НББОУС лекц

2011-11-2,

Лекц-1

     Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (НББОУС)

Санхүүгийн тайлангийн үндсэн зорилго нь хэрэглэгчдийг мэдээллээр хангахад оршино. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд санхүүгийн тайланд тусгагдсан мэдээлэл нь үнэн зөв, товч тодорхой байх зэрэг шинж чанаруудыг агуулна. Ийм санхүүгийн тайлан бэлтгэхийн тулд нягтлан бодогчид нь бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд буюу стандартын хүрээнд ажил гүйлгээгээ бүртгэж тайлагнана. НББ-ийн стандарт нь НББ-ийн мэдээллийг танин мэдэх, хэмжих, хэрэглэгчдэд хүргэх загвар юм. Эдгээр загвар нь адил төсөөтэй үйл ажиллагаа, үйл явдлуудыг тайлагнах стандартчилалыг хангах арга хэрэгсэл болно. НББ-ийн стандартыг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (НББОУС)

Тухайн улс орон, нутаг өөрийн онцлогт тохируулан гаргасан үндэсний стандарт

НББОУС-ын зорилго нь дэлхийн улс орнуудын НББ-ийн онол практикийн хоорондын ялгааг арилгаж, нэг чиг бодлогыг баримтлах, ижил арга, горимыг хэрэглэхэд чиглэгддэг. НББОУС-ыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хороо (НББОУСХ) боловсруулж зохицуулах үүрэгтэй. Тус байгууллагын үйл ажиллагаанд дэлхийн олон орны нягтлан бодох бүртгэлийн төлөөлөгчид оролцдог байна. НББОУС-ын хороо нь:

Санхүүгийн тайлан бэлтгэж гаргахтай холбоотой стандарт, горим, журамыг ойртуулах замаар ялгааг багасгахСанхүүгийн тайлан гаргахад мөрдөх заавар зөвлөмж, стандартуудыг боловсруулах, тэдгээрийг улам боловсронгуй болгох үүрэгтэй.

НББОУС нь тодорхой нөхцөл байдлыг бүртгэлд тусгах аргыг тодорхойлж өгсөн зарчмын шинжт  чанартай байна. НББ-ийн стандартыг:

Түгээмэл ашигладаг бүртгэлийн практик

Албан ёсны бус боловч нэр хүнд бүхий зохиол бүтээлүүдэд тусгасан оновчтой зөв санаа агуулсан онол, практик

Бүртгэлийн практикт өргөн ашигладаг онолын хүрээний ойлголтууд

зэргийг үндэслэн дэвшүүлсэн санал, төлөвлөгдсөн ажлыг хэрэгжүүлэх боломжийг судлан, шаардлагад нийцэж байгаа эсэхийг харгалзан үзэж зөвшилцөж байж тогтооно. НББОУС-ыг мөрдөх нь нягтлан бодох бүртгэл бол бизнесийн хэл мөн гэсэн ойлголтыг бататгах бөгөөд дэлхийн улс орнуудын туршлагаас олон улсын хэмжээнд хэрэглэж болох хандлага арга зүйг илрүүлэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд нэг зарчмын дагуу бизнесийнхээ үйл ажиллагааг бүртгэж тайлагнаснаар түүгээрээ дамжуулан мэдээллээ чөлөөтэй солилцох, өөрийгөө бусдад сурталчлах ихээхэн ач холбогдолтой. 2002 оны байдлаар олон улсын төвшинд мөрдөж байгаа 40 гаруй  стандарт байна. Энэ стандартууд НББ-ийн хөгжлийн дагуу байнга өөрчлөгдөж байдаг. НББОУС-уудын ерөнхий бүтэц нь зорилго, үйлчлэх хүрээ, тодорхойлолт, бүртгэх аргууд, дүгнэлт, тодруулга, үйлчлэх хугацаа зэргээс бүрдэнэ.       

 

    Лекц-2                             НББ-н даяарчлал

НББ бол бизнесийн үйл явцын байдал үр дүнг тусган авч, тайлан хэлбэрээр буцааж илэрхийлдэг учраас түүнийг бизнесийн толь буюу хэл гэж  нэрлэдэг. Бизнесийн хүрээ хэмжээ өргөжих тусам НББ­­-н систем хөгжиж иржээ. Бизнесийн зохион байгуулалтын энгийн буюу ганц хүний , аж ахуйн хэлбэрийн үед хөрөнгө өр төлбөрийг бүртгэх нь чухал байв. Гэтэл олон улсыг хамарсан худалдаа үйлдвэрлэлийн сүлжээ байгуулагдан, үндэстэн дамнасан корпорацууд үүсч, капиталын арилжаа гарч, үнэт цаасны зах зээл төрч гарсан явдал бол НББ- н хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн. Иймээс 1900-д оны эхэн үеэс дэлхийн улс орон бүр НББ- н нэгдсэн тогтолцоотой болох оролдлого хийж эхэлсэн. Иймээс дэлхийн нягтлан бодогчдын анхны чуулга уулзалтыг 1904 онд АНУ-н Сант Луис хотод зохион байгуулж  байжээ. Үүний дараа Амстердам 1926, Нью Иорк 1929, Лондон 1933 , Берлин 1938 , Лондон 1952, Амстердам 1957, Нью Иорк 1962, Париж 1967, Сидней 1972, Мюнхен 1977, Мехико 1982 , Париж 1977 онд болж , 16 дугаар чуулга уулзалт нь  2002 онд Хонгконгод болсон байна. Дараагын чуулга  уулзалтыг 2006 онд Станбулд хийхээр тохиролцсон ажээ. НББ- н ажил гүйлгээг олон улсын төвшинд ижилсгэх зорилго бүхий олон улсын байгууллагуудыг байгуулах явдал дэлхийн Нягтлан бодогчдын практик зорилт болон тулгарчээ. Ийм учраас олон улсын Нягтлан бодогчдын холбоо болон НББОУХ  зэрэг олон улсын байгууллагыг байгуулжээ. Эдгээр байгууллага бизнесийн болон улсын салбарт мөрдөгдөх  НББ ОУ-н стандартуудыг боловсруулж  байна. Одоо бизнесийн салбарт мөрдөх НББ-н 35 ОУ-н стандарт, мөн тэдгээрийг хэрэглэх 25  тайлбар, улсын секторт мөрдөх бүртгэлийн 20 стандартыг дээрх байгууллагууд боловсруулж , батлан гаргаад байна. Эдгээр стандартыг дэлхийн улс орнууд хэр хүлээн зөвшөөрч байгаа талаар 2002 онд АНУ-н Дейтоны их сургуулиас дэлхийн 59 орныг хамарсан судалгаа явуулжээ. Энэ хамрагдсан орнуудын 95% нь НББОУС-г хүлээн зөвшөөрсөн, зарим нь хэдийнээ нэвтрүүлсэн, дийлэнх хэсэг нь түүнд шилжих бэлтгэл хийж байгаа гэсэн дүн гарчээ.

                   Олон улсын стандартыг мөрдүүлэх нь

НББ-н стандарт гэдэг нь ажил гүйлгээ, үйл явдлыг тайланд гаргаж илэрхийлэх талаар хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны заавар юм. Иймээс улс орон, бүс нутаг, дэлхий дахинаараа зардлын тайлан гаргах арга, горимыг ижилсгэхийн тулд НББ-н стандарт хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Одоо дэлхийн ихэнх орон өөртөө тохирсон НББ-н стандартыг мөрдөж байгаа бөгөөд түүнийг олон улсын стандарттай ижилсэх зорилт тавиад ажиллаж байна. НББОУС-ыг олон улсын хэмжээнд хэрхэн нэвтрүүлэх асуудал  өнөөдөр чухал болж байна. Дэлхийн олонх улс орнуудын хууль тогтоомжид хувьцаат компанид зардлын байдал, орлого, үр дүнгийн ба мөнгөн гүйлгээний тайланг НББОУС-ын дагуу бэлтгэсэн  байхаар заасан байдаг. Нөгөө талаас нь аливаа улс орон НББ-н мэргэжлийн байгууллага, бэлтгэлийн пүүс компани, аудиторууд НББОУС-ыг мөрдүүлэхэд дэмжлэг, тусламж үзүүлж  үйлчилж байдаг. НББОУС-ын зорилго нь зардлын тайлан хэрэглэгчдийн ашиг сонирхолыг хангах, тэдэнд бүхий л мэдээллийг ил тод байлгахад чиглэгддэг. Ийм учраас олон улсын стандартад тусгагдсан заалтыг  зөрчих, гажих гэсэн аливаа оролдлогод олон түмний зүгээс үзүүлэх нөлөө эрс өсч байна. Төр ба мэргэжлийн мөн олон түмэн гэсэн 3-н субъектын хүчин чармайлтаар НББОУС-ыг дэлхий дахинд нэвтрүүлэх бололцоотой. МУ-ын НББ-ийн тухай 1993 болон 2001 оны хуульд НББОУС-ыг шууд мөрдөхөөр заасан. Ийм учраас НББОУС-ыг орчуулж олон түмэнд хүргэх шаардлага тулгарчээ. НББОУС 1996 онд монгол хэлнээ орчуулж 1998 онд хэвлүүлсэн юм. Түүнээс хойш энэ стандартад үлэмж өөрчлөлт оржээ. 2002 оны стандартыг өмнөх орчуулагдсан  стандарттай харьцуулахад 9 стандарт нэмэгдэж , 17 стандартад өөрчлөлт орж, 25 тайлбар шинээр гарсан байна. Мөн урьд орчуулагдсан стандартуудаас нилээд хэсэг нь бусад стандарттай нийлсэн байна. НББОУС 3-ыг 27 ба 28-д , НББОУС 4-г 16, 22 ,38-д , НББОУС 5-г 1-д  НББОУС 6-г 15-д, НББОУС 9-г 38-д , НББОУС 25-г 39, 40-д  тус тус нэгтгэсэн байна. Иймээс НББОУС-ыг дахин орчуулах шаардлага гарсан. Иймээс НББОУС 2002 –ыг орчуулсан. НББОУС 2002 нь   Удиртгал, 34 стандарт , нэр томъёоны тайлбараас бүлдсэн байна. Орчуулга бол МУ-ын стандарт биш юм. Учир нь орчуулгыг Үндэсний стандарт болгон батлаагүй учраас орчуулгатай холбогдсон алдаа мадаг байж болохын зэрэгцээ НББОУСХ-ны Зөвлөлөөс уг стандартад өөрчлөлт оруулсан байж болох юм.

 

Лекц-3         НББОУС-2   Бараа материал

Энэ стандартын гол зорилго нь түүхэн өртгийн системийн үед бараа материалыг бүртгэх бүртгэлийн хандлагыг тодорхойлоход оршино.  Бараа материалын бүртгэлийн үндсэн асуудал нь хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөх өртгийн дүн болон холбогдох орлогыг хүлээн зөвшөөрөх хүртэлх өртгийг тодорхойлоход чиглэнэ. Энэ стандартыг өртөг тодорхойлох болон цэвэр боломжит үнэ хүртэл бууруулах бичилтийг оролцуулан уг өртгийг дараагийн үеүдэд зардал гэж хүлээн зөвшөөрөхөд ашиглана. Мөн бараа материалын өртгийг тодорхойлоход ашиглах өртгийн томъёолол хэрэглэх заавар болно. Энэ стандартыг дор дурьдсанаас бусад тохиолдолд бараа материалын бүртгэлийн түүхэн өртгийн системийг ашиглан санхүүгийн тайлан гаргахад ашиглана.Үүнд:

* Шууд хамаарах үйлчилгээний гэрээг оролцуулан барилгын гэрээний дуусаагүй үйлдвэрлэл

*    Санхүүгийн хэрэглүүр

*  Салбарт тогтсон жишигт нийцүүлэн цэвэр боломжит үнээр үнэлсэн хөдөө аж ахуй, ойн аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бараа материал, эрдэс хүдэр

*  Мөн хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах биологийн хөрөнгө

Энэ стандартад дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Бараа материалд дараах хөрөнгө орно.

-  Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө

-  Худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс

-   Үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа хөрөнгө

 Цэвэр боломжит үнэ  гэж үйл ажиллагааны хэвийн явцад борлуулахаар тооцсон үнээс түүнийг иж бүрдэл болгон тооцсон зардал ба борлуулахад шаардагдах тооцсон зардлыг хассан дүнг хэлнэ.

Бараа материалд худалдан авсан болон дахин борлуулахаар эзэмшиж байгаа бараа орох бөгөөд жишээлбэл: жижиглэнгийн худалдаачны худалдан авсан болон дахин борлуулахаар эзэмшиж байгаа бараа, эсвэл борлуулахаар эзэмшиж байгаа газар болон бусад үл хөдлөх хөрөнгө орно. Мөн тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүн, дуусаагүй үйлдвэрлэл, үйлдвэрлэлд ашиглагдах материал, хангамжийн зүйлс багтана. Бараа материалын хувиргалтын зардалд үйлдвэрлэлийн тоо хэмжээг шууд дагаж өөрчлөгдөх шууд хөдөлмөр гэх мэт зардлууд орно.Мөн материалыг бэлэн бүтээгдэхүүнд хувиргахад гаргасан тогтмол болон хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг системчлэн хуваарилж хувиргалтын зардалд оруулна. Үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардал нь элэгдэл болон үйлдвэрлэлийн барилга ба тоног төхөөрөмжийн урсгал засвар, үйлдвэрийн захиргаа ба удирдлагын зардал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс хамаарахгүйгээр харьцангуй тогтвортой байдаг үйлдвэрлэлийн шууд бус зардлууд юм. Үйлдвэрлэлийн хувьсах нэмэгдэл зардал нь үйлдвэрлэлийн шууд бус зардал болох шууд бус хөдөлмөрийн болон материалын зардал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс шууд, эсвэл ойролцоогоор шууд дагаж өөрчлөгддөг. Бараа материалыг одоогийн байршилд авчрах болон тухайн байдалд оруулахдаа холбогдож гаргасан бусад зардлыг бараа материалын өртөгт оруулна. Жишээлбэл: Үйлдвэрлэлийн бусад нэмэгдэл зардал эсвэл тодорхой хэрэглэгчдэд зориулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг оруулж болно. Бараа материалын өртөгт ордоггүй бөгөөд тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрөгдөх зардлын жишээнд:

*  Хаягдал материал, хөдөлмөр эсвэл үйлдвэрлэлийн бусад зардлын хэвийн бус дүн

*  Үйлдвэрлэлийн өмнөх дамжлагаас дараагийн шат дамжлага дунд зайлшгүй гарах зардлаас бусад хадгалалтын зардал

*  Бараа материалыг одоогийн байршилд авчрах болон тухайн байдалд оруулахтай холбогдож гаргаагүй удирдлагын нэмэгдэл зардал ба

*  Борлуулалтын зардал

Бараа материалын өртгийг зүйл тус бүрд суурилсан суурьд үндэслэн цэвэрболомжит үнэ цэнэ хүртэл бууруулна. 

 

 

Лекц-4                  НББОУС-7      Мөнгөн гүйлгээний тайлан

Аж ахуйн нэгжийн мөнгөн гүйлгээний талаарх мэдээлэл нь санхүүгийн тайланг хэрэглэгчдийн хувьд аж ахуйн нэгжийн мөнгөн болон түүнтэй адилтгах хөрөнгө бий болгох чадварыг үнэлэх, тухайн аж ахуйн нэгжийн хувьд өөрийн мөнгөн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлоход ашиглагдана. Хэрэглэгчдийн гаргаж буй эдийн засгийн шийдвэр нь аж ахуйн нэгжийн мөнгөн болон түүнтэй адилтгах хөрөнгийг бий болгох чадвар, хугацаа, тэдгээрийн бий болгох магадлалыг үнэлэхийг шаарддаг. Мөнгөн гүйлгээний тайлан нь санхүүгийн бусад тайлангийн хамт аж ахуйн нэгжийн цэвэр хөрөнгийн өөрчлөлт, түүний санхүүгийн (өр төлбөр болон төлбөрийн чадвар гэх мэт) бүтэц өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, тохиолдолуудад зохицохын тулд мөнгөн гүйлгээний дүн болон цаг үетэй нийцэх чадвар зэргийг тодорхойлоход шаардагдах мэдээллийг хэрэглэгчдэд гаргаж өгдөг. Мөн гүйлгээний талаарх мэдээлэл нь аж ахуйн нэгжийн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийг бий болгох чадварыг үнэлэхэд ашигтайн зэрэгцээ хэрэглэгчдэд янз бүрийн аж ахуйн нэгжүүдийн ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнийг үнэлэх болон харьцуулах загвар боловсруулах боломжийг олгодог. Түүнчлэн энэ нь ижил ажил гүйлгээ болон үйл явцад бүртгэлийн ялгаатай аргуудыг хэрэглэснээс үүсэн үр нөлөөг арилгадаг учраас янз бүрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлагналыг харьцуулах боломж олгодог. Өмнөх тайлант хугацааны мөнгөн гүйлгээний мэдээлэл нь ирээдүйн мөнгөн гүйлгээний дүн, хугацаа болон үнэн байх магадлалыг тодорхойлоход байнга ашиглагддаг. Мөн энэ нь ирээдүйн мөнгөн гүйлгээг үнэлсэн үнэлгээний зөв эсэхийг шалгах, ашигт ажиллагаагаа цэвэр мөнгөн гүйлгээ болон үнийн өөрчлөлтийн нөлөөлөл зэргийн харилцан хамаарлыг судлахад ашиглагдана. Энэ стандартад ашигласан нэр томъёо нь дараах утгаар хэрэглэгдэнэ. Үүнд:

Бэлэн мөнгө  Гар дээрх мөнгө болон хугацаагүй хадгаламжаас бүрдэнэ.

Мөнгөтэй адилтгах хөрөнгө  Үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг хөрвөх чадвар сайтай богино хугацааны хөрөнгө оруулалт юм.

Мөнгөн гүйлгээ  Мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн дотогш, гадагш чиглэсэн урсгал

Үндсэн үйл ажиллагаа  Аж ахуйн нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаа, мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа

Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа  Урт хугацаанд ашиглагдах хөрөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгөнд ороогүй бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон худалдах үйл ажиллагаа

Санхүүгийн үйл ажиллагаа  Аж ахуйн нэгжийн өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийн бүтэц хэмжээн дэх өөрчлөлтийн үр дүн болж байгаа үйл ажиллагаа юм. Мөнгөн гүйлгээний тайлан нь тухайн хугацааны туршид гаргасан үндсэн, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг харуулдаг. Аж ахуйн нэгж үндсэн ба хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагааныхаа мөнгөн гүйлгээ тухайн бизнест хамгийн тохиромжтой байдлаар тохируулдаг. Үйл ажиллагааны энэ ангилал нь мэдээлэл хэрэглэгчдийг аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал болон мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээнд үйл ажиллагааны төрлүүдийг үзүүлэх нөлөөллийг үнэлэхэд шаардагдах мэдээллээр хангадаг. Энэ мэдээлэл нь эдгээр үйл ажиллагааны харилцан хамаарлыг судлахад бас ашиглагдана. Нэг ажил гүйлгээг мөнгөн гүйлгээнд өөр өөрөөр ангилж болно. Жишээлбэл: Зээлийн төлбөр капитал болон хүүг агуулж байвал, хүү нь үндсэн үйл ажиллагаанд, капитал нь санхүүгийн үйл ажиллагаанд ангилагдаж болно гэсэн үг. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний хэмжээ нь аж ахуйн нэгж зээлээ төлөх, тухайн аж ахуйн нэгжийн бүтээмжийн төвшинг хангах, ногдол ашиг төлөх, шинээр хөрөнгө оруулалт хийх зэрэгт шаардагдах мөнгөн хөрөнгийг санхүүжилтийн гаднын эх үүсвэр ашиглахгүйгээр төвлөрүүлэх өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны ашигт байдлыг харуулдаг гол үзүүлэлт юм. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний талаарх өмнөх мэдээлэл нь бусад мэдээллийн хамт ирээдүйн үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг урьдчилан тодорхойлоход ашиглагддаг. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь аж ахуйн нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаанаас бий болдог. Иймээс энэ нь цэвэр ашиг, эсвэл алдагдлыг тодорхойлоход оролцдог ажил гүйлгээ болон бусад үйл явцын үр дүн байдаг. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд дараах төрлийн ажил гүйлгээ орно.Үүнд:

-  Борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний мөнгөн орлого

-  Зохиогчийн шагнал, төлбөр, хураамжийн орлого

-  Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн мөнгөн төлбөр

-  Ажиллагчдад төлсөн мөнгөн төлбөр

-  Даатгалын аж ахуйн нэгжид төлсөн болон авсан мөнгө

- Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд үл хамаарах орлогын татварын мөнгөн төлбөр

- Дилерын болон худалдааны зорилгоор хийгдэж буй мөнгөн орлого болон төлбөрүүд

Аж ахуйн нэгж үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг дараах аргуудыг ашиглан тайлагнана.Үүнд:

-  Нийт мөнгөн орлого болон мөнгөн зарлагыг үндсэн ангиллаар нь илэрхийлэх шууд арга

- Мөнгөн бус ажил гүйлгээ үндсэн үйл ажиллагаа, үндсэн үйл ажиллагаанаас үүссэн, өнгөрсөн үйл ажиллагаанаас бий болсон эсвэл дараагийн тайлант хугацаанд бий болохоор тооцоолсон ажил гүйлгээ түүнчлэн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээтэй холбоотой орлого ба зардлаар цэвэр ашиг эсвэл алдагдлыг зохицуулан харуулдаг шууд бус арга байна.

Аж ахуйн нэгж нь шууд арга ашиглан үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээгээ тайлагнахыг илүүд үздэг. Шууд арга нь шууд бус аргаар тодорхойлох боломжгүй ирээдүйн мөнгөн гүйлгээг тооцоолоход ашиглаж болох мэдээллийг бий болгодог. Шууд аргаар тодорхойлсон нийт мөнгөн орлого болон мөнгөн зардлын үндсэн төрлийн талаарх мэдээллийг:

-  Аж ахуйн нэгжийн НББ тайлангаас

- Борлуулалт, борлуулалтын өртөг (хүү болон түүнтэй адил төстэй орлого мөн хүүгийн зардал, санхүүгийн аж ахуйн нэгжид төлсөн адил төстэй зардал) орлогын тайлан дахь бусад зүйлүүдийг зохицуулснаас

- Бараа материал, үйл ажиллагааны авлага, өглөгийн тайлант хугацааны турш дахь өөрчлөлт

-   Бусад мөнгөн бус зүйлс зэрэг мөнгөн гүйлгээний дүн зэргээс авч болдог.

Лекц-5           НББОУС-10      Балансын өдрийн дараах үйл явдал

Энэ стандартын зорилго нь дараах зүйлсийг тодруулахад оршино.

-  Аж ахуйн нэгж нь балансын өдрийн дараа тохиолдож болох үйл явцыг зориулах шаардлагатай болсон.

- Балансын өдрийн дараах үйл явдал болон санхүүгийн тайланг батламжилсан хугацаа хоёрт аж ахуйн нэгжийн хийх ёстой тодруулга

Энэ стандартыг балансын өдрийн дараах үйл явдлын бүртгэл ба тодруулгад ашиглана. Энэ стандартад ашиглагдсан нэр томъёонууд нь дараах утгаар хэрэглэгдэнэ.

Балансын өдрийн дараах үйл явц  Баланс гаргасан өдөр ба санхүүгийн тайланг хэвлэн нийтлэхийг батламжилсан өдрийн хооронд үүссэн зохимжтой ба зохимжгүй үйл явц. Үүнийг дараах 2 төрлийн үйл явцаар тодорхойлж болно.Үүнд:

*  Балансын өдрийн үед ч байж байсан нөхцөлөөр нь цаашид батлагдах үйл явц (балансын өдрийн дараах залруулагдах үйл явц)

* Балансын өдрийн дараа үүссэн нөхцлийг илэрхийлэх үйл явц (балансын өдрийн дараах үл залруулагдах үйл явц)

Санхүүийн тайланг батламжлах үйл явц нь санхүүгийн тайлан гаргах болоод дуусгахтай холбогдсон удирдлагын бүтэц, хууль зүйн шаардлага болон дүрэм, журам зэргүүдээс нилээд ялгаатай бөгөөд түүнээс хамааралгүй юм.

Аж ахуйн нэгж нь балансын өдрийн дараах залруулагдах үйл явдлыг тусгахын тулд санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөгдсөн дүнгүүдэд залруулга хийх шаардлагатай болдог. Доорх зүйлс нь аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөгдсөн дүнд залруулга хийхийг шаарддаг балансын өдрийн дараах тохируулж болох үйл явдлын жишээ юм.

Хууль тогтоомжийн дагуу балансын өдрийн дараа гаргасан тогтоол шийдвэр нь балансын өдрөөр аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлага хэдийн оршин байгааг батлаж байдаг тул урьд нь хүлээн зөвшөөрөгдсөн зүйлсийг залруулах эсвэл болзошгүй өр төлбөрт тодруулагдсан зүйлийн оронд хүлээн зөвшөөрөхийг тухайн аж ахуйн нэгжээс шаарддаг.

Тайлангийн хугацаанд хөрөнгийг бууруулах талаар эсвэл энэ хөрөнгийн буурсан алдагдлыг залруулах ёстой гэдгийг харуулах балансын өдрийн дараа ирсэн мэдээлэл.Тухайлбал

 - Балансын өдрийн дараа болсон худалдан авагчийн дампуурал нь ихэвчлэн балансын өдөр авлагын тооцоонд нь алдагдал оршиж байсныг батлах бөгөөд аж ахуйн нэгжийн хувьд борлуулалтын авлагын тооцоог залруулах шаардлагатай.

 - Балансын өдрийн дараах бараа материалын борлуулалт нь балансын өдрөөрх түүний цэвэр боломжит үнэ цэнийн нотолгоо болно.

- Хэрэв аж ахуйн нэгж нь балансын өдөр нь хугацаанаас өмнөх үйл явцтай холбоо бүхий ашгийн хуваарилалт, нэмэлт төлбөр хийх хууль зүйн болон үүсмэл хариуцлага хүлээсэн бол балансын өдрийн дараах ашгийн хуваарилалт эсвэл нэмэлт төлбөрийн тодорхойлолт

- Санхүүгийн тайлан буруу болохыг харуулах алдаа, худал зүйлийн илрүүлэлт

Балансын өдрийн дараах үл явцыг тодруулахгүй байх нь санхүүгийн тайлан хэрэглэгчдэд үнэн зөв дүгнэлт ба шийдвэр гаргаж чадахгүйд хүргэж болохоор чухал байвал, тухайн байгууллага уг үйл явцын зэрэглэл бүрээр дараах мэдээллийг тодруулах шаардлагатай. Үүнд:

-  Үйл явцын мөн чанар

- Санхүүгийн нөлөөллийн үнэлгээ, эсвэл тийм үнэлгээ хийж болохгүй тухай үндэслэл

Балансын өдрийн дараа үндсэн үйл ажиллагааны үр дүн болон санхүүгийн байдал эрс муудах нь тасралтгүй байх зарчмыг цаашид үргэлжлүүлэн хэрэглэх тохиромжтой эсэхийг хэлэлцэх шаардлагыг илэрхийлж болно. Хэрэв тасралтгүй байх зарчмыг цаашид төдийлөн урт хугацааны туршид ашиглах нь тохиромжгүй бол энэ стандартаар нягтлан бодох бүртгэлийн үндсэн сууриар хүлээн зөвшөөрсөн дүнг залруулах гэхээс илүү нягтлан бодох бүртгэлийн үндэс, суурьт өөрчлөлт хийхийг шаардана. Балансын өдрийн дараах үйл явдал нь тайланд тусгагдахгүй тул санхүүгийн тайлан хэрэглэгчдэд тайлан гаргалтыг батламжлах хугацааг мэдэж байх шаардлагатай байдаг. Хэрэв аж ахуйн нэгж нь балансын өдрөөрх нөхцлийн тухай мэдээллийг балансын өдрийн дараа хүлээж авах юм бол аж ахуйн нэгж нь энэ мэдээллийн дагуу дээрх нөхцлүүдэд үндэслэн тодруулга хийх шаардлагатай болно.

 

Лекц-8            НББОУС-17          Түрээс

Энэ санхүүгийн тайлангийн зорилго нь санхүүгийн ба үйл ажиллагааны түрээстэй холбоотой нягтлан бодох бүртгэлийн зохих бодлого, тодоруулагыг түрээслүүлэгч, түрээслэгч нарт тодорхойлж өгөх явдал билээ. Доор дурдсанаас бусад бүх төрлийн түрээсийг бүртгэхэд уг санхүүгийн тайланг ашиглана.

Нефть, хий, мод, металл болон бусад байгалийн баялгийг олдворлох буюу ашиглахаар байгуулсан түрээсийн гэрээКино зургийн хальс, видео хуурцаг, тоглуулагч, гар бичмэл, патент зохиогчийн эрхийг лицензийн гэрээ

Мөн энэ стандарт нь дараах зүйлийн тооцоололд хамаарахгүй

Санхүүгийн түрээс хэлбэрээр байлгаж буй түрээслэгийн хөрөнгө оруулалтаарх хөрөнгө Санхүүгийн түрээсээс бусад хэлбэрээр түрээслүүлсэн түрээслүүлэгчийн капитал оруулалтаарх хөрөнгөСанхүүгийн түрээс хэлбэрээр байлгаж буй түрээслэгийн биологийн хөрөнгөСанхүүгийн түрээсээс бусад хэлбэрээр түрээслүүлсэн түрээслэгчийн биологийн хөрөнгө

Түрээслүүлж буй хөрөнгийн үйл ажиллагаа, засвартай холбоотой их хэмжээний

үйлчилгээг түрээслүүлэгчээс шаарддаг хэдий ч уг хөрөнгийг ашиглах эрхийг шилжүүлэх заалт бүхий гэрээнд энэ санхүүгийн тайланг ашиглана. Нөгөө талын гэрээнд оролцогч нэг этгээд хөрөнгө ашиглах эрхээ нөгөө этгээдэд шилжүүлэхгүй, зөвхөн шаардагдах үйлчилгээ үзүүлэхээр заасан гэрээнд уг санхүүгийн тайланг дагаж мөрдөхгүй. Доорх нэр  томъёог нь стандартад дараах утгаар хэрэглэнэ.

Үүнд:

Түрээс Түрээслүүлэгч нь хөрөнгө ашиглах эрхэээ түрээслэгчид харилцан тохиролцсон хугацааны дотор тодорхой төлбөр буюу төлбөрийн багцтайгаар шилжүүлэхээр хийсэн хэлцэл.

Санхүүгийн түрээс Хөрөнгө өмчлөх эрхтэй холбогдсон ихэнх эрсдэл, өгөөжийг түрээслэгч шилжүүлэхийг хэлнэ.

Үйл ажиллагааны түрээс Зөвхөн дараах тохиолдолд цуцлагдах түрээсийг хэлнэ.

a.    Ямар нэг санамсаргүй тохиолдол бий болсон

b.    Түрээслүүлэгч зөвшөөрсөн

c.    Түрээслүүлэгч нь тухайн төрлийн юм уу эсвэл түүнтэй адилтгах хөрөнгийг түрээслэхээр мөн тухайн түрээслүүлэгчтэй шинээр гэрээ байгуулсан

d.    Түрээсийн эхэнд түрээслэгчийн тавьсан аливаа нэмэлт төлбөр нь түрээсийг цаашид шинэчлэх үндэслэлийг тодорхой илэрхийлж байвал

Түрээсийн хугацааны эхэлэл Түрээсийн гэрээ байгуулсан өдөр буюу түрээсийн бүр үндсэн нөхцөлийг талууд харилцан зөвшөөрсөн өдрийн аль түрүүнд байгаа өдөр

Түрээсийн хугацаа Түрээслэгч хөрөнгийг ашиглахаар  хэлэлцэлд тусгасан үл цуцлах хугацаа бөгөөд уг хугацаа дууссаны дараа цаашид түрээсийг төлбөртөй ба төлбөргүйгээр үргэлжүүлэх аль нэг сонголтыг түрээслэгч эдлэх эрхтэй эсэх үндэслэлийг түрээсийн эхэнд тодорхой заана.

Түрээсийн хамгийн бага төлбөр Түрээсийн хугацаанд түрээслэгчийн төлөх төлбөрийн хэмжээ бөгөөд энэ нь болзошгүй түрээс, түрээслүүлэгчээр төлөх буюу түүнд нөхөн олгох үйлчилгээний зардал, таксыг хасаж тооцон дараах дүн байна.

a.    Түрээслэгч өөрөө болон түүнтэй холбогдогч талын төлөхөөр баталсан дүн

b.    Доор дурдсан хүмүүсийн зүгээс түрээслүүлэгчид баталгаа болгож байгаа

Үлдэгдэл өртөг. Үүнд:

a.    Түрээслэгч

b.    Түрээслэгчтэй холбогдсон тал

c.    Санхүүгийн хувьд уг баталгааг хангах чадвартай бие даасан гуравдагч этгээд

Түрээсийн ангилал

            Энэ стандартад баталсан түрээсийн ангилал нь түрээслэгч болон түрээслүүлэгчид түрээсээр өгсөн хөрөнгийн өмчлөлтөй холбоотой ямар эрсдэл учирч эсвэл ашиг гаргах вэ гэдэгт үндэслэсэн байна.

Хэрэв өмчлөлттөй холбоотой эрсдэл, ашгийг түрээслэгчид шилжүүлдэггүй бол үүнийг үйл ажиллагааны түрээс гэж ангилдаг. Хэрэв өмчлөлтөй холбоотой ашгийн бараг бүх эрсдэл хувийг түрээслэгчид шилжүүлж байвал энэ нь санхүүгийн түрээс болно. Гэрээний хэлбэрээс бус харин ажил гүйлгээний шинж чанараас хамаарч түрээс нь санхүүгийн юм уу эсвэл үйл ажилны түрээс болдог. Санхүүгийн түрээс гэж ангилахад хүргэдэг нөхцөлүүдийг дурьдвал:

a)    Түрээсийн хугцааны эцэст хөрөнгө өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлдэг түрээс

b)    Түрээслэгч нь тухайн хөрөнгийг эрх хэрэгжих өдрийн зах зээлийн үнээр ихээхэн доогуур үнээр хувцаа авах эрхтэй бөгөөөд түрээсийн эхэнд уг эрх хэрэгжих хангалттай үндэслэл байгаа

c)    Эрх нь шилжээгүй байсан ч гэсэн хөрөнгийн эд засагийн ашиглалтын хугцааны зонхилох хэсгээр түрээсийн хугцааг тогтоосон

d)    Түрээсийн эхэнд тогтоосон түрээсийн хамгийн бага төлбөрийн өнөөгийн үнэцэнэ нь түрээсээр өгсөн хөрөнгийн  зах зээлийн үнийн ихэнх хувьтай дүйцэж байх

e)    Түрээсээр өгсөн хөрөнгө нь зөвхөн түрээслэгч ямар 1 үлэмж өөрчлөлтгүйгээр ашиглаж чадах онцгой шинжтэй хөрөнгө байх

Түрээсийн ангилалыг түрээсийн эхэнд тохирно.

Газар, барилга байгууламжийг бусад хөрөнгийн 1-н адил санхүүийн буюу үйл ажиллагааны түрээс гэж ангилдаг.

 

Лекц-8              НББОУС-16  Үндсэн хөрөнгө

Энэ санхүүгийн тайлангийн гол зорилго нь үндсэн хөрөнгөтэй холбоотой бүртгэлийн арга зүйг урьдчилан тодорхойлоход оршино. Үндсэн хөрөнгийн бүртгэлийн асуудал нь хөрөнгийг хүлээн зөвшөөрөх цаг хугацааг тодорхойлох тэдгээрийн үлдэгдэл өртөг ба хүлээн зөвшөөрч буй элэгдлийн шимтгэлийн хэмжээг тодорхойлоход оршдог. НББОУС-аар бүртгэлийн өөр арга зүй хэрэглэхийг шаардах буюу зөвшөөрөхөөс бусад бүх тохиолдолд энэ санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгийн бүртгэлд хэрэглэнэ.

Энэхүү стандарт нь дараах тохиолдолд хэрэглэгдэхгүй. Үүнд:

Хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой биологийн хөрөнгө

Нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмал , газрын тос, байгалийн хий мэтийн нөөцүүдийн эзэмшил, олборлолт хайгуулын эрх

Дараах нэр томъёог доор дурдсан ойлголтоор энэ стандартад оруулав.

            Үндсэн хөрөнгө нь биет хөрөнгө бөгөөд:

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил үйлчилгээнд ашиглах, бусдад түрээслүүлэх, удирдлагын зорилгоор ашиглах үүднээс аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хөрөнгө

Нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглах хөрөнгө

Элэгдэл хөрөнгийн ашиглагдах хугацааны туршид хийсэн элэгдүүлэх дүнгийн системтэй хуваарилал юм.

Элэгдүүлэх дүн хөрөнгийн өртөг буюу санхүүгийн тайланд түүний олох хөрөнгийн өртөгөөс үлдэх өртгийг хассан дүн.

Ашиглагдах хугацаа гэж:

Аж ахуйн нэгжээс тухайн хөрөнгийг ашиглахаар  тооцоолж буй хугацаа

Аж ахуйн нэгжээс хөрөнгийг ашиглан үйлдвэрлэхээр тооцоолж буй бүтээгдэхүүний хэмжээ буюу түүнтэй адилтгах нэгж

Өртөг Хөрөнгийг худалдан авах болон барьж байгуулах үед тухайн хөрөнгийг олж авахын тулд төлсөн мөнгө, түүнтэй адилтгах зүйлс буюу бусад төрлийн нөхөн төлөөсийн боломжит үнэ цэнэ.

Үлдэх өртөг  Хөрөнгийн ашиглагдах хугацаа дууссан үед түүнээ  олохоор тооцоолж буй цэвэр мөнгөн дүн буюу өөрөөр хэлбэл ашиглалтаас хасах үед хүлээгдэж буй орлогоос зарлагыг хассан цэвэр дүн.

Судалгаа зах зээлийн үнэ гэж компанийн ажил гүйлгээнд оролцогч бие биеэ сайн мэдэх талууд хоорондоо хөрөнгийг солилцох буюу өр төлбөрөөр тооцоолж болох дүн.

Бууралтын алдагдал Хөрөнгийн үлдэгдэл өртөг нь нөхөгдөх дүнгээс давсан хэмжээ

Үлдэгдэл өртөг  анхны үнээс хуримтлагдсан элэгдэл болон бууралтын алдагдлыг хассаны дараах балансанд тусгагдах дүн

Үндсэн хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт Үндсэн хөрөнгийн дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө. Үүнд:

v  Байгууллага ирээдүйд тухайн хөрөнгөөс эдийн засгийн өгөөж олж авах магадлалтай

v  Аж ахуйн нэгжийн хувьд хөрөнгийн өртгийг найдвартай гэж үнэлж болох бол

Хүлээн зөвшөөрсөн үндсэн хөрөнгө нь эхлээд өртгөөрөө үнэлэгдэх ёстой. Үндсэн хөрөнгийн анх хүлээн зөвшөөрч бүртгэсний дараа хуримтлагдсан элэгдлийн хассан дүнгээр бүртгэлд тусгана. Үндсэн хөрөнгө нь аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн гол хэсэг нь элэгдэл тул санхүүгийн байдлыг тайлагнахад чухал нөлөөтөй байдаг. Түүнчлэн зарцуулгыг хөрөнгө, зардлын аль ангилалд оруулж тодорхойлохоос хамаарч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнг тайлагнахад маш их нөлөө үзүүлдэг. Үндсэн хөрөнгийн зүйл нь хүлээн зөвшөөрөх эхний шалгуурыг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд аж ахуйн нэгжийн анхдагч хүлээн зөвшөөрөлтийн үед бэлэн буй мэдээ нотолгоон дээр үндэслэн ирээдүйн эдийн засгийн өгөөжийг магадлалын түвшинг үнэлэх хэрэгтэй.

            Хөрөнгийн худалдан авалтыг нотлох солилцооны үеийн ажил гүйлгээ нь хөрөнгийн өртгийг тодорхойлдог учраас хүлээн зөвшөөрөлтийн хоёр дахь нөхцөл нь ихэвчлэн хялбархан хэрэгждэг. Гадны орцоогүйгээр аж ахуйн нэгж нь өөрийн хүчээр хөрөнгө бий болгож байгаа үед хөрөнгийн өртгийн найдвартай хэмжүүр нь барьж байгуулах үед гаднаас авч хэрэглэсэн материал, ажиллах хүч болон бусад нөөцтөй холбоотой ажил гүйлгээ байж болно. Аж ахуйн нэгж байгууллага нь нэгээс дээш тайлангийн хугацаанд ашиглахаар завдаж буй үндсэн томоохон хэмжээний сэлбэг, нөөц, техник технологийг үндсэн хөрөнгө гэж үзнэ.

            Хэрэв үндсэн хөрөнгийн нэгжийн эд анги мэтээр ашиглагдах сэлбэг хэрэгсэл, туслах чанарын техник технологийн хэрэглээ нь байнгын бус байдаг бол тэдгээрийн үндсэн хөрөнгө гэж бүртгэх бөгөөд тэдгээрт холбогдох хөрөнгийн ашиглахдах хугацаанаас нь үл хэтрэх хугацаанд элэгдэл байгуулна.

 

 

*                       Лекц-9        НББОУС-18*Орлого

*         Санхүүгийн тайлан бэлтгэх танилцуулах үзэл баримтлалд хувьцаа эзэмшигчдийн оруулах хувь нэмэртэй ямар нэгэн холбоогүйгээр байгууллагын хөрөнгө капиталыг өсгөхөд хүргэсэн хөрөнгийн өсөлт эсвэл өр төлбөрийн багасалт хэлбэрээрх тайлант үеийн эдийн засгийн өгөөж нэмэгдэхийг орлого гэж тодорхойлоно. Орлого нь өөртөө үйл ажиллагааны орлого болон бусад орлогыг хамааруулдаг. Бизнесийн байгууллагын ердийн үйл ажиллагааны явцад үүсэх өгөөж бөгөөд үүнд борлуулалт, урамшуулалтын орлого, хүү, ноогдол ашиг, эрхийн төлбөр зэрэг хамаарна. Энэ санхүүгийн тайлангийн зорилго нь тодорхой ажил гүйлгээ болон үйл явцаас үүсэх орлогыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журмыг тодорхойлоход оршино. Орлогын бүртгэлийн гол асуудал бол орлогыг хүлээн зөвшөөрөх цаг үеийг тодорхойлох асуудал юм. Эдийн засгийн ирээдүйн өгөөжийг тухайн байгууллага хүртэх бүрэн магадлалтай. Тэрчлэн уг өгөөжийг үнэн бодитойгоор тодорхойлох боломжтой байгаа нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө. Дараах ажил гүйлгээ болон үйл явцаас бий болох орлогыг  бүртгэхэд энэ санхүүгийн тайланг ашиглана.

A.   Бараа борлуулалт

B.   Үйлчилгээ

C.   Тухайн байгууллага нь хүү, эрхийн төлбөр, ноогдол ашиг бий болгосон хөрөнгөө бусдад хэрэглүүлнэ

Байгууллагын худалдах зориулалтаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн цаашид худалдах зорилгоор жижиглэн худалдаачинаас худалдан авсан бараа эсвэл худалдах зориулалтаар байлгаж буй газар ба бусад өмчийн бараа гэж тооцно. Тухайн байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэлэлцэж тохирсон тодорхой үеийн туршид биелүүлэхийг үйлчилгээ гэж ойлгоно. Үйлчилгээ нь нэг үеийн дотор эсвэл нэгээс илүү үеийн туршид хэрэглэж болно. Тухайн байгууллага нь хөрөнгөө бусдад хэрэглүүлснээс  дараах хэлбэрийн орлогыг бий болгоно.

 

-Хүү: Тухайн байгууллага нь мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах зүйлээ бусдад ашиглуулсны хөлс эсвэл бусдаас авах авлагаа хойшлуулсны төлөө авах төлбөр.

-Эрхийн төлбөр: Тухайн байгууллага нь удаан эдэлгээтэй тухайлбал  патент, худалдааны тэмдэг, зохиогчийн эрх, цахим тоолуурын прогррам хангамж зэрэг хөрөнгө ашигласан орлого.

-Ноогдол ашиг: Тодорхой ангилалын капиталын эзэмшилд оролцож байгаа хувь хэмжээгээр нь хувьцаат хөрөнгө эзэмшигчидэд хуваарилсан ашгийн хуваарилалт

Доор дурдсан үйл ажиллагаанаас үүссэн орлогын бүртгэлд энэ стандарт хамаарахгүй

Түрээсийн гэрээӨмчийн аргаар бүртгэх хөрөнгө оруулалтаас үүссэн ноогдол ашигДаатгалын байгууллагын даатгалын гэрээСанхүүгийн хөрөнгө болон  өр төлбөрийн шудрага өртөгийн өөрчлөлт буюу түүний хэрэгжүүлэлт Бусад эрэлтийн хөрөнгийн өртөгийн өөрчлөлт Хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоо бүхий биологийн хөрөнгийн шудрага өртгийн өөрчлөлт болон түүний анхны хүлээн зөвшөөрөлт Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний анхны хүлээн зөвшөөрөлт Эрдэсийн хүдэр олборлолт

Энэ стандартад ашигласан нэр томъёонууд нь дараах утгаар хэрэглэгдэнэ.

-Орлого: Байгууллагын ердийн үйл ажиллагааны явцад тайлант хугацаанд бий болсон бөгөөд өмч эзэмшигчдээс оруулсан хөрөнгөөс бусад шалтгаанаар өмчийн өсөлт хэлбэрээр илэрсэн, эдийн засгийн өгөөжийн дотогш урсгал юм.

-Шударга зэх зээлийн үнэ: Компанийн ажил гүйлгээнд оролцогч бие биеэ сайн мэдэх талууд хоорондоо хөрөнгийг солилцох, эсвэл өөр төлбөрөөр тооцоолж болох дүн. Орлогод зөвхөн тухайн бизнесийн газрын үйл ажиллагаанаас хүлээж авсан болоод ирээдүйд хүлээн авах зах зээлийн өгөөжийн нийт хэмжээ хамаарна. Орлого нь хүлээн авсан, эсвэл авахаар хүлээгдэж буй нөхөлтийн зах зээлийн үнээр хэмжигдэнэ.

Дараах бүх нөхцөл бүрэн бүрдсэн үед бараа борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх ёстой.

Байгууллага нь барааны өмчлөлтөй холбогдон үүсэх мэдэгдэхүйц эрсдэл буюу өгөөжийг худалдан авагч талд шилжүүлсэн

Байгууллага нь худалдсан барааны өмчлөлд холбогдох удирдлагыг болон хяналтын үүргийг өөртөө хадгалаагүй

Орлогын дүнг үнэн бодитой хэмжих боломжтой байгаа

Өгөгдсөн ажил гүйлгээний эдийн засгийн өгөөжийг тухайн бизнесийн байгууллага хүртэх магадлалтай

Тухайн ажил гүйлгээтэй уялдаж гарсан ба гарах зардлыг үнэн бодитойгоор хэмжин тодорхойлж болохоор байгаа тохиолдолд

-Үйлчилгээ: Үйлчилгээний ажил гүйлгээний эцсийн үр өгөөжийг үнэн бодитойгоор хэмжин тооцож болохоор байгаа бол баланс гаргах өдөр уг ажил үйлчилгээний бүрдэлтийн үе шатанд холбогдох орлогыг тодорхойлно. Дараах нөхцөл бүрдсэн үед аливаа ажил гүйлгээний үр өгөөжийг үнэн магадтай хэмжин тооцож болно.

Орлогын дүнг найдвартайгаар хэмжин тооцоолж болохоор байх

Тухайн ажил гүйлгээнд хамаарах эдийн засгийн өгөөжийг тухайн бизнесийн байгууллага нь хүртэх магадлалтай байх

Баланс гаргах үед л тухайн ажил гүйлгээний бүрдэлтийн үе шатыг бодитойгоор тооцож болохоор байх

Тухайн ажил гүйлгээтэй холбогдон гарсан зардлыг болон уг ажил гүйлгээний бүрдэлтийн өртгийг үнэн магадлалтайгаар тодорхойлж болохоор байх

Ажил гүйлгээний гүйцэтгэлийн хувийн аргыг ашиглаж , аливаа ажил гүйлгээний үе шатанд хамаарах орлогыг гол төлөв тодорхойлдог. Энэ аргын дагуу үйлчилгээг хэрэгжүүлсэн тэр үед нь орлогыг хүлээн зөвшөөрнө. Энэ үндэслэлээр орлогыг хүлээн зөвшөөрөхөд тайлант хугацаанд уг үйлчилгээг үзүүлэх болон үйл ажиллагааны үр дүнгийн талаарх зохистой мэдээлэл чухал шаардлагатай.

            Тухайн ажил гүйлгээний хамаарах эзийн засгийн өгөөжийг тухайн бизнесийн байгууллага хүртэх магадлалтай байгаа нөхцөлд л орлогыг хүлээн зөвшөөрнө. Үйлчилгээ нь тухайн үеийн туршид тодорхой бус тоо хэмжээгээр хэрэгждэг бөгөөд түүний хэрэгжилтийг тооцох өөр зохистой арга байхгүй бол орлогыг тооцоход шулуун шугамын аргыг хэрэглэнэ.

            Үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон ажил гүйлгээний үр дүнг зөв зохистой  үнэлж болохооргүй байвал орлогыг нөхөгдөх боломжтой зардлын хэмжээгээр хүлээн зөвшөөрнө.

Лекц-10      НББОУС-21

                     Гадаад  валютын ханшийн өөрчлөлт үр нөлөө

Аж ахуйн нэгж байгууллага гадаад үйл ажиллагаагаа 2 аргаар явуулж болно. Энэ нь гадаад валютаарх ашиг гүйлгээ ба гадаад үйл ажиллагаа юм. Гадаад валютаарх ашиг гүйлгээ болон гадаад үйл ажиллагааг байгууллагын санхүүгийн тайланд тусгахын тулд эдгээр үйл ажиллагаануудыг тухайн байгууллагын тайлагнах валютаар илэрхийлэх хэрэгтэй. Харин гадаад үйл ажиллагааг тухайн байгууллагын санхүүгийн тайланд тайлагнах валютад хөрвүүлж тайлагнах шаардлагатай. Гадаад валютаарх ажил гүйлгээ, гадаад үйл ажиллагааны бүртгэлийн үндсэн асуудал нь ямар ханшийг хэрэглэх ба валютын ханшны өөрчлөлтийн үр нөлөөг санхүүгийн тайланд ямар хэлбэрээр тусгах вэ гэдгийг шийдэхэд оршино. Уг стандартыг дараах зүйлд хэрэглэнэ.

Гадаад валютаарх ажил гүйлгээг бүртгэх үед

Нэгтгэх, хагас нэгтгэх арга буюу өмчийн аргаар нэг аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд орсон гадаад үйл ажиллагааны санхүүгийн тайланг хөрвүүлэх үед

Уг стандарт байгууллагын санхүүгийн тайланг гаргахад ашигладаг тодорхой валютуудыг заагаагүй. Хэдий тийм боловч байгууллагууд өөрийн хууль ёсны оршин буй орны валютаар тайлагнахдаа. ямар нэг хэрэглэгчийн таатай байдлын төлөв буюу иймэрхүү зорилгод нийцүүлж тайлагнах валютаас өөр валютад санхүүгийн тайланг дахин илэрхийлэх тохиолдлыг уг стандартад авч үздэггүй.

         Гадаад валютаарх ажил гүйгээтэй холбоотой мөнгөн гүйлгээ болон гадаад үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний хөрвүүлэлтийг мөнгөн гүйлгээний тайланд багтаах нэгдлийг уг стандарт авч үздэггүй. 

         Энэ стандартад дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:

Гадаад үйл ажиллагаа. Тайлагнах байгууллагын үйл ажиллагаа явуулж буй орноос өөр оронд үйл ажиллагаа нь явагдаж байгаа охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр буюу тайлагнах байгууллагын хэлбэр

Гадаад дахь аж ахуйн нэгж, тайлагнах байгууллагын үйл ажиллагааны 1 салшгүй хэсэг болдоггүй үйл ажиллагаатай холбоо бүхий гадаад үйл ажиллагаа

Тайлагнах валют .Санхүүгийн тайланг илэрхийлэхэд хэрэглэж буй валют

Гадаад валют Тухайн байгууллагын тайлагнах валютаас ялгаатай валют

Валютын ханш Хоёр валютын солилцооны коэффициент юм

Ханшны зөрүү Валютын янз бүрийн ханшаар ижил хэмжээний гадаад валютыг тайлагнах валютад шилжүүлэхэд үүсэх зөрүү

Хаалтын ханш балансын өдрөөрх валютын спот ханш

Гадаад аж ахуйн нэгж дэхь цэвэр хөрөнгө оруулалт Гадаад дахь аж ахуйн нэгжийн цэвэр хөрөнгөнд эзлэх тайлагнах аж ахуйн нэгж байгууллагын хувь хэмжээ

Мөнгөн зүйлс бэлэн мөнгө, тогтоосон болон тогтмол дүнгээр хүлээн авах буюу төлбөр нь төлөгдөх хөрөнгө болон өр төлбөр орно.

Зах зээлийн үнэ бие даасан этгээдийн зарчмаар хэлэлцээрт оролцохыг хүссэн талуудын хооронд өр авлагыг барагдуулах болон хөрөнгийг солилцож болох мөнгөн дүн

Гадаад валютаарх ажил гүйлгээ . Гадаад валютаарх ажил гүйлгээнд гадаад валютаар тогтоогддог болон гадаад валютаар хийх шаардлагатай байгууллагын доорх үйл ажиллагаа явуулахад үүсэх хэлэлцэлүүд хамаарна

Гадаад валютаар үнэ нь тогтоогдсон бараа үйлчилгээг хүлээн авах буюу худалдах

Төлбөр буюу авах дүн нь гадаад валютаарх тогтоогдсон зээл авах буюу олгох

Биелэгдээгүй гадаад валютаарх гэрээ хэлэлцээрийн 1 этгээд болох

Гадаад валютаар тогтоогдсон хөрөнгө хувааж авах худалдах буюу өглөг үүсгэх, барагдуулах

Ажил гүйлгээнд гарсан өдрөөрх гадаад валют болон тайлагнах валютын хоорондох солилцооны ханшийг ашиглан гадаад валютын анхдагч хүлээн зөвшөөрөлтөөр гадаад валютаарх ажил гүйлгээг бүртгэх ёстой.

         Ажил гүйлгээнд гарсан өдрийн солилцооны ханшийг спот ханштай тэнцүү байна гэж үздэг. Практик зорилгын үүднээс үйл ажиллагаа явагдах өдрийн бодит ханштай ойролцоогоор тэнцүү байх ханшийг гол төлөв хэрэглэдэг бөгөөд үүнд: Жишээлбэл:

Тайлант үед гадаад валютаар хийгдэх бүх үйл ажиллагаанд 7 хоног болон сарын дундаж ханшийн ажиглаж болно. Хэдий тийм боловч валютын солилцооны ханш нь ихээр хэлбэлзэж байвал тухайн тайлант үеийн туршид тогтмол дундаж ханшийг ашиглах нь зохисгүй юм.

Ханшны зөрүүг хүлээн зөвшөөрөх нь

Гадаад валютаар нэхэмжилсэн богино хугацаанд олж авсан хөрөнгөөс үүсэн, тооцоо хийж болохооргүй, өр авалгад сөргөөр нөлөөлдөг, түүний эсрэг ямар нэгэн бодитой хэрэгсэл байхгүй валютыг үнэгүйдэлтийн үр дүн болох ханшны зөрүүгийн хамгийн зохимжтой хандлагуудыг уг зүйлд багтаадаг.

         Уг стандартад гадаад дахь аж ахуйн нэгж дэхь цэвэр хөрөнгө оруулалтын бүртгэл болон бүртгэсэн гадаад валютаарх өрөөс үүсэн, ханшийн зөрүүгийн ангилалтаас бусад гадаад валютыг зүйлүүдийн хөрөнгийн бүртгэл хамаарахгүй. Гадаад валютаарх ажил гүйлгээ гарсан өдөр болон уг ажил гүйлгээтэй холбоотой мөнгөн зүйлс төлөгдсөн өдрийн хооронд солилцоооны ханшны өөрчлөлт байсан үед ханшны зөрүү үүсдэг. Ажил гүйлгээ гарсан болон төлбөр хийгдсэн хугацааны нийт бүтээгдэхүүний борлуулалт нэг ижил үед хамаарч байвал ханшийн бүх зөрүүг тухайн тайлант үед хүлээн зөвшөөрнө. Ажил гүйлгээний талбарыг дараагийн тайлант үед хийвэл төлбөр хийх хүртэлх завсарын үе бүрт хүлээн зөвшөөрөгдөх ханшны зөрүү нь энэ үеийн турш валютын солилцооны ханшны өөрчлөлтөөр тодорхойлогдоно.

 

Лекц-11                    НББОУС-22        Бизнесийн нэгдэл

Энэ стандартын зорилго нь бизнесийн нэгдлийн НББ-ийн арга зүйг тодорхойлон гаргахад оршино. Энэ стандарт нь нэг  аж  ахуйн нэгж нөгөөгөө худалдан авч эзэмших болон эсвэл ховорхон тохиолдолд худалдан авагч нь тодорхой хувь оролцоогоо нэгтгэх замаар бий болсон бизнесийн нэгдэл гэсэн 2 үндсэн хэлбэрийн аль алиныг нь хамарна. Энэ стандартыг бизнесийн нэгдлийн НББ-г хөтлөхөд хэрэглэнэ. Бизнесийн нэгдэл нь хууль эрх зүйн байдал , төлбөрийн нөхцөл болон бусад шалтгааны улмаас янз бүрийн бүтэцтэйгээр байгуулагдаж болно. Энэ нь нэг аж ахуйн нэгж өөр аж ахуйн нэгжийн хувь хөрөнгийг худалдан авах эсвэл  бизнесийн нэгжийн цэвэр хөрөнгийг худалдан авах асуудлыг хамруулна.  Энэ нь хувьцаа гаргах эсвэл мөнгөн хөрөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, бусад хөрөнгийг шилжүүлэх замаар хийгдэнэ. Нэгдэж  байгаа аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчид  эсвэл  нэг аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчид нь өөр аж ахуйн нэгжтэй өөр хоорондоо хэлцэл хийх замаар хэрэгжиж болно. Бизнесийн нэгдэл нь нэг болон хэд хэдэн аж  ахуйн цэвэр хөрөнгийг шилжүүлэн авч шинээр аж  ахуйн нэгж байгуулж нэгдэн орсон аж ахуйн нэгжүүдийг татан буулгах замаар нэгдсэн аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих хэлбэр байж болно. Бизнесийн нэгдэл нь “толгой- хараат ” гэсэн бүтэцтэйгээр худалдан авсан аж ахуйн нэгж нь толгой аж ахуйн нэгж, эзэмшилд орсон аж ахуйн нэгж нь түүний хараат аж ахуйн нэгж болно. Ийм нөхцөлд эзэмшиж  байгаа буюу толгой аж ахуйн нэгж нь нэгдсэн санхүүгийн тайлан гаргахдаа энэ стандартыг мөрдөнө. Бизнесийн нэгдэл нь хуулийн хүрээнд нэгдэж болно. Хуулийн хүрээнд үүсэх нэгдлийн шаардлага нь улс орон бүрт өөр өөр байдаг хэдий ч ихэнхдээ 2 компанийн нэгдэл болж :

А . Нэг компанийн хөрөнгө, өр төлбөр нөгөө компанид шилжиж, нэг компани нь татан буугдах

Б . 2 компанийн хөрөнгө, өр төлбөр хоёулаа шинэ компанид шилжиж өмнөх 2 компани хоёулаа татан буугдах байдлаар үүснэ.

Энэ стандартад ашигласан нэр томъёонууд нь дараах утгаар хэрэглэгдэнэ. Бизнесийн нэгдэл : Нэг аж ахуйн нэгж нь нөгөө аж ахуйн нэгжтэй нэгдэх  эсвэл  тэдгээрийн цэвэр хөрөнгө болон үйл ажиллагаанд тавих хяналтыг өөртөө зааснаар тус тусдаа байсан аж ахуйн нэгжүүд нэгдэж , эдийн засгийн нэг нэгж болох.

Худалдан авч эзэмших : Эзэмшигч гэж нэрлэгдэх нэг аж ахуйн нэгж нь хөрөнгөө шилжүүлэх, өр төлбөр үүсэх 5 хувьцаа гаргах хэлцэлээр эзэмшилд орсон нөгөө  аж ахуйн нэгжийн цэвэр хөрөнгө болон үйл ажиллагаанд тавих хяналтыг өөртөө олж авсан бизнесийн нэгдэл болно.

Хөрөнгө хувь хэсгийг нэгтгэх : Аль ч тал нь эзэмшигч гэж тодорхойлогдохгүйгээр нэгдсэн аж ахуйн нэгжийн олж байгаа ашиг болон эрсдэлийг тасралтгүйгээр хамтран хуваалцахын тулд нэгдсэн аж ахуйн нэгжүүдийн хувьцаа эзэмшигчид бүх  эсвэл  бараг бүх цэвэр хөрөнгө болон үйл ажиллагаанд нь хамтран хяналт тавьдаг нэгдэл .

Толгой нэгдэл : Компани нь нэг буюу хэд хэдэн хараат  аж ахуйн нэгжтэй байх.

Хараат аж ахуйн нэгж : Өөр аж  ауйн нэгжийн хяналтанд  байдаг нэгж.

Цөөнхийн хувь : Толгой  аж ахуйн нэгж нь шууд ба шууд бусаар эзэмшдэггүй цөөнхийн хувь хөрөнгөнд хамаарах , хараат аж ауйн нэгжийн цэвэр хөрөнгө болон үйл ажиллагааны үр дүнгийн хэсэг .

 Эзэмшилдээ авсан өдөр : Хуулийн үндэслэлээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон цэвэр хөрөнгөнд тавих хяналт худалдан авагч, эзэмшигчид худалдсан талаас шилжсэн өдөр .

                       Бизнесийн нэгдлийн шинж чанар

Бараг бүх бизнесийн нэгдлүүдийн хувьд нэгдэж байгаа аж ахуйн нэгж нь бусад аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтыг өөртөө авдаг бөгөөд түүгээр эзэмшигч аж ахуйн нэгжийг тодорхойлдог. Нэгдэж байгаа аж ахуйн нэгжүүдээс нэг нь нэгдэж  байгаа бусад аж ахуйн нэгжүүдийнхээ саналыг эрхийн тэн хагасаар илүү хувийг эзэмшээгүй нөхцөлд нэгдэж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэг нь дараах зүйлүүдийг бизнесийн нэгдлийн үед эзэмшсэн бол эзэмшигчээр тодорхойлогдож болно.

Бусад хөрөнгө оруулагчдын зөвшөөрөлтэйгээр өөр үйлдвэр аж ахуйн газрын саналын эрхтэй хувьцааны талаас илүү хувийг эзэмшиж байвал Хууль зүйн дагуу болон зөвшилцлийн үндсэн дээр бусад аж ахуйн нэгжийн эсвэл  үйлдвэрлэлийн чиг бодлогыг зохицуулан удирдах эрх эдэлж байвал Бусад аж ахуйн нэгжийн захирлуудын зөвлөлийн ихэнх гишүүдийг  эсвэл  ижил төстэй удирдах байгууллагыг солих, томилох эрхийг эдэлж байвал Бусад аж ахуйн нэгжийн захирлуудын зөвлөлийн  эсвэл  ижил төстэй өөр удирдах байгууллагын худалдаан дээр санал өгөх эрхийн дийлэнхийг эдэлж байвал

Нэгдсэн хувьцаа эзэмшигчид нь давамгайлсан түнш байгуулахын оронд бүх эсвэл бараг цэвэр хөрөнгө ба үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих хяналтаа хуваалцахын тулд ижил нөхцөлтэйгээр нэгддэг. Мөн түүнчлэн нэгдэж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлага нь нэгдсэн аж  ахуйн нэгжийн удирдлагад оролцдог. Үүний үр дүнд нэгдэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьцаа эзэмшигчид нь нэгдсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд саналын эрхтэй хувьцааг тэгш байдлаар арилжихгүйгээр орлого болон эрсдэлийг хамтран хуваалцах боломжгүй. Ийм  арилжаа нь нэгдэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн хувь оролцоог эзэмших эрхийг харьцангуй байдлаар хангаж, ингэснээр нэгдсэн аж ахуйн нэгжүүдийн холбогдох орлого, эрсдэлийг хамтран хуваалцах, түүнчлэн талуудын шийдвэр эрхийг хадгалах боломжийг олгодог. Нэгдсэн аж ахуйн нэгжүүдийн орлого эрсдэлийг хамтран хуваалцахын тулд :

Нэгдэж байгаа аж ахуйн нгэжүүдийн саналын эрхтэй энгийн хувьцаануудыг  хэрэв бүгдийг биш бол , дийлэнх хэсгийг арилжсан буюу нэгтгэсэн байна. Нэг  аж ахуйн нэгжийн бодит үнэ нь нөгөө аж ахуйн нэгжийн үнээс мэдэгдэхүйц ялгарахгүй байх. Аж  ахуйн нэгж тус бүрийн хувьцаа эзэмшигчид нь нэгдсэн бүтцэд нэгдсэний дараа харьцангуй ижил хэмжээний саналыг эрх, хөрөнгийн хувь оролцоог нэгдэхээс өмнөх шигээ хадгална. Зарим улс орнуудад бизнесийн нэгдлийг илэрхийлэх НББ нь тухайн оронд хэрэгжиж буй орлогын төлбөрийн хуулиас ялгаатай байж болно. Бизнесийн  нэгдлийн бүх хэлбэрийн хувьд бизнесийн нэгдэл явагдсан хугацааны тухайн тайланг гаргахдаа дараах мэдээг тодруулна. Үүнд : Нэгдэж байгаа аж  ахуйн нэгжүүдийн төрөл хэлбэр болон нэрс тухайн бизнесийн нэгдлийг бүртгэх НББ-ийн арга зүй НББ-ийн зорилгоор нэгдлийн хүчин төгөлдөр болох хугацаа, аж ахуйн нэгжийг эмхлэн байгуулахтай холбогдуулж, шийдвэрлэсэн тухайн байгууллагын бизнесийн нэгдлээс үүдэн гарах аливаа үйл ажиллагаа зэргийг тодруулна.

       

 

    Лекц-14      НББОУС-29

Ханш хэт уналтын үеийн эдийн засаг дахь санхүүгийн тайлан

Энэ санхүүгийн тайланг аливаа бизнесийн нэгж ханш хэт уналтын үеийн эдийн засгийн нөхцөлд буй болсон ханшаар санхүүгийн тайлан гаргахад энэ санхүүгийн тайланг мөрдөнө.

      Ханш хэт уналтын үеийн эдийн засагтай улсын мөнгөний ханшаар санхүүгийн тайлангаа гаргаж буй байгууллага нь түүнийгээ түүхэн өртөг буюу өнөөгийн өртөгт үндэслэж буй эсэхээс үл хамаараад санхүүгийн тайлангаа балансын өдрөөрх мөнгөний ханшаар тооцно. Цэвэр мөнгөний байдалтай ашиг, алдагдлыг цэвэр ашигт хамааруулах ба энэ тухай тусгай тодруулга хийнэ.

      Дараах зүйлсийг тодруулна. Үүнд:

Санхүүгийн тайлангийн үзүүлэлт ба өмнөх үеийн холбоон дахь үзүүлэлтийг тайлан валютын худалдан авах ерөнхий чадварын өөрчлөлтөөр өөрчлөн тооцсон ба балансыг үзүүлэлтүүд балансын өдрөөрх мөнгөний ханшаар тооцогдоно.

Санхүүгийн тайланг түүхэн өртгөөр буюу өнөөгийн өртгийн алинд тулгуурласан байх

Балансыг өдрөөрх адилтгах үзүүлэлт, үнийн индексийн түвшин, тайлангийн ба өмнөх үеийн турш дахь индексийн өөрчлөлтийн тухай

Энэ стандарт улс оронд нь болж буй ханш хэт уналтын үед санхүүгийн тайланг үндэсний валютаар бэлтгэн гаргаж буй аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөгдөнө. Ханш хэт уналт нь улс орон бүрт бий болсон эдийн засгийн хүрээний нөхцөл байдлыг харуулах боловч доор дурдсан үйл явцаар хязгаарлагдахгүй. Үүнд:

Ард түмний бүхэлдээ эд баялгаа мөнгөн бус хөрөнгөөр юм уу, харьцангуй тогтвортой байгаа гадаад валютанд хөрвүүлэн хадгалахыг эрмэлзэж байдаг. Худалдан авах чадварыг дэмжих үүднээс тухайн орны ханшаар мөнгөн үнэлгээг тэр даруй хөрвүүлэн тооцно.  Ард түмэн бүхэлдээ мөнгөн хөрөнгийн үндэсний валютаар бус харьцангуй тогтвортой байгаа гадаад валютын ханшаар тогтоож болно.

Зээлээр худалдаа хийх, худалдан авах үйл ажиллагаа тухайн зээл богино хугацааных байлаа ч гэсэн энэ үеийн туршид худалдан авах чадварын уналтаас гарах алдагдлыг нөхөж чадахуйц үнээр тооцно.

Хүүгийн түвшин, цалин хөлс, үнэ, өртөг үнийн индексээр хөрвүүлэгдэн тооцогдоно.

Ханш хэт уналтын төвшин 3 жил гаруйн дотор 100% түүнээс давж гарна.

Энэ санхүүгийн тайлангийн дагуу бүх аж ахуйн нэгж байгууллагууд ханш хэт уналтын эдийн засгийн үеийн ханшаар тухайн тайлант үеийн тайлан бэлтгэн гаргавал зохино.

            Эдийн засгийн ханш уналтаас гарч байх юм бол аливаа аж ахуйн нэгж байгууллагын тайлангаа энэ стандартад зааснаар бэлтгэн гаргаж, танилцуулахаа зогсоож, өмнөх үеийн эцэс дэх мөнгөний ханшаар тооцсон үзүүлэлтийг дараах үеийн санхүүгийн тайлан гаргах үндэс болгон ашиглана.

Санхүүгийн тайлан дахин засварлах

            Ихэнх улс орнууд үнийн ерөнхий төвшингийн өөрчлөлт, дахин үнэлэгдэж болзошгүй үл хөдлөх хөрөнгө, үнэлэлтийн хэрэгсэл, техник технологи, капитал оруулалтаас бусад хөрөнгөнд татан үнийн өсөлтийг үл харгалзан анхны өртгөөр нь анхан шатны санхүүгийн тайланг бэлтгэн гаргадаг. Гэвч зарим аж ахуйн нэгж байгууллагууд хөрөнгөнд онцгой үнийн өөрчлөлтийн нөлөөг тооцон тухайн үеийн үнээр анхан шатны санхүүгийн тайлан бэлтгэн гаргадаг.

            Ханш хэт уналтын үеийн эдийн засгийн үед санхүүгийн тайланг анхны өртөг буюу тухайн үеийн өртгийн алинд суурилсныг харгалзахгүйгээр зөвхөн баланс гаргаж буй тэр үеийн тооцсон нэгжээр тодруулсан байх нь зохимжтой. Иймд аж ахуйн нэгж байгууллагын бэлтгэн гаргасан анхан шатны санхүүгийн тайлан ханш хэт уналтын үеийн эдийн засгийн үеийн мөнгөний ханшид тохирон гарна.

            Ханш хэт уналтын үеийн эдийн засагтай улсын мөнгөний ханшаар санхүүгийн тайлангаа гаргаж буй байгууллага нь түүнийгээ түүхэн өртөг буюу өнөөгийн өртөгт үндэслэж буй эсэхээс үл хамааран санхүүгийн тайлангаа балансын өдрөөрх мөнгөний ханшаар тооцох ёстой.

            Энэ санхүүгийн тайлангийн дагуу санхүүгийн тайланг дахин засварлан гаргах нь тодорхой зарим аргачлалыг шаарддаг. Энэ зарчим аргачлалыг тайлант үе бүрд тогтоон хэрэглэх нь дахин засварлагдсан санхүүгийн тайланд тусгагдсан үзүүлэлтийн бодит чанарыг хангахад чухал байдаг.

            Ханш уналт нь зээлийн зардалд ихэвчлэн нөлөөлдөг. Гэхдээ энэ зээлээр санхүүжсэн зардлын болон мөн үеийн туршид ханш уналтад хамаарч нөхөгдөх зээлийн зардлын капиталжсан хэсгийн өөрчлөн тооцоолтод хамаарахгүй. Ханш хэт уналтын эдийн засгийн үед тухайн байгууллага нь гадаад валютаар тооцож тайлагнах практик байхгүй бол уг хөрөнгийн тооцсон дүнг тэрхүү хөрөнгийг буй болгосон үед нь өөрчлөн тооцно.

            Энэ санхүүгийн тайланг мөрдөж эхлэх эхний үед худалдааны ашиг ба аливаа дахин үнэлгээгээр тодорхойлогдсон дүн ороогүйгээр өмчийн капиталын бүтцийг уг бүтцийн үнэлгээ тодорхойлогдсон буюу өөр байдлаар өсөн тодорхойлогдсон үеэс нь эхлэн үнэлгээний ерөнхий индексээр өөрчлөн тооцно.

            Ханш уналтын үед аж ахуйн нэгж байгууллагын мөнгөн өглөгөөс мөнгөн хөрөнгө давсан үед хувьцаа авах чадвар унаж, мөнгөн өглөг нь мөнгөн хөрөнгө давсан үед хувьцаа авах чадвар өсөх замаар хөрөнгө ба өглөг нь үнэлгээний төвшинтэй холбоогүйгээр худалдан авах чадварт нөлөөдөг. Цэвэр мөнгөн байдалтай ашиг, алдагдал нь мөнгөн бус хөрөнгө, өмчлөгчдийн капитал, орлогын тайлангийн үзүүлэлт, хөрөнгө ба өглөгийн индекстэй холбогдсон зохицуулгыг дахин засварласны зөрүүгээс үүссэн байж болно.     

Санхүүгийн нэгдсэн тайлан

Толгой компани ханш хэт уналттай эдийн засгийн мөнгөн ханшаар тайлангаа гаргаж байвал охин компаниуд нь мөн ханш хэт уналттай эдийн засгийн улсын валютын ханшаар тайлагнана. Алвиваа охин компани нь толгой компанийн бэлтгэн гаргах санхүүгийн нэгдсэн тайланд нэгтгэхээс өмнө тухайн орны валютийн үнийн ерөнхий индексээр  санхүүгийн тайлангаа хөрвүүлсэн байх шаардлагатай. Охин компани нь гадаад орных бол санхүүгийн тайлангаа хаалтын ханшаар хөрвүүлж өөрчлөн тооцно. Ханш хэт уналтын үеийн эдийн засгийн валютын ханшаар тайлагнадаггүй. Охин компаниудын санхүүгийн тайланг гадаад валютын ханшаар үр нөлөөг заасны дагуу гаргана.

Өөрөөр  бэлтгэн гаргасан санхүүгийн тайланг нэгтгэхэд мөнгөн бус ба мөнгөн зүйлсээр илэрхийлэгдсэн бүх зүйлийг санхүүгийн тайлан гаргаж буй үеийн валютын ханшинд оруулан өөрчлөн тооцсон байх шаардлагатай.

 

 

 

            Лекц 14          Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт

НББОУС 31 (2000 онд хянан найруулсан)

Хамтарсан үйлдвэрийн хувь оролцоог санхүүгийн тайланд тусгах

 

Тод, ташуу үсгээр бичсэн заалтуудыг стандартын үндсэн нөхцөл, хэрэгжүүлэх удирдамж, түүнчлэн НББОУС-ын оршил хэсгийн үндсэн баримт бичгийн агуулгатай холбож ойлгох ёстой. НББОУС-д материаллаг бус зүйлийг авч үзэх шаардлагагүй гэж үздэг. (Удирдлагын 12-р зүйлийг үз)

 

Үйлчлэх хүрээ

 

Энэ стандартад хамарсан үйлдвэрийн оролцогч талуудын хувь хэмжээг бүртгэхэд болон хамтарсан үйлдвэрийн хөрөнгө, өр төлбөр, хөрөнгө оруулагчдын санхүүгийн орлого, зардлыг хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны хэлбэр, бүтцийг харгалзахгүйгээр стандартад тусгахад хэрэглэгдэнэ.

Тодорхойлолт

Дараах нэр томъёонуудыг дор дурдсан онцлог бүхий ухагдахуунаар энэ стандартад оруулав.

Хамтарсан үйлдвэр-гэдэг нь тохиролцоот гэрээ хэлэлцээрийн дагуу 2 ба түүнээс дээш оролцогч талуудын хамтарсан хяналттайгаар явагдах эдийн засгийн үйл ажиллагаа.

Хяналт-ашиг, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагааны санхүүгийн болон аж ахуйн бодлогыг чиглүүлэх эрх.

Хамтын хяналт- Эдийн засгийн үйл ажиллагаанд гэрээгээр тавих хяналт.

Мэдэгдэхүүн- эдийн засгийн үйл ажиллагааны санхүүгийн болон аж ахуйн байдлыг шийдвэрлэхэд нэг талын болон хамтын хяналтгүйгээр оролцох эрх.

Оролцогч тал-Хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаанд хамтын       хяналт тавих нэг талын оролцогч.

Хөрөнгө оруулагч-Хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаанд хамтын хяналт тавигддаггүй оролцогч нэг тал.

Пропорционалиар нэгтгэх-Хамтын хяналтын үндсэн дээр үйлдвэрийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага тус бүрт тусгагдсан хамтарсан үйлдвэрийн оролцогч талуудын хувь хэмжээг санхүүгийн адил зүйл ангиудаар нэгтгэх буюу тусгай зүйл бүрээр тусгах тайлангийн болон бүртгэлийн арга.

Өмчийн арга-Хамтарсан үйлдвэрийн оролцогч талуудын хувь хэмжээг эхний шатанд өөрийн өртгөөр нь тайланд тусгаж цаашид цэвэр хөрөнгөнд эзлэх хэмжээний өөрчлөлтийн хирээр засвар оруулж байх тайлан, бүртгэлийн нэг арга. Орлого, үр дүнгийн тайланд оролцогч талуудын хамтын хяналтан дахь үйл ажиллагааны үр дүнд эзлэх хувь хэмжээг тусгана.

 

 Хамтарсан үйлдвэрийн хэлбэр

Хамтарсан үйлдвэрүүд нь янз бүрийн хэлбэр бүтэцтэй байна. Энэ стандартаар ихэвчлэн хамтарсан үйлдвэр гэсэн ойлголттой нийцэж түүний тодорхойлолт, зорилтыг илэрхийлсэн дараах ерөнхий 3 төрлийн тодорхойлдог.

Хамтын хяналтан дахь үйл ажиллагаа

Хамтын хяналтан дахь хөрөнгө

Хамтын хяналтан дахь байгууллагууд

Дараах үндсэн үзүүлэлтүүд бүх төрлийн хамтарсан үйлдвэрт нийтлэг байна.

Гэрээ тохиролцоогоор харилцан үүрэг хүлээсэн 2 буюу түүнээс дээш оролцогч талууд Гэрээт тохиролцоогоор хамтын хяналтыг тодорхойлсон байх. Гэрээт тохиролцоо

Гэрээний агуулга нь онцгой нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын (НББОУС 28,”Хараат компани дахь хөрөнгө оруулалтын бүртгэл”-ийг үз) хараат компани дахь хөрөнгөд хамтын хяналтыг хэрэгжүүлж, оролцогч талуудын хувь хэмжээг тодорхойлдог. Хамтын хяналт тогтоох гэрээ хэлэлцээргүй үйл ажиллагааг энэ стандартын дагуу хамтарсан үйлдвэр гэж үзэхгүй:

Гэрээт тохиролцоо нь үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга замыг баталгаажуулах бөгөөд тухайлбал, хамтарсан үйлдвэрийн оролцогч талуудын хоорондын гэрээ хэлэлцээрээр эсвэр хамтарсан үйлдвэрийн оролцогч талуудын яриа хэлэлцээрийн протокол зэрэг хэлбэрээр хийгдэнэ. Зарим тохиолдолд хэлэлцээрийн хамтарсан үйлдвэрийн дүрэм буюу бусад эрх зүйн баримт бичгийн дотор багтаасан байна.Гэрээт тохиролцоо нь тэдгээрийн хэлбэрээс үл хамааран гол төлөв бичгээр үйлдэгдсэн байх бөгөөд дор дурдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр тусгагдсан байна.

Хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаа, үргэлжлэх хугацаа, тайлагнах үүрэг

Хамтарсан үйлдвэрийн захирлын зөвлөл эсвэл түүнтэй адилтгах удирдах бүрэлдэхүүнийг томилж, оролцогч талуудын саналын оролцооны эрхийг тогтоох.

Оролцогч талуудын оруулсан хөрөнгийн хуваарилалт.

Оролцогчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, орлого, зарлага болон хамтын үйл ажиллагааны бусад үр дүнг хуваарилах.

Гэрээт тохиролцоо хамтын үйлдвэрт хамтын хяналт тавина. Энэ нь хамтын үйлдвэрийн аливаа нэг оролцогч тал нь үйлдвэрийн үйл ажиллагаанд нэг талын хяналт тавих эрхгүй болохыг баталгаажуулна. Хэлэлцээрээр хамтын үйлдвэрийн үйл ажиллагааны нэн чухал асуудлаар гаргах шийдвэрийн тодорхойлох бөгөөд тэр нь хамтарсан үйлдвэрийн оролцогч бүх талуудын дэмжлэгийг хүлээсэн байхаас гадна оролцогч талуудын дийлэнх зөвшөөрснөөр тодорхойлогдоно.

Тохиролцоот гэрээ хэлэцээрээр хамтарсан үйлдвэрийг удирдах, зохицуулах үүрэгтэйгээр нэг талын оролцогчийг тогтоож болно. Хамтарсан үйлдвэрийг удирдах нэг талын оролцогч нь бүх талуудаар зөвшөөрөгдсөн гэрээ хэлэлцээрийн хүрээнд санхүү, аж ахуйн үйл ажиллагаа явуулах бөгөөд харин хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэггүй. Хэрэв удирдагч тал хамтын үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагааны санхүү, аж ахуйг удирдах эрх эдлэх бол хяналт тавих эрх нь зөвхөн тодорхой хэсэгт хамаарч хамтарсан үйлдвэрийг бүхэлд нь хянах эрхгүй бөгөөд хяналт тавигдах болсон нөхцөлд уг үйлдвэр нь удирдагч талын бие даасан үйлдвэр буюу хамтын үйлдвэрийн бус үйл ажиллагаа болно.

Хамтын хяналтан дахь үйл ажиллагаа

Хамтарсан зарим үйлдвэрийн үйл ажиллагаа нь корпораци, нөхөрлөл, бусад төрлийн үйлдвэр байгуулах, эсвэл тэдгээрийн өөрсдийн санхүүгийн бүтцийг бий болгохоосоо өмнө оролцогч талуудын хөрөнгө болон бусад нөөц бололцоог ашиглахыг урьтал болгох зарчмыг баримтална. Хамтын үйлдвэрийн оролцогч тал бүр өөр өөрсдийн эд хогшил, багаж хэрэгсэл, үндсэн хөрөнгө бараа материалийнхаа нөөцийн асуудлыг хариуцан ажиллана. Улмаар оролцогч тал нь өөрт ногдсон зардал, үүрэг зорилтыг ухамсарлан санхүүгийнхээ эх үүсвэрийг нэмэгдүүлэх үүрэгтэй. Хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаа нь оролцогч талуудын хөлсний ажиллах хүчээр хэрэгжиж болно. Хамтарсан үйлдвэрийн тухай хэлэлцээрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлого болон хамтран гаргасан зардлыг хуваарилах асуудал голчлон тусгагдана.

Хамтын хяналтан дахь үйл ажиллагааны жишээнд 2 буюу түүнээс дээш тооны хамтрагч талууд тодорхой бүтээгдэхүүний тухайлбал, онцгой үйлдвэрлэл, худалдаа хуваарилалтыг хамтран явуулах зорилгоор өөрсдийн үйл ажиллагаа, нөөц бололцоо, мэдлэг туршлагыг нэгтгэн гүйцэтгэх үйл ажиллагаа багтдаг.  Үйлдвэрлэлийн тодорхой ялгавартай хэсэг бүхэн хамтын үйлдвэрийн оролцогч нэг бүрийн үйл ажиллагаагаар хэрэгжинэ. Оролцогч бүхэн өөрийн өртөг, зардллыг хариуцаж, бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогоос зохих хэсгийг гэрээ хэлэлцээрт тусгасны дагуу авназ.

Хамтарсан үйлдвэрийн оролцогч тал бүр санхүүгийн үйл ажиллагааны тухай тус бүрдээ бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан тэнцэлдээ хамтын хяналтан дахь үйл ажиллагаанд оролцсон хир хэмжээний талаар дараах мэдээллийг оруулна.

Хяналтанд байгаа хөрөнгө, өр төлбөрийн тухай

Тухайн үүргийг гүйцэтгэхэд гарсан зардал, хамтын үйлдвэрийн бараа, үйлчилгээний борлуулалтаас олсон орлого, ашгийн зохих хэсэг.

Хамтын үйлдвэрт оролцогч бүрийн хөрөнгө өр төлбөр, орлого, зардлууд нь тэдгээрийн тус бүрийн санхүүгийн тайланд тусгагдсан, улмаар оролцсон  хувь хэмжээгээрээ үйл ажиллагаагаа тайлагнадаг учир оролцогч талуудын баталгаажуулалт хийгдсэн санхүүгийн тайланд засвар хийх буюу өөр төрлийн тайлан тэнцэл гаргах шаардлагагүй болдог.

Хамтарсан үйлдвэрт оролцогч бүрийн тус тусдаа гаргасан тайлан бүртгэл нь хамтын үйлдвэрийн бүртгэл болон санхүүгийн тайланд шаардлагагүй. Оролцогч бүр Хамтарсан үйлдвэрийн удирдлагын бүртгэл хөтлөж, хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны биелэлтийн үнэлж болно.

Хамтын хяналтан дахь хөрөнгө

 Зарим хамтарсан үйлдвэрт хамтын хяналт тавихдаа оролцогч талуудын хамтын эзэмшлийн нэг ба түүнээс дээш тооны ангиллын хөрөнгөтэй байж, түүгээрээ өөрийн болон хамтын үйлдвэрийн зорилтыг биелүүлэхийн тулд ажилладаг. Хөрөнгө нь хамтын үйлдвэрийн оролцогч талуудын ашин олохын төлөөх хэрэглэгдэхүүн юм. Хамтын үйлдвэрийн оролцогч тал нэг бүр нь гарсан зардлын тодорхой хэсгийг тусгасан хөрөнгөнд түшиглэсэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс өөрийн хувь хэсжээг олж авдаг.

Хамтын үйлдвэрийн эдгээр оролцогч талууд нь тусгайдаа корпораци, нөхөрлөл болон өөр төрлийн үйлдвэрийг байгуулах буюу санхүүгийн тусгай бүтэц бий болгохыг урьтал болгодоггүй. Хамтарсан үйлдвэрийн  оролцогч тал нэг бүр үйлдвэрлэлийн эдийн засгийн үйл ажиллагаанаас цаашид олох үр ашгийн өөрийн хувь хэмжээг хамтын хяналтан дахь хөрөнгөөр дамжуулан хянана.

Нефть, шатдаг хий, түүхий эд олборлох үйлдвэрийн үйл ажиллагааны нилээд төрөл, хамтын хяналтан дахь хөрөнгийг ашигладаг. Жишээлбэл нефть үйлдвэрлэдэг тодорхой тооны компаниуд нефть дамжуулах хоолойн ашиглалтанд хамтын хяналтыг хэрэгжүүлэх хэлбэрээр ашиглана. Хамтын үйлдвэрийн оролцогч тал нэг бүр өөрийн нефть бүтээгдэхүүнээ тээвэрлэхийн тулд нефть дамжуулах хоолойг ашиглаж, түүнийн ашиглалтын зардлыг өмнө тохиролцсон тодорхой харьцаагаар зохицуулна. Хамтын хяналтан дах хөрөнгийн өөр нэг жишээ нь өөрсдийн өмч хөрөнгөнд хамтын хяналт 2 үйлдвэрийн үйлдвэр нэг бүр нь түрээсийн хөлсний өөрт ногдох хэсгийг авч, мөн зарлагынхаа өөрт ногдсон хэсгийг хариуцана.

Хамтын хяналтан дахь хөрөнгөнд оролцогч тал нэг бүр нь өөрсдийн бүртгэл, стандарт тэнцлийг тусдаа хөтөлж харин хамтарсан хөрөнгө дэхь өөрийн оролцооны хувь хэмжээтэй холбогдсон дараах мэдээг тусгана.

Хөрөнгийн мөн чанарын дагуу ангилагдсан хамтын хяналтан дах өөрт ногдох хувь хэмжээ.

Өөртөө хүлээсэн аливаа үүрэг(Өр төлбөр)

Хамтын үйлдвэрээс бусад үйлдвэр, аж ахуйн газруудтай харилцах харилцаанд хамтран хүлээсэн үүрэгт багтсан өөрийн хувь хэмжээ.

Хамтарсан үйлдвэрийн гаргасан зардалд ногдох өөрийн хувь хэмжээний зэрэгцээ хамтран үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс өөрт ногдох хэсгийг ашигласнаас болон борлуулснаас олсон орлого.

Хамгын үйлдвэрийн өөрт ногдох хувь хэмжээний хирээр гарсан зардал.

Хамтын хяналтан дэхь хөрөнгийн хувь оролцооны үзүүлэлт нь оролцогч тал бүрийн өөрсдий бүртгэлд тусгагдаж санхүүгийн тайланд тусгай зохион байгуулагдаж, нэгдсэн тайланд дараах байдлаар тусгагдана.

Хөрөнгө оруулалтаас тусдаа, хөрөнгийн үндсэн бүлгээр ангилагдсан хамтын хяналтан дахь хөрөнгө дэхь өөрт ногдох хувь хэмжээ.

Өөрөө хариуцан төлөх өр төлбөр. Жишээ нь, хөрөнгийн өөрт ногдох хувь хэмжээг санхүүжүүлэх талаар өөрийн хүлээсэн үүргийн тухай.

Хамтарсан үйлдвэрээс хамтран хүлээсэн үүргээр бусад үйлдвэрүүдтэй харьцах санхүүгийн харилцаан дахь хувь хэмжээ.

Хамтарсан үйлдвэрээс гаргасан зардалд ногдох өөрийн хувь хэмжээний зэрэгцээ үйлдвэрийн бүтээгдэхүүнээс өөрт ногдох хэсгийг ашигласан болон боорлуулалтаас олсон аливаа орлого.

Хамтарсан үйлдвэрийн өөрт ногдох хувь хэмжээний хирээр гарсан зарлага, Жишээ нь, Хамтарсан үйлдвэрийн хөрөнгийн хувь оролцооны санхүүгийн болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөрт ногдох хэсгийг борлуулахад гарсан зардал.

Хамтын хяналтан дахь хөрөнгийн бүртгэл нь хамтарсан үйлдвэрийн мөн чанар, эдийн засгийн бодит байдал, тэр дундаа эрх зүйн хэм хэмжээг тусгасан байдаг. Хамтарсан үйлдвэрийн тус тусдаа хийгдэх бүртгэл нь оролцогч талуудын хамтран тохиролцсон зардал, хувь хэмжээний зэрэг бүртгэлээр хязгаарлагдаж болно. Хамтарсан үйлдвэрийн оролцогч талууд үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд удирдлагын  зохих тайлан гаргаж болох учраас хамтарсан үйлдвэрийн талаартайлан гаргахгүй байж болно.

Хамтын хяналтан дахь байгууллагууд

Хамтын хяналтан дахь байгууллага гэдэг цаашид корпораци нөхөрлөл, өөр төрлийн үйлдвэрлэл байгуулах, оролцогч нэг бүр өөрт нь ногдох хувь хэмжээтэй хамтарсан үйлдвэр юм. Иймээс үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу хамтын хяналт тавигддаг ба үйл ажиллагааны хувьд бусад үйлдвэрийн нэгэн адил ажиллана.

Хамтын хяналтан дахь байгууллага нь Хамтын хяналтан дахь хөрөнгийг хянаж өөртөө үүрэг хүлээж, зарлага гарган, орлого олно. Тэр өөрийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ байгуулан хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны санхүүжилтыг нэмэгдүүлэх эрхтэй.Оролцогч тал нэг бүр Хамтын хяналтан дахь байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээс өөрт ногдох хувь хэмжээг хүртэх бөгөөд гэвч зарим Хамтын хяналтан дахь байгууллагууд нь хамтарсан үйлдвэрийн бүтээгдэхүүний өөрт ногдох хувь хэмжээг авахыг эрмэлздэг.

Хамтын хяналтан дахь байгууллагын нийтлэг жишээ бол зохих хөрөнгө болон өр төлбөрийг Хамтын хяналтан дахь байгууллагад шилжүүлэх замаар бизнесийн үйл ажиллагааны тодорхой төрөлд 2 үйлдвэрийн үйл ажиллагааг нэгтгэх үйлдэл юм.

Хамтын хяналтан дахь ихэнх байгууллагууд Хамтын хяналтан дахь хөрөнгө болон Хамтын хяналтан дахь үйл ажиллагаатай ижил төстэй. Жишээ нь, Нефть дамжуулах хоолой мэтийн Хамтын хяналтан дахь хөрөнгийг татвар болон бусад хүчин зүйлсийн улмаас Хамтын хяналтан дахь үйлдвэрт шилжүүлж болно. Түүнчлэн зарим Хамтын хяналтан дахь үйл ажиллагаа нь тодорхой төрлийн үйл ажиллагааг буй болгохын тулд Хамтын хяналтан дахь үйлдвэр байгуулдаг. Тухайлбал, дизайн, маркетинг, хуваарилалт эсвэл бүтээгдэхүүн худалдсаны дараах үйлчилгээ гэх мэт.

Хамтын хяналтан дахь байгууллага нь өөрийн нягтлан бодох бүртгэлийн хөтөлж, бусад үйлдвэрийн нэгэн адил санхүүгийн тайланг өөрийн нэгэн орны хууль эрх зүйн акт болон НББОУС-ын дагуу гаргаж холбогдох газруудад хүргүүлнэ.

Хамтарсан үйлдвэрийн оролцогч бүр нь ихэвчлэн мөнгөн хөрөнгө эсвэл бусад нөөцийг хамтын хяналтын үйлдвэрт шилжүүлдэг. Энэ хуваарилалт нь оролцогч талын нягтлан бодох бүртгэлд тусгагдах ба Хамтын хяналтан дахь байгууллагын санхүүгийн тайланд хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгагддаг.

Хамтарсан үйлдвэрийн нэгдсэн санхүүгийн тайлан

Үндсэн арга- пропорционалиар нэгтгэх

Нэгдсэн санхүүгийн тайланд Хамтын хяналтан дахь байгууллагын оролцогч тал бүр өөрийн оролцооны хувь хэмжээг тодорхойлохдоо тэнцвэржүүлэх харьцаанд үндэслэн тайлангаа 2 загварын аль нэгийг хэрэглэх тайлагнана.

Хамтын хяналтан дахь байгууллагын оролцогч талуудын хувь хэмжээг хамтарсан үйлдвэрийн нэгдсэн санхүүгийн тайланд тусгахдаа оролцогч тал хамтын үйлдвэрийн бүтэц хэлбэрийг гарган тавьсан байхаас гадна гэрээ хэлэлцээрийн эдийн засгийн мөн чанар, бодит байдлыг тусган харуулах шаардлагатай. Хамтын хяналтан дахь байгууллагын оролцогч талууд хамтарсан үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагааны ирээдүйн ашигт өөрийн хөрөнгө өр төлбөрийн хэмжээгээр хяналтаа хэрэгжүүлнэ. Энэхүү мөн чанар, бодит байдлаар хамтын үйлдвэрийн оролцогч талуудын нэгдсэн санхүүгийн тайланд тусгагдах ба 28-р зүйлд заасан пропорциональ харьцаанд зориулан тайлангийн 2 загварын нэгийг хэрэглэн Хамтын хяналтан дахь байгууллагын хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагад өөрийн эзлэх хувь хэмжээг тусгана.

Пропорционалиар нэгтгэх тайлан дахь тэнцвэр гэдэг нь хамтын үйлдвэрийн оролцогч талуудын нэгдсэн санхүүгийн тайланд хамтын хяналтанд байгаа хөрөнгийн хувь хэсжээ болон хамтын хариуцлага хүлээхдээ оролцогчийн төлөх өр төлбөрийн хувь хэмжээг тусгана гэсэн үг. Хамтын үйлдвэрт оролцогч талуудын орлого, үр дүнгийн нэгдсэн тайланд Хамтын хяналтан дахь байгууллагын орлого ба зарлагад тэдгээрийн эзлэх хувь хэмжээ  тусгагдана. Пропорционалиар нэгтгэх нилээд дүрэм, журам нь охин компанид хөрөнгө оруулах баталгааны талаарх НББОУС 27 “Нэгдсэн тайлан ба охин компани дахь хөрөнгө оруулалтын бүртгэл”-д заасан дүрэм, журамтай ижил төстэй байна.

Пропорционалиар нэгтгэхдээ санхүүгийн тайлангийн янз бүрийн загварыг хэрэглэдэг. Хамтын үйлдвэрийн оролцогч талууд хамтын хяналтан дахь байгууллагын хөрөнгө өр төлбөр, орлого, зарлаг ад эзлэх өөрийн хувь хэмжээг нэгтгэсэн санхүүгийн тайлантай ижил төстэй ангилалд мөр мөрөөр нь шилжүүлэх(Шууд шилжүүлэн ижилсгэх) аргын үндсэн дээр нэгтгэж болно. Жишээ нь, Хамтын үйлдвэрийн оролцогч талууд хамтын хяналтын бараа материалд эзлэх хувь хэмжээг нэгтгэсэн бүлгийн бараа материалд эзлэх хувь хэмжээтэй; Хамтын хяналтын үндсэн хөрөнгөнд эзлэх хувь хэмжээг нэгдсэн бүлгийн ижил зүйл ангиудтай нэгтгэж болно. Нөгөөтэйгүүр хамтын үйлдвэрийн оролцогч талууд нь хамтын хяналтан дахь байгууллагын хөрөнгө өр төлбөр, орлого, зарлагад эзлэх хувь хэмжээтэй дүйцүүлэн өөрийн нэгдсэн санхүүгийн тайланд тусгай үзүүлэлтээр зүйл анги оруулж болно.

Пропорционалиар нэгтгэхэд ямар загвар хэрэглэгдлээ ч гэсэн аливаа хөрөнгө өр төлбөрийг хасах замаар бусад хөрөнгө болон өр төлбөрөө орлуулан арилгаж болохгүй. Мөн орлого, зарлагыг тэдгээрээс бусад орлого, зарлагыг хасах замаар арилгаж болохгүй. Харин энэ талаарх эрх зүйн болон холбогдох бусад асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэнэ.

Хамтын хяналтын үйлдвэрт хамтын хяналт байхгүй болсон өдрөөс эхлэн оролцогч талууд нэгдсэн тайланг тэнцвэржүүлэхийг зогсооно.

Хамтын хяналтан дахь байгууллагын оролцогч талын хяналтын хувь хэмжээ байхгүй оролцогч тал нэгдсэн тайланг пропорционалаар нэгтгэхээ үргэлжлүүлэхгүй. Тухайлбал хамтын үйлдвэрийн оролцогч тал өөрийн оролцооны хувь хэмжээг худалдах эсвэл хөндлөнгийн ямар нэг нөлөөллөөс хамааран хамтын хяналтын үйлдвэр өмнөө тавьсан зорилгодоо хүрэхгүй болсноос үүдэн гардаг.

Зөвшөөрөгдсөн боломжит арга-өмчийн арга

Нэгдсэн санхүүгийн тайлан гаргахад оролцогч талууд хамтын ажиллагааны үйлдвэр дэх хувь хэмжээгээ өмчийн аргыг хэрэглэн тайлагнаж болно.

Хамтын үйлдвэрийн зарим оролцогчид хамтын хяналтын үйлдвэрт эзлэх өөрийн хувь хэмжээг НББОУС 28, “Хараат компани дах хөрөнгө оруулалтын бүртгэл”-д заагдсан өмчийн аргыг хэрэглэн тайлагнадаг. Энэхүү стандартаар өмчийн аргыг хэрэглэхийг зөвлөмж болгодоггүй. Учир нь нэгдсэн тайлангийн тэнцвэр нь Хамтын хяналтын үйлдвэрт оролцогчдын эзлэх хувь хэмжээний мөн чанар эдийн засгийн бодит байдлыг илүү сайн тусгадаг ба энэ утгаараа хамтын оролцогч эдийн засгийн ирээдүйн үр ашин дахь өөрийн хувь хэмжээнд хяналт тавих бололцоотой болдог. Гэвч уг стандарт нь өмчийн аргыг хамтын хяналтын үйлдвэлрт эзлэх хувь хэмжээний тайлан гаргах үед байж болох нэг хувилбар маягаар хэрэглэхийг зөвлөдөг.

Оролцогч талаас хамтын хяналтын үйлдвэрт тавих хяналт байхгүй болсон буюу онцгой нөлөө үзүүлж чадахгүй болсон өдрөөс эхлэн өмчийн арга хэрэглэхийг зогсооно.

Үндсэн арга ба зөвшөөрөгдсөн боломжит аргаас бусад

Оролцогч тал цаашдын оролцооны хувь хэсжээг НББОУС 39  “Санхүүгийн хэрэглүүр; хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт” стандарт нийцүүлэн бүртгэнэ.

Ойрын үед борлуулахаар эзэмшиж байгаа хамтын хяналтын үйлдвэр дэхь хувь хэмжээ;

Удаан хугацаатай өөрчлөлт шинэчлэлт хийж бусад оролцогчиддоо хөрөнгө шилжүүлэх боломж муутай байгаа Хамтын хяналтын үйлдвэр дэх хувь хэмжээ.

Хамтын хяналтан дахь байгууллагад оролцох хувь хэмжээ ойрын ирээдүйд борлуулах зорилгоор ашиглахаар байвал нэгдсэн тайлангийн тэнцвэр болон өмчийн аргын аль нэгийг дангаар хэрэглэж болохгүй. Түүнчлэн Хамтын хяналтын үйлдвэр удаан хугацааны өөрчлөлт шинэчлэлт хийж хамтын үйлдвэрт оролцогчдод хөрөнгө шилжүүлэх боломж нь үлэмж хомсдсон тохиолдолд уг аргыг хэрэглэж бүрч болохгүй.

Хамтын хяналтан дахь байгууллага нь охин компанийн шинжтэй болсон өдрөөс орлцогч талын бүртгэл нь НББОУС 27 “Нэгдсэн тайлан ба охин компани дах хөрөнгө оруулалтын бүртгэл ”-ийн дагуу өөрийн оролцооны хувь хэмжээг тогтооно.

Хамтарсан үйлдвэрийн оролцогч талын тусгайлан бэлтгэсэн санхүүгийн тайлан

Нилээд олон оронд тусгайлан санхүүгийн тайланг хамтарсан үйлдвэрт оролцогч талууд нь хууль зүйн болон бусад шаардлагуудад нийцүүлэн гаргадаг. Ийм тусгайлсан санхүүгийн тайлан улс орнуудад тайлан гаргах олон төрлийн арга барил байдгаас шалтгаалан янз бүрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бэлтгэгддэг Тиймээс уг стандартад бүртгэл тайлангийн ямарваа нэг аргачлалын талаар тусгайлан заагдахгүй болно .

Хамтарсан үйлдвэр ба оролцогчдын хоорондын үйл ажиллагаа

Хамтын үйлдвэрт оролцогч өөрийн хөрөнгийг хамтын үйлдвэрт оруулах буюу худалдахад хамтын үйл ажиллагаанаас олох ашиг буюу алдагдлын зохих хэсгийг хүртэл тэрхүү үйл ажиллагааны мөн чанарыг илэрхийлнэ. Хөрөнгө нь хамтын үйлдвэрийн эзэмшилд байгаа нөхцөлд хамтын үйлдвэрт оролцогч нь өмчлөх эрхтэй өөрийн хөрөнгийг эрсдэл гарган шилжүүлсэн байвал хамтарсан үйлдвэрт оролцогч бусад талуудын оролцооны хувь хэмжээнд ногдуулан хуваах орлогоос зөвхөн тийм хэмжээний хэсгийг хүртэнэ. Хамтын үйлдвэрт оролцогчийн хөрөнгө ороуулахт ба худалдан борлуулалт нь өөрийн хөрөнгийн борлуулатын цэвэр үнийн бууралт буюу урт хугацаат хөрөнгийн балансын үнийн уналтаас хамааран холбоотой байвал аливаа алдагдал гарсан үед оролцогч түүнийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх болдог.

Хамтын үйлдвэрт оролцогч нь хамтын үйлдвэрээс хөрөнгө худалдан авсан тохиолдолд уг хөрөнгийг бусдад худалдах хүртлээ, хамтын үйлдвэрийн хамтын үйл ажиллагааны алдагдал гарвал түүний өөрт ногдох хэсгийг хүлээх бөгөөд олсон ашгаас хувь хүртэхгүй. Эргэлтийн хөрөнгийн борлуулалтыг цэвэр үнийн бууралт, урт хугацаат хөрөнгийн балансын үнийн уналттай холбоотой алдагдал гарвал түүнийг шууд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Оролцогч тал болон хамтын үйлдвэрийн хооронд ажил гүйлгээ байсан эсэх нь хөрөнгийн бууралтаар баталгаажих ба НББОУС 36”Хөрөнгийн үнэ цэнийн бууралт”-ын дагуу оролцогчийн хөрөнгөө эргүүлж авах хэмжээг тодорхойлдог. Ашиглалтанд тодорхойлогдсон үнэ цэнэ, хөрөнгийн ирээдүйн мөнгөн урсгалыг хөрөнгийг цаашид ашиглана гэсэн үндсэн дээр тогтоох бөгөөд энэ хамтын үйлдвэрийн бүрэн эрх мэдэл юм.

Хөрөнгө оруулагчдын санхүүгийн тайланд хамтын үйлдвэрт оролцогчдын хувь хэмжээг тусгах нь

хамтарсан үйлдвэрт хөрөнгө оруулагч нь хамтын хяналтанд оролцохгүй бөгөөд хамтын үйлдвэрт эзлэх өөрийн хувь хэмжээг нэгдсэн санхүүгийн тайланд тусгахдаа НББОУС 39-ийг мөрдлөг болгоно. Хэрэв энэ нь ач холбогдол муутай байвал НББОУС 28 “Хараат компани дахь хөрөнгө оруулалтын бүртгэл”-ийг удирдлага болгоно. Тусгайлан санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгө оруулалт нь нэгдсэн санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгө оруулалтын зардал байдлаар бүртгэгдэнэ (НББОУС 39 “Санхүүгийн хэрэглүүр; хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт”)

Хамтарсан үйлдвэрийн удирдлага

Хамтарсан үйлдвэрийн удирдлага нь аливаа хөтөлбөр хураамжийг бүртгэхдээ НББОУС 18 “Орлого”-ыг мөрдлөг болгоно.

Нэг ба хэд хэдэн оролцогч талууд хамтын үйлдвэрийн гүйцэтгэгч ба удирдлагаар ажиллаж болно.Гүйцэтгэгчид гол төлөв удирдлагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд нь төлбөр төлдөг. Уг хөтөлбөр нь хамтарсан үйлдвэрийн зардлаар бүртгэгдэнэ.

Тодрууллага

Хамтарсан үйлдвэрт оролцогч нь алдагдалгүй ажилласнаас бусад дараах болзошгүй өр төлбөрийн нийт дүнд тодруулга хийнэ.

Хамтын үйлдвэрт оролцох хувь хэмжээтэй холбогдсон хамтын үйлдвэрт оролцогчдын аливаа болзошгүй өр төлбөр хамтын  үйлдвэр оролцогч бусад талуудтай хамтран хүлээсэн болзошгүй өр төлбөрт ногдох хувь хэмжээ

Хамтын үйлдвэр дэхь тусгайлах тогтоосон хариуцлага бүхий болзошгүй өр төлбөрт ногдох хувь хэмжээ

Оролцогч бусад талуудын хариуцлагатай холбоотойгоор гарч болох өр төлбөр

Хамтарсан үйлдвэрийн оролцогч нь хамтын үйлдвэрт өөрийн эзлэх хувь хэмжээний үүрэг болон хамтын үйлдвэр дэхь үүргийн өөрт ногдох хувь хэмжээний үүрэгт дараах тодруулга хийнэ.

Оролцогчийн хамтын үйлдвэрт оролцогчийн үндсэн хөрөнгөөр баталгаажуулах болон бусад оролцогчидтой хамтран хүлээх үүргийн өөрт ногдох хувь хэмжээг хүлээхтэй холбогдсон аливаа үүрэг

Хамтын үйлдвэрийг санхүүжүүлэхтэй холбогдсон үүргүүдээс өөрт ногдох хувь хэмжээ

Хамтын үйлдвэрт оролцогч нь хамтын үйлдвэрт оролцох хувь хэмжээ болон хамтын хяналтын үйлдвэр дэхь эзэмшлийн хувь хэмжээг илрүүлэн задлан шинжилгээ хийнэ. Хамтын үйлдвэрт оролцогч нь тэнцвэрт өмчийн аргаар мөр мөрөөр нь (Шууд шилжүүлэн ижилсгэх) бодох загварыг хэрэглэн хамтын хяналтын үйлдвэрүүдэд ногдох хувь хэмжээг санхүүгийн тайланд тусгах явцад хамтын үйлдвэрт оролцсон хувь хэмжээтэй холбогдсон эргэлтийн болон үндсэн хөрөнгө, урт, богино хугацаат өр төлбөр, орлого, зарлагын нийлбэр дүнд задлах шинжилгээ хийнэ.

хамтын үйлдвэрт оролцогч нь салбар нэгжгүйн улмаас нэгдсэн санхүүгийн тайлан гаргахгүй боловч энэ стандартын 45, 46, 47-р зүйлд заагдсан мэдээлэлд шинжилгээ хийсэн байна.

Хамтын үйлдвэрийн оролцогч тал нь охин компанигүйн улмаас нэгдсэн санхүүгийн тайлан гаргаагүй бол нэгдсэн санхүүгийн тайлан гаргасан оролцогч бусад талуудын нэгэн адил хамтарсан үйлдвэрт эзлэх өөрийн хувь хэмжээний тухайн мэдээллийг гаргасан байна .

Хүчин төгөлдөр болох хугацаа

Энэхүү стандартын 39, 40,41-р зүйлийг тооцохгүйгээр санхүүгийн тайлан тэнцэл гаргахдаа энэ стандартыг 1992 оны 01 сарын 01-ээс хойш мөрдөнө.

39, 40, 41-р зүйлүүд нь НББОУС 36 хүчин төгөлдөр болох хугацаа буюу 1999 оны 07 сарын 01-ээс хойш жилийн санхүүгийн тайлан гаргахдаа мөрдөнө. Үүнд хэрэв НББОУС 36 нь арай өмнөх үеэс хэрэглэгдэж эхлээгүй бол

Энэ стандартын 1998 оны 07-р сард батлагдсан 39, 40-р зүйл нь 1994 онд өөрчлөгдөн найруулагдаж, батлагдсан НББОУС 31”Хамтарсан үйлдвэрийн хувь оролцооны санхүүгийн тайлагнал”стандартын 39, 40-р зүйлүүдийг орлох болно. Энэ стандартын 41-р зүйл нь 1998 оны 07-р сард, 1994 онд өөрчлөн найруулагдаж батлагдсан. НББОУС 31-ийн 40 ба 41 зүйлийн хооронд нэмэгдэж орсон.

      

Лекц-15     НББОУС 34        Санхүүгийн завсрын тайлагнал

Зорилго

Үйлчлэх хүрээТодорхойлолтСанхүүгийн завсрын тайлангийн агуулгаСанхүүгийн завсрын тайлангийн наад захын бүрэлдэхүүн хэсэгсанхүүгийн завсрын тайлангийн хэлбэр,агуулгаСонгосон тайлбар бичигНББОУС-тай нийцсэн тухай нэмэлт тодруулгаСанхүүгийн завсрын тайланг толилуулахыг шаарддаг хугацааМатериаллаг байдалСанхүүгийн жилийн  тайлангийн нэмэлт тодруулгаХүлээн зөвшөөрөлт ба хэмжилтЖилийн бүртгэлийн бодлоготой ижил бодлого баримтлахУлирал,орчлоор болон  тохиолдолоор хүлээн авдаг орлогоСанхүүгийн  жилд жигд бус гардаг зардалХүлээн зөвшөөрөлт,хэмжилтийн зарчмыг ашиглахАшиглах тооцоололӨмнө тайлагнасан завсрын тайланг дахин толилуулахХүчин төгөлдөр болох хугацаа

Хавсралт

А.Тайлагнахыг  шаарддаг хугацааны жишээ

Б. Хүлээн зөвшөөрөлт,хэмжилтийн  зарчмыг ашиглах жишээ

В. Тооцооллыг ашиглах жишээ

Санхүүгийн завсрын тайлагнал

Нягтлан бодох бүртгэлийн энэ стандартыг НББОУС –ын Хорооны Зөвлөлөөр 1998.2-р сард соёрхон баталсан бөгөөд 1999.1.1-нээс эхлэн болон түүнээс хойш бэлтгэн гаргах санхүүгийн тайланд дагаж мөрдөнө.

2000.4 –р сард  НББОУС 40,”Хөрөнгө оруулалтаарх хөрөнгө”-ийг баталсантай холбогдуулан Хавсралт В болон 7-р зүйлийг шинэчлэн найруулсан.Энэ шинчлэн найруулсан зүйлүүд нь 2001.1.1 нээс эхлэн болон түүнээс хойшхи санхүүгийн тайлан гаргалтанд мөрдөгдөнө.

Удиртгал

Энэ стандартад өмнөх Олон Улсын Стандартуудад хөндөгдөөгүй санхүүгийн завсрын тайлангийн талаар өгүүлнэ.НББОУС 34 –ыг 1999.1.1 нээс хойшхи хугацааны бүртгэлийн үеүдэд мөрдөнө.Санхүүгийн завсрын тайлагнал гэдэг нь байгууллагын санхүүгийн бүтэн жилээс богино хугацааны бүрэн эсвэл хураангуй санхүүгийн тайлангуудыг агуулсан санхүүгийн тайлан юм.Энэ стандартад ямар аж ахуй нэгж,ямар тавтамжаар санхүүгийн завсрын тайланг бэлдэх ёстойг албадан заагаагүй болно.НББОУС-ын Хорооны үзэж байгаагаар уг асуудлуудыг тухайн орны засгийн газар, үнэт цаасны зохицуулагч байгууллага,хөрөнгийн бирж,нягтлан бодох бүртгэлийн байгууллагууд шийдэх ёстой.Санхүүгийн завсрын тайланг НББОУС-тай нийцүүлэн гаргахыг шаардсан буюу өөрсдөө шийдсэн компаниуд энэ стандартыг ашигладаг.Энэ стандарт нь:

         а.Тодруулга бүхий санхүүгийн завсрын тайлангийн хамгийн наад захын агуулга

         б.санхүүгийн завсрын тайланд ашиглах бүртгэлийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилтийн зарчмыг тус тус тодорхойлно.

5. Санхүүгийн завсрын  тайлангийн хамгийн наад захын агуулга нь хураангуйлсан үлдэгдэл баланс,хураангуйлсан орлогын тайлан, хураангуйлсан мөнгөн гүйлгээний тайлан,эзэмшигчийн өмчийн өөрчлөлтийн хураангуй тайлан,сонгож авсан тайлбар бичиг эдгээрээс бүрдэнэ.

6. Байгууллагын санхүүгийн завсрын тайланг уншдаг хэн боловч хамгийн сүүлийн үеийн жилийн тайланд хүрч болох юм гэдэг таамаглалд үндэслэн жилийн санхүүгийн тайланд хавсаргасан ямар ч тэмдэглэлийг завсрын санхүүгийн тайланд давтах буюу өмнө байгууллагын  хамгийн сүүлийн жилийн тайлагналаас хойшхи санхүүгийн байдлын өөрчлөлт,гүйцэтгэлийг ойлгоход ач холбогдол бүхий үйл явдал, өөрчлөлтийг тусгана.

7. Байгууллага нь өөрийн санхүүгийн жилийн тайланд ашигласантай ижил бүртгэлийн бодлогыг санхүүгийн завсрын тайланд хэрэглэх ёстой. Гэхдээ хамгийн ойрын санхүүгийн жилийн тайлангийн дараа гарсан бөгөөд дараа жилийн санхүүгийн тайланд тусгагдах бүртгэлийн бодлогын өөрчлөлт дээрхи заалтад хамаарахгүй.Жилийн,хагас жилийн, улирлын гэх мэт байгууллагын  тайлагналын давтамж нь тэдгээрийн жилийн үр дүнгийн хэмжилтэд нөлөөлөх ёсгүй.Иймээс завсрын тайлангийн зорилгоор хийх хэмжилтийг тухайн жилийн өссөн дүнг үндэслэн хийдэг.

8. Энэ стандартын хавсралтад завсрын өдрөөрх төрөл бүрийн хөрөнгө,өр төлбөр орлого, зардлыг хүлээн зөвшөөрөх,хэмжих үндсэн зарчмыг хэрхэн ашиглах удирдамжийг өгсөн болно.

9. Санхүүгийн завсрын тайлагналын зорилгоор зүйл,ангиудыг хэрхэн хүлээн зөвшөөрөх,ангилах,тодруулах аргыг шийдэхдээ материаллаг байдлыг жилийн тоо мэдээний прогнозод тус харин завсар хугацааны санхүүгийн тоон мэдээг уялдуулан үнэлдэг.

Лекц-15    НББОУС-34    Санхүүгийн завсарын тайлагнал

Тод,ташуу үсгээр бичсэн заалтуудыг стандартын үндсэн нөхцөл,хэрэгжүүлэх удирдамж,түүнчлэн НББОУС-ын Оршил хэсгийн үндсэн баримт бичгийн агуулгат материаллаг бус зүйлийг авч үзэх шаардлагагүй гэж үздэг.

Зорилго

Санхүүгийн завсрын тайлангийн хамгийн наад захын агуулга,завсар хугацаа санхүүгийн дэлгэрэнгүй ба хураангуй тайланг хүлээн зөвшөөрөх,хэмжих зарчмыг  тодорхойлоход энэ стандартын зорилго оршино.Санхүүгийн завсрын тайланг  хугацаанд нь,найдвартай гаргасанаар хөрөнгө оруулагч,зээлдэгч болон бусад хүмүүс тухайн байгууллагын ашигтай ажиллах чадвар,мөнгөн гүйлгээ,санхүүгийн нөхцөл байдал,төлбөр барагдуулах чадварыг нь ойлгоход тус дэм болдог.

Үйлчлэх хүрээ

1. Энэ стандартад санхүүгийн завсрын тайланг чухам ямар байгууллага,ямар үечлэлээр бэлтгэн гаргах ёстойг заагаагүй. Гэхдээ засгийн газар,үнэт цаасны байгууллага, хөрөнгийн бирж, бүртгэлийн байгууллагуудаас өөрийн өр буюу  өмчийн үнэт цаасыг зээлд нээлттэй худалдаалдаг аж ахуй нэгжүүдийг завсрын тайлан гаргах шаардлага тавьдаг.НББОУС-тай нийцүүлэн завсрын санхүүгийн тайлангаа бэлтгэхийг шаарддаг буюу өөрсдөө тэгж шийдсэн байгууллагуудад уг стандарт хамааралтай.Нийт худалдаалагддаг аж ахуй нэгжүүдийг энэ стандартад заасан хүлээн зөвшөөрөл хэмжилт,тодруулгын зарчимд нийцүүлэн санхүүгийн завсрын тайланг бэлтгэхийг НББОУС Хороо сайшаан дэмждэг.Ялангуяа зах зээлд нээлттэй худалдаалагддаг үнэт цаас бүхий аж ахуй нэгжүүдийн дараах үйл ажиллагааг дэмждэг:

           а.санхүүгийн завсрын тайланг дор хаяж өөрийн санхүүгийн жилийн эхний хагас жилийн эцсээр гаргах:

          б.  Завсрын хугацааны эцсээс хойш 60 хоногийн дотор санхүүгийн завсрын тайланг гаргаж бэлэн болгох.

2.Санхүүгийн жилийн болоод завсрын тайлангийн аль алийг НББОУС –тай нийцүүлсэн үүднээс өөрийн хүчинд тулгуурлан үнэлдэг.Аж ахуй нэгж нь тодорхой санхүүгийн жилд завсрын тайланг гаргаагүй байх эсвэл гаргасан завсрын тайлан нь энэ стандарттай үл нийцэж байвал уг нөхцөл тухайн байгууллага жилийн санхүүгийн тайлангаа НББОУС д зохицуулах явдлаас хамгаалдаггүй.

3. Хэрэв аж ахуй нэгжийн санхүүгийн завсрын тайланг НББОУС-тай нийцсэн гэдгийг тодорхойлсон бол уг тайлан энэ стандартын бүх шаардлагыг хангасан байх ёстой.

Тодорхойлолт

4. Доорхи нэр томъёог энэ стандартад дараах утгаар хэрэглэнэ.Үүнд:

Завсрын хугацаа- санхүүгийн бүтэн жилээс богино хугацаа бүхий санхүүгийн тайлан гаргах хугацаа.

Санхүүгийн завсрын тайлан- санхүүгийн тайлангийн бүрэн багц (НББОУС 1,”санхүүгийн тайлан” д тодорхойлогдсон ) эсвэл хураангуйлсан санхүүгийн тайлангийн багцын (Энэхүү стандартад тодорхойлогдсон) аль нэгийг агуулсан санхүүгийн тайлан.

Санхүүгийн завсрын тайлангийн бүрэлдэхүүн хэсэг

НББОУС 1-д дурдсанаар санхүүгийн тайлангийн бүрэн багцийн бүрэлдэхүүнд дараах тайлангууд багтана.

            а. үлдэгдэл баланс

            б. Орлогын тайлан

            в. i эздийн өмчид гарсан бүх өөрчлөлт,эсвэл ii эзэмшигчидтэй хийсэн капиталын ажил гүйлгээ болон эзэмшигчдэд тараасан ашгаас үүдэн эздийн өмчид гарсан өөрчлөлтөөс бусад бүх өөрчлөлтийг тусгасан тайлан

             г. Мөнгөн гүйлгээний тайлан

             д.нягтлан бодох бүртгэлийн бодлого,тайлбар.

6. Цаг хугацаа ,зардал хэмнэх үүднээс, тэрчлэн өмнөх мэдээллийг давхардахаас сэргийлж завсрын хугацааны тайланд санхүүгийн жилийн тайлантай харьцуулахад бага мэдээлэл багтаахыг шаардах буюу өөрсдөө шийдэж болно.

Уг стандартад санхүүгийн хураангуй тайлан ба сонгож авсан тайлбар бичгийг багтаасан санхүүгийн завсрын тайлангийн наад захын бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлсон.Санхүүгийн завсрын тайланд зөвхөн шинэ үйл ажиллагаа,үйл явдал,нөхцөл байдлыг дурдахаас биш өмнөх мэдээллийг давхардуулж оруулдаггүй.

7. Уг стандартад аж ахуй нэгжийг санхүүгийн завсрын тайландаа хураангуй санхүүгийн тайлан,тайлбар бичгээс гадна санхүүгийн тайлангийн бүрэн багцыг хэвлэхийг хориглосон ямар нэг зүйл, заалт байхгүй.Түүнчлэн уг стандартад заасан зүйл, тайлбараас гадна өөр зүйлийг завсрын хураангуй тайланд багтаахыг энэ стандартад хориглодоггүй.Энд өгөгдсөн хүлээн зөвшөөрөлт,хэмжилтийн удирдамжийг завсар хугацааны санхүүгийн бүрэн тайланд ашиглах бөгөөд эдгээр тайланд энэ стандарт болон өөр бусад стандартаар шаардах бүх нэмэлт тодруулгыг багтаана.

 

Санхүүгийн завсрын тайлагналд шаардагдах бүрэлдэхүүн хэсэг

8.  Санхүүгийн завсрын тайлагнал нь дор хаяж дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

                  а. Хураангуй баланс

                  б.  Орлогын хураангуй тайлан

                  в.   (i) эздийн өмчид гарсан бүх өөрчлөлт (ii) эзэмшигчидтэй хийсэн капиталын ажил гүйлгээ болон эзэмшигчдэд олгосон ашгийн үр дүнд эздийн өмчид гарсан өөрчлөлтөөс бусад бүх өөрчлөлтийг тусгасан хураангуй тайлан

                   г. Хураангуй мөнгөн гүйлгээний тайлан

                   д. Сонгож авсан тайлбар бичиг

Санхүүгийн завсрын тайлангийн хэлбар,бүрэлдэхүүн хэсэг

 Хэрэв байгууллага өөрийн санхүүгийн завсрын тайлагналд санхүүгийн тайланг бүрнээр нь хэвлэсэн бол эдгээр тайлангийн хэлбэр, бүрэлдэхүүн хэсэг нь НББОУС 1-ийн шаардлагатай нийцсэн байх ёстой.

 Санхүүгийн завсрын тайлагналд санхүүгийн хураангуй тайланг багцаар нь оруулж хэвлэсэн бол хамгийн сүүлийн жилийн санхүүгийн тайлан,түүний тайлбар дахь толгой ба хөлийн дүнг стандартад шаардсаны дагуу тэдгээр тайланд багтаах ёстой.Харин орхигдуулсан аль нэг зүйл нь санхүүгийн завсрын хураангуй  тайланг алдаатай болгоход хүргэж байвал нэмэлт шугам,тайлбар оруулах хэрэгтэй.

 Нэгж хугацааны суурь болон хорогдуулсан ашгийг завсрын хугацаанд бэлдсэн орлогын дэлгэрэнгүй болон хураангуй тайлангийн нүүрэн хэсэгт харуулах ёстой.

НББОУС 1-д санхүүгийн тайлангийн бүтэц,мөн толгой,хөлийн дүнгийн талаарх удирдамжийг агуулсан”санхүүгийн тайлангийн бүтцийг жишээгээр харуулах нь” гэсэн хавсралтыг оруулсан байгаа.

НББОУС 1 нь эзэмшигчийн өмчийн өөрчлөлтийн тайланг байгууллагын санхүүгийн тайлангийн тусгай бүрэлдэхүүн хэсэг болгон харуулахыг шаардахаас гадна эзэмшигчидтэй хийсэн капиталын ажил гүйлгээний үр дүнд өмчид орсон өөрчлөлт, эзэмшигчдэд тараасан ашгийн талаарх мэдээллийг тайлангийн нүүрэн хэсэг,эсвэл тайлбарт харуулахыг зөвшөөрсөн байдаг.

Хэрэв байгууллага хамгийн сүүлийн жилийн санхүүгийн тайлангаа нэгдсэн байдлаар гаргасан бол санхүүгийн завсрын тайланг ч мөн нэгтгэж бэлдэнэ.Охин компанийн тусгайлан гаргасан санхүүгийн тайлан нь түүний хамгийн сүүлийн жилийн санхүүгийн нэгдсэн тайлантай нийцдэггүй буюу зэрэгцүүлэгдэхүйц байдаггүй.Хэрэв байгууллагын жилийн санхүүгийн тайланд нэгдсэн тайлангаас гадна охин компаний тусгайлан  гаргасан санхүүгийн тайланг оруулсан бол уг байгууллагыг санхүүгийн завсрын тайландаа охин компаний тусгай тайланг багтаахыг энэ стандарт шаардахгүй,мөн хориглохгүй.

Сонгож авсан тайлбар бичиг

Байгууллагын санхүүгийн завсрын тайланг хэрэглэгч нь мөн тухайн байгууллагын хамгийн сүүлийн жилийн санхүүгийн тайланг авч хэрэглэх боломжтой.Иймээс санхүүгийн завсрын тайланд хийх тайлбарт сүүлийн жилийн санхүүгийн тайланд тайлагнасан мэдээлэлтэй онцын холбогдолгүй мэдээлэлийг оруулах шаардлага байхгүй. Хамгийн сүүлийн жилийн тайланг бэлтгэсэнээс хойш байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагаанд орсон өөрчлөлтийг ойлгоход завсрын тайлагналын өдрөөрх чухал үйл явдал,ажил гүйлгээг тайлбарлах нь харин ихээхэн чухал.

Материаллаг бөгөөд санхүүгийн завсрын тайланд огт тодруулагдаагүй дараах мэдээллийг аж ахуй нэгж уг тайлангийн тайлбарт оруулах ёстой.Ийм мэдээллийг гол төлөв тухайн өдрөөрх жилийн өссөн дүнгээр тайлагнадаг.Мөн тухайн завсрын хугацаанд материаллаг нөлөөлөлтэй аливаа үйл явдал,ажил гүйлгээг байгууллага тодруулах ёстой.

а. Санхүүгийн завсрын тайланд хамгийн сүүлийн жилийн санхүүгийн тайлантай адил нягтлан бодох бүртгэлийн бодлого,тооцооллын аргыг мөрдсөн тухай,хэрэв тэдрээр бодлого,аргыг өөрчилсөн бол түүний мөн чанар,нөлөөлөл

б.  Завсрын хугацаан дахь үндсэн үйл ажиллагааны улирлын болон орчлын шинж чанарын талаарх тайлбар

в.  Мөн чанар,хэмжээ,цар хүрээнээсээ шалтгаалж ер бусын байдаг хөрөнгө,өр төлбөр,эзэмшигчийн өмч,цэвэр орлого,мөнгөн гүйлгээнд нөлөөлдөг зүйл ангиудын мөн чанар,хэмжээ

г.  Хэрэв тухайн санхүүгийн жилийн өмнөх завсар хугацаанд тайлагнагдсан дүнгүүдийн өөрчлөлт буюу өмнөх санхүүгийн жилд тайлагнагдсан дүнгүүдийн өөрчлөлт нь тухайн завсрын үед материаллаг  нөлөөтэй бол тэдгээр өөрчлөлтийн мөн чанар,хэмжээ

д.  өрийн болон өмчийн үнэт цаас гаргах, эргүүлэн худалдаж авах, буцааж(нөхөн) төлөх

е.  Энгийн болон бусад хувьцаа тус бүрд төлсөн ногдол ашиг (нийт болон нэгж хувьцаа)

ё.  Байгууллагын сегментийн тайлагналын анхны үндэс болдог бизнесийн сегмент буюу газар зүйн сегментийн орлого,үр дүн (сегментийн тоон мэдээний талаарх нэмэлт тодруулгыг байгууллагын санхүүгийн завсрын тайланд хийхийг зөвхөн НББОУС 14 “сегментийн тайлагнал”-д шаарддаг бөгөөд уг байгууллагыг сегментийн тоон мэдээгээ санхүүгийн жилийн тайланд нэмж тодруулахыг шаарддаг)

Ж.  Завсрын хугацааны эцсээс хойш гарсан учир тухайн хугацааны санхүүгийн тайланд тусгагдаагүй материаллаг үйл явдал.

З.   Завсрын хугацаанд байгууллагын бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлтийн үр нөлөө,жишээ нь бизнесийн нэгдэл,охин компани,урт хугацаат хөрөнгө оруулалтын худалдан авалт буюу борлуулалт,бүтцийн өөрчлөлт, зогсоогдсон үйл ажиллгаа

и.  Хамгийн сүүлийн жилийн санхүүгийн тайлангаас хойш болзошгүй өр төлбөр,болзошгүй хөрөнгөд орсон өөрчлөлт.

17.   16-р зүйлд шаардсан нэмэлт тодруулгын жишээг доор харуулав.Эдгээр зүйлд тодруулга хэрхэн хийх удирдамжийг олон улсын стандартуудад заасан байдаг:

Бараа материалыг цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл нь бууруулж бичих,мөн уг бичилтийг буцаах

Хөрөнгө,үйлдвэр,тоног төхөөрөмж,биет бус хөрөнгө болон бусад хөрөнгийн бууралтаас үүсэх алдагдлыг хүлээн зөвшөөрөх,мөн дээрх бууралтын алдагдлыг буцааж бичих

Бүтцийн өөрчлөлтийн зардлын нөөцийг буцаах бичилт

Хөрөнгө байшин барилга,тоног төхөөрөмжийн зүйлсийн худалдан авалт буюу борлуулалт

Хөрөнгө,байшин барилга,тоног төхөөрөмж худалдан авах санал

Шүүхийн шийдвэр

Онцгой шинжтэй зүйлс

өрийн үл төлөлт буюу даруй засаж залруулаагүй өрийн хэлэлцээрийн зөрчил

холбоотой талуудын ажил гүйлгээ

 

18.  Нягтлан бодох бүртгэлийн олон улсын бусад стандартуудад санхүүгийн тайланд хийгдэх ёстой тодруулгуудыг дурдсан байгаа.Энэ утгаараа санхүүгийн тайлан гэдэг нь гол төлөв жилийн санхүүгийн тайлан,заримдаа бусад тайланд багтдаг санхүүгийн тайлангуудын төрлийн бүрэн багц юм.

НББОУС-тай нийцсэн эсэх тухай тодруулга

19. Хэрэв байгууллагын санхүүгийн завсрын тайлан НББ ын олон улсын стандарттай нийцэж байвал энэ тухай нэмж тодруулах ёстой.Хэрэв санхүүгийн завсрын тайлан нь ашиглаж болох бүх стандарт болон байнгын тайлбарын хорооны ашиглаж болох тайлбар бүртэй үл нийцэж байвал түүнийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарттай нийцсэн гэж тодорхойлж болохгүй.

 

Санхүүгийн завсрын тайланг илэрхийлэх хугацаа

20. Завсрын тайланд багтах тухайн хугацааны санхүүгийн тайлангуудыг (хураангуй буюу бүрэн) харуулбал:

тухайн завсрын хугацааны эцсээрх үлдэгдэл баланс,өмнөх санхүүгийн жилийн эцсээрх  харьцуулсан үлдэгдэл баланс

тухайн завсрын хугацаа болон тухайн санхүүгийн жилийн өдрөөрх өссөн орлогын тайланг өмнөх санхүүгийн жилийн харьцуулагдах  завсрын хугацаан дахь харьцуулсан орлогын тайлантай хамт үзүүлэх

эздийн өмчийн өөрчлөлтийг  тухайн санхүүгийн жилийн өдрөөр өссөн дүнгээр,тухайн санхүүгийн жилийн орлогын тайланг харьцуулагдах өдөр хүртэлх тайлангийн хамт үзүүлэх

тухайн санхүүгийн жилийн өдрөөр өссөн дүн бүхий мөнгөн гүйлгээний тайланг өмнөх санхүүгийн жилийн харьцуулагдах хугацааны тайлангийн хамт үзүүлэх

 

21. Бизнесийн үйл ажиллагаа нь улирлын байдлаас үлэмж ихээр хамаардаг аж ахуйн нэгж,байгууллагын хувьд завсрын тайлагналын өдөр дуусвар болох 12 сарын хугацааны санхүүгийн мэдээлэл болон өмнөх 12  сарын хугацааны харьцуулсан мэдээлэл ихээхэн ашигтай байж болох юм.Иймээс улирлын шинжтэй үйл ажиллагаа  явуулдаг байгууллагууд өмнөх зүйлд дурдсан мэдээллээс гадна дээрх мэдээллийг тайлагнахыг дэмждэг.

22.  Хавсралт 1-д хагас жил болон улирлаар тайлангаа гаргадаг байгууллагууд түүнийг толилуулах хугацааг заасан.

Материаллаг байдал

23. Санхүүгийн завсрын тайлангийн зорилгоор зүйлүүдийг хүлэээн зөвшөөрөх,хэмжих,ангилах,тодруулахыг шийдэх явцдаа материаллаг байдлыг завсрын хугацааны санхүүгийн тоон мэдээнд уялдуулан үнэлэх ёстой.Материаллаг байдлын үнэлгээг хийхдээ завсрын хэмжилт нь санхүүгийн жилийн тоон мэдээний хэмжилтээс илүү байх тооцоололд тулгуурлах ёстой.

24. Нягтлан бодох Бүртгэлийн Олон улсын стандартын оршил хэсэгт “НББОУС” ыг материалаг бус зүйлд ашиглахгүй гэж дурдсан байдаг.Мөн үйлчлэх хүрээний  хэсэгт”аливаа мэдээллийг орхигдуулах эсвэл буруу тайлбарлах нь санхүүгийн тайланг үндэслэн гаргасан хэрэглэгчийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөхүйц байвал уг мэдээллийг материаллаг гэж үзнэ” гэсэн байдаг.

25.  Санхүүгийн тайлагналын зорилгоор материаллаг байдлыг үнэлэхэд шийдэх зайлшгүй хэрэгтэй байдаг тул энэ стандарт нь завсрын тоон үзүүлэлтүүдийг ойлгомжтой болгох үүднээс уг хугацааны тоон мэдээнд үндэслэн тодруулга хийх шийдвэрийг гаргадаг.Иймээс нэмэлт тодруулга хийгээгүйгээс үүсч болох нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд завсрын хугацааны тоон мэдээтэй холбогдуулан жишээлбэл,ердийн бус эсвэл онцгой шинжтэй зүйлс, нягтлан бодох бүртгэлийн бодлого,тооцоололдох өөрчлөлт, суурь алдааг материаллаг байдал дээр үндэслэн хүлээн зөвшөөрч,тодруулдаг.

 

Санхүүгийн жилийн тайланд хийх нэмэлт тодруулга

26. Завсрын хугацаанд тайлагнасан дүнгийн тооцоолол нь санхүүгийн жилийн эцсийн засвар хугацаанд үлэмж өөрчлөгдсөн боловч санхүүгийн тайланг уг эцсийн завсар хугацаанд тусад нь хэвлээгүй бол тэрхүү өөрчлөлтийн мөн чанар,хэмжээг тухайн жилийн санхүүгийн тайлангийн тайлбарт тодруулах ёстой.

27. Тооцоололд хийсэн өөрчлөлтийн мөн чанар, хэмжээ нь тухайн тайлант хугацаанд буюу эсвэл дараагийн хугацаанд материаллаг нөлөөтэй эсэх талаах нэмэлт тодруулга хийхийг НББОУС 8 шаарддаг.Энэ стандартын 16 р зүйлийн (г) зааснаар завсрын санхүүгийн тайланд үүнтэй нэгэн адил тодруулга хийхийг шаарддаг байна.

Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт

Завсрын хугацааны болон жилийн санхүүгийн тайланд мөрдөх нягтлан бодох бүртгэлийн бодлого ижил байх

Дараагийн жилийн санхүүгийн тайланд тусгагдах бөгөөд хамгийн сүүлийн санхүүгийн жилийн тайлан гарсан өдрөөс хойш бүртгэлийн бодлогод өөрчлөлт оруулсанаас бусад тохиолдолд санхүүгийн жилийн тайланд ашигласантай ижил бодлогыг завсрын санхүүгийн тайланд хэрэглэх ёстой.Гэхдээ тухайн байгууллагын тайлан бэлдэх давтамж (жилийн хагас жилийн, улирлын) нь түүний үр дүнг жилээр хэмжсэн хэмжилтэд нөлөөлөх ёсгүй.Энэ зорилгод хүрэхийн тулд завсрын тайлангийн зорилгоор ашигласан хэмжилтийг тухайн өдрөөрх жилийн өссөн дүнг үндэслэн хийнэ.Байгууллага нь завсрын санхүүгийн тайландаа өөрийн жилийн санхүүгийн  тайланд баримталдагийн нэгэн адил бодлого баримтлахыг шаарддаг нь завсрын хугацааны хэмжилтийг тухайн завсрын хугацаа бүр нь тайлан гаргах бие даасан хугацаа мэтээр харагдуулдаг.Гэхдээ байгууллагын тайлан гаргах хугацаа түүний үйл ажиллагааны жилийн үр дүнгийн хэмжилтэд нөлөөлөх ёсгүй гэж заахдаа 28-р зүйл нь завсрын хугацааг томоохон санхүүгийн жилийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг байна.Тухайн санхүүгийн жилийн өмнөх завсрын хугацаанд тайлагнасан дүнгийн тооцоололд орсон өөрчлөлтийг тухайн өдрөөрх жилийн өссөн дүнгээр харуулж болно.Гэвч завсрын хугацааны хөрөнгө,өр төлбөр,орлого,зардлыг хүлээн зөвшөөрөх зарчим нь санхүүгийн жилийн тайланд ашигласантай адил байна.Дараах зүйлсийг харуулна. Үүнд:                                              

а. завсрын хугацаан дахь бараа материалын бууралт, бүтцийн өөрчлөлт,хөрөнгийн муудалтаас үүссэн алдагдлыг хүлээн зөвшөөрөх, хэмжих зарчим нь хэрэв аж ахуй нэгж санхүүгийн тайлангаа зөвхөн жилээр бэлддэг бол түүнд дагаж мөрдөх зарчимтай ижил байна.Гэхдээ дээрх зүйлсийг завсрын нэг ижил хугацаанд хүлээн зөвшөөрч,хэмждэг бөгөөд тухайн санхүүгийн жилийн дараагийн завсрын хугацаанд тооцооллын өөрчлөлт гарсан бол түүний анхны хувилбарыг дараагийн завсрын хугацаанд алдагдлын нэмэгдэл дүнгийн аккрюлаар  юмуу эсвэл өмнө хүлээн зөвшөөрсөн дүнг бүрэн цуцалж өөрчилнө.

б.  Хөрөнгийн шаардлага хангаагүй завсрын хугацааны эцэст дэх зардлыг балансад хойшлуулдаггүй ба санхүүгийн жилийн дотор завсрын хугацаанд олсон ашгийг бүрхэгдүүлэх буюу эсвэл хөрөнгийн тодорхойлолтыг хангахын тулд ирээдүйн мэдээллийг хүлээх

в.    Орлогын татварын зардлыг санхүүгийн бүтэн жилийн турш хүлээгдэж байгаа жилийн орлогын татварын жинлэсэн дундаж түвшинг үндэслэн тухайн завсрын хугацаа бүрээр тооцоолно.Завсрын аль нэг хугацаанд орлогын татварын түвшингийн тооцоолол өөрчлөгдсөн бол тухайн санхүүгийн жилийн хүрээнд дараагийн завсрын хугацаанд тохируулж бичиж болно.

       31. “Санхүүгийн тайланг бэлтгэх үзэл баримтлал”-д тодорхойлон бичсэнээр хүлээн зөвшөөрөлт гэдэг нь “хүлээн зөвшөөрөлтийн элементийн  тодорхойлолтод тохирч түүний шалгуурыг хангасан зүйлийг баланс буюу орлогын тайланд нэгтгэх үйл явц”юм. Хөрөнгө,өр төлбөр,орлого,зардлыг тодорхойлолт нь жилийн болон завсрын санхүүгийн тайлагналын өдрөөрх хүлээн зөвшөөрөлтийн үндэс болдог.

32.  Хөрөнгийн хувьд эдийн засгийн ирээдүйн үр ашгийг тооцохдоо байгууллагын санхүүгийн жилийн эцэст болон завсрын өдөр ижил шалгууруудыг ашиглана.Өөрийн мөн чанараараа санхүүгийн жилийн эцэст хөрөнгө гэж тодорхойлогдоогүй зардлыг завсрын хугацааны өдөр ч мөн тэгж тодорхойлохгүй. Үүний нэгэн адил завсрын тайлагналын өдрөөрх өр төлбөр нь тухайн өдрийн хариуцлагыг илэрхийлэх ёстой.

33.  Орлого зардлын онцгой шинж чанар бол хөрөнгө,өр төлбөртэй холбогдох дотогш ба гадагш урсгал аль хэдийнээ гарсан байдагт оршино.Зөвхөн тэдгээр дотогш ба гадагш урсгалтай холбогдох орлого,зардлыг л хүлээн зөвшөөрдөг.Үзэл баримтлалд”хөрөнгийн үнэ цэнийн бууралт буюу эсвэл өр төлбөрийн өсөлттэй холбогдон эдийн засгийн ирээдүйн үр өгөөж буурч,түүнийг нь найдвартай хэмжиж  болохоор байвал зардлыг орлогын тайланд хүлээн зөвшөөрнө.Энэхүү үзэл баримтлалаар хөрөнгө,өр төлбөрийн тодорхойлолтыг хангаж чадахгүй байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй.”

34. Санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгө,өр төлбөр,орлого,зардал,мөнгөн гүйлгээг хэмжихдээ тайлангаа зөвхөн жилээр бэлтгэдэг байгууллагын хувьд тухайн санхүүгийн жилийн туршид олж авах боломжтой мэдээллийг харгалзан үздэг.Энэ нь тухайн өдрөөрх жилийн өссөн дүнд тулгуурлан хэмжигдсэн байна.

35.   Хагас жилээр тайлагнадаг байгууллага нь эхний 6 сарын санхүүгийн тайландаа хэмжилт хийснээс хойш жилийн дундуур буюу эсвэл түүнээс богино хугацаанд түүнчлэн 12  сарын хугацаанд жилийн эцсээр буюу түүнээс богино хугацаанд олж авах боломжтой мэдээллийг ашигладаг.12 сараарх  хэмжилт нь эхний 6 сард тайлагнагдсан дүнгийн тооцоололд орж болох өөрчлөлтийг тусгана.Эхний 6  сарын санхүүгийн завсрын тайланд тусгагдсан дүнг буцаан тохируулж болохгүй. Гэхдээ тооцоололд үлэмж их өөрчлөлт орсон нөхцөлд түүний мөн чанар, хэмжээг  16-р зүйлийн/г/ 26 зүйлийн дагуу тодруулна.

36.  Тайлангаа  хагас жилээр богино хугацаанд бэлтгэдэг байгууллага нь  орлого ,зардлыг хэмжихдээ санхүүгийн  тайлангийн бүрэлдэхүүн тус бүрийг бэлдэхэд олдох боломжтой мэдээллийг ашиглан,завсрын хугацаа бүрээр тухайн өдрөөрх жилийн өссөн дүнд үндэслэдэг.Тухайн завсрын хугацаанд тайлагнасан орлого, зардлын дүн нь санхүүгийн жилийн өмнөх завсрын хугацаанд тайлагнасан дүнг буцаан тохируулдаггүй.Гэхдээ тооцоололд үлэмж их өөрчлөлт орсон нөхцөлд түүний мөн чанар,хэмжээг 16 зүйлийн /г/ 26 р зүйлийн  дагуу тодруулна.

Улирал,орчил болон тохиолдлоор хүлээн авдаг орлого

Хэрэв санхүүгийн жилийн эцсээр орлого орно гэж хүлээх буюу хойшлуулах нь тохиромжгүй байвал тухайн санхүүгийн жилд улирал,орчил болон тохиолдлоор хүлээн авсан орлогыг завсрын өдрөөр хүлээн авах буюу хойшлуулж үл болно.

Ногдол ашгийн орлого,эрхийн шимтгэл,засгийн газрын буцалтгүй тусламж зэрэг нь дээрх төрлийн орлогын жишээ юм.Тэрчлэн зарим байгууллагууд санхүүгийн жилийн тодорхой нэг завсрын хугацаанд бусад завсрын хугацаатай харьцуулахад илүү их орлогыг тогтмол олж болно.Жишээлбэл,жижиглэнгийн худалдаачдын улирлын орлого гэх мэт.Иймэрхүү орлогыг олсон тухайн үед нь хүлээн зөвшөөрдөг.

Санхүүгийн жилд жигд бус гардаг зардал

Байгууллагын санхүүгийн жилийн хугацаанд жигд бус гардаг зардлыг хэрэв зөвхөн тухайн санхүүгийн жилийн эцсээр ийм төрлийн зардлыг хүлээх буюу хойшлуулах боломжтой үед л завсрын тайлангийн зорилгоор хүлээх буюу эсвэл хойшлуулах ёстой.

Хүлээн зөвшөөрөлт,хэмжилтийн зарчмыг ашиглах

28-29-р зүйлд дурдсан ерөнхий хүлээн зөвшөөрөлт, хэмжилтийн зарчимыг хэрхэн ашиглахыг хавсралт 2-т харуулав.

 

Тооцооллыг ашиглах

Санхүүгийн завсрын тайланд мөрдөх хэмжилтийн горимууд нь үр дүн болон гарсан мэдээллийн найдвартай эсэх,тухайн байгууллагын санхүүгийн байдал, гүйцэтгэлийг ойлгохтой холбогдсон санхүүгийн бүх материаллаг мэдээллийг зохих ёсоор нэмж тодруулсан эсэхийг магадлахад чиглэгдэх ёстой. Жилийн болон завсрын санхүүгийн тайлан дахь хэмжилт нь үндэслэлтэй тооцоололд тулгуурладаг бол завсрын санхүүгийн тайланг бэлтгэхдээ жилийн санхүүгийн тайланг бодвол тооцооллын аргыг илүүтэй ашиглахыг шаарддаг байна.

Завсрын хугацаанд тооцооллыг хэрхэн ашиглах аргыг хавсралт 3-т жишээгээр харуулав.

 

 

Өмнөх тайлагнасан завсрын хугацааг дахин тайлагнах

43.  Мөрдөх шилжилтийн хугацааг нь аль нэг шинэ стандартад тодорхойлсоноос өөр бусад бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг дараах зүйлсэд тусгах ёстой.

/а/ Хэрэв уг аж ахуй нэгж НББОУС 8 ийн дагуу үндсэн аргыг мөрддөг бол тухайн санхүүгийн жилийн өмнөх завсрын хугацаа болон өмнөх санхүүгийн жилийн зэрэгцүүлэгдэх завсрын хугацааны санхүүгийн тайланг дахин тайлагнах

/б/   Хэрэв байгууллага НББОУС 8 ын дагуу зөвшөөрөгдсөн боломжит аргыг мөрддөг бол тухайн санхүүгийн тайланг дахин тайлагнана.Энэ дохиолдолд өмнөх санхүүгийн жилүүлдийн зэрэгцүүлэгдэх завсрын хугацааг дахин тайлагнахгүй.

Өмнөх зарчмын  зорилго нь санхүүгийн бүтэн жилийн туршид тухайн ажил гүйлгээний хувьд нятлан бодох бүртгэлийн нэг ижил бодлогыг ашигласан эсэхийг магадлах явдал юм.Стандарт 8 ийн дагуу няглан бодох бүртгэлийн  бодлогын өөрчлөлтийг өмнө нь ашиглаж байсан ашиглалтанд тусгах бөгөөд хэрэв боломжтой бол өмнөх хугацааны  санхүүгийн тоон мэдээнүүдийн дахин тайлагналыг хавсаргана.Гэхдээ өмнөх санхүүгийн жилүүдтэй холбоотой тохируулах бичилтийн дүнг үндэслэлтэй тодорхойлох боломжгүй бол 8 стандартын дагуу  шинэ бүртгэлийн бодлогыг сүүлд нь ашигладаг.Бүртгэлийн бодлогыг өөрчилсөн хугацааны цэвэр ашиг,алдагдлыг тодорхойлохдоо өмнөх хугацаанд буцаан хуримтлуулсан бүх тохируулах бичилтийг багтаан оруулах арга нь зөвшөөрөгдсөн альтернатив аргын нэг юм.43-р зүйлийн зарчимд тухайн санхүүгийн  жилийн туршид бүртгэлийн бодлогод орсон аливаа өөрчлөлтийг уг санхүүгийн жилийн эхнээс буцаан ашиглахыг заасан байдаг.

Бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг тухайн санхүүгийн жилийн туршид завсрын хугацаанд нь тусгасанаар санхүүгийн нэг жилийн хугацаанд тодорхой ажил гүйлгээнд бүртгэлийн 2 өөр бодлогыг ашиглахад хүргэдэг.Үүнээс шалтгаалан завсрын хуваарилалтад бэрхшээл тулгаран, үйл ажиллагааны үр дүн бүрхэг болж,завсар хугацааны мэдээллийн шинжилгээ,ойлгомжтой байдалд хүндрэл үүсдэг.

Хүчин төгөлдөр болох хугацаа

Нягтлан бодох бүртгэлийн энэ стандарт нь 1999.1.1 нээс эхлэх болон түүнээс хойшхи хугацааг хамарсан санхүүгийн тайлангуудад хэрэгжинэ.Үүнээс өмнөх ашиглахыг үл хориглоно.

Хавсралт А

Толилуулах шаардлагатай хугацаа

Хавсралт нь зөвхөн үзүүлэн болгох зориулалттай тул стандартын бүрэлдэхүүнд орохгүй.Хавсралтын зорилого нь стандартыг ашиглахдаа тэдгээрийн утга,агуулгыг сайтар тодруулахад тусгах явдал юм.

Завсрын санхүүгийн тайланг хагас жилээр гаргадаг байгууллага

1.  Уг байгууллагын санхүүгийн жил 12.31 ээр дуусдаг./Календарийн жил/ Байгууллагын 2001.6.30 аарх хагас жилийн завсрын санхүүгийн тайланд доор дурдсан санхүүгийн тайлангууд/хураангуй болон дэлгэрэнгүй/ багтана.Үүнд:

үлдэгдэл баланс:

       Хугацаа                            2001.6.30                 2000.12.31

Орлогын тайлан:

    6 сараар                              2001.6.30                  2000.6.30

Мөнгөн гүйлгээний тайлан: 

    6 сараар                              2001.6.30                  2000.6.30

Эздийн өмчийн өөрчлөлтийн

тайлан:                                 

    6 сараар                              2001.6.30                  2000.6.30

 

 

Завсрын  санхүүгийн тайланг улирлаар гаргадаг байгууллага

2. Уг байгууллагын санхүүгийн жил нь 12.31 ээр дуусдаг.

Байууллагын  2001.6.30 аарх улирлын завсрын санхүүгийн тайланд доор дурдсан санхүүгийн тайлангууд багтана.Үүнд:

үлдэгдэл баланс:

       Хугацаа                            2001.6.30                 2000.12.31

Орлогын тайлан:

    6 сараар                              2001.6.30                  2000.6.30

    3 сараар                              2001.6.30                  2000.6.30

Мөнгөн гүйлгээний тайлан: 

    6 сараар                              2001.6.30                  2000.6.30

Эздийн өмчийн өөрчлөлтийн

тайлан:                                

    6 сараар                              2001.6.30                  2000.6.30

 

Хавсралт Б

Хүлээн зөвшөөрөлт,хэмжилтийн зарчмуудыг ашиглах жишээ

Хавсралт нь зөвхөн үзүүлэн болгох зориулалттай тул стандартын бүрэлдэхүүнд орохгүй бөгөөд зөвхөн энэ стандартын 28-39 р зүйлд заасан ерөнхий хүлээн зөвшөөрөлт,хэмжилтийн зарчмыг хэрхэн ашиглах жишээгээр хангасан болно. Хавсралтын зорилго нь стандартыг ашиглахдаа тэдгээрийн утга,агуулгыг сайтар тодруулахад туслах явдал юм.

Ажил олгогчийн цалингийн татвар,даатгалын хувь нэмэр

1.  Хэрэв ажил олгогчийн цалингийн татвар буюу засгийн газрын ивээн тэтгэгч даатгалын сангуудад  оруулсан хувь нэмрийг жилээр үнэлэн тооцдог бол ажил олгогчийн холбогдох зардлыг,хэдийгээр төлбөрийн ихэнх хувийг санхүүгийн жилийн эхэнд хийсэн байлаа ч гэсэн,жилийн тооцоолсон дундаж цалингийн татвар буюу хувь нэмрийн түвшинд ашиглан завсрын хугацаанд хүлээн зөвшөөрдөг.Үүний нийтлэг жишээ бол нэг ажил эрхлэгчид ажил олгогчоос ашгийн хамгийн дээд хэмжээ хүртэл ногдуулсан цалингийн татвар буюу даатгалын хувь нэмэр юм. Өндөр орлоготой ажиллагсдын хувьд хамгийн их орлогыг санхүүгийн жил дуусахаас өмнө олдог тул ажил олгогч нь жилийн эцэс хүртэл ямар нэг төлбөр хийдэггүй байна.

Төлөвлөгөөт үечилсэн гол засвар буюу их засвар

2.   Жилийн эцсээр хийгдэхээр хүлээгдэж байгаа төлөвлөгөөт үечилсэн буюу их засвар,бусад улирлын чанартай зардлыг хэрэв уг үйл явдал тухайн байгууллагад хууль ёсны буюу үүсмэл өр төлбөр үүсхээргүй байвал завсрын хугацаанд тайлагнахгүй.

Нөөц

a.    Байгууллагад бодит сонголт байхгүй ч хууль ёсны буюу үүсмэл өр төлбөр үүсгэсэн үйл явдлын үр дүнд эдийн засгийн үр өгөөжөө шилжүүлэх шаардлагатай болсон үед зардлыг хүлээн зөвшөөрдөг.Хэрэв байгууллагын хамгийн сайн тооцоолсон өр төлбөрийн дүн өөрчлөгдвөл түүний дүнг орлогын тайланд хүлээн зөвшөөрсөн олз,гарзын хэмжээгээр ихэсгэж буюу багасгаж тохируулна.

b.    Уг стандартаар завсрын хугацаан дахь зардлыг хүлээн зөвшөөрч,хэмжих шалгуур нь санхүүгийн жилийн эцсээр хэрэглэх шалгууртай ижил байхыг шаарддаг.Үр өгөөжийг шилжүүлэх үүрэг байх эсэх нь тайлагналын үргэлжлэх хугацаанд хүлээх үүрэг биш юм.

Жилийн эцсийн урамшуулал

c.    Жилийн эцсийн урамшуулалын утга,агуулга хоорондоо ихээхэн ялгаатай байдаг.Тодорхой хугацаанд тасралтгүй үргэлжилсэн ажил эрхлэлтийг үндэслэн зарим урамшуулал олгодог.Үндсэн үйл ажиллагааны сар,улирал,жилийн үр дүнг үндэслэн олгох урамшуулал ч бий.Урамшуулал нь цэвэр өрийн үзэмжийн,гэрээний дагуух, өмнөх жилийн  түүхэн үндэслэлийн гэх мэт байж болно.

d.    Зөвхөн дараах тохиолдолд урамшууллыг завсар хугацааны тайлагналын зорилгоор хүлээн зөвшөөрдөг:/а/ Урамшуулал нь хууль ёсны өр төлбөр байх буюу эсвэл өнгөрсөн хугацааны практик нь төлбөр хийхээс өөр бодит сонголтыг байгууллагад олгохгүй байсанаас  үүсмэл өр төлбөр үүсгэх үед: /б/ Өр төлбөрийн тооцооллыг найдвартай хийх боломжтой.НББОУС 19.”Ажиллагсдын тэтгэмж”-д удирдамжийг өгсөн болно.

Болзошгүй түрээсийн төлбөр

7.Болзошгүй түрээсийн төлбөр нь өр төлбөр гэж хүлээн зөвшөөрөгдөх хууль ёсны буюу үүсмэл өр төлбөрийн жишээ болж чадна.Хэрэв жилийн борлуулалтын хэмжээ нь тодорхой нэг түвшинд хүрсэн түрээслэгчид үндэслэн болзошгүй түрээсийн төлбөрийг хийдэг бол жилийн борлуулалтын шаардагдах түвшинд хүрэхээс өмнө санхүүгийн тайлангийн засвар хугацаанд өр төлбөр үүсч болох юм. Борлуулалтын шаардагдах түвшинд хүрэх боломжтой байгууллагын хувьд ирээдүйн түрээсийн төлбөрөө төлөхөөс өөр бодит сонголт байхгүй.

Биет бус хөрөнгө

Аж ахуй нэгжийн завсрын хугацаан дахь биет бус хөрөнгийг тодорхойлж,хүлээн зөвшөөрөх шалгуур нь түүний жилийн хугацаанд ашиглаж байсан  шалгууртай адил байна.Биет бус хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуур хангагдахаас өмнө гарсан өртгийг зардал гэж бүртгэдэг.Тухайн шалгуур тодорхой нэг цэгт хангагдсаны дараа үссэн өртгийг биет бус хөрөнгийн зардлын хэсэг гэж бүртгэнэ.Санхүүгийн жилийн  сүүлээр хүлээн зөвшөөрөлтийн шалгуурыг хангана гэсэн итгэлтэйгээр “хойшлогдсон” зардлыг завсрын хугацааны үлдэгдэл балансад хөрөнгө гэж тусгахыг хориглоно.

Тэтгэвэр

Завсрын хугацааны тэтгэвэрийн зардлыг өмнөх санхүүгийн жилийн эцсээр тодорхойлсон тэтгэвэрийн зардлын түвшинг ашиглан тухайн өдрөөрх жилийн өссөн дүнгээр тооцоолдог.Ингэхдээ тэр үеэс хойшхи зах зээлийн үлэмж хэлбэлзэл,тэтгэвэрийн төлөвлөгөөний хасалт,төлбөр барагдуулалт,бусад үлэмж нэг зэрэг үйл явдлуудыг харгалзан залруулга хийдэг.

 

Ээлжийн амралт,баяр ёслолын өдөр болон бусад богино хугацаат цалинтай чөлөө

Тухайн хугацааны эрхээ бүрэн эдлээгүй боловч урьдчилан хийгдэж,ирээдүйд эдлэхээр хойшлуулсан чөлөөг хуримтлагдсан цалинтай чөлөө гэнэ.НББОУС 19 ажиллагсдын тэтгэмж-д зааснаар байгууллага нь цалинтай чөлөөний хүлээгдэж байгаа өртөг ба түүний хуримтлагдах өр төлбөрийг балансын өдрөөр хуримтлагдсан ашиглагдаагүй байгаа эрхийн үр дүн болгон төлөхөөс зэхэж буй дүнгээр хэмждэг.Энэ зарчмыг завсрын санхүүгийн тайлангийн өдөр мөн ашиглана.Яг үүний эсрэгээр,байгууллага нь завсрын тайлагналын  өдөр хуримтлагдаагүй цалинтай чөлөөний зардал,өр төлбөрийн аль алийг жилийн тайлагналын өдөр хүлээн зөвшөөрөөгүйн адил мөн хүлээн зөвшөөрдөггүй.

 

Төлөвлөгдсөн боловч тогтмол бус гардаг бусад зардал

Буяны өглөг,ажиллагсдын сургалтад зориулсан зардал гэх мэт гарч болзошгүй зарим зардлыг аж ахуй нэгж өөрийн төсөвтөө суулгаж болох юм.Эдгээр зардал нь төлөвлөгдсөн бөгөөд жилээс жилд дахин үүсэх хандлагатай байдаг ч ерөнхийдөө өөрсдийн үзэмжийн  хэрэг байдаг.Уг зардлын хувьд завсрын санхүүгийн тайлангийн өдөр хараахан үүсээгүй байгаа өр төлбөр мэтээр хүлээн зөвшөөрөх нь “өр төлбөр” гэсэн тодорхойлолттой үл нийцнэ.

Завсрын үеийн орлогын татварын зардлыг хэмжих

Завсрын үеийн орлогын татварын зардлыг хэмжихдээ жилийн хүлээгдэж  байгаа нийт ашигт буюу өөрөөр хэлбэл завсрын хугацааны татварын өмнөх орлогод ашигласан жилийн дундаж  орлогын татварын тооцоолсон түвшинг ашиглан хуримтлуулна.

 Энэ нь 28 р зүйлд завсрын санхүүгийн тайланд ашиглах НББ-ийн хүлээн зөвшөөрөлт,тооцооллын зарчим нь жилийн санхүүгийн тайлангийнхтай ижил байх ёстой гэсэн үндсэн зарчимтай нийцдэг юм.Орлогын татварыг жилд суурилан үнэлнэ. Завсрын хугацааны орлогын татварын зардлыг жилийн хүлээгдэж  байгаа нийт ашигт буюу өөрөөр хэлбэл завсрын хугацааны  татварын өмнөх орлогод ашиглах жилийн дундаж  орлогын татварын  тооцоолсон түвшингээр тооцоолдог.Тооцоолсон жилийн дундаж түвшин нь санхүүгийн жилийн эцсээр хүчин төгөлдөр болох орлогын татварын түвшин дэх хүчин төгөлдөр буюу дангаараа хүчин төгөлдөр болсон өөрчлөлт бүхий ,бүтэн жилийн  ашигт хэрэглэгдэх өсөн нэмэгдсэн татварын түвшингийн  бүтцийн  нийлэмжийг тусгана.НББОУС 12 “орлогын татвар” –т татварын түвшинд дангаар  хүчин төгөлдөр болсон өөрчлөлтийн талаарх удирдамжийг өгсөн болно.Орлогын татварын  тооцоолсон жилийн дундаж түвшинг энэ стандартын  28 р зүйлийн дагуу  тухайн өдрөөрх жилийн өссөн дүнг  үндэслэн дахин тооцоолдог.16 /г/ заалт нь тооцоололд орсон үлэмж хэмжээний өөрчлөлтөө тодруулахыг байгууллагаас шаарддаг.

Практикт ашиглаж болохуйц  татвар ногдуулах хууль эрх зүйн заалт тус бүрийн хувьд орлогын татварын тооцоолсон жилийн дундаж  түвшинг тусгайлан тодорхойлж,мөн заалт тус бүрийн  завсрын хугацааны татварын өмнөх орлогод ашигладаг.Үүний нэгэн адил,хэрэв орлогын өөр өөр ангилалд / тухайлсан нэг салбараас олсон орлого буюу капиталын олз г.м/ орлогын татварын  ялгаатай түвшинг ашигладаг бол завсрын  хугацааны татварын  өмнөх орлогын ангилал тус бүрт практикт ашиглаж болохуйц өөр түвшинг ашиглана.

Өмнө дурдсан зарчмыг хэрхэн ашиглахыг  тайлбарлахын тулд дараах жишээг авч үзье.Улирлаар тайлангаа гаргадаг нэг аж ахуй нэгж улирал тутам татварын өмнөх орлогоо 10000 байхаар тооцоолдог гэж бодъё. Ингээд хуулийн дагуу жилийн ашгаас  эхний 20000-д 20 хувиар,харин бусад нэмэгдэл ашигт 30 хувиар татвар тогтоожээ.Бодит ашгийн хэмжээ хүлээгдэж /төлөвлөж/ байсан хэмжээтэй адил байна.Доорх хүснэгтэд улирал бүр тайлагнасан орлогын татварын зардлын дүнг харуулав.

                 1ул                     2ул              3ул             4 ул               жилийн

 

Татварын

Зардал     2500            2500         2500         2500           10000

Татварын өмнөх орлого болох 40000-д жилийн туршид төлөх татварын өглөг нь 10000 болж байна.

 

 

 

 

Доорх тайлангаа улирлаар гаргадаг нэг аж ахуй нэгж эхний улиралд 15000 –ын татварын өмнөх орлого боловч дараагийн  3 улиралд 5000 –н  алдагдал хүлээнэ /өөрөөр хэлбэл жилийн орлого нь 0-тэй тэнцүү/ гэж тооцоолсон бөгөөд орлогын татварын тооцоолсон жилийн дундаж түвшин энэ тохиолдолд хуулийн  дагуу 20 хувь байна.Доорх хүснэгтэд улирал бүр тайлагнасан орлогын татварын  зардлын дүнг харуулав.

                      1 ул            2ул                3ул         4 ул                 жилийн

Татварын

Зардал        3000           /1000/           /1000/        /1000/              0

Санхүүгийн тайлангийн жил ба татварын жилийн ялгаа

Хэрэв санхүүгийн тайлангийн  ба орлогын татварын  жил хоорондоо ялгаатай байвал тухайн санхүүгийн жилийн завсрын хугацаан дахь орлогын татварын зардлыг татварын жил тус бүрд олсон татварын  өмнөх орлогын хувь хэмжээнд ашигласан татварын жил тус бүрээрх татварын тооцоолсон жигнэгдсэн дундаж түвшинг мөн ашиглана.

Санхүүгийн тайлангийн жил нь 6.30 нд дуусдаг бөгөөд улирал тутам тайлангаа гаргадаг аж ахуй нэгжийн жишээгээр авч үзье.Татварын жилийн дуусах хугацаа нь 12.31 байна. 7.1 нд эхэлсэн санхүүгийн жил буюу1 р жил,6.30 нд дууссан 2-р жилд уг байгууллагын улирал тутам олсон татварын өмнөх орлого нь10000. 1-р жилд орлогын татварын тооцоолсон жилийн дундаж түвшин нь 30 хувь,2р жилийнх 40 хувь байв.

9-30-нд                     12-31                 3.31-нд            6.30нд        6.30

Дууссан ул              Дууссан ул        Дууссан ул     Дууссан ул    Дууссан ул

 1 жил                          1 жил                2жил              2жил              2жил  

Татварын

Зардал                   

3000                         3000                         4000               4000          14000

 

Татварын хэмнэлт

Зарим татварын хууль тогтоомжид капиталын  зардал,экспорт,судалгаа хөгжлийн зардлын дүнд үндэслэн татвар төлөгчийн төлөх ёстой өглөгт хөнгөлөлт үзүүлэхийг зөвшөөрсөн байдаг.Энэ хөнгөлөлтөөс жилийн туршид хүлээгдэж буй татварын өгөөжийг гол төлөв жилийн орлогын татварын тооцоолсон /хүчин төгөлдөр/ дундаж түвшингийн дүнгээр илэрхийлдэг.Учир нь  эдгээр хөнгөлөлтийг ихэнх хууль, тогтоомжийн дагуу жилийн дүнгээр тооцоолж, буцаан олгодог.нөгөө талаас нэг  удаагийн явдалтай холбогдон гарсан татварын өгөөжийг уг завсар хугацааны орлогын татварын  зардлыг тооцоолохдоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь орлогын тодорхой нэг ангилалд ашиглаж болохуйц татварын онцгой түвшинг жилийн татварын  түвшинд оруулан тооцдоггүйтэй адил юм.Орлогын татварын тайланд тусгагдсан капиталын  зардал, экспортын  түвшинтэй холбоотой татварын өгөөж буюу хөнгөлөлтийг  засгийн газрын буцалтгүй  тусламжтай адил төстэй гэж үзэх бөгөөд бий болсон тухайн завсрын үе бүрт нь хүлээн зөвшөөрөхөөс тухай зарим хууль тогтоомжид заажээ.

Татварын алдагдал ба хөнгөлөлтийг урамшуулах эсвэл хойшлуулан шилжүүлэх

Татварын алдагдлыг  хойшлуулан шилжүүлсэнийн өгөөжийг  алдагдал үүссэн завсрын  хугацааны тайланд тусгана.”өмнөх хугацааны татварыг  нөхөн төлөхийн тулд хойшлуулах шилжүүлж болох татварын алдагдалтай холбоотой өгөөжийг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.”гэж НББОУС 12- т заажээ.Үүнтэй ижил дүнгээр татварын зардлын бууралт,татварын орлогын  өсөлтийг уялдуулан хүлээн зөвшөөрдөг.

НББОУС 12-т заахдаа”ашиглагдаагүй татварын алдагдал ба ашиглагдаагүй татварын хөнгөлөлтөөр ирээдүйн татвар ногдох ашгийг олж болох магадлалтай гэсэн хэмжээгээр урамшуулан шилжүүлж,тэр дүнгээр хойшлогдсон татварын хөрөнгийг  хүлээн зөвшөөрөх ёстой” гэжээ. Мөн уг стандартад ашиглагдаагүй татварын алдагдал, хөнгөлөлтийг татвар ногдох ашигт ашиглаж  болох магадлалыг  ямар шалгуураар үнэлэхийг заасан байна.Эдгээр шалгуурыг завсрын хугацаа тус бүрийн  эцэст ашиглах бөгөөд түүнийг хангасан бол,татварын алдагдлыг урагш шилжүүлсэнийн үр нөлөөг орлогын татварын  жилийн дундаж түвшингийн  тооцоололд тусгадаг.

Тайлангаа улирлаар гаргадаг нэг аж ахуй нэгжийг жишээгээр авч үзье.Уг байгууллага нь  орлогын татварын зорилгоор тухайн санхүүгийн  жилийн эхэнд 10000-н үндсэн үйл ажиллагааны  алдагдлыг урагш шилжүүлсэн бөгөөд уг жилдээ хойшлогдон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.Тухайн жилийн эхний 1-р улиралд байгууллага 10000 н ашигтай ажиллаж,үлдсэн 3 улирал тус бүрд мөн 10000 н ашиг олно гэж тооцоолсон.Урагш шилжүүлсэн  дүнг тооцохгүйгээр орлогын татварын  тооцоолсон жилийн дундаж түвшинг 40 хувь байхаар гаргажээ.Татварын зардал нь дараахь байдалтай байна.

 

 

                   1ул              2ул              3ул           4ул             жилийн

Татварын

Зардал        3000          3000           3000          3000          12000

Гэрээгээр тогтсон буюу хүлээгдэж байсан худалдан авалтын  үний өөрчлөлт

Түүхий эд материалл, ажиллах хүч, бусад худалдан авсан бараа буюу үйлчилгээний үний бууралт,хөнгөлөлт,гэрээнд заасан бусад өөрчлөлтийг хэрэв эдгээр өөрчлөлт гарсан буюу гарна гэдгийг таамаглаж болохоор байвал төлөгч,хүлээн авагч хоёрын  аль аль нь завсрын  хугацаанд хүлээдэг. Иймээс гэрээгээрх үний бууралт ба хөнгөлөлтийг хүлээгдэж байгаа, харин өөрсдөө төлөвлөж байгаа бууралт ба өр төлбөр нь стандартын үйлчлэх хүрээнд  заасан хөрөнгө бол өнгөрсөн үйл явдлын үр дүн бөгөөд  байгууллагаар хянагдах эх үүсвэр байх ёстой,харин өр төлбөр бол түүнийг  барагдуулсанаар эх үүсвэрийг гадагш гаргах өнөөгийн хариуцлага байх ёстой гэсэн нөхцлийг хангаж чадахгүйд хүрнэ.

Элэгдэл буюу хорогдол

Завсрын  хугацааны элэгдлийг зөвхөн тухайн хугацаанд эзэмшиж байгаа хөрөнгөд тооцно.Санхүүгийн  жилийн эцэст худалдаж авч эзэмшихээр эсвэл борлуулахаар төлөвлөсөн хөрөнгө үүнд хамаарахгүй.

Бараа материал

Завсрын санхүүгийн тайлангийн хугацаанд бараа материалыг хэмжих зарчим нь санхүүгийн  жилийн эцсээр баримталдаг зарчимтай ижил байна.НББОУС 2 бараа  материалд  бараа материалыг  хүлээн зөвшөөрөх, хэмжих зарчмыг заасан. Санхүүгийн тайлан гаргах тухай бүрд бараа материалын тоо ширхэг, өртөг,цэвэр боломжит үнэ цэнэ зэргийг зайлшгүй  тодорхойлох шаардлага гардаг тул нэлээд бэрхшээл учруулдаг.Завсрын хугацааны  бараа материалд нэгэн ижил хэмжилтийн  зарчмыг ашигладаг.Байгууллага нь өртөг,цаг хэмнэх үүднээс завсрын  хугацааны бараа материалыг хэмжихдээ жилийн тайлагналын  өдрийг бодвол завсрын хугацааны  өдрөөрх тооцооллыг нэлээн өргөн ашигладаг байна.Завсрын хугацаанд цэвэр боломжит үнэ цэнийн шалгуурыг  хэрхэн ашиглах, завсрын хугацаанд бараа материалыг САЭЗ аргаар хэрхэн тодорхойлох, мөн хугацаанд үйлдвэрлэлийн хэлбэлзлийг  хэрхэн бүртгэхийг  дараах жишээгээр тайлбарлав.

Бараа материалын  цэвэр боломжит үнэ цэнэ

Борлуулах үнэ ба завсрын хугацаанд борлуулах болон бүрэн дуусахтай холбогдон гарсан зардлын зөрүүгээр бараа материалын цэвэр боломжит үнэ цэнийг тодорхойлдог.Хэрэв санхүүгийн жилийн эцсээр боломжит үнэ цэнэ хүртэл нь бууруулж бичнэ.

 

СЭАЗ аргаар завсрын хугацааны бараа материалыг тооцоолох

СЭАЗ аргаар тооцсон бараа материалын тоо хэмжээний бууралт жилийн эцэс хүртэл хадгалагдана гэж үзвэл завсрын өдрөөрх бараа материалыг үнэлэхдээ түүнийг тусгахгүй. Иймэрхүү түр зуурын  бууралт нь  бараа материалын тоо хэмжээн дэх улирлын хэвийн хэлбэлзэл юмуу эсвэл хөлөг онгоцны ажилчдын ажил хаялт гэх мэт байгууллагын удирдлагын хяналтаас давсан нэг удаагийн  үйл явдлын  үр дүнд бий болдог.СЭАЗ аргаар тооцсон бараа материалын түр зуурын бууралтын үр нөлөөг харгалзахгүй байх нь энэ стандартын  28 р зүйл дэх заалт буюу байгууллагын тайлагнах давтамж түүний жилийн үйл ажиллагааны үр дүнг хэмжихэд  нөлөөлөх ёсгүй гэсэн заалттай нийцэж байгаа юм.СЭАЗ аргаар тооцогдсон бөгөөд тухайн үед хэт өндөр өртгөөр бүртгэгдэж  болох бага өртөгтэй бараа материалын түр зуурын бууралтыг  тусган тайлагнагдсан ашигт нөлөөлөх их хэмжээний нөлөөлөл нь хөрөнгө оруулагч,зээлдэгчдэд буруу ойлголт өгч болно гэсэн шалтгааныг үндэслэн уг зарчмыг авч үздэггүй байна. түүнчлэн олон компани орлогын татварын зорилгоор бараа материалын  өртгийг санхүүгийн тайланд СЭАЗ аргаар бүртгэдэг.Ихэнх хуулийн дагуу  орлогын татварыг жилээр тооцон үнэлдэг тул СЭАЗ аргаарх бараа материалыг мөн жилийн дүнд нь үндэслэн тооцдог.

Завсрын хугацаан дахь үйлдвэрлэлийн өртгийн хэлбэлзэл

Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжийн үнэ,Үр ашиг,зарцуулалт,тоо хэмжээний хэлбэлзлийг санхүүгийн жилийн  эцсээр эдгээр хэлбэлзлийг орлогод хүлээн зөвшөөрдөг тэр хэмжээгээр нь завсрын хугацааны орлогын тайланд тусгана.Хэлбэлзлийг жилийн эцэст шингээн бүртгэхээр хойшлуулах нь  зохимжтой бус юм.Ингэж тайлагнах нь завсрын хугацаанд бараа материалыг үйлдвэрийн бодит өртгийнх нь хувь хэмжээнээс илүү эсвэл багаар бүртгэхэд хүргэдэг.

Гадаад валют хөрвүүлэлтээс үүссэн олз,гарз

Завсрын хугацааны  санхүүгийн  тайланд гадаад валютын хөрвүүлэлтээрх олз буюу гарзыг бүртгэхдээ санхүүгийн жилийн эцсээр бүртгэдэг зарчмыг баримтална.

НББОУС 21 гадаад валютын ханшны өөрчлөлтийн үр дагавар-д гадаад үйл ажиллагааны санхүүгийн тайланг тайлагнах валютруу хэрхэн хөрвүүлэхийг  заасан түүхэн,дундаж болон гадаад валютын хаалтын ханшийн тухай удирдамж, мөн орлого ба  эздийн өмчийн  тохируулах бичилтийг  хэрхэн хийх удирдамжийг  өгсөн байгаа 21 р стандартын дагуу  завсрын хугацаанд бодит дундаж ба  хаалтын ханшийг ашигладаг.Ер нь байгууллагууд завсрын хугацаанд гарсан гадаад үйл ажиллагааг хөрвүүлэхдээ тухайн санхүүгийн жилийн  үлдсэн хэсэгт буюу ирээдүйд валютын ханш өөрчлөгдөнө гэж үздэггүй.

Хөрвүүлэлтийн тохируулах бичилтийг бий болсон тухай бүрд нь орлого эсвэл зардал гэж хүлээн зөвшөөрөхийг 21 стандарт шаарддаг бөгөөд энэ зарчмыг  завсрын хугацаа тус бүрт нэгэн адил мөрддөг.Гадаад валютын хөрвүүлэлтийн тохируулах бичилтэд санхүүгийн жил дуусахаас өмнө буцаах бичилт хийхээр төлөвлөж байгаа байгууллагуудын хувьд түүнийг завсрын  хугацаанд хойшлуулдаггүй.

Ханшны хэт уналтын  үеийн санхүүгийн завсрын тайлан

Ханшны хэт уналтын үеийн завсрын тайланг бэлтгэх зарчим нь  санхүүгийн жилийн эцсээрх зарчимтай ижил байдаг.

НББОУС 29 /Ханш хэт уналтын эдийн засаг дах санхүүгий тайлан/ -д  ханш нь хэт унасан орны валютаар тайлангаа гаргаж  байгаа байгууллага нь санхүүгийн тайлангаа балансын өдрөөрх  тооцсон нэгжээр бэлтгэх бөгөөд цэвэр мөнгөн байдалтай олз,  гарзыг цэвэр орлогод багтаахыг шаардсан байдаг.Түүнчлэн өмнөх хугацаанд тайлагнасан санхүүгийн харьцуулагдах тоон мэдээг мөн үеийн тооцсон нэгжээр дахин тайлагнана.

Завсрын хугацааны эцэс дэх хэмжилтийн нэгж бүхий завсрын бүх тоон мэдээг мөн завсрын хугацааны цэвэр орлогод тусгагдсан цэвэр мөнгөн байдалтай олз,гарзын хамт илэрхийлэх зарчмыг аж ахуй нэгжүүд завсрын хугацаанд нэгэн адил мөрддөг.Олз гарзын хүлээн зөвшөөрөлтийг нэг жилээс доош хугацаанд тооцож болохгүй.Мөн аж ахуй нэгжүүд нь ханшны хэт уналттай оронд санхүүгийн завсрын  тайланг бэлдэхдээ тооцоолсон жилийн инфляцийн  түвшинг ашиглаж болохгүй.

Хөрөнгийн Үнэ цэнийн бууралт

НББОУС 36-д шаардсаны дагуу нөхөгдөх хэмжээ нь  дансны үнээс доогуур ортлоо буусан нөхцөлд үүсэх бууралтын  алдагдлыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Завсрын хугацааны бууралтад тест хийх,түүнийг хүлээн зөвшөөрөх, буцаах шалгуур нь тухайн байгууллагаас санхүүгийн жилийн эцэст ашиглах шалгууртай адил байхыг энэ стандарт шаарддаг.Гэхдээ энэ нь завсрын хугацаа бүрийн эцсээр бууралтын тооцоог  зайлшгүй нарийвчлан дэлгэрэнгүй хийх ёстой гэсэн үг биш юм.Харин үүний оронд хамгийн сүүлийн санхүүгийн жилийн эцсээс хойшхи үлэмж хэмжээний бууралтыг тодруулах үүднээс  ийм тооцоолол шаардлагатай эсэхийг авч үзнэ.

 

Хавсралт В

Тооцооллыг ашиглах жишээ

Хавсралт нь зөвхөн үзүүлэн болгох зориулалттай тул стандартын бүрэлдэхүүнд орохгүй.Хавсралтын зорилого нь стандартыг ашиглахдаа тэдгээрийн утга,агуулгыг сайтар тодруулахад туслах явдал юм.

1. Бараа материал:Бараа материалын бүрэн тооллого болон үнэлгээг  санхүүгийн жилийн  эцсээр хийж болох боловч завсрын хугацаанд энэ горимыг шаардахгүй байж болно.Тооцооллыг завсрын өдрөөрх борлуулалтын ашгийн түвшинд тулгуурлан хийх нь зохистой юм.Үүний нэгэн адил САЭЗ  аргаар тооцсон бараа материалыг завсрын хугацаанд САЭЗ аргын бүлэглэл, ифляцийн индекс тус бүрийн хувьд түүвэрлэлтийг ашиглан тооцоолж болно.

2.  Эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө,өр төлбөрийн ангилал: байгууллага нь жилийн тайлангийн өдөр хөрөнгө,өр төлбөрийг эргэлтийн болон эргэлтийн бус гэж ангилахдаа завсрын тайлан гаргах өдрөөс илүү нарийн судалгаа хийх болдог.

3.  Зардал:Зардлын/баталгааны зардал,хүрээлэн байгаа орчны зардал, талбай хамгаалах зардал/  зохих дүнг тодорхойлох нь  ярвигтай, өртөг болон хугацаа шаарддаг байж болох юм.Зарим байгууллагууд жилийн  зардлыг тооцоолох ажилд гадны шинжээчийг  хөлсөлдөг.Завсар хугацааны хялбар тооцооллыг хийхийн тулд гадны шинжээч хөлсөлснөөс өмнөх жилийн зардлыг  өөрчлөн шинэчлэх замаар өөрсдөө хийх нь  илүү хялбар юм.

4.  Тэтгэвэр,тэтгэмж: НББОУС 19 /ажилчдын тэтгэвэр тэтгэмж/ -д заахдаа байгууллага  нь  тэтгэмжийн өр төлбөрийн одоогийн үнэ цэнэ, төлөвлөгөөт хөрөнгийн зах зээлийн  үнэ цэнийг  баланс гаргах хугацаа  бүрт тодорхойлохыг шаарддаг бөгөөд уг өр төлбөрийг хэмжих ажилд нарийн мэргэшсэн даатгалын статистикчийг оролцуулахыг дэмжин сайшаасан байдаг. Завсрын тайлангийн хувьд хамгийн сүүлчийн статистикчийн үнэлгээний экстраполяцийг ашигласанаар найдвартай хэмжилтийг олж авч болно.

5.  Орлогын татвар:Байгууллага нь орлогын татварын зардал, хойшлуулсан орлогын  татварын өр төлбөрийг хуулийн заалт бүрээрх татварын түвшинг ашиглан жилээр тооцно.Хавсралт Б гийн 14-р зүйлд уг түвшинг завсрын хугацааны тайлангийн өдөр ашиглах шаардлагатай байвал түүнд ямар ч нөхцөлд хүрэхгүй байж болох бөгөөд хэрэв илүү тодорхой түвшинг ашиглахад үр нөлөө нь ойролцоо бол орлогын жинлэсэн дундаж  түвшинг ашигладаг.

6.  Болзошгүй зүйлс:Болзошгүй зүйлсийг хэмжихдээ хуулийн шинжээч, бусад зөвлөхүүдийн санал дүгнэлтийг тусгана.Зарим болзошгүй зүйлсийн тухай албан ёсны тайланг хараат бус шинжээчээр гаргуулдаг.Зарга,гомдол,үнэлгээ гэх мэт зарим болзошгүй буюу тодорхой бус зүйлсийн талаарх санал дүгнэлт нь завсрын  тайланд шаардлагатай,мөн шаардлагагүй байж болно.

7.  Дахин үнэлгээ ба нэрлэсэн үний бүртгэл:НББОУС 16 Үндсэн хөрөнгөд эдгээр хөрөнгийн дахин үнэлгээг нэрлэсэн үнээр нь бүртгэх зөвшөөрөгдсөн боломжит өртгийг  хэрэглэхийг зөвшөөрдөг.Үүний нэгэн адил  НББОУС 40 Хөрөнгө оруулалтаарх хөрөнгөд байгууллагыг хөрөнгө оруулалтаарх хөрөнгийн нэрлэсэн үнээ тодорхойлохыг шаардсан байдаг. Ийм үнэлгээний хувьд завсрын хугацааны өдөр биш харин жилийн тайлан гаргах өдрөөрх мэргэшсэн үнэлгээчний ажилд тулгуурлана.

8.  Компани хоорондын тохируулга: Жилийн эцсийн санхүүгийн  нэгдсэн тайланг бэлтгэхдээ компани хоорондын дансдын үлдэгдлийг тодорхой нарийн  түвшинд тохируулдаг боловч завсрын хугацааны тайланд тийм нарийн тохируулга хийхийг шаарддаггүй.

9.  Онцгой салбарууд: Ярвигтай бөгөөд үнэ өртөг, цаг хугацаа их шаарддаг тул онцгой  салбаруудад завсрын  хугацаанд хэрэглэх хэмжилтүүд нь санхүүгийн жилийн эцсийг бодвол нэлээд тодорхой бус байж болно.Үүний нэг жишээ нь даатгалын компаниудаас даатгалын  нөөцийг тооцоолохдоо ашигладаг арга юм..       

     

 

Лекц-8              НББОУС-16  Үндсэн хөрөнгө

Энэ санхүүгийн тайлангийн гол зорилго нь үндсэн хөрөнгөтэй холбоотой бүртгэлийн арга зүйг урьдчилан тодорхойлоход оршино. Үндсэн хөрөнгийн бүртгэлийн асуудал нь хөрөнгийг хүлээн зөвшөөрөх цаг хугацааг тодорхойлох тэдгээрийн үлдэгдэл өртөг ба хүлээн зөвшөөрч буй элэгдлийн шимтгэлийн хэмжээг тодорхойлоход оршдог. НББОУС-аар бүртгэлийн өөр арга зүй хэрэглэхийг шаардах буюу зөвшөөрөхөөс бусад бүх тохиолдолд энэ санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгийн бүртгэлд хэрэглэнэ.

Энэхүү стандарт нь дараах тохиолдолд хэрэглэгдэхгүй. Үүнд:

Хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой биологийн хөрөнгө

Нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмал , газрын тос, байгалийн хий мэтийн нөөцүүдийн эзэмшил, олборлолт хайгуулын эрх

Дараах нэр томъёог доор дурдсан ойлголтоор энэ стандартад оруулав.

            Үндсэн хөрөнгө нь биет хөрөнгө бөгөөд:

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил үйлчилгээнд ашиглах, бусдад түрээслүүлэх, удирдлагын зорилгоор ашиглах үүднээс аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хөрөнгө

Нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглах хөрөнгө

Элэгдэл хөрөнгийн ашиглагдах хугацааны туршид хийсэн элэгдүүлэх дүнгийн системтэй хуваарилал юм.

Элэгдүүлэх дүн хөрөнгийн өртөг буюу санхүүгийн тайланд түүний олох хөрөнгийн өртөгөөс үлдэх өртгийг хассан дүн.

Ашиглагдах хугацаа гэж:

Аж ахуйн нэгжээс тухайн хөрөнгийг ашиглахаар  тооцоолж буй хугацаа

Аж ахуйн нэгжээс хөрөнгийг ашиглан үйлдвэрлэхээр тооцоолж буй бүтээгдэхүүний хэмжээ буюу түүнтэй адилтгах нэгж

Өртөг Хөрөнгийг худалдан авах болон барьж байгуулах үед тухайн хөрөнгийг олж авахын тулд төлсөн мөнгө, түүнтэй адилтгах зүйлс буюу бусад төрлийн нөхөн төлөөсийн боломжит үнэ цэнэ.

Үлдэх өртөг  Хөрөнгийн ашиглагдах хугацаа дууссан үед түүнээ  олохоор тооцоолж буй цэвэр мөнгөн дүн буюу өөрөөр хэлбэл ашиглалтаас хасах үед хүлээгдэж буй орлогоос зарлагыг хассан цэвэр дүн.

Судалгаа зах зээлийн үнэ гэж компанийн ажил гүйлгээнд оролцогч бие биеэ сайн мэдэх талууд хоорондоо хөрөнгийг солилцох буюу өр төлбөрөөр тооцоолж болох дүн.

Бууралтын алдагдал Хөрөнгийн үлдэгдэл өртөг нь нөхөгдөх дүнгээс давсан хэмжээ

Үлдэгдэл өртөг  анхны үнээс хуримтлагдсан элэгдэл болон бууралтын алдагдлыг хассаны дараах балансанд тусгагдах дүн

Үндсэн хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт Үндсэн хөрөнгийн дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө. Үүнд:

v  Байгууллага ирээдүйд тухайн хөрөнгөөс эдийн засгийн өгөөж олж авах магадлалтай

v  Аж ахуйн нэгжийн хувьд хөрөнгийн өртгийг найдвартай гэж үнэлж болох бол

Хүлээн зөвшөөрсөн үндсэн хөрөнгө нь эхлээд өртгөөрөө үнэлэгдэх ёстой. Үндсэн хөрөнгийн анх хүлээн зөвшөөрч бүртгэсний дараа хуримтлагдсан элэгдлийн хассан дүнгээр бүртгэлд тусгана. Үндсэн хөрөнгө нь аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн гол хэсэг нь элэгдэл тул санхүүгийн байдлыг тайлагнахад чухал нөлөөтөй байдаг. Түүнчлэн зарцуулгыг хөрөнгө, зардлын аль ангилалд оруулж тодорхойлохоос хамаарч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнг тайлагнахад маш их нөлөө үзүүлдэг. Үндсэн хөрөнгийн зүйл нь хүлээн зөвшөөрөх эхний шалгуурыг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд аж ахуйн нэгжийн анхдагч хүлээн зөвшөөрөлтийн үед бэлэн буй мэдээ нотолгоон дээр үндэслэн ирээдүйн эдийн засгийн өгөөжийг магадлалын түвшинг үнэлэх хэрэгтэй.

            Хөрөнгийн худалдан авалтыг нотлох солилцооны үеийн ажил гүйлгээ нь хөрөнгийн өртгийг тодорхойлдог учраас хүлээн зөвшөөрөлтийн хоёр дахь нөхцөл нь ихэвчлэн хялбархан хэрэгждэг. Гадны орцоогүйгээр аж ахуйн нэгж нь өөрийн хүчээр хөрөнгө бий болгож байгаа үед хөрөнгийн өртгийн найдвартай хэмжүүр нь барьж байгуулах үед гаднаас авч хэрэглэсэн материал, ажиллах хүч болон бусад нөөцтөй холбоотой ажил гүйлгээ байж болно. Аж ахуйн нэгж байгууллага нь нэгээс дээш тайлангийн хугацаанд ашиглахаар завдаж буй үндсэн томоохон хэмжээний сэлбэг, нөөц, техник технологийг үндсэн хөрөнгө гэж үзнэ.

            Хэрэв үндсэн хөрөнгийн нэгжийн эд анги мэтээр ашиглагдах сэлбэг хэрэгсэл, туслах чанарын техник технологийн хэрэглээ нь байнгын бус байдаг бол тэдгээрийн үндсэн хөрөнгө гэж бүртгэх бөгөөд тэдгээрт холбогдох хөрөнгийн ашиглахдах хугацаанаас нь үл хэтрэх хугацаанд элэгдэл байгуулна.


 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

баярлалаа мэдлэгийн хүрээ чинь улам их тэлэх болтугай амжилт
бичсэн enji (зочин) цаг: 03:24, 2013-5-29 | Холбоос | |
mash ih tus bollo
бичсэн uuree цаг: 02:40, 2013-4-14 | Холбоос | |
энэ сэдвээр курсын ажил хиж байгаа юмаа шууд эх хуваарь нь оруулж болохуу
бичсэн аа (зочин) цаг: 02:10, 2013-3-5 | Холбоос | |
heregtei bhad ih
tus bolloo thanks
бичсэн Зочин цаг: 10:19, 2012-3-1 | Холбоос | |
idiomatic-dormant