний эрхэм зорилго

Бидний газрын зураг бидний эрхэм зорилгоос эхэлж байна. Энэ зорилго бидний зорилт , үйл ажиллагаа , шийдвэрийг тодорхойлж байна.

·         Дэлхийг сэргээх...

·         Аз жарталтай зөв үеийг урамшуулах хөрөнгө оруулах...

·         Бусдаас ялгаат байдлыг бий болгох...

Зах зээл рүү чиглэх үйл ажиллагаа

·         Хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэх

·         Зах зээлээс холдож болон зах зээлийн дотор орж сонсох, ажиглах. суралцах

·         Дэлхийн хандлагатай нийцэх

·         Өдөр бүрийн зах зээл дэх үйл ажиллагаанд анхаарах

·         Суралцагч байх

Ухаалаг ажиллах

·         Үйл ажиллагаа түргэн шуурхай

·         Хариу үйлдэл хурдан хийх

·         Үр дүнтэй байх

·         Бүтээлч ажилсаг байх

·         Сургалтад анхаарах

Бренд болох

·         Бүтээлч байдлыг урамшуулах, оновчтой, мэдрэмжтэй

·         Хамгийн шилдэг болох

·         Хүмүүст хүрэх гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax