Татварын бүртгэл лекцүүд

2011-10-21,

Аль ч улс орны төрийн бодлогын нэг хэсэг нь нийгмийн хамгааллын бодлого байдаг. Энэ бодлогоо төр янз бүрийн аргаар хэрэгжүүлдэг бөгөөд эдгээрийн нэг нь нийгмийн даатгалын тогтолцоо юм.

      Нийгмийн даатгал гэдэг нь: Иргэн болон төр, ААНБ-с зохих журмын дагуу шимтгэл төлж , нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нь нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.

Нийгмийн даатгал нь заавал даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн 2 хэлбэртэй байна.

  1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч нийгмийн даатгалд заавал даатгуулна.
  2. Дээр зааснаас бусад иргэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхэлж байгаа бол нийгмийн даатгалд даатгуулах эсэх, түүний ямар төрлийг сонгохоо өөрөө шийдвэрлэнэ.

Энэ даатгалын шимтгэлүүдийг авч байгаа арга хэлбэрийн хувьд албан татвартай адилтган үздэг ба тусгай зориулалт бүхий татвар юм.

 Татварын объект нь ажилчдын цалингийн дүн ба хувь нь даатгалын төрөл бүрээр хуулинд заагдсан.

            Нийгмийн даатгал нь дараах 5 төрлөөс бүрдэнэ. Төрөл тус бүр нь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна. 

1.    Тэтгэврийн даатгал

2.    Тэтгэмжийн даатгал

3.    Эрүүл мэндийн даатгал

4.    Үйлдвэрлэл осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал

5.    Ажилгүйдлийн даатгал

Нийгмийн даатгалын сангийн орлого дараах эх vvсвэрээс бvрдэнэ. Yvнд:

1. Даатгуулагчаас төлсөн нийгмийн даатгалын шимтгэл

2. Ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл

3. Сангийн чөлөөт vлдэгдэлийг банкинд хадгалуулсаны хvv

4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрvvлсэнд оногдуулсан алданги

5. Улсын төсвөөс олгох мөнгөн хөрөнгө

6. Бусад эх vvсвэр

Харин сангийн зарцуулалт нь тус тусын зориулалтаасаа хамаараад янз бүр байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ :

Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого тооцох хувь

Тэтгэврийн төрөл

Ажил олгогч

Даатгуулагч

Сайн дурын даатгуулагч

Тэтгэврийн даатгал

7.0

7.0

10.0

Тэтгэмжийн даатгал

0.5

0.5

1.0

Эрүүл мэндийн даатгал

2.0

2.0

4.0

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал

1.0, 2.0, 3.0

Ажилгүйдлийн даатгал

0.5

0.5

1.0

Нийт

11.0

10.0

11.0

            ҮОМШӨД-ын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 3 хүртэл хувиар ялгавартай төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
 Тэтгэврийн даатгалын сан. Тус сангаас олгож буй тэтгэвэр нь 3 төрөлтэй.

     1. Өндөр насны тэтгэвэр
     2.
Тахир дутуугийн тэтгэвэр
     3.
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр Дараах тохиолдолд Өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ.

o   20 буюу түүнээс дээш жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн бол

o   Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан, 4, түүнээс дээш хүүхэдтэй эх 20-иос доошгүй жил ТДШ төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

o   нийтдээ 20-иос доошгүй жил ажилласан, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, ТДШ төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан эмэгтэй 50 нас хүрсэн бол;

o   Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12.5-аас доошгүй жил нь хүнд нөхцөлд ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй,

o   ТДШ-ийг 10-20 хүртэл жил төлсөн, 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Өндөр насны тэтгэвэрийг даатгуулагчийн НДШ төлсөн сүүлийн 20 жилийн доторх хамгийн өндөр дараалсан 5 жилийн сарын дундаж хөлсний 45 хувиар тогтооно. 20-иос илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна.

Дараах тохиолдолд Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ.

*      ТДШ-ийг 20-иос доошгүй жил, эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 50-иас дооошгүй хувиар алдсан бол

*      Дээрх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил ТДШ төлсөн байвал, шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

Тахир дутуу болсныг:

*      хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан

*      хагас /хэсэгчлэн/ алдсан гэж ангилна.

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

            Тахир дутуугийн тэтгэвэрийг өндөр насны тэтгэвэр тогтоох дүнгээс хөдөлмөрийн чадвараа алдсан хувиар тооцно.

Дараах тохиолдолд Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүснэ.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Ш төрүүлсэн болон үрчлэн авсан 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас/ хүрээгүй хүүхэд. Үүнд эцгээ нас барсанаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд хамаарна.

Ш Хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 16 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү

Ш Тэжээгчийн асрамжинд байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү         

Ш Эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү

Ш Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр /  

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийт 5-аас доошгүй жил, үүнээс сүүлийн 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

o   Өндөр насны, эсвэл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд.

o   Дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил

o   Даатгуулагч сураггүй алга болсон тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд . 

Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг өндөр насны тэтгэвэр тогтоох дүнгээс дараах хувиар бодно.

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо

Тэтгэвэр бодох хувь, хэмжээ /хувиар/

3, түүнээс дээш

100

2

75

1

50


2. Тэтгэмжийн даатгалын сан.
Тус сангаас олгож буй тэтгэмж нь 3 төрөлтэй.

1. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
2. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж
3.Оршуулгын тэтгэмж

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрх:

o   Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч

o   Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн даатгуулагч

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан, түүний сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно:

Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/

Тэтгэмж бодох хувь хэмжээ

/ хувиар /

5 хүртэл жил

45

5-аас 14 жил

55

15, түүнээс дээш жил

75

             

Дараах тохиолдолд жирэмсэний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүснэ.

o   Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсэний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх

o   Эх хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол

o   Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжинд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсэний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.

Жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа:

o   Жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.

Дараах тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоно.

*     Тэтгэмжийг даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан тэтгэмж олгоно.

*     Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.

*     Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн, нас барвал, түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Оршуулгын тэтгэмжийн хэмжээ нь хөдөлмөрийн баталгаат хөлсний 6 сарын нийлбэртэй тэнцүү байна.

3. Ажилгүйдлийн даатгал

Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх: Даатгуулагч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй

Ажилгүй хүн гэдэг нь : ажил идэвхтэй эрж буй, ажил хөдөлмөр эрхлэхэд бэлэн байгаа хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй “хөдөлмөр зохицуулалтын албанаас“ санал болгосон ажилд ороход бэлэн байгаа хүнийг хэлнэ.

Ажилгүйдлийн тэтгэмж бодох хувь , хэмжээ:

Шимтгэл төлж ажиласан хугацаа

/ жилээр /

Тэтгэмж бодох хувь , хэмжээ

/ хувиар /

5 хүртэлх жил

45

5-аас 10 жил

55

10-15 хүртэл жил

60

15, түүнээс дээш жил

75

            Ажилгүйдлийн тэтгэмжийг тэтгэмж авахыг хүсч өргөдөл өгсөн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно. Даатгуулагч ажлаас халагдсан өдрөөс хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Даатгуулагчийн өргөдөл,холбогдох баримт бичгийг авсанаас хойш 14 хоногийн дотор ажилгүйдлйин тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэнэ.

            Ажлаас халагдсан иргэдийн ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ: Ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчийн санаачилгаар, эрүүл мэнд болон ур чадвар тэнцэхгүйн улмаас, орон тооны цомхтгол, байгууллага татан буугдсан зэрэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн даатуулагч 76 өдөрт, өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, хөдлөмөрийн сахилга зөрчсөний улмаас ажлаас халагдсан даатгуулагч 40 өдөрт ногдох хэмжээний тэтгэмж авна. Ажилгүйдлийн тэтгэмжийг сард 2 удаа олгоно.

4.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах

өвчний даатгал

ҮОМШӨ-ний даатгал

Тахир дутуугийн тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэвэр

Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй хобогдсон төлбөр

 

 

 

 

 

 

 

 

 


Үйлдвэлэлийн осол гэдэг нь даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ.

Тэтгэвэр авах эрх:

Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно.

o   Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад

o   Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгсэлээ эмхэлж цэгцлэх үед

o   Ажилдаа ирэх, буцах замд

o   Үйлдвэрлэлийн ослын актын үед

Мэргэжлээс шалтгаалах өвчин гэдэг нь: Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ.

            Тахир дутуугийн тэтгэврийг авах эрх: Даатгуулагч үйлдвэрлэлийн осол ,мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ:

o   Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно.

o   Хөдөлмөрийн чадвараа 30, түүнээс дээш алдаж тахир дутуу болсон даатгуулагчийн тахир дутуугйин тэтгэврийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.

Тахир дутуу болсоныг нөхөн тогтоох, тэтгэврийг нөхөн олгох:

o   Эмнэлэг хөдөлмөрийн магадлагааг хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүй байсан даатгуулагчийг тахир дутуу болсоныг нөхөн тогтоосон бол 6 сарааас илүүгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно.

o   Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэхгүйгээр тогтоогдсон бол тухайн хугацааны тэтгэврийг бүрэн нөхөж олгоно.

            Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрх. 

Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ: Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс хувь хэмжээгээр тогтооно.

Хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо

Тэтгэвэр бодох хувь хэмжээ /хувиар/

3, түүнээс дээш

100

2

75

1

50

 

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж : Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно.  Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдсаны өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоогдох эрх үүсэх хүртэл хугацаанд олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны дээд хязгаар нь дараалсан 12 сарын дотор 180 хоногоос хэтрэхгүй байна.

5. Эрүүл мэндийн даатгал:

Эрүүл мэндийн даатгал гэдэг нь: Төр иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм. Та даатгуулагч байснаар эрүүл мэндийн эрсдэл гарсан үедээ төлсөн шимтгэлийн хэмжээнээсээ үл хамааран хэрэгцээнийхээ хэрээр эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг хүртэх эрхтэй болно.

Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах тусламж үйлчилгээг хүртэх боломжтой:

Эрүүл мэндийн байгууллагын хэвтүүлэн эмчлэх, өдрийн болон амбулаторийн тусламж үйлчилгээ:

o   Дотрын өвчин

o   Мэдрэлийн тогтолцооны өвчин

o   Нүд, чих, арьс ба халимын ,яс, булчин, холбох нэхдэсийн өвчин

o   Яаралтай бус гэмтэл, мэс заслын өвчний үеийн тусламж

o   Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт

o   Рашаан сувилалын үйлчилгээ

o   Зарим төрлийн протезийн үнийн тодорхой хувь

Хуулинд заасны дагуу Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулдаг. Иймээс иргэн та даатгалын шимтгэлээ сар бүр буюу жил бүр тасралтгүй төлөх үүрэгтэй.

Даатгуулагчийн төрөл

Шимтгэлийн хувь хэмжээ

Ажил олгогч,

Аж ахуй нэгж байгууллагын ажилтан,

Малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлээгүй иргэд,

Төр хариуцдаг иргэд,

Гадаадын иргэн,

Харъяалалгүй иргэд

2% /цалингийн/

2% /цалингийн/

 

500 төгрөг /сард/

500 төгрөг /сард/

4000   /сард/

 

Ямар иргэдийн шимтгэлийг төр хариуцан төлдөг вэ ?

o   16 /ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18/ хүртэл насны хүүхэд

o   Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ 2 / ихэр бол 3 /нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх / эцэг / , хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,

o   Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг иргэд

           Байгууллагаас төлж буй нийгмийн даатгалын зардалыг бүртгэхдээ:

Дт   Удирдлагын зардал                                     ххх

       Борлуулалтын зардал                                 ххх

       Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал               ххх

                Кт Тэтгэврийн даатгалын өглөг                                   ххх

                     Тэтгэмжийн даатгалын өглөг                                  ххх

                     Ажилгүйдлийн даатгалын өглөг                             ххх

                     Үйлдвэрлэлийн осол гэмтлээс

                      шалтгаалах даатгалын өглөг                                 ххх

                     Эрүүл мэндийн даатгалын өглөг                            ххх

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax