интерактив лекцүүд

2011-10-27,

Хичээл ¹1

Ерөнхийжурналынбүртгэл

Interactive Diamond ERPсистемийн Ерөнхий журналын бүртгэп нь байгууллагын Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн ажил гүйлгээг төвлөрүүлэн бүртгэж, бусад гадаад систем, модулиудаас хийгдсэн гүйлгээг өөртөө нэгтгэн, тухайн цаг хугацааны эгшин дэх таны бизнесийн төлөв байдал, санхүүгийн тайлан балансыг бэлтгэх, боловсруулах үндсэн хэрэгсэл юм. Мөн та санхүүгийн жилийн төсөв, төлөвлөгөөгөө данс, орлого, зардал тус бүрээр оруулж, гүйцэтгэлтэй харьцуулах, дансны дугаарыг сегментээр бүрдүүлэх гайхалтай боломжийг ашиглан эдийн засгийн шинжилгээ хийх. удирдлагын оновчтой шийдвэр гаргах өргөн боломжоор хангагдана



Лавлах бүртгэл

·         Салбар нэгжийн бүртгэл

·         Валютын бүртгэл

·         Дансны бүлгийн бүртгэл

·         Гүйлгээний утгын бүртгэл

·         Ханшийн бүртгэл

·         Зардлын бүртгэл

·         Санхүүгийн тайлант үе

·         Дансны төлөвлөгөө

·         Эдийн засгийн ангилал

·         Мөнгөн гүйлгээний код



Системийн онцлог

·   Дансны болон гүйлгээний түвшинд хэрэглэгчийн эрхийгтохируулах боломжтой.

·   Дансны төлөвлөгөөг хэдэн ч байдлаар зохиох боломжтой.

·   Дансны дугаарыг сегментэд хуваах, сегментийг ашигланнарийвчилсан шүүлт хийх, тайлан боловсруулах.

·   Дансны төрлөөр бизнесийн процесс үүсгэх боломжтой

·   Нэг төрлийн олон данс нээх боломжтой

·   Олон хэрэглэгч сүлжээний горимд зэрэг ажилладаг.

·   Төрөл бүрийн тайланг богино хугацаанд гаргадаг

·   Анхан шатны гүйлгээ хийгдэхэд балансын тайландавхар хөтлөгдөнө

·   Ажиллах цонхоо өөрөө зохион байгуулах боломжтой

·   Онцлогтоо тохируулан дансны төрлөө төлөвлөх боломжтой .  

·   Програмын ажиллагаа нь энгийн хялбар

·   Төсөв, гүйцэтгэл, зөрүүг дансдын түвшинд хөтлөх боломжтой

·   Бусад модультай нягт уялдаатай ажилладаг

·   Ажиллагааны хүрээ, хяналтыг тодорхойлж өгдөг

·   Орлого зардлын дансыг автоматаар хааж, ашиг алдагдалыгтооцно


Ерөнхий журналын бүртгэлийн функц

Дансны нэгдсэн төлөвлөгөө

Сангийн яамнаас мөрдлөг болгодог, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хүрээнд өргөн ашиглагддаг дансны төрлүүдээр төлөвлөгөө боловсруулна.

Дансны мэдээлэл

Өдөр тутмын бүртгэл, гүйлгээнд хэрэглэгдэх дансдуудыг Дансны нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд нээх ба нэг төрлийн хэдэн ч данс нээж үйл ажиллагаандаа ашиглаж болно.

Гүйлгээний бүртгэл

Нягтлан бодох бүртгэлийн дансдаар хийгдэх бүх төрлийн ажил гүйлгээг бүртгэнэ.

Ханшийн тэгшитгэл

Гадаад валютаар хөтлөгддөг дансдыг шинэ ханшаар өөрчлөх, өөрчлөлтөөс үүсэх ашиг, алдагдлыг ерөнхий журналд бодитоор тусгана.

Гүйлгээний жагсаалт

Гүйлгээний жагсаалт нь Ерөнхий журналын гүйлгээг хугацааны завсраар, Дансдаар, Харилцагчаар шүүн харах, шаардлагатай гүйлгээг олж засварлах, дэлгэрэнгүй мэдээллийг нь харах устгах боломжоор хангана. 

Хаалтын гүйлгээ

Тайлант хугацааны эцэст ашиг, алдагдлаа тооцохын тулд орлого, зарлагын түр дансдуудыг нэгдсэн дансруу хаадаг. Хаалтын бичилтийг программ автоматаар хийнэ.

Тайлан

Дансны хуулга, Дансны хуулга (үлдэгдэлтэй), Ерөнхий данс, Ерөнхий данс(хураангуй), Ерөнхий журнал, Гүйлгээ баланс, Гүйлгээний хураангуй баланс,Кассын өдрийн тайлан, Борлуулалтын дансны хураангуй тайлан, Борлуулалтынөртгийн дансны дэлгэрэнгүй, Удирдлагын зардал дансны дэлгэрэнгүй тайлан, Ерөнхий борлуулалтын зардал дансны дэлгэрэнгүй тайлан

Зардлын тайлан

Удирдлагын зардлын хураангуй, Удирдлагын зардлын дэлгэрэнгүй, Урьдчилжгарсан зардлын хураангуй, Урьдчилж гарсан зардлын дэлгэрэнгүй

Өндөрлөлт

Тайлан балансаа нэгтгэж, баталгаажуулсны дараа хийгддэг үйлдэл бөгөөд өндөрлөлт хийсэн хугацаанаас урагш гүйлгээ хийх, засах, устгах боломжгүй

Санхүүгийн тайлан

Үлдэгдлийн тэнцэл, Орлогын тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан, Мөнгөнгүйлгээний тайлан

 

 

Програмыг ашигласнаар ямар үр ашиг гарах вэ?

·         Ажил гүйлгээ түргэн шуурхай бүртгэгдсэнээр ерөнхий журналын түвшинд бүртгэл тооцоо хөтлөгдөж блансын тайлангууд шууд хэвлэгдэн гарна.

·         Гүйлгээний дугаарыг автоматаар хөтөлсөнөөр мөнгөний орлого, зарлагад тавих хяналт сайжирна.

·         Салбар нэгж, хэсгүүдийн тайлан тэнцэлийг нэгтгэж тайлагнах боломжтой учраас гар ажиллагаа багасгах болон цаг хугацаа хэмнэнэ.

·         Дансны бүлэг, ангилал, сегментийг уян хатан зохиож, төрөлжүүлэн бүртгэснээр санхүүгийн тайланд тусдаггүй боловч удирдлагын шийдвэр гаргахад чухал нөлөөтэй, төрөл бүрийн эдийн засгийн шинжилгээ, анализ хийх боломжийг бий болгоно. 

·         Олон хэрэглэгч дотоод сүлжээнд зэрэг ажилласнаар баримт гйүлгээ, бүртгэл тооцоо түргэн шуурхай хөтлөгдөнө.

·         Таны хийсэн гүйлгээг бусад хэрэглэгчид засах, устгах боломжгүй учраас бусдын хариуцлагагүй үйлдлээс өөрийгөө хамгаалж чадна.

·         Ажиллах цонхны болон тайлангийн эрхийг хэрэглэгчдийн хувьд ялгаатай тодорхойлс- ноор ажил үүргийг нарийн хуваарилах, хянах боломжтой.

·         Анхан шатны баримтаас эхлээд бүх төрлийн тайлан, баримтын жагсаалтыг тайлангийн дизайнер ашиглан хүссэнээрээ хэвлэн авч чадна. 

Хичээл ¹2

Мөнгөн хөрөнгийн бүртгэл

Interactive Diamond ERP систем нь байгууллагын бэлэн болон бэлэн бус мөнгөний үлдэгдлийг хөтлөх, өдөр тутмын орлого зарлагын гүйлгээг түргэн шуурхай бүртгэх, кассын ордер, төлбөрийн даалгавар зэрэг анхан шатны баримт болон мөнгөн хөрөнгийн тайлан мэдээг богино хугацаанд боловсруулах зорилготой. Кассын нярав болон харилцахын нягтлан тус бүр өөрсдийн эрхийн хүрээнд хариуцсан дансдаар гарч буй гүйлгээг нэг бүрчлэн бүртгэх бөгөөд 2 шатлалт бүртгэлийн тогтолцоотой байгууллагынхувьд дээдтүвшнийажилтанбаримтыгбаталгаажуулсны үндсэндээргүйлгээгүйцэдхийгдэнэ.

Системийн онцлог

 

·         Хичнээн ч банк, кассын нярав үүсгэх боломжтой

·         Олон төрлийн валютаар үлдэгдэл хөтөлдөг

·         Хоёр шатлалаар баримт баталгаажуулах бүртгэл хөтлөх боломжтой 

·         Кассын нярвын оруулсан анхан шатны баримтыг нягтлан гүйлгээнд татан холбох боломжтой

·         Орлого, зарлагын баримтанд хэрэглэхүйц тодорхой динамик мэдээллийг хавсаргах боломжтой


Лавлах бүртгэл

 

·         Валютын бүртгэл

·         Харилцагч банкны бүртгэл

·         Кассын нярвын бүртгэл

·         Харилцагчийн бүртгэл

·         Хэрэглэгчийн бүртгэл

·         Баримт дугаарлах горим


 

 


Мөнгөн хөрөнгийн бүртгэлийн функц

 

 

Баримтын дугаарлалт

 

 

 

 

 

Орлого, зарлагын баримтын дугаарыг дараах байдлаар хөтлөх боломжтой

·     Байгууллагын хувьд нэгдсэн дугаар

·     Кассын нярав тус бүрээр

·     Банк тус бүрээр ялган бүртгэх ба дугаарлалт нь сар, улирал, жилийн турш үргэлжлэх байдлаар тохируулж болно.

 

 

Эхний үлдэгдэл

Кассын нярав, валют тус бүрээр болон бэлэн бус мөнгөний хувьд харилцах         данс бүрээр эхний үлдэгдлийг ялган бүртгэнэ.

 

 

Мөнгөн хөрөнгийнорлого зарлага

 

Бэлэн ба бэлэн бус мөнгөн орлого, зарлагын ажил гүйлгээг тушаагч, хүлээн авагч, хавсаргах баримт болон шаардлагатай бусад мэдээллийн хамт бүртгэх ба ерөнхий журналын гүйлгээ автоматаар хийгдэнэ.

 

 

Баримтын жагсаалт

Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн баримт, гүйлгээний жагсаалтыг нэгдсэнбайдлаар гаргах ба шүүлт, хайлтын тусламжтайгаар шаардлагатай баримтыгсонгон үзэх, өөрчилөх боломжтой

 

 

Баримт тайлангууд

Анхан шатны баримтууд,Мөнгөн орлого,Зарлагын журнал, Кассын тайлан,Харилцахын тайлан, Бэлэн ба Бэлэн бус орлого, Зарлагын журнал

 


Програмыг ашигласнаар ямар үр ашиг гарах вэ?


·         Касс, харилцахын үлдэгдлийн дээд, доод хязгаарыг тодорхойлсноор мөнгөний хэт илүүдэл, данс улайлтаас  сэргийлж чадна

·         Ажиллах цонхны болон тайлангийн эрхийг хэрэглэгчдийн хувьд ялгаатай тодорхойлсноор ажил үүргийг нарийн хуваарилах, хянах боломжтой

·         Анхан шатны баримтаас эхлээд бүх төрлийн тайлан, баримтын жагсаалтыг тайлангийн дизайнер ашиглан хүссэнээрээр хэвлэн авч чадна

·         Кассын орлого зардлын гүйлгээг дэвсгэртээр бүртгэх боломж нь санхүүгийн хяналтыг дээшлүүлнэ

·         Баримтын дугаарыг автоматаар хөтөлснөер мөнгөний орлого, зарлагад тавих хяналт сайжирна

·         Таны хийсэн гүйлгээг бусад хэрэглэгчид засах, устгах боломжгүй учраас бусдын хариуцлагагүй үйлдлээс өөрийгөө хамгаалж чадна

·         Төлөвлөлт болон өглөг авлагын бүртгэлтэй холбогдон ажилласнаар мөнгөн хөрөнгийн нөөцийг бодитоор төлөвлөх боломжтой


Хичээл ¹3

Бараа материалын бүртгэл

Interactive Diamond ERPсистем нь бараа материалын үндсэн мэдээлэл болох код, нэр, хэмжих нэгж, өртөг, худалдах үнэ, хэлбэр, хэмжээ, өнгө, загвар зэрэгүндсэн мэдээллийн иж бүрэн баазыг бүрдүүлж, анхан шатны орлого, зарлагын баримт оруулах, агуулах буюу нярав хооронд хөдөлгөөн хийх, дахин үнэлэх, тооллого хийх зэрэг бүртгэл тооцоог хялбархан хийх боломжоор таныг хангана. Барааг зарлагадах FIFO, LIFO, Дундаж өртгийн аргаас та сонгох боломжтой бөгөөд Захиалга, Борлуулалт, Худалдан авалтын системтэй холбогдон ажилласны үр дүнд бараа материалын нөөцийг оновчтой төлөвлөх, хянах, удирдахад тань Interactive Diamond ERP систем гайхалтай туслагч чинь байж чадна.

 


 


 

 

Лавлах бүртгэл

·         Байршлын бүртгэл

·         Бүлгийн мэдээлэл

·         Материалын кодын мэдээлэл

·         Өнгөний бүртгэл

·         Брэндийн бүртгэл

·         Борлуулагчийн бүртгэл

·         Харилцагчийн бүртгэл

·         Тээвэрлэлтийн бүртгэл

·         Гүйлгээний утгын бүртгэл

·         Хэрэглэгчийн бүртгэл

·         НӨАТ-ын үзүүлэлтийн бүртгэл

·         Агуулах бүртгэл

Системийн онцлог

·         FIFO, LIFO, Дундаж өртгийн аргаас сонгоно

·         Барааг цуврал болон серийн дугаараар ялган бүртгэнэ

·         Олон хэрэглэгч сүлжээний горимд зэрэг ажиллана

·         Барааны иж бүрдэл, задаргааг нарийвчлан бүртгэнэ

·         Нэг барааг олон хэмжих нэгжээр зэрэг хөтлөх боломжтой

·         Төрөл бүрийн тайланг богино хугацаанд гаргана


·         Ажиллагааны хүрээ, хяналтыг тодорхойлж өгнө

·         Материалын хөдөлгөөн гарахад ерөнхий дэвтрийн бичилт автоматаар хийгддэг

·         Бусад модультай нягт уялдаатай ажилладаг

·         Хадгалах хугацааг урьдчилан мэдээлдэг


·         Өнгө, брэндээр ялган бүртгэнэ


·         Олон агуулах нээж, үлдэгдлийг хөтөлнө

·         Барааны бүлэглэлт, ангилалыг өөрийн хүссэнээр үүсгэх боломжтой



 


Хичээл ¹4

Өглөг авлагын бүртгэл

Бизнесийн үйл ажиллагааны хүрээнд өдөр тутам, байнга үүсэж байдаг харилцаа бол Өглөг, Авлагын тооцоо байдаг бөгөөд Interactive Diamond ERP системийн тусламжтайгаар бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, ажилтан болон бусад харилцагчтай үүссэн тооцоо нэг бүрийг нарийвчлан бүртгэж, хянах, төлөвлөх, шийдвэр гаргах боломжоор хангагдана.



 


Лавлах бүртгэл

·         Харилцагчийн бүртгэл

·         Тогтмол гардаг гүйлгээний утгууд

·         Тооцооны ангилал

 

 

 

 

 


Системийн онцлог

Модулиин ажиллагааг Авлагын болон Өглөгийн гэж 2 ангилж болно.


Авлагын модуль нь зээлээр борлуулсан болон дараа тооцоогоор үүссэн бүх төрлийн гүйлгээг боловсруулах ба дараах давуу талуудыг хэрэглэгчдэд бий болгоно.

·   Төлөгдөх хугацаа дуусаж буй болон төлөх график зөрчигдөж буй тооцооны талаар сануулга өгөх, авлага барагдуулалтын хугацааг богиносгох

·   Эргэн төлөлтийн график мэдээллийн бүртгэлтэй

·   Хугацаа дуусаж буй тооцооны нэхэмжлэхийг автоматаарявуулах

·   Авлагын дуусах хугацааг ашиглан мөнгөн орлогын төлөвлөлт хийх, авлагын насжилтын тайланболовсруулах

·   Авлагатай холбоотой зээлийн гэрээг хадгалах

·   Дурын валютаар Авлагын тооцоог үүсгэж болох бөгөөд Ханшийн тэгшитгэлээр тооцооны ханшийг тэгшитгэх

·   Харилцагч. худалдан авагчдад зээлийн эрх тогтоох, ингзснээр болзошгүй эрсдэл, хэт өндөр, найдваргүй авлага үүсэхээс сэргийлэх

·   Ойрхон давтамжтай болон өндөр дүн бүхий тооцоо үүсгэж буй харилцагчдын судалгаа авах, анхааруулга өгөх

 

Өглөгийн модулиар гол төлөв бэлтгэн нийлуулэгч болон бусад харилцагчдаас бараа, ажил үйлчилгээг зээлээр худалдан авах үед үүсдэг мөнгөн болон бараа материалын талаарх өглөгийн тооцоог бүртгэн хөтлөх ба дараах боломжуудыг танд олгоно

·   Төлөгдөх хугацаа ойртож буй өглөгийн дүн болон хугацааг мэдээлэх, төлөлтийн хуваарийг ашиглан мөнгөн зардлын төлөвлөгөө боловсруулах

·   Өглөгийн тооцоог мөнгөн болон бараа материалын хэлбэрээр хаах

·   Зээлээр худалдан авалтын шинжилгээ хийх, хамгийн их, хамгийн урт болон богино хугацаатай. хамгийн хүнд болон хөнгөн нөхцөлтэй зэргээр өглөгийн төрөл бүрийн анализ, шинжилгээ хийх

·   Бэлтгэн нийлүүлэгчийн барааны үнийн бүртгэл хийх

·   Худалдан авалтын падаан нэг бүрээр болон нэгдсэн өглөгийн тооцоо үүсгэх

·   Өглөгийн тооцоонуудыг уян хатан байдлаар нэгтгэх, бүлэглэх




Хичээл ¹5

Цаг бүртгэлийн систем

Interactive Diamond ERPсистемээр ажилтан албан хаагчдын цаг ашиглалтыг хянаснаар ажлын хоцролт, таслалт 2-3 сарын дараа 95%-иар багасах бөгөөд энэ хугацаанд хоцролт, таслалтыг багасгасан үр дүнгийн бүтээмжээр л програм худалдан авсан үнийн дүнгийн тодорхой хувийг буцааж нөхнө. Цаг ашиглалт сайжирч, ажлын бүтээмж өсч, цаашлаад байгууллагын ажилчид цаг барих, ажил хэрэгч байдал сайжрах зэрэг бодит үр дүнгүүдийг мөн бий болгоно.



 

 

Лавлах бүртгэл

·         Хэлтэс, тасгийн бүртгэл

·         Ажилтны мэдээлэл

·         Баяр ёслолын бүртгэл

·         Цагийн хуваарийн бүртгэл

·         Шалтгааны бүртгэл

·         Хэрэглэгчийн бүртгэл

·         Хурууны хээний бүртгэл

·         Машины холболт

 

 

 

 

 

Системийн онцлог

·         Хэлтэс, тасгаар ялган цагийн хуваарь оруулахболомжой

·         Ээлжийн цагийн хуваарийг тохируулах боломжой

·         Автомат уншигч төхөөрөмжтэй холбогдонмэдээлэл солилцдог

·         Гараар бүртгэл. засвар хийх боломжтой

·         Цагийн төлөвлөлт, гүйцэтгэлийн харьцуулалттай

·         Автомат уншигч болон гар бүртгэлийг ялган тайлагнадаг

·         Олон хэрэглэгч сүлжээний горимд зэрэг ажилладаг

·         Төрөл бүрийн тайланг богино хугацаанд гаргадаг

·         Ажиллах цонхоо өөрөө зохион байгуулах боломжтой

·         Ажиллагааны хүрээ, хяналтыг тодорхойлж өгдөг

·         Бусад модультай нягт уялдаатай ажилладаг

·         Автомат уншигч төхөөрөмжийн хамт худалдан авах боломжтой

 

 

 

Ы


Хичээл ¹6

Цалингийн тооцооны систем

Байгуулпагын ажиллагсадын хувьд хөдөлмөрийн хөлс, түүнтэй холбоотой нэмэгдэл суутгал, акт амралтын мөнгө зэрэг тооцооллууд нь ажилтнуудад маш чухал ач холбогдолтой байдаг учраас цалингийн бодолтыг үнэн зөв, нягт нямбай хийх шаардлага өндөр байдаг. Иймээс Interactive Diamond ERPсистем нь Цалингийн бодолттой холбоотой Нягтлан бодох бүртгэлийн олон төрлийн гүйлгээ хийдэг ба НДШ, ХАОАТатварын тайлан мэдээг хугацаанд нь гаргах зэрэг ажиллагаа ихтэй, хариуцлага өндөртэй энэ их ажлыг хөнгөвчлөх, автоматжуулах зорилготой систем юм.



 


 

Лавлах бүртгэл

·         Хэлтэс, тасгийн бүртгэл

·         Албан тушаалын бүртгэл

·         Мэргэжлийн бүртгэл

·         Ажлын бүртгэл

·         Актны мөнгөний хувь

·         Амралтын хоног

·         Ажлын бүртгэл

·         Цалингийн үнэлгээ

·         Баяр ёслолын өдрүүд

·         Цалингийн үзүүлэлт

·         Хэрэглэгчийн бүртгэл

 

Системийн онцлог

·         Тогтмолоор, цагаар, ажлын нарядаар г.м бүх төрлийн цалингийн тооцооллыг хийнэ

·         Тооцоолол хийх үзүүлэлтүүдийг хязгааргүй нэмэх, хэрэглэгч цалин бодох томьёогоо өөрөө зохиох боломжтой

·         Тухайн сард олон салбар, хэлтэст ажилласан ажилтны цалинг тус бүрт нь бодох, өртөг зардлыг хуваарилах

·         Өдрөөр, 7. 14 хоногоор гэхчлэн сард хэдэн ч удаа цалингийн бодолт хийх боломжтой

·         Акт, амралтын мөнгө бодоход шаардлагатай өмнөх саруудын нийт цалин болон ажилласан хоног автоматаар бөглөгдөнө

·         НДШ, ХАОАТатварын тооцоог өссөн дүнгээс бодож зөрүүг тооцож, тайлан гаргана

·         Салбар, хэлтэс тус бүрийн цалингийн бодолтыг тус тусад нь өндөрлөх

·         Авлагын модультай холбогдож, ажилтнаас авах авлагыгхаах


Хичээл ¹7

Үндсэн хөрөнгийн бүртгэл

Interactive Diamond ERPсистемийн Үндсэн хөрөнгийн бүртгэл нь танай байгууллага дахь хөрөнгийн элэгдлийн зардлыг салбар хэлтсүүдийн зардалд хуваарилах, шилжилт хөдөлгөөн хийх, актлах, дахин үнэлэх, хөрөнгийнхөө талаар иж бүрэн мэдээлэлтэй байх боломжийг бий болгоно Олон салбар. охин компанитай, тавилга эд хогшил болон бусад үндсэн хөрөнгө ихтэй байгууллагын хувьд хөрөнгийн бүртгэл тооцоо, элэгдэл хорогдол, эд хариуцагч болон байршлын бүртгэл зэргийг эмх цэгцтэй, нягт нямбай хөтлөх боломжоор таныг хангана.



 

 


Лавлах бүртгэл

·         Байршлын бүртгэл

·         Бүлгийн мэдээлэл

·         Хөрөнгийн кодын мэдээлэл

·         Эд хариуцагчий бүртгэл

·         Харилцагчийн бүртгэл

·         Гүйлгээний утгын бүртгэл

·         Хэрэглэгчийн бүртгэл

 

Системийн онцлог

·         Хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэнэ

·         Хөрөнгийн иж бүрдлийг задлан бүртгэнэ

·         Үл хөдлөх хөрөнгийг ялгах боломжтой

·         Худалдан авах үнийн хязгаарлалт, түүний хэлбэлзлэлийг тохируулна

·         Хөрөнгийн элэгдлийг хоногоор тооцоолох боломжтой

·         Тооцоолсон элэгдлийг олон хэлтэс тасагт хуваарилах боломжтой. Олон хөрөнгийг нэг падаанаар орлого авч, зарлага хийнэ

·         Олон хэрэглэгч сүлжээний горимд зэрэг ажиллана



Хичээл ¹8

Хүний нөөцийнудирдлага,төлөвлөтийнсистем

Байгууллагын амжилтын хамгийн чухал хүчин зүйл бол хүний нөөц байдаг бөгөөд энэхүү чухал нөөцийг хэрхэн зохион байгуулах, залж удирдах. сургаж дадлагажуулах, дэмжиж урамшуулах, зэмлэх, арга хэмжээ авах зэрэг нь бүхэл бүтэн шинжлэх ухаан болон хөгжиж байна Байгууллагын хувьд хүний нөөцийнхөө талаарх бүрэн хэмжээний мэдээллийн санг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд Interactive Diamond ERPсистемийн Хүний Нөөцийн Удирдлагын систем нь дээрх бүх асуудлыг хялбархан шийдэж, оновчтой шийдвэр гаргах, нөөцийг зөв хуваарилах, цэгцтэй бодлого явуулахад шаардлагатай бүх талын мэдээ тайлан бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгоно.


Лавлах бүртгэл

·         Байгууллагын бүртгэл

·         Салбар, нэгжийн бүртгэл

·         Мэдлэг, боловсролын бүртгэл

·         Албан тушаалын бүртгэл

·         Харъяалалын бүртгэл

·         Бичиг баримтын төрөл

·         Холбоо хэлбэр

·         Нийгмийн гарал

·         Ясүндэс

·         Физик шинж

·         Өвчний төрөл

·         Сургалтын төрөл

 

Системийн онцлог

·         Байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийнхуулийн дагуу тохируулга хийж, өөрийн үйлажиллагааны онцлогтоо тохируулан ашиглахболомжтой

·         Хүний нөөцийн хэлтсийн бүхий л үйл ажиллагааг хамруулсан

·         Төрөл бүрээр хайлт, шүүлт хийх боломжтой

·         Ажилтны талаарх нэмэлт мэдээллийг хэрэглэгчөөрөө үүсгэн бүртгэх боломжтой

·         Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсны үндсэн дээр тухайн ажилтан тухайн албан тушаалд тэнцэх эсэхийг систем тодорхойлно

·         Ажилтан, албан тушаалтныг үнэлэхүнэлэлтийн бодлогыг оруулна

·         Хэрэглэгчдийг эрхийнхязгаарлалттайгаар ажиллуулна



 


 


 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

idiomatic-dormant