Татварын бүртгэл хичээлийн хөтөлбөр

2011-11-11,

ТАТВАРЫН ОНОЛ, БҮРТГЭЛ хичээлийн хөтөлбөр

2012он

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

Татварын онол бүртгэл хичээл нь эдийн засгийн салбар шинжлэх ухаанд чухал үүрэг, ач холбогдолтой. Монгол улсын үндсэн хуулинд иргэн бүр татвар төлөгч байна гэж зааснаас үзэхэд татвар нь нийгмийн бүхий л хүрээг хамарч байгаа төдийгүй, татварын цэгцтэй мэдлэг эзэмшиж, түүний бүртгэл тайлан тооцоог зөв хөтлөх шаардлага зүй ёсоор гарч байгаа тул энэ хичээлийн хөтөлбөр нь оюутнуудад татварын шинжлэх ухааны онолын мэдлэг, чадвар, ня-бо бүртгэлд тусгах аргачлалыг олгоход чиглэгдэнэ.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго:

Татварын шинжлэх ухааны онолын чухал ойлголтыг практикт ашиглах чадвар эзээмших, татварын хууль, татварын бодлогын өөрчлөлтөд өөрийн байр сууринаас хандах, байгууллагын татварын бүртгэлийг цаг тухайд нь үнэн зөв хөтлөх чадвар, татвар төлөх нь зайлшгүй гэсэн үзлийг төлөвшүүлэхэд   гол зорилго оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилтууд:

Дээрх зорилгодоо хүрэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна.

Татварын түүхэн хөгжил, үндсэн ойлголт түүний системийг бусад улс орны түвшинтэй харьцуулах мөн тооцоолол, хувь хэмжээг Лафферын муруйтай уялдуулан судлах

Олон улсын татварын тогтолцоо, цаашдын хандлагыг авч үзэх

ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, Онцгой албан татвар, Гаалийн татвар тэдгээрийн бүртгэл, татварын хувь хэмжээг тооцох

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, түүний онцлогийг зэрэгцүүлэн авч үзэх

Тэмдэгтийн хураамж, газрын төлбөр зэргийг судлаж тооцоолох, үнэлэх дүгнэх, холбогдох бүртгэлийг үнэн зөв гаргах, татварын хууль зүйн орчин, хяналт шалгалтыг судалж ашиглах чадвар эзэмшүүлнэ.

 Дөрөв. А. Лекцийн хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

¹

Лекцийн хичээлийн сэдэв

Бүгд

Үүнээс

Лекц

Сем

1

Татварын тухай ойлголт

4

2

2

2

Татварын хувь хэмжээ, тооцоолол

6

2

4

3

Татварын бодлого, тогтолцоо

4

2

2

4

Татварын хяналт шалгалт

4

2

2

5

Татварын бүртгэл

4

2

2

6

ААНОАТ-ын тухай

4

2

2

7

ААНОАТ-ын бүртгэл, хяналт шалгалт

6

2

4

8

ХХОАТ-ын тухай

6

2

4

9

ХХОАТ-ын бүртгэл, хяналт шалгалт

4

2

2

10

НӨАТ, түүний бүртгэл, хяналт

6

2

4

11

Онцгой албан татвар, түүний бүртгэл

6

2

4

12

Гаалийн албан татвар, түүний бүртгэл

6

2

4

13

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, түүний бүртгэл

4

2

2

14

Хэрэглэгчдийн төлбөр, түүний бүртгэл

6

2

4

15

Төрөл бүрийн хураамж

4

2

2

16

Татварын хууль эрх зүйн орчин

6

2

4

Бүгд

80

32

48


В.Хичээлийн агуулга

Сэдэв 1. Татварын тухай ойлголт 

Татварын тухай ойлголт түүний механизм болон макро түвшинд эдийн засгийн харилцааг зохицуулах үр ашиг бүхий арга хэрэгсэл

Татварын онолыг үндэслэгчдийн нэг нь Шотландын нэрт эдийн засагч Адам Смит болон Ж. Кейнс, П. Самуэльсон үзэл баритлал                                  

А. Лафферийн татварын онолын хөгжилийн түүх

В. Түлхүүр үг:

·          Татвар

·         Татварын бодлого

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 2. Татварын хувь хэмжээ тооцоолол

А.Лафферийн муруй

Татварын хувь хэмжээний ангилал, тооцох суурь түүний хасагдах болон хасагдахгүй зардал

Олон улсын татварын хувь хэмжээ тооцоолол

В. Түлхүүр үг:

·         Татварын хувь хэмжээ

·         Татварын зардал

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 3. Татварын бодлого тогтолцоо

 Монгол улсын татварын бодлого эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлс, ерөнхий хандлага

Дэлхийн олон улс орнуудын ДНБ-д аж ахуйн нэгжийн орлогын татварын эзлэх байр суурь болон хувь хэмжээ түүний эдийн засагт гүйцэтгэх онцлог

Монгол улсын санхүү, татварын байгууллагын бүтэц, зохион байгуулалт

В. Түлхүүр үг:

·         Татварын бодлого

·         Татварын тогтолцоо

·         Татварын хувь хэмжээ

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 4. Татварын хяналт шалгалт

Татварын хяналт шалгалтын зарчимууд, сонголтын хийх арга, зорилго, түүний эцсийн үр дүнг тооцох мөн бүртгэл мэдээллийг аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл мэдээлэлтэй уялдуулан тус тус авч үзнэ.

В. Түлхүүр үг:

·         Хяналт шалгалт

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 5. Татварын бүртгэл

Нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэлийн уялдаа, хэрэглэгчдийн зорилго

Татварын байгууллагын бүртгэл,

Татварын байцаагч түүнд тавигдах шаардлага

Татвар тооцох орлого, түүний хувь хэмжээ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

В. Түлхүүр үг:

·         Татварын бүртгэл

·         Татварын хувь хэмжээ

·         Татвар тооцох орлого

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 6. ААН-ийн орлогын албан татварын тухай

ААНОАТ-ын тухай ойлголт, хувь хэмжээ, тооцоолол, объект, субъект, татвар төлөгч, түүнтэй холбоотой ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд хэрхэн бүртгэх  

Татварын тайланг гаргах, мэдээлэх түүний үзүүлэлтүүд

В. Түлхүүр үг:

·         ААНОАТ

·         Татварын тайлан

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 7. ААНОАТ-ын бүртгэл хяналт шалгалт

ААНОАТ-ын бүртгэл мэдээлэл, үзүүлэлтүүд түүнийг тооцох аргачлал, хяналт шалгалт, хуулийн хэрэгжилт, тайлагнал зэрэгтэй танилцна.

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 8.ХАОАТ-н тухай

ХАОАТ –ын   зайлшгүй байх шаардлага, татвар тооцох суурь, түүний хувь хэмжээ, төрөл ангилал, объект, субъект

Олон улсын хувийн орлогын албан татварын хувь хэмжээ хураалт

В. Түлхүүр үг:

·         ХАОАТ

·         Объект

·         Субъект

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 9. ХАОАТ-н бүртгэл хяналт шалгалт

ХАОАТ-ын бүртгэл мэдээлэл, үзүүлэлтүүд түүнийг тооцох аргачлал, хяналт шалгалт, хуулийн хэрэгжилт, тайлагнал зэрэгтэй танилцна.

В. Түлхүүр үг:

·         ХАОАТ-бүртгэл

·         Хяналт, шалгалт

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

 Сэдэв 10. НӨАТ түүний бүртгэл хяналт

НӨАТ-ын тооцох суурь, хувь хэмжээ, татварын объект, субъект, бүртгэл, тайлагнал

НӨТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлт

НӨТ төлөгч байгууллага

В. Түлхүүр үг:

·         НӨТ

·         Объект

·         Субъект

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 11. Онцгой албан татвар түүний бүртгэл

Онцгой албан татварын тухай, түүний хувь хэмжээ, тооцох суурь, хөнгөлөлт чөлөөлөлт, бүртгэл тайлагнал, объект, субъект, хяналт шалгалт, зэргийг судална.

В. Түлхүүр үг:

·         Онцгой албан татвар

·         Объект

·         Субъект

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 12. Гаалийн албан татвар түүний бүртгэл

Гаалийн тарифын хуулийн зорилго

Гаалийн албан татвар тооцох суурийг тодорхойлох, түүний онцлог, хөнгөлөлт чөлөөлөлт, бүртгэл, хяналт шалгалт

Гаалийн мэдүүлэг бичих зэргийг тус тус судална.

В. Түлхүүр үг:

·         Гаалийн тариф

·         Гаалийн татвар

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 13. Эрүүл мэнд НДШ-н тухай бүртгэл 

Нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын онцлог

Татварын хувь хэмжээ

Татвартай холбоотой тайланг гаргах, үзүүлэлтийг тооцох,

Тайланг холбогдох газарт тушаах

В. Түлхүүр үг:

·         Нийгмийн ба эрүүл мэндийн даатгал

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 14. Хэрэглэгчийн төлбөр түүний бүртгэл

Хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн татвар түүний объект, субъект, ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд хэрхэн бүртгэх, тайланг тооцож гаргах, холбогдох газарт тушаах

Татвар тооцох суурийг тодорхойлох

Авто тээврийн хэрэгсэл, бууны албан татварыг тооцох

В. Түлхүүр үг:

·         Хөдлөх үл хөдлөх хөрөнгийн татвар

·         Объект

·         Субъект

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 15. Төрөл бүрийн хураамж

Байгалийн болон ан агнуурын газрын нөөц ашигласны төлбөр

Төрөл бүрийн хураамж төлбөрийг улсын төсөвт оруулах

Ус рашааан ашигласны хураамж

В. Түлхүүр үг:

·         Нөөц

·         Ашигласны хураамж, төлбөр

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Сэдэв 16. Татварын хууль эрх зүйн орчин

Татварын багц хуулийн тойм, хэрэгжилт, түүний зөрчил, хариуцлага төлөгчийн эрх, үүрэг зэргийг авч судална.

В. Түлхүүр үг:

·         Татварын хууль

·         Татвар төлөгч

С. Лекцийн арга зүй:

§ Визуаль

§ Асуудал дэвшүүлсэн лекц

§ Лекц - мэдээлэл

Тав .Семинарын хичилийн сэдэвчилсэ төлөвлөгөө

¹

Семинарын хичээлийн сэдэв

Цаг

Хэлбэр

1

Татварын тухай ойлголт

2

Ярилцлага

2

Татварын хувь хэмжээ, тооцоолол

4

Кейс

3

Татварын бодлого тогтолцоо

2

Мэтгэлцээн

4

Татварын хяналт шалгалт

2

Бодлого

5

Татварын бүртгэл

2

Бодлого

6

ААНОАТ-ын тухай

2

Бодлого

7

ААНОАТ-ын бүртгэл, хяналт шалгалт

4

Бодлого

8

ХХОАТ-ын тухай

4

Мэтгэлцээн

9

ХХОАТ-ын бүртгэл, хяналт шалгалт

2

Бодлого

10

НӨАТ, түүний бүртгэл, хяналт

4

Бодлого

11

Онцгой албан татвар, түүний бүртгэл

4

Кейс

12

Гаалийн албан татвар, түүний бүртгэл

4

Асуулт ярилцлага

13

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, түүний бүртгэл

2

Бодлого

14

Хэрэглэгчдийн төлбөр, түүний бүртгэл

4

Бодлого

15

Төрөл бүрийн хураамж

2

Бодлого

16

Татварын хууль эрх зүйн орчин

4

Асуулт ярилцлага

Нийт семинарын цаг

48

В.Семинарын агуулга

Сэдэв 1. Татварын   тухай ойлголт

Арга барилын сонголт

Инсертын арга

Шооны арга

Хяналтын асуултууд

Татвар гэж юу вэ?

Татварын эдийн засгийн үүрэг, ач холбогдол

Сэдэв 2. Татварын хувь хэмжээ тооцоолол

Арга барилын сонголт

КWL арга

Шооны арга

Кейс ажиллах

Хяналтын асуултууд

Татварын хувь хэмжээний ангилал төрөл

Татвар тооцох суурийг яаж тооцох вэ?

Татварын хувь хэмжээг яаж тогтоодог вэ?

Сэдэв 3. Татварын бодлого тогтолцоо

Арга барилын сонголт

Шооны арга

Тоглоомийн арга

Мэтгэлцэх

Хяналтын асуултууд

Монгол улсын татварын тогтолцоо өнөөгийн байдал

Татварын бодлого зах зээлийн эдийн засагт нөлөөлөх нь

Сэдэв 4. Татварын хяналт шалгалт

Арга барилын сонголт

КWL арга

Шооны арга

Бодлого бодох

Хяналтын асуултууд

Хяналт шалгалтын зарчмууд

Татварын хяналт шалгалт хийх аргууд

Татварын хяналт шалгалт хийсний эцсийн үр дүнг тооцох, түүний бүртгэл мэдээллийг аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл мэдээллийн  уялдаа холбоо

Сэдэв 5. Татварын бүртгэл

Арга барилын сонголт

КWL арга

Мэтгэлцээний арга

Бодлого бодох

Хяналтын асуултууд

Татварын нябо бүртгэл, түүний зарчим

Татварын өглөгөө хаана яаж тайлагнах вэ?

Нябо бүртгэлийн схем зур

Сэдэв 6. ААНОАТ-ын тухай ойлголт

Арга барилын сонголт

КWL арга

Мэтгэлцээний арга

Бодлого бодох

Хяналтын асуултууд

ААНОАТ-ын түүхэн хөгжил?

ААНОАТ-ын Нябо бүргэл, хяналт шалгалт, хувь хэмжээ татвар тооцох суурь хөнгөлөлт чөлөөлөлт

Сэдэв 7. ААНОАТ-ын бүртгэл хяналт шалгалт

Арга барилын сонголт

КWL арга

Шооны арга

Бодлого бодох

E. Хяналтын асуултууд

ААНОАТ-ын төрөл хэлбэр, хувь хэмжээ, объект субъект, хөнгөлөлт, чөлөөлөлт

Сэдэв 8. ХАОАТ-н тухай

Арга барилын сонголт

КWL арга

Шооны арга

Мэтгэлцэх

Хяналтын асуултууд

ХАОАТ-ын төрөл хэлбэр, хувь хэмжээ, объект субъект, хөнгөлөлт, чөлөөлөлт

Сэдэв 9. ХАОАТ-н бүртгэл хяналт шалгалт

Арга барилын сонголт

Орчны судалгааны арга

Хосоор суралцах арга

Хяналтын асуултууд

ХАОАТ-ын нябо бүртгэл, хяналт шалгалт түүний зөрчилийг илрүүлэх арга зам

Сэдэв 10. НӨАТ түүний бүртгэл хяналт

Арга барилын сонголт

Хосоор суралцах арга

КWL арга

Бодлого бодох

Хяналтын асуултууд

НӨТ-ын татварын хувь хэмжээ, объект ба субъект, хөнгөлөлт чөлөөлөлт, бүртгэл түүнийг тайлагнах нь

Сэдэв 11. Онцгой албан татвар түүний бүртгэл

Арга барилын сонголт

Орчны судалгааны арга

Шооны арга

Эвлүүлгийн арга

Хяналтын асуултууд

Онцгой албан татварын тухай, объект, субъект, хувь хэмжээ

Татвар тооцох суурь, хөнгөлөлт чөлөөлөлт

Сэдэв 12. Гаалийн албан татвар түүний бүртгэл

Арга барилын сонголт

Инсертын арга

Онлайн арга

Мэтгэлцээний арга

Хяналтын асуултууд

Гаалийн албан татварын онцлог, хөнгөлөлт чөлөөлөлт, бүртгэл, хяналт шалгалт

Татвар тооцох суурийг тодорхойлох

Сэдэв 13. Эрүүл мэнд НДШ-н тухай бүртгэл

Арга барилын сонголт

Тоглоомын арга

КWL арга

Шооны арга

Хяналтын асуултууд

Нийгмийн даатгалын төрөл

Сайн дурын ба заавал даатгуулах даатгалын ялгаа

Эрүүл мэндийн даатгал түүний онцлог

Сэдэв 14. Хэрэглэгчийн төлбөр түүний бүртгэл

Арга барилын сонголт

Инсертын арга

КWL арга

Төсөөлөх арга

Хяналтын асуултууд

Хэрэглэгчийн төлбөр гэж юу вэ?

Хэрэглэгчийн төлбөрийн хамрах хүрээ, онцлог

Хэрэглэгчийн төлбөрийн объект субъект

Сэдэв 15. Төрөл бүрийн хураамж

Арга барилын сонголт

Шинжилгээний арга

Хосоор суралцах арга

Хяналтын асуултууд

Газрын төлбөр

Байгалийн нөөц, ан агнуурын нөөц ашигласны төлбөр

Төрөл бүрийн хураамж төлбөрийг улсын төсөвт оруулах

Ус рашааан ашигласны хураамж

Сэдэв 16 Татварын хууль эрх зүй

Арга барилын сонголт

Шинжилгээний арга

Хосоор суралцах арга

Хяналтын асуултууд

Татварын хуулийн хэрэгжилтын байдал

Татвар төлөгчийн эрх, үүрэг

А. Ном, сурах бичиг

Д.Алтанзаяа, Баяраа “Татварын бүртгэл хяналт шалгалт”2002

Д.Алтанзаяа, Баяраа “Татварын бүртгэл хяналт шалгалт”2007

Я.Пүрэвээ, С.Ганхүлэг “Татварын онол, арга зүй” 1997  

Л.Пүрэвдорж Хувийн орлогын албан татвар 2007

Татварын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомж, эрхийн актууд

Монгол улсын ХАОАТ-ын хууль 2007

Татварын талаархи тогтоол, тушаал, аргачлал, зөвлөмжийн эмхэтгэл 2007

Татварын талаархи тогтоол, тушаал, аргачлал, зөвлөмжийн эмхэтгэл 2007

ТЕГ-ын дарга Зоригийн илтгэл 2001

Татварын мэдээ сонин / бүх цувралууд/

9. Taxation in developing countries edited by Richard M.Bord 2006

10. OECD.Multilateral tax network Taxation in OECD countries

Б. Сургалтын хэрэглэгдэхүүн

Кодоскоп

Үзүүлэн таниулах схем, диаграмм

Слайд

Хичээлд зориулсан файл

Интернет

Долоо.

С.Арга барилын сонголт

Тоглоомын арга

Орчны судалгааны арга

Хосоор суралцах арга

Эвлүүлгийн арга

Төсөөлөх арга

Тогтолцооны шинжилгээний арга

Инсертын арга

КWL арга

Онлайн арга

Мэтгэлцээний арга

RAFT арга

INSERT арга

Найм. Үнэлгээ

Үнэлгээний зорилго:

Оюутан суралцагчдын тухайн шинжлэх ухааны онолын мэдлэг, амьдралд хэрэглэх чадвар, нийгэмд хандах ёс зүй төлөвшил, хандлагыг зөв үнэлэхэд оршино.

Үнэлгээний шалгуур:

Мэдлэг:

Асуудлын мөн чанарыг хэрхэн ойлгож, тусгаж байгаа

Асуудалд онолын үндэстэй хариулж чадаж байгаа

Мэдлэгээ бусдад түгээж, дамжуулж, тайлбарлаж чадаж байгаа

Тухайн судлагдахууны тодорхойлолт гаргах, харьцуулалт хийх, харилцан хамаарал, зүй тогтлыг тодорхойлох арга зүйг эзэмшсэн эсэх

Хариулт болон үзэл бодлынхоо үндэслэл, нотолгоог гаргаж байгаа

Чадвар:

Тодорхой онолын мэдлэгийг ашиглан тухайн асуудлыг тайлбарлаж, шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх

Бодлого бодох, тохиолдол шийдвэрлэхдээ онолын мэдлэгээ хэрхэн ашиглаж байгаа

Баримт бичиг боловсруулах чадварт суралцсан байдал

Амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадварын хөгжлийн түвшин

Олж авсан онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж байгаа байдал, онол практикийн харилцан уялдаа холбоонд хэрхэн үнэлэлт, дүгнэлт өгч буй байдал

Хандлага:

Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ дүгнэлтийг илэрхийлж чадаж байгаа эсэх, ийнхүү илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, байр сууринд хүндэтгэлтэй хандаж түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж харж, авч чадаж байгаа эсэх

Багийн гишүүн байх бусдыгаа төлөөлөх чадварын хөгжилт

Ялгаатай үзэл хандлага, байр сууринд хандах хандлага, түүнийг хүлээн зөвшөөрч байгаа байдал

Найм. Улирлын шалгалтын үнэлгээ

Татварын онол бүртгэл хичээлийн хөтөлбөр ёсоор үзэж судалсан курс хичээлийн агуулгыг стандартын дагуу боловсруулж, харъяа мэргэжлийн тэнхимийн зүгээс хянан баталгаажуулсан асуулт, тестийн дагуу амаар болон бичгийн хэлбэрээр шалгаж үнэлнэ. Үнэлгээний 30 оноо байна.

Хичээлийн жилийн эцэст хөтөлбөрийн зорилгоор тодорхойлсон мэдлэг, чадвар, дадлыг ямар түвшинд эзэмшсэнийг нь харгалзан доорх үнэлгээг өгнө.

"А" Татварын онол бүртгэл хичээлийн хөтөлбөрийн зорилгоор тодорхойлсон мэдлэгийг дээд зэргээр эзэмшсэн, Татвар төлөгч болон татварын албаны эрх ашгийг хөндөхгүй байх,энэ талаар тодорхой кейс дээр ажиллаж, арга аргачлалыг зөв хэрэглэх чадварыг хангалттай түвшинд эзэмшсэн, Татварын хууль тогтоомжийг зөв хэрэглэх ,холбогдох шийдвэрийг гаргах дадал эзэмшсэн

"В" Энэ хичээлийн ойлголтын талаар мэдлэг тодорхой түвшинд эзэмшсэн, кейс дээр ажиллаж, арга аргачлалыг ихэнх тохиолдолд эзэмшсэн, өгөгдсөн бодлого бодох,холбогдох шийдвэрийг гаргах зохих дадал эзэмшсэн

"С"Энэ хичээлийн ойлголтын талаар мэдлэг дунд зэрэг эзэмшсэн, кейс дээр ажиллаж, арга аргачлалыг зөв хэрэглэдэг, боловсруулалт хийдэг, энэ хүрээнд холбогдох шийдвэрийг гаргах чадварыг дунд зэрэг эзэмшсэн

"D" Энэ хичээлийн тухай ойлголт мэдлэгийн ихэнхийг хангалтгүй эзэмшсэн, хичээлийн зорилгоор тавигдсан чадвар, дадлыг ихэнх тохиолдолд эзэмшээгүй

"F" Энэ хичээлийн хөтөлбөрт тодорхойлогдсон чадвар, дадлыг муу эзэмшсэн.

бичсэн: М.Бүжлхам төрөл: Татварын бүртгэл