гадаад худалдаа хичээлийн лекц

2013-03-11,

 

Лекц 1      Олон улсын бизнесийн мөн чанар, төрлүүд, субьектүүд, шалтгаан

Бизнес 1600 оны үед эхэлсэн.

Олон улсын бизнес гэдэг нь 2 ба түүнээс дээш улсуудын хооронд явагдаж байгаа бизнесийн бүхий л харилцаа юм. Эдгээр нь махимум ашиг олохын тулд үйл ажиллагаагаа явуулдаг. Хөрөнгө оруулалт, патент, лиценз, хамтарсан үйлдвэр бүгд үүнд хамаарна. Энэ бизнесийн үйл ажиллагаа нь Засгийн газар, хувь хүмүүс, ААН-ийн хооронд хийгддэг. ЗГ нь ашиг олохын төлөө бус улс орныхоо эдийн засаг, нийгмийн байдлыг дээшлүүлэхийн тулд хийнэ. Албан байгууллага нь ашиг олохын тулд, хувь хүмүүс амжиргааныхаа түвшинг дээшлүүлэхийн тулд энэхүү бизнесийг хийдэг.

            ОУБ-т орчин, хамрах хүрээ их нөлөөлдөг. 60-70 аад оны үед химийн бүтээгдэхүүн зонхилж байсан бол одоо өндөр дэвшилттэй техник бус үйлчилгээ зонхилж байна. Өөрөөр хэлбэл аялал жуулчлал, патент, лиценз, хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэр зонхилж байна.

            ОУБ-ийг хийхэд анхаарах зүйлс:

1.    Дипломат харилцаа бий эсэх

2.    ЗГ хооронд хэлэлцээр бий эсэх

3.    Тухайн салбар дээр хэлэлцээр байна уу, үгүй юу гэдэг асуудал

Бизнесийн нэгжийн ач холбогдол нь нийгмийнхээ дотоодын хэрэгцээг хангаж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлж  төлбөрийн балансыг дээшлүүлэх юм. Төлбөрийн баланс гэдэг нь гадаад худалдааны экспорт, импортын зөрүү юм.

            Гадаад худалдааг хийснээр улс орны хэмжээнд дэлхийн зах зээлд Монгол гэсэн нэрийг өргөж, байр сууриа тодорхойлох, өндөр дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх ингэснээр хүмүүсийн боловсрол дээшилж, ажилгүйдэл багасдаг байна. Пүүсийн хувьд ашиг олох, гадаад зах зээлд гарч өөрийнхөө байр суурийг тодорхойлох боломжтой болж нэр хүнд нь дээшилж үйл ажиллагаагаа өргөжүүлснээр барааны нэр төрөл нь олширно. Хувь хүмүүсийн хувьд амжиргааны түвшин дээшилнэ.

            Олон улсын бизнес хийхэд хүргэдэг хүчин зүйл:

1.    Борлуулалтыг ихэсгэх

2.    Нөөцийг олж авах

3.    Борлуулалт, нийлүүлэлтийн эх үүсвэрийг өөрчлөх

·         Борлуулалт нь хэрэглэгчийн худалдан авах хэмжээгээр болон пүүсийн бараа үйлчилгээг сонирхогч хүмүүсийн тоо хэмжээгээр хязгаарлагддаг. Эдгээр хүмүүсийн тоо болон худалдан авах чадвар нь нэг улсаас дэлхий дахинд өндөр байна. Ийм хязгаарлагдмал байдлыг өөрчлөхийн тулд ОУБ-ийг хийдэг.

·         Аль болох бага зардлаар нөөцийн бусад орнуудаас олж авах ингэснээр ашгаа нэмэгдүүлэх

·         Үүнийг ямар нэгэн цаг хугацаатай холбож үздэг. 1 оронд борлуулалт буурч байхад нөгөө оронд өсч байх жишээтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 2.           ОУ-ын бизнесийн онолууд, ОУБ-т засгийн газрын оролцоо

1.    Меркантализмын онол

 Энэ онол нь үндэсний баялгийн эх сурвалж нь үнэт металл гэж үздэг.

Улс орны баялаг гүйлгээний хүрээнд бий болно.

2.    Физиократ онол

Баялгийг худалдаанд биш ХАА-д үйлдвэрлэгддэг гэж үзсэн.

3.    Неомарканталист онол

Зарим улс орон нийгмийн зорилгодоо хүрч байж илүүдлээ экспортлох нь чухал гэж үзсэн.

4.    Адам Смитийн туйлын давуу талын онол

Энэ онол нь улс орны баялаг алтнаас илүү бараа үйлчилгээнээс хамаарна гэж үзсэн.

5.    Д. Рекордагийн харьцангуй талын онол

Гадаад худалдаа хийж буй улс орноос 1 улс 2 бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр туйлын давуу талтай байхад нөгөө улс эдгээр аль нэг үйлдвэрлэлээр харьцангуй давуу талтай бол энэ 2 улс нь бие биенийхээ хэрэгцээг хангах зорилгоор гадаад худалдаа хийнэ гэж баталсан.

6.    Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн харьцуулалтын онол

Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн онолоор газар капитал ажиллах хүч 3-ын харьцааг тайлбарласан.

7.    Газар нутгийн хэмжээний онол

Том орон багавтар орноос ялгагдах олон шинж чанартай байдаг.

8.    Ижил төстэй талуудын онол

Улс орнууд зан заншил, эдийн засаг гэх мэтээрээ ижил төстэй байвал гадаад худалдаанд ач холбогдолтой байдаг.

9.    Бараа бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн онол

Ихэнх бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үе нь нэг орноос нөгөө орон руу шилжижи байдаг. 4-н үе шат байна.

·         Танилцах

·         Өсөлтийн

·         Тогтворжилтийн

·         Уналтын үе шат

ОУБ-т засгийн газрын оролцоо

Нийт бүхий л секторыг нийцүүлэх зах зээлийн механизм хомсдолтой үед үүнийг зохицуулах, чиглүүлэх зайлшгүй байдаг. Бүх улс орнуудын худалдааны үйл ажиллагаанд засгийн газар оролцдог.

Ингэхдээ дараах байдлаар оролцоно. Үүнд:

1.    Улс төр нийгэм эдийн засгийн зорилгодоо хүрэхийн тулд

2.    Улс орны засгийн газраас явуулж байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн бодлого нь зөрчилдсөн байдлыг зохицуулахын тулд

3.    Бизнес эрхлэгчдийн хооронд асуудлыг зохицуулахын тулд хийдэг.

Олон улсын бизнест засгийн газар нь дараах байдлаар оролцоно.

Үүнд:

Гаалийн татварЗасгийн газар хооронд гэрээ хэлэлцээр бий эсэхБизнесийн асуудал, иргэний эрх ашгийн талаар цагаачлал

Ийнхүү оролцохдоо

Импортыг хязгаарлах

   --- Боломжийн өндөр үнээр хязгаарлах

   --- Боломжийн өндөр татвараар хязгаарлах

Экспортыг урамшуулж, импортыг орлуулах бодлогоХудалдаанд хяналт тавих хэлбэрээр оролцоно

        Тарифын

        Тарифын бус

Худалдаанд хяналт тавих хамгийн энгийн арга нь татвар хураамж юм.Тарифын  татварыг 3 ангилна. Үүнд:

1.    Экспортын

2.    Импортын

3.    Транзитын буюу дамжин өнгөрөх

Транзит татварыг засгийн газрууд хоорондоо хэлэлцсэний үндсэн дээр авна. Энэ нь дотроо дараах төрлүүдтэй.

·         Адволерн татвар

·         Тусгай татвар

·         Холимог татвар


 

Лекц 3-4      Дипломат ёс заншил

Улс орон нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдож, пүүс хоршоо, хувийн үйлдвэр, компани олноороо байгуулагдаж тэдгээр нь гадаадын байгууллагуудтай бизнесийн үйл ажиллагаагаар өргөн харилцах боллоо. Бизнесийн харилцаа нь дипломат харилцааны тодорхой тогтсон өвөрмөц ёс заншил зохих хэмжээгээр нөлөөлж байдаг бөгөөд бизнесийн амжилт үүнээс тодорхой хэмжээгээр шалтгаалдаг. Тухайлбал: нэрийн хуудасны тухай, мэндчилгээ, хувцаслалт, биеэ хэрхэн авч явах болон харьцааны талаар, зоог хүлээн авалт, гар цайлгах ёс зэргийн талаар авч үзнэ.

Нэрийн хуудас: Гадаадын хүнтэй анх удаагаа уулзахдаа нэрийн хуудас солилцох нь ажил хэрэгч хүмүүсийн зайлшгүй ёс. Нэрийн хуудас нь дэлхийн аль ч улс оронд чухал бөгөөд цаашилбал паспортыг ч орлож чадна.

            Нэрийн хуудас нь Англи болон ажил хэрэг явуулах орны хэл дээр хэвлэгдсэн байх хэрэгтэй ба овог нэр, байгууллагын шуудангийн хаяг, телефакс зайлшгүй байх шаардлагатай. Нэрийн хуудас солилцохдоо хамт яваа хүмүүс албан тушаалын дараалал зиндаагаа нарийн баримталж дээд тушаалын хүнээсээ эхэлдэг. Нэрийн хуудас хүлээн авч байгаа тал нь эхэлж өгөх нь зохистой бөгөөд ялангуяа Япон Солонгосчууд энэ дэгийг хатуу баримталдаг учраас гажуудуулсан тохиолдолд доромжлолтой адилтгаж үздэг.

            Нэрийн хуудсыг авахдаа 2 гардан эсвэл зөвхөн баруун гараараа авч болох бөгөөд авч, өгч буй 2 тал толгойгоо бага зэрэг ялдам бөхөлздөг. Энэ нь түншээ хүндэтгэж буйн шинж юм. Ингээд шинэ танилдаа нэрийн хуудсаа уншиж болох талаар нь өгч өөрийн нэр алдраа сонсогдохоор хэлж өгдөг. Түүнчлэн нэрийн хуудсаа гардан авмагцаа түүний нүдэн дээр нэр алдар, байр суурийг нь сонсогдохоор унших хэрэгтэй. Ямар ч тохиолдолд нэрийн хуудсыг үрчийлгэж нугалах, дээр нь янз бүрийн тэмдэглэл хийх, нүдний нь өмнө бодол болон эргэцүүлэх зэрэг нь хүндэтгээгүй цаашид доромжилт буй сэтгэгдэл төрүүлж магадгүй. Нэрийн хуудасны хамгийн өргөн хэмжээ нь 40х80, 50х90 хэмжээтэй байдаг. Эхнэр нөхөр 2 байвал эхнэр нь бага хэмжээтэй, нөхөр нь том хэмжээтэй байна. Францаар товчилсон үг баруун доод буланд нь байна.

p.f --- Баяр хүргэх

p.f. N. A ---- Шинэ жилээр баяр хүргэх

p. f.F.N ---- үндэсний баяраар баяр хүргэх

p.r ---- хариу талархал

p.c --- эмгэнэл илэрхийлэх

p.p - -- эчнээгээр танилцах

p.p.c---- бүр мөсөн буцах

Ийнхүү харандаагаар бичээд дугтуйнд хийгээд явуулна. Гадна талдаа очих хаягаа бичнэ.

Мэндчилгээ. Таныг хэн бэ гэдгийг түнш чинь хэл яриа, мэндлэх ёс, биеэ хэрхэн авч яваа зэргээс чинь дүгнэж болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэндлэхдээ тухайн орны заншилд тохируулж мэндэлж болох ба гар барьж мэндлэхдээ дээгүүр албан тушаалтай хүндээ доод албан тушаалтан хүн нь түрүүлж санаачлага гарган мэндэлнэ. Япон зэрэг орныхны гарыг хэт удаан чанга барих хэрэггүй. Харин Америк зэрэг орныхон сул гар баривал өөрийгөө хүндэтгээгүй байна гэж үздэг. Нөхөрт гараагүй хүнийг үнсэн мэндчилж болдоггүй.

            Малгайг баруун гараараа авч урдаан зүүн гарлуугаа шилжүүлэн ёроолыг нь өөрлүүгээ харуулан бариад баруун гараараа мэндчилэх ба урт бээлийтэй бол малгай бээлийтэйгээ мэндчилж болно. Түншээсээ эхлээд аян замдаа яаж ирсэн, сэтгэл санаа, биеийн байдал, байрласан буудлын тав тух, хоолны зохимжийн талаар их анхаарал тавьсан өнгөөр лавлаж сонирхох хэрэгтэй.

            Мэндэлсний дараа суухад эхлээд эмэгтэйчүүд суусны дараа эрэгтэйчүүд сууна.

Хувцаслалт:  Малгай:Бүрх малгай өмсвөл илүү зохимжтой.

Зангиа: Зангиа нь цамц костюмны өнгөтэй зохицсон байх ёстой. Нэг их өргөн, нарийнгүй байна. Үзүүр нь тэлээн дээрээ очсон байна. Эрээн, хар, синтетик материалтай зангиаг хэрэглэдэггүй.

Цамц: Цагаан, цайвар өнгөтэй цамц байх ба ханцуй нь педжакныхаа ханцуйнаас 2 см цухуйж байх нь илүү тохиромжтой байдаг гэж үздэг.

Костюм:Нарийн судалтай, бүдэг хөх ба саарал костюм ямар ч тохиолдолд өмссөн болох хамгийн дэлгэрсэн өнгө. Гадаадад албан ажлаар яваа хүн үдэш түүнийг хааш нь урих, зочид буудалдаа ирж хувцасаа сольж амжих эсэхийг өглөө мэдэх бололцоо тэр бүр байдаггүйтэй холбоотой. Энэ хувцас нь холбоотой.

            Том арга хэмжээнд ганган платье өмсөх бөгөөд ханцуй нь богино байх тусам бээлийнийхний ханцуй урт байдаг.

Бээлийн дээр болон бүх хуруундаа бөгж зүүх, хуурамч ззүүх нь тохиромжгүй.

Тэлээний хувьд дунд зэргийн өргөнтэй, хувцасны өнгөнд тохирсон байна.

Оймс: Оймс нь хурц тод өнгөтэй биш, костюм болон гутлын өнгөтэй ижил байна.

Гутал: Гутлын хувьд хар өнгөтэй гутал зарчмын хувьд ямар ч хувцастай зохидог. Эмэгтэй хүний гутал өндөр өсгийтэй, хэдийгээр зун ч байсан гэсэн сандаал буюу урд тал нь онгорхой туфль өмсч болдоггүй.

            Үнэрт усыг хольж хэрэглэж болохгүй.

            Эрэгтэй хүн тэр болгон үнэртэй ус хэрэглэх тохиромжгүй. Зөөлөн бага зэрэг үнэртэй ус хэрэглэх хэрэгтэй. Үндэсний хувцас өмсөж болно гэхдээ тэр нь тэр болгон тохиромжгүй. Өмсвөл загвар сайтай хувцас өмсөх хэрэгтэй.

            Ажил хэргийн үеэр болон оройн цагаар одон зүүдэггүй.

            Ажил хэргийн ярианы үед хэт чанга ярих, ханиах, авгайлахгүйгээр нэрийг шууд дуудах, гар зангаж ярих нь хүмүүжилгүй, соёлгүй, сагсуу харагдахын зэрэгцээ ажил хэрэгт саад болох нь бий.

            Уулзалт арга хэмжээнд ямар нэг шалтгаанаар хожигдохоос өөр аргагүйд хүрвэл энэ талаар мэдэгдэж уучлалт гуйх ёстой. Мөн эрт ирэх нь түншид эвгүй. Албан ёсны чухал хэлэлцээрийг явуулахад сайн бэлтгэгдсэн орчуулагч хэрэгтэй. Энэ үед баримтлах хэд хэдэн журам байдаг.

Аажим ярих. Энэ нь орчуулагчид тохиромжтой төдийгүй, хүнтэй ярих өөр өөрийн үзэл саналаа товч тодорхой илэрхийлэхэд тустай. 1 удаад 2-*оос илүү өгүүлбэр хэлэх хэрэгггүй. Хэлж буй үгээ зүйр үгээр хэлэхгүйг хичээхХэлэлцээр ярианы явцад түншийнхээ дуу хоолой, нүүр царайны өөрчлөлтийг сайн ажиглаж, үг хэллэгээ зохицуулах хэрэгтэй. Ярьсан хэлсэн зүйл бүрэн ойлгогдож чадаагүй байж болох ба ийм үед зөв ойлгосон эсэхийг тодруулах хэрэгтэй. Иймээс орчуулагчтайгаа нөхөрсөг харьцаатай байж ямар ч тохиолдолд эмзэглүүлж, сүрдүүлж болохгүй. Хэлэлцээр эхлэхээс өмнө их биш ч гэсэн цаг зав гаргаж зарим онцгой нэр томьёо, яригдаж шийдвэрлэх асуудлын талаар орчуулагчдаа нарийвчлан тайлбар ойлголт өгөх хэрэгтэй. Хэлэлцээр хийх түншдээ гардуулах материалыг бичгээр бэлдэх үедээ 1%-ийг орчуулагчдаа өгөхөд илүүдэхгүйг анхаарах хэрэгтэй.

Хүлээн авалт зоог.

Албан ёсны хүлээн авалтын үед ширээний нэрийн хуудас гэж нэрлэгдэх овог нэр бүхий тусгай хуудсыг зочид бүрийн суух газарт тавьсан байдаг. Зоогийн ширээний өргөн 1.5 м байх ба 1 хүнд 80-100 см зайтай байна. Ширээг скачераар бүтээх ба дор нь нимгэн цэмбэн материал тавих хэрэгтэй. Олон хүн оролцох тохиолдолд нэг удаагийн цаасан скатер тавьж болно.

Суурь тавгийг ширээний эрмэгээс 3-4 см зайтай тавих ба түүндээ хүйтэн зуушны таваг тавьж болно. Мөн суурь тавагны оронд тусгай цаасан салфетка тавьж болно. Энэ нь чимээг багасгадаг. Уг тавагны баруун талд хутгануудыг , зүүн талд сэрээ тавьдаг. Ширээний ирмэгээс 2 см зайд тавигддаг. Хутга ширээний иш нэг түвшинд байдаг. Суурь тавгийн зүүн урд талд давс, халуун ногоог ширээнүүдийн шүдний өмнө талд эгнүүлж тавин хоол идэхийн өмнө амны алчуурыг өвдөг дээрээ тавина. Махан болон загасан хоолны араас юм уухын өмнө хундага савны амсрыг толбодуулахгүйн тулд уруулаа алчуураар арчаад алчуурыг зүүн гар талдаа тавина. Хоол идээд хутга, сэрээ зэргийг тавих 3-н хэлбэр байна.

Идэхгүй                      идэж байна              Идэж болсон

 

 


 Лекц 5-6                  Олон улсын эрдэм оюуны худалдаа

Өмчлөх эрхийг нь хуулиар баталгаажуулсан

 оюуны бүтээлийг оюуны өмч гэнэ.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас дараах 2 салбарт хувааж авч үзсэн.

Аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээл. Үүнд:Шинэ бүтээл Барааны тэмдэгБүтээгдэхүүний загварГазарзүйн заалтПатент Оновчтой саналНээлт

-       Байгалийн хуульд тулгуурлан анх сэдэж, үндэслэлийг нь нээн илрүүлсэн үйлдвэрлэх арга, ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах цоо шинэ шийдлийг шинэ бүтээл гэнэ.

-       Хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэн өөрийн бараа, үйлчилгээг бусдынхаас ялгаатай зорилгоор хэрэглэх тэмдгийг барааны тэмдэг гэнэ.

-       Үйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бүтээгдэхүүний хэлбэр, хийцэд хамаарах өвөрмөц цоо шинэ шийдлийг бүтээгдэхүүний загвар гэнэ.

-       Газарзүйн онцлог гарал үүсэлтэй болохынхоо хувьд өвөрмөц чанар, өндөр нэр хүнд олж авсан бараанд хэрэглэгддэг тэмдгийг газарзүйн заалт гэнэ. Илүү өргөн утгаараа газарзүйн заалт нь бараа бий болсон газрын нутгийн нэрнээс үүдэлтэй байдаг.

-       Тодорхой зүйлийг хийх шинэ аргазамыг гаргасан эсвэл аливаа техникийн шинэ шийдлийг санал болгож буй бүтээгдэхүүн болон арга ажиллагаанд / шинэ бүтээлд/ өгч буй онцгой эрхийг патент гэнэ.

-       Тухайн байгууллагад шинэ үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зохион байгуулалтад хамаарах оновчтой шийдлийг оновчтой санал гэнэ.

-       ШУ-нд урьд өмнө мэдэгдээгүй байсан материаллаг ертөнцийн зүй тогтол, үзэгдэл, шинж чанарыг илрүүлэн тогтоож туршилт сорилтоор нотолсон оюуны үнэт зүйлийг нээлт гэнэ. Газарзүй, эртний судлал, эртний амьтны судлалын олдвор, илрүүлэн олсон ашигт малтмал, түүнчлэн нийгмийн ШУ-ны бүтээлүүд нь нээлтэд хамаарахгүй.

Зохиогчийн эрхэд хамаарах бүтээл

Утга зохиол, хөгжим, жүжиг, радио телевизийн нэвтрүүлэг, дүрс дуу авианы бүтээл, зураг, фото зураг, баримал, дуу авианы бичлэг, тоглолт, үүсмэл бүтээл орно.

Үүсмэл бүтээл- биччихсэн байсан зохиолын дагуу туурвихыг хэлнэ.

                        Оюуны өмч нь хүний оюун ухаанаас гарч байгаа санаа амьдралд хэрэгжээд нийгэмд тус нэмэр үзүүлж, улмаар ШУ техникийн дэвшил, нийгмийн хөгжлийг урагш хөтөлж явдаг. Иймээс оюуны өмч нь маш том хөрөнгө юм.

Оюуны өмчийн нэг салбар аж үйлдвэрийн өмч нь хүний оюун санаанаас гарсан санааг үйлдвэрлэлд хэрэглээд  бүтээгдэхүүн болж гардаг шийдэл юм.

Харин зохиогчийн эрхийн бүтээл нь шууд үйлдвэрлэл болдоггүй хүний оюуны хэрэгцээ сэтгэхүйг хангадаг оюуны бүтээл болдог.

Шинэ бүтээл болон хуулиар хамгаалагдах техникийн бүтээл ч ажлын үр дүн нь иргэний эрх үүрэг болдог. Энэхүү иргэний эрх зүйн аргачлалаар дамжин шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, оновчтой саналыг зохиох, ашиглахтай холбогдон гарч ирэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины харьцааг зохицуулах патентын эрхзүй гэсэн ойлголт гарч ирдэг. Патентын эрхийн хамгаалалт гэдэг нь тухайн шинэ бүтээлийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиг орлого олох зорилгоор хийх, ашиглах, тараах болон худалдаалахыг хориглоно гэсэн үг.

Оюуны өмчийг бүртгэж эрхзүйн хамгаалалт тогтоох асуудлыг МУ-д оюуны өмчийн газар юм.

·         МУ 1944 онд шинэ санаачлагын асуудлаар эрхзүйн анхны баримт бичиг болох шинэ зүйл зохион бүтээх ба үйлдвэрт оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар

·         1945 онд шинэ санаачлагын улсын комисс байгуулагдсан

·         1960 онд шинэ бүтээл оновчтой саналын дүрэм гарсан

·         1967 онд Барааны тэмдэг, барааны гарал үүслийн тухай дүрэм гарсан

·         1970 онд нээлт, шинэ бүтээл, оновчтой саналын дүрэм гарсан

·         1976 онд бүтээгдэхүүний загварын дүрэм гарсан

·         1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад гишүүнээр элссэн

·         1985 онд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид гишүүнээр элссэн.

·         1985 онд Барааны тэмдгийн ОУ-ын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрт элссэн.

·         1991 онд Патентын хамтын ажиллагааны тухай ОУ-ын хэлэлцээрт элссэн.

·         1991 онд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг гэсэн үзэсгэлэн зохион байгуулсан.

·         1993 онд МУ-ын патентын тухай хуулийг батлуулж 1/IX-нээс хүчин төгөлдөр болсон

·         1994 онд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, оновчтой саналын мэдүүлэг бүрдүүлэх заавар, патент лицензийн гэрээ байгуулах заавар, загвар, патентын мэдээлэл сэтгүүлийг бий болсон.

·         1995 онд Монголын шинийг санаачлагчдын өдрийг бий болгосон.

Дэлхийн оюуны өмчийн байгууллага

Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь 1893 оноос байгуулагдсан. Энэ нь Швейцарын нийслэл Женевт төвтэй. Нью-Йоркт салбартай.

Дэлхийн оюуны өмчийн үндсэн үндсэн хэсэг нь

·         Захиргааны хэсэг

·         Оюуны өмчийн эрхзүйн хамгаалалттай холбогдсон хэлтэс тасгууд

·         Оюуны өмчийн салбарын мэдээллийг бнлтгэж гаргаж байгаа үндсэн хэсэг юм.

ДОӨ-ийн байгууллагын мэдээлэл нь Англи, Франц, Хятад, Араб, Испани гэсэн 5 хэл дээр гардаг.

Шинэ бүтээлийн ангиллыг 5 жил тутам 1 удаа редакцлаж гаргадаг. ДОӨ-ийн байгууллагын мөнгөн нэгж нь Франк юм.

ДОӨ-ийн байгууллагын гол ач холбогдол нь:

Нэг хэл дээр үйл ажиллагаагаа явуулдагНэгдсэн нэг мөнгөний нэгжжэр тооцоо хийдэгОУ-ын экспертэд хийх үйл ажиллагааг хөнгөвчилж өгдөг.

МУ ДОӨ-ийн байгууллагын гишүүн болоод үйл ажиллагаанд оролцоход их хүндрэлтэй байсан.Үүнд:

ЭЗ-ийн байдалтай холбоотойХөрш орнуудтайгаа худалдааны өргөн хүрээтэй байсан

 


 

Лекц 7  Олон улсын  хөрөнгө оруулалт

Гадаадын хөрөнгө оруулалт нь ОУ-ын бизнесийн хамгийн гол хэлбэр юм. Хөрөнгө оруулалтаас гол зонхилох байрыг шууд хөрөнгө оруулалт эзэлж байна. Дэлхийн 2-р дайнаас өмнө багц хөрөнгө оруулалт нилээд байсан бөгөөд дэлхийн 2-р дайнаас хойш шууд хөрөнгө оруулалт зонхилох байрыг эзэлж байна.

Шууд хөрөнгө оруулагч орнууд нь

Аж үйлдвэржсэн орнууд/ Нөөц ихтэй, зах заал томтой, ажиллах хүч хямдАж үйлдвэржсэн орнуудаас хөгжиж буй орнууд руу/ Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудын зах зээлийг эзэмших зорилгоор өөрийн бүтээгдэхүүнийг борлуулах, хөрөнгийн зах зээлийг бий болгох зорилготой.

Хөрөнгө оруулалт гэдэг нь шинээр үйлдвэрлэл үйлчилгээ нээх, өргөтгөх зорилгоор үндсэн хөрөнгө бий болгох, хүний нөөцийг хөгжүүлэхэд зориулж буй хөрөнгийг хэлдэг.

            Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн улсад байгаа нийт хөрөнгийн хэмжээнээс дотоодын этгээдийн эзэмших хэсгийг хассан дүнг хэлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт нь үнэт цаасны хөрөнгө оруулалт, гадаадын шууд ба шууд бус хөрөнгө оруулалт, засгийг газар хоорондын албан ёсны шилжүүлэг гэсэн үндсэн хэлбэрүүдтэй. Эдгээрээс хамгийн өргөн дэлгэрсэн нь гадаадын шууд хөрөнгө оруулалт юм.

            Хөрөнгө оруулах гол шалтгаан нь хөгжиж буй орнууд дахь ажиллах хүч, энерги, түүхий эдийн нөөцийг ашиглах, гааль, татварын элдэв саадыг тойрох, үйл ажиллагаагаа тараан хувиарлаж аз туршилтыг багасгах явдал юм.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн авч байгаа орны хувьд олох ашиг нь янз бүр байдаг. Үүнд:

1.    Хөгжлийн эхний шатанд байгаа орнуудад хөрөнгийн нэмэлт эх үүсвэр бий болдог.

2.    Тэргүүний технологи, удирдлагын арга барил бусад нарийн мэдлэгийн эх үүсвэр орж ирнэ.

3.    Дотоодын нөөцийг дээд зэргийн эрчимтэй дайчилж чадна.

4.    Экспортын зах зээлийг судлагч, зуучлагчийн хувьд өөрийн гэсэн бэлэн зах зээлтэйгээ орж ирнэ.

5.    Эдийн засгийн бүтцийн шинэчлэлд дорвитой хувь нэмрээ оруулна.

Шууд хөрөнгө оруулалт нь биет ба мөнгөн хэлбэрээр орж ирнэ.

Шууд бус хөрөнгө оруулалт нь биет бус хэлбэрээр орж ирнэ.

Биет хэлбэрт тоног төхөөрөмж, туслах бүтээгдэхүүнүүд орж ирдэг.

Биет бус хөрөнгө оруулалт гэдэг нь үйлдвэрлэлийн өмчийн эрх ба ноу хау, патент, худалдааны тэмдэг, удирдлагын үйлчилгээ түүнчлэн тухайн түншийн нэр хүнд, удирдлагын гэрээ зэрэг юм.

            Удирдлагын гэрээ гэдэг нь тухайн нэг пүүс гадны менежер авч ажиллуулахыг хэлнэ.

            Технологи хэлбэрээр хөрөнгө оруулж байхад юу багтах вэ гэвэл: худалдааны тэмдэг, патентыг ашиглах, мэдээлэл дамжуулах, хэсэгчилсэн тусгай эсвэлбүрэн нөхцлөөр инженерингийн зөвлөгөө, үйлчилгээгээр хангах зэрэг орно.

Улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн хийж байна вэ:

Аливаа улс орнуудын хувьд дараах 3-н зорилгыг хэрэгжүүлэх үүднээс гадаадын хөрөнгө оруулалтыг хийдэг. Үүнд:

Дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх. Пүүс компаниуд ашиг орлогоосоо хөрөнгө оруулалтыг дэмжих, дотоодын хуримтлал, гадаадад гарах арга замыг хайх, эрхзүйн үндсийг бүрдүүлэхЭдийн засгийг тогтворжуулах буюу эдийн засаг санхүүгийн таатай нөхцөл бүрдүүлэх өөрөөр хэлбэл инфляцийг багасгах, мөнгөний ханшийг тогтворжуулах, гааль, татварын орчинг бий болгохДэд бүтэц рүү оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, шинэ техник технологи, соёл боловсрол оруулж ирэх замаар дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх, нэмэгдүүлэх

Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн орны дотоод байдлыг харгалзан эхний ээлжинд бага хэмжээний туршилтын хөрөнгө оруулах хандлага байдаг бөгөөд эдийн засагт урт хугацааны тогтвортой байдал бий болсон нөхцөлд сая жинхэнээр хөрөнгө оруулж ирдэг.

Урьд өмнө хөрөнгө оруулалтанд гол нь гарах бүтээгдэхүүний өртөг, ажиллах хүчний хямд байдал нөлөөлдөг байсан бол одоогоор тухайн улс орны эдийн засаг, улстөрийн тогтвортой байдал, ажиллах хүчний боловсролын түвшин, дэд бүтцийн хөгжил, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй хөнгөлөлт зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гол хүчин зүйл болоод байна. Эдгээр хүчин зүйлүүдийг эрхзүйн хувьд бүрдүүлж чадсан бол өөрийн орныг гадаадын улс орнуудад суртчилах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах янз бүрийн аргыг хэрэглэдэг. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчид тухайн улс нь хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай газар гэсэн сэтгэгдлийг төрүүлэх шаардлагатай үйлчилгээ туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг явуулдаг. Энэ ажлуудын хүрээнд сонин хэвлэл, телевизийн реклам, шууд захидлаар харилцах, семинар, аялал, худалдааны үзэсгэлэн зохион байгуулах, ном хэвлэл тараах, шууд маркетинг хийх, хөрөнгө оруулагчдыг айлчлуулах тэдгээрийг орон нутгийн үйлдвэрлэгчидтэй холбох, засгийн газраас зөвшөөрөл, шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулах явдлуудыг түргэтгэхэд нөлөөлөх төсөл бэлтгэх, урьдчилан судалгаа хийх, хөрөнгө оруулагчдад үйлчлэх, туслах зэрэг мэдээлэл тараах болон маркетингийн чанартай ажлыг хийж гүйцэтгэдэг. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогын явцад хөрөнгө оруулагчид байдлыг тодорхой хугацаагаар ажигласан байдалтай байдаг бөгөөд хөрөнгө оруулалт нэмэгдэх тэр цаг хугацааг хүлээдэг.

            Шилжилтийн орнуудын өнөөгийн нөхцөлд хамтарсан үйлдвэр нь хөрөнгө оруулалтын гол хэлбэр болж байна. Эдгээр орнуудад байгаа хамтарсан үйлдвэрийн ихэнх нь жижиг хөрөнгө оруулагчид байгаа учир тэдгээрийн 1/3 нь жинхэнэ ёсоор ажиллаж бусад нь үнэн хэрэгтээ тухайн орны зах зээл дээр ор нэр төдий зөвхөн ашиг олох зорилгоор ажилласан байдаг. Эдийн засгийн шилжилтийн үед засгийн газар төсөв зардлын хязгаарлагдмал байдлаасаа шалтгаалан хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа бөгөөд хувийн хөрөнгө оруулагчдыг хүлээх, хувийн хөрөнгө оруулагчид нь эдийн засгийн хувьд бэхжээгүйгээс гадна засгийн газраа эдийн засгийн нөхцлийг сайжруулахыг хүлээж хугацаа алддаг.

 


 

Лекц 9  Хамтарсан үйлдвэр

Хөрөнгө оруулалтын анхны хэлбэр нь хамтарсан үйлдвэр юм. Үүнийг 2 ангилна.

1.    100%-ийн хөрөнгө оруулалттай

2.    Хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалттай

Хамтарсан үйлдвэр байгуулах болсон шалтгаан нь

·         Хөрөнгийн эх үүсвэр байхгүй

·         Техник технологийн хүнд байдал

·         Удирдлагын арга барил дутагдалтай зэрэг болно.

Хамтарсан үйлдвэрийн 2 төрөл байна. Үүнд:

Гэрээ контрактын үндсэн дээрх хамтарсан үйлдвэрХувь нийлүүлсэн хамтарсан үйлдвэр

Гэрээ контрактын үндсэн дээрх хамтарсан үйлдвэр нь дотроо 3-н хэлбэртэй. Үүнд:

·         Захиалагчийн нийлүүлсэн түүхий эдийг боловсруулж, эд ангийг нь угсрах зэрэг үйл ажиллагааг хэлэлцэн тохиролцох

·         Нөхөн төлөх хэлбэрийн хамтын ажиллагаа

·         Хөдөлмөрийн харилцааг тодорхойлох, үйлдвэрийн удирдлагын асуудлыг тусгадаг хамтын ажиллагаа

Хувь нийлүүлсэн Хамтарсан үйлдвэр. ХҮ-ийн илүү тогтвортой хэлбэр ба ашгийг хуваахдаа оруулсан % хөрөнгийнхөө хэмжээгээрээ оролцдог.

            МУ-д ХҮ байгуулах үе шат

1.    Түншээ хайна

2.    Судалгаа хийх буюу эдийн засгийн тооцоо хийнэ

3.    Гэрээ байгуулна

Гэрээнд тусгагдах зүйл:

·         Ерөнхий зүйл анги

·         1-р зүйл  анги

·         2-р зүйл анги

·         ХҮ-ийн нэр байршил, эрх хэмжээ

·         Дүрмийн сан

·         Удирдлага

·         Ажиллах хүч, нийгмийн халамжийн талаар

·         ХҮ-ийн ЭЗ-ийн үйл ажиллагаа ба татвар санхүүжилт, хяналт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Лекц 11        Биржийн худалдаа

-       ОУ-ын барааны бирж

-       Биржийн худалдааны зохион байгуулат

-       Биржийн үйл ажиллагаа

1.  Олон улсын бирж нь үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг, нэг ижил чанар, төрөл зүйл бүхий их хэмжээний түүхий эд, хүнсний бараа худалдах, худалдан авах, харилцан солилцох хэлцэл хийгддэг зах зээлийн цэвэр өрсөлдөөний онцлог төрөл юм.

            Анхны бирж нь 15-16-р зуунд Европт үүссэн. Барааны бирж дээр түүхий эдийн барааны 20% нь худалдаалагддаг бөгөөд үнийг нь биржийн ханшны үндсэн дээр тогтооно. Үүнээс гадна гэрээ хэлцэл байгуулах газар болоод зогсохгүй өөрийн төдийгүй өөр бусад биржийн барааны тухай мэдээллийн төв болдог.

            Бирж дээр бараа байдаггүй бөгөөд барааг урьдчилан үзэж харалгүйгээр гагцхүү тогтсон стандарт, загварын дагуу худалдах, худалдан авах үйл ажиллагаа хийгдэнэ. Бирж дээр нэг загварын гэрээ байгуулж нийлүүлэх барааны тоо чанар, хугацааг тусгана. Үүнд тодорхой барааг бус харин барааны чанар, зэрэг дугаар төрөл, тэмдгийг заасан биржийн гэрээг худалдах ба худалдан авна. Өөрөөр хэлбэл худалдагч, худалдан авагчид барааг бус харин бараа өмчлөх эрхийг баталгаажуулсан баримт дамжуулна гэсэн үг. Энэхүү баримт нь худалдагчаас биржийн агуулахад бараа өгснийг гэрчлэх нотолгоо болдог. Худалдан авагч уг баримтыг үндэслэн биржийн агуулахаас барааг авч болно.

Биржийн бараанд дор дурьдсан бараа бүтээгдэхүүн хамаарагдана. Үүнд:

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн / үр тариа, тослог ургамал, сахар, кофе, какао, цай, хөвөн, жүржийн шүүс, каучук/Амьтны гаралтай бүтээгдэхүүн / амьд мал, шинэ болон хөлдөөсөн мах, өөхөн тос, гахайн хялгас, арьс, ноос, загасны болон торгоны түүхий эд/ Эрчим хүч, тослог материал, / нефть, бензин, тослог зүйлс, кокс, ацетон, спирт, сод/ Металл, түүгээр хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Биржийн бараа нь дараах онцлог шинжүүдийг агуулна. Үүнд:

Биржийн бараа нь нэг төрлийн байх ёстой/ сольж болох өөрөөр хэлбэл тухайн хэсэг бүрийн барааг хэрэглэгчид ямар нэгэн хохиролгүйгээр өөр хэсгийн адил тоо, чанарын бараагаар солих боломжтой байдаг./Биржийн бараа нь стандартын шаардлага хангасан байх ёстой. /Өөрөөр хэлбэл стандартын ангиллаар бэлэн бус барааны хэлцэл хийгддэг./ Биржийн бараа нь хурдан муудаж гэмтэх ёсгүй.Биржийн барааны эрэлт нийлүүлэлт нь өргөн олон түмнийг хангах ёстойБиржийн барааны нийлүүлэлт гол төлөв үргэлжилсэн урт хугацааны туршид эрэлтээсээ давж байх ёстойЭрэлт нийлүүлэлтийн хэмжээг тогтооход хялбар байх ёстой

Практикаас үзэхэд биржийн бараанд 3-н төрлийн үнэ үйлчилнэ. Үүнд:

Худалдагчийн үнэ- Худалдагч уг үнээр бараа худалдахыг санал болгоно.Худалдан авагчийн үнэ- Худалдан авагч уг үнээр бараа худалдан авахыг санал болгодог.Хэлцэл байгуулахад бодитой тогтсон үнэ

2. Биржийн худалдаа нь уг ажиллагаа явагдах заалд төвлөрөн хийгдэх бөгөөд гэрээ хэлцлийг брокерууд явуулна. Заалны зонхилох хэсэгт яаралтай худалдаа хийгдэж байхад нөгөө хэсэгт нь ердийн яриа, хэлэлцээрийг зохион байгуулахад зориулагдсан байдаг. Хэлцлийг зарласан цагт/ ям гэж нэрлэгдэх/ тусгай байранд явуулдаг бөгөөд нэгж барааны худалдаа хийхэд зориулагдана. Худалдаа явуулах цагийг өөрөөр хэлбэл үргэлжлэх хугацааг биржийн удирдлагаас тогтооно.

            Биржид хэлцэл хийх ажиллагаа нэг зэрэг эхэлж, нэг зэрэг дуусна.

            Биржийн ажиллагааны эхэлж, дуусах хугацаа дохиогоор явагдана.

Биржийн дүрмээр худалдах ба худалдан авах санал өндөр дуугаар явагдаж ям-д байгаа хүмүүс нэг зэрэг хүлээн авах боломжтой байхаар зохион байгуулагдана. Саналыг хүлээн авсан эхний этгээдтэй хэлцлийг байгуулна.

 

3. Биржийн үйл ажиллагааг хэд хэдэн төрөлд хуваана.

Бодит хэлцэлШагналтай хэлцэл Опционтой хэлцэл Зохицуулах хэлцэлОнкольны хэлцэл

Бодит хэлцэл. Худалдагчаас тодорхой бараа өмчлүүлэх эрхийг нөгөө этгээдэд шилжүүлэх зорилгоор бодит хэлцэл байгуулна. Ийм хэлцлийг хэрэгжүүлснээр барааг жинхэнэ байдлаар нийлүүлсэн гэж үздэг. Бодит хэлцлийн ажиллагаа нь бирж дээрх барааны эргэлтийн багахан хэсгийг эзэлдэг.

Шагналтай хэлцэл. Талуудын аль нэг нь өөрийнхөө үүргээс татгалзаж нөгөө талдаа тохиролцсон төлбөр төлөх нь шагналтай хэлцлийн нэг онцлог юм. Шагналтай хэлцлээр талуудын аль нэг нь нөгөөдөө сонголт хийж хэрэгжүүлэх эрх  олгосны төлөө тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр өөрөөр хэлбэл хэрэгжүүлэх ажлынхаа аль нэг хэсгийг нь эсвэл бүхэлд нь хэрэгжүүлэхгүйгээр амладаг.

Опционтой хэлцэл . Шагналтай хэлцлийн нэг онцлог төрөл бол опционтой хэлцэл бөгөөд түүгээр опцион худалдан авна. Өөрөөр хэлбэл хэлцэл байгуулах өдөр тогтсон үнээр, тодорхой хугацаанд тухайн тоо хэмжээний барааг худалдах, худалдан авах гэрээний стандарт юм. Опцион худалдан авагч нь худалдагчид зохих шагнал олгохоор өөртөө үүрэг хүлээдэг бөгөөд харин бараа нийлүүлэх ба худалдан авахгүй.

Зохицуулах хэлцэл. Ашиг олох үйл ажиллагаанаас шалтгаалан зах зээл дэх үнийн ноцтой хэлбэлзлээс зайлсхийж тодорхой хязгаарлалт хийдэг. Үүнд: Үнийн өөрчлөлтөөс шалтгаалж өдөр, сараар тухайн биржид оролцогчдын худалдах, худалдан авах лотын тоог хязгаарладаг. Хэлцлийн ялгаа нь эрсдэлтэй ихэд холбоотой бөгөөд гагцхүү худалдах худалдан авах  хэлцлийг нэг зэрэг байгуулах замаар эрсдэлийг багасгах, хэлцлийн зохицуулалт хийх, хязгаарлалтыг тойрч гарах боломжтой.

 

 Үүнд:

Дараах арга хэмжээг авна.

·         Янз бүрийн биржээр нэг ижил зэрэг дугаарын бараа худалдах, худалдан авах

·         Олон зэрэг дугаарын нэг ижил бараа янз бүрийн биржээр худалдах, худалдан авах

·         Зориулалт болон үйлдвэрлэлийн арга, гарал үүслээрээ өөр хоорондоо ойр янз бүрийн бараг нэг буюу янз бүрийн биржээр худалдах ба худалдан авах гэх мэт

Онкольны хэлцэл. Онкольны хэлцлийг барааг ирээдүйд нийлүүлж, үнийг ханшлалын байдлаар тооцохоор байгуулдаг. Онкольны хэлцэл хийх үед гэрээний зүйлийг / барааны зэрэг дугаар, тоо хэмжээ, нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл гэх мэт/ маш нарийн заадаг. Үнийн хувьд биржийн ханшлалын түвшинг үндэслэн гэрээнд тодорхойлж өгнө.


Лекц 12    Демпинг

Демпинг гэдэг нь экспортлогч фирм өөрийн барааг ямар нэг гадаадын зах зээлд бусад зах зээлээс (ердийн эх орны ) хэмд худалдаалах үнийн олон улсын ялгаварлал юм. Довтолгооны демпинг (parsistent dumping) нь тухайн зах зээлээс өрсөлдөгчдийг шахах зорилгоор тодорхой хугацаагаар үнээ хямд тогтоож зорилгоо биелүүлснээр үнийг дахин сэргээхийг хэлдэг. Байнгын демпинг (parsistent dumping) гэдэг нь өөрийн нэртэй адил цаг хугацааг хязгаарладаггүй юм. Олон улсын эдийн засгийн довтолгооны үеүдэд демпинг рүү байнга орж байдаг. 1920 ба 1930-аад оны үед олзворлох ба боловсруулах салбарын бүтээгдэхүүний олон улсын худалдаа нь демпингийг бий болгожээ. 1970-аад онд демпинг нь нийфгмийн анхаарлыг гол зүйл болгосон .

1980-аад онд АНУ-н засгийн газрын буруугаар эх орны ихэнх компани өрсөлдөөнийг зөөлрүүлж, гадаадын нилээд фирм өөрсдийн бүтээгдэхүүнээр Америкийн зах зээлд демпингийн худалдаалалт хийсэн. Хамгийн алдартай нь 1970 онд СОНИ гэдэг Японы фирмд тохиолдсон явдал юм. Судалгаагаар СОНИ Японд үйлдвэрлэсэн телевизорыг Америкийн зах зээлд 180$-оор худалдаалж байх тэр үед уг загварын телевизорыг Японы хэрэглэгчид 333$-оор худалдан авч байжээ. Үүнийг мэдээд Америкийн телевизор үйлдвэрлэгчдийн эсэргүүцэлтэй Японы хэрэглэгчид нэгдсэн. 1975 онд Америкийн зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг худалдаалдаг автомашины гадаадын 8 фирмийн үйл ажиллагаанд демпингийн эсрэг шинжилгээг АНУ хийсэн нь томоохон дуулиан болсон билээ. АНУ хэрэв эдгээр фирмүүд өөрсдийн үнийг дотоодын үнийн түвшинд тогтоохгуй тохиолдолд Америк импортын автомашинд гаалийн тариф тогтооно гэж шийдвэрлэсэн юм. Энэ нь СОНИ ба ФОЛЬКСВАГЕН пүүсүүд өөрсдийн үйлдвэрийг Америркийн зах зээлд байрлуулах нэг шалтгаан ч болсоы байж болох юм. /СОНИ-САН-ДИЕГО, ФОЛЬКСВАГЕН- Нью Стэнтоне,   Пенсильванд  тус тус байгуулагдсан/     Демпинг ашигтай   юу, хохиролтой юу гэдгийг ойлгохын тулд тусгай фирмүүд яагаад хилийн чанадад өөрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаалж байгааг тогтоох нь зүйтэй. Хэрэв фирм гадаад зах зээлийг бодвол дотоод зах зээлд монопол эзэмшилт бол тухайн барааг хямд үнээр эх орны хэрэглэгчид эзэмших боломжгүй. Энэ үед л тухайн пүүсэд экспортын яхмд үнэ ньхамгийн дээд зэрэгт хүргэх боломж олгох талтай. Телевизорын үнэ /$ /

Японд

Фирм   энэ   нөхцөлийг   хангахын   тулд   дотоод   зах   зээл   дэх   өөрийн хэрэглэг^дийн өсгөх тооцоог хийх хэрэггэй. Зурагт СОНИ-н муруйн чиглэлд үнийн ялгавартай үнэ тогтоогдох нехцөлүүдийг харуулжээ. Жишээ болгон СОНИ фирмийн Америк ба Японы зах зээл дэх төлөв байдлыг харуулав. Хэрэв тодорхой гадаад зах зээлийг бодвол дотод зах зээлд тухайн муруйн уян хатан шинж нь бага байгаа үед демпинг үр ашигтай болно. Фирм өөрийн ашиг нь аль болох их байх нөхцөлөөр өөрийн бүтээгдэхүүний үнийгтогтоох болно. Туйлын зардал ба ашиг тэнцвэр харьцаанд байгаа зах зээл болгон хамгийн өндөр ашиг хангадаг. Америкийн зах зээл дээр дээд ашгийг хангаж байгаа энэ үнэ 180$ болж байна. Үнийн энэ үед телевизорын хэрэглээ жилд Х1 ширхэгт хүрч харин дээд туйлын ашиг ба туйлын зардал хоёр тэнцэж байна. Японы зах зээлд   телевизорын сонголт бага ч гэсэн 333$-аар  хамгийн   их  ашиг хангагдана.   Энэ  үед  телевизорын  жилийн хэрэглээний хэмжээ 51 хүрэх ба туйлын зардал нь туйлын ашигтай давхцаж байна. Үнийн ийм ялгаа нь хоёр зах зээлд ижил үнээр худалдаалахаас фирмд маш их ашиггай. Эцсийн тохиолдолд АНУ-д бодвол Японд туйлын ашиг нь доогуур байна.  Ийм маягаар Олон улсын худалдааны практикт демпингийг ашиглаж байдаг.

 

Авах арга хэмжээ:

АНУ-д дотоодын пүүсүүд демпингийн эсрэг зохицуулалт хийх талаар худалдааны яаманд хүсэлт гаргах эрхтэй байдаг. Мөн олон улсын худалдааны комист хамгийн доод үнэ тогтоож өгөх талаар шаардлага тавьж болдог. Хохирсон пүүсүүд нь АНУ-н хуулийн зохицууулалтаар арга хэмжээ авдаг. Ингээд худалдааны яам нь АНУ-н зах зээлийн тогтоосон үнээс доогуур үнээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг олж илрүүдэг. Тэгээд импортолсон бараанд демпингийн эсрэг татварыг ноогдуулж тухайн өртгөөс нь хувь тооцож торгууль тавьдаг. Ингэж демпингийг хязгаарладаг . Демпингийн эсрэг татварыг хязгаарлах татварт холбож ойлгодог. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд Демпингийн эсрэг гомдол гаргах эрхтэй байдаг.

Демпингийн эсрэгуйл ажиллагаа :

Компаниуд бараагаа дотоодын зах зээлийн үнээс хямдаар экспортлохыг демпинг гэнэ. Үүний талаар шударга бус өрсөлдөөн гэж санал зөрөлдөж байдаг. Ихэнхи орны засгийн газрууд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд демпингийн эсрэг бодлого явуулдаг. Дэлхийн худалдааны байгууллага нь засгийн газрууд демпингийн эсрэг үйл ажиллагааг хэр зэрэг явуулж байгаад хяналт тавьж байдаг. Үүнийг "Демпингийн эсрэг хэлэлцээр " гэдэг. Тухайн улсйн пүүсүүд нь демпингээс шалтгаалж материаллаг хохиролд орсон тохиолдолд демпингийн эсрэг бодлого явуулахыг зөвөлдөг. Үүнд экспортлогч орны зах зээлээс хэр зэрэг доогуур үнээр зарсан байна гэдгээс шалтгаалж хувь тооцон татвар ноогдуулдаг.

Демпингийн зэрэглэл:

ГАТТ нь демпингийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг ба " демпингийн эсрэг хэлэлцээрт ГАТТ-тай хамтарч ажиллахыг зөвлөдөг. ГАТТ-ын зарчмаар бол улс орнууд өөрчлалт явуулах тарифын хязгаарлалт тогтоох хэрэгтэй гэж үздэг. Энэ нь худалдааны хамтрагч орнуудыг үл ялгаварлана гэсэн үг юм. Демпингийн   эсрэг   явуулдаг   нийтлэг   бодлого   буюу   импортын   нэмэлт  татварыг бараанд тодорхой экспортлогч орнуудад тогтоох тухайн барааны үнэ дотоодын үйлдвэрлэлийн бароааны үнэтэй адил түвшинд хүртэл уг татварыг авна. Демпингийн хүнд болон хөнгөн байгааг тооцох олон арга байдаг. Барааны өртгийгтооцох 3 аргачлал байдаг.

1.   Экспортлогчийн      дотоод   зах   зээлд   тулгуурлан   тооцдог.   Үүнийг ашиглах боломжгүй бол хоёрдох аргачлалыг сонгоно.

2.   Өөр   улсад   экспортлогчийн   тогтоосон   үнийг   ашигладаг.   Энэ   нь экспортлогчийн барааны өртгөөр тооцно гэсэн үг юм.

3.   Өөр бусад зардал, ахиуц ашгийн хэмжээгээр тооццог.

Шүүх уйл явц:

Демпингийн эсрэгүйл ажиллагаа яаж үүсэх болсон шалтгааныг нарийвчлан судлах хэрэгтэй. Шийтгэл ноогдуулсан өдрөөс хойш 5 жилийн дараа шийдвэрийг хүчингүй болгодог. Демпингийн эсрэг шалгалт мөрдлөгийг даруйхан буюу демпингийн зөрүү өчүүхэн мэдэгдэхэд ( экспорт-н барааны үнэ хоёроос доош буухад эрх бүхий мэргэжилтнүүд тодорхойлж эхэлдэг. Демпингийн эсрэг хороонд гишүүн орнууд демпингийн эсрэг ямар үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг мэдээлэлээ мэдэгдэж байх үүрэгтэй.

 

Лекц 13. Лицензийн олон улсын худалдаа

Лиценз нь латин хэлнээс орчуулбал ямар нэгэн зүйлийг үйлдэх зөвшөөрөл гэсэн утгатай үг юм. Технологийн солилцоонд лицензийг патентчилагдсан бүтээл, барааны загвар, барааны тэмдэг  гэх мэт хуулиар хамгаалагдсан оюуны өмч, үйлдвэрлэлийн ноу - хауг ашиглах зөвшөөрөл гэсэн утгаар ойлгодог.

Лиценз (Исете) - энэ бол патентаар хамгаалагдсан болон хамгаалагдаагүй технологийг эзэмшигчийн зүгээс сонирхогч этгээдэд энэхүү технологийг тодорхой хугацааны туршид төлбөртэйгээр ашиглахыг зөвшөөрсөн зөвшөөрөл юм. Лицензийн худалдаа нь олон улсын технологийн солилцооны маш чухал бүрэлдэхүүн хэсэг нь юм.

Лицензийг худалдаалах гэж буй зүйлийнх нь хуулиар хамгаалагдсан байдлаас хамааруулан:

·         Патентчилагдсан

·         патентчилагдаагүй ... гэж ангилж болно.

Патентчилагдсан лиценз гэж худалдаалах обьект нь патентаар хамгаалагдсан байх үед уг обьектыг ашиглах эрхийг худалдагчаас худалдан авагчид шилжүүлснийг гэрчлэх баримтыг хзлнэ.

Харин патентчилагдаагүй лиценз бол худалдаалах обьект нь патентын хамгаалалтгүй ноу- хау байх үед тухайн обьектыг ашиглах эрхийг худалдан авагчид олгосныг гэрчилж буй баримт юм.

Лицензийг обьектынх нь шинж чанараас хамааруулан:

цэвэр лиценз ашиглах технологи нь материаллаг обьекттой холбоогүй дагалдах ашиглах гэж буй технологи нь материаллаг обьектод агуулагдаж байгаа бол лиценз ... гэж ангилдаг.

Худалдагч пүүс технологийг шинээр бүтээхэд зарцуулсан судалгаа шинжилгээннй болон үйлдвэрлэлийн зардлаа нөхөхийн тулд лнцензийг зах зээлд борлуулдаг. Тухайн технологийг бүтээсэн пүүсийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь бага байх, эсвэл шинэ технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулах боломж муу байх зэрэг нь түүний лицензийг худалдах шалтгаан болдог. Түүнчлэн худалдагч пүүсийн үйлдвэрлэлийн түүхий эдийн болон мэргэжилтэй боловсон хүчний хомсдол зэрэг нь лицензийг шууд худалдах шаардлагыг бий болгодог байна. Зарим орнуудын худалдааны протекционист бодлого нь шинэ технологийн дагуу бүтээсэн барааг импортлох үйл ажиллагаанд хориг саад учруулдаг. Ийм улс оронд шинэ технологиор үйлдвэрлэсэн барааг бус харин лицензээ худалдаалах буюу эсвэл экспортлогч пүүс өөрийн салбарыг байгуулах нь илүү үр ашигтай байж болох юм.

Лицензийг гадаад зах зээлд худалдаалахдаа худалдан авагчийн материал түүхий эдийн хангамж, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шат дамжлага, боловсон хүчний мэдлэг чадвар гэх мэт зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай.

Олон улсын худалдааны практикт дор дурдсан оюуны өмчийн лицензийг худалдаалдаг юм.

Үүнд:

1.              шинэ бүтээл

2.      барааны загвар

3.      барааны тэмдэгт

4.      зохиогчийн эрх

5.      ноу - хау

Эдгээрийн эхний дөрөв нь патентчилагдсан байдаг ба ноу - хауг патентчилдаггүй.

Шинэ бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах үндсэн хэрэгсэл нь патент юм. Патент  гэж Засгийн газрын холбогдох байгууллагаас зохион бүтээгчид олгосон, тухайн бүтээлийг монополь байдлаар ашиглах эрхийн гэрчилгээг хэлнэ.

Патентаар зохион бүтээгч тухайн бүтээлийг дангаар эзэмших эрхийг олж авдаг ба ихэвчлэн 15-20 жилийн хугацаатайгаар олгогддог.   Патентыг   холбогдох   төрийн   байгууллагаас   зохион бүтээгчид, эсхүл зохион бүтээгчээс гаргасан хүсэлтийн дагуу түүний өв залгамжлагчид тухайн улс орны хууль тогтоомжийг баримтлан, холбогдох шалгуурыг хангасан нөхцөлд олгодог юм.

Патентыг эзэмшигч өөрийн зохион бүтээсэн зүйлсийг тодорхой хугацааны дотор ашиглах зөвшөөрлийг бусад хуулийн этгээдэд олгож болох ба үүнийхээ хариуд уг патентыг ашигласны төлбөрийг авдаг байна.

Патентын хэлцэл .  Энэ бол патентыг эзэмшигч нь өөрийн бүтээлийг ашиглах эрхээ худалдан авагчид олгодог олон улсын худалдааны хэлцэл юм.

Патент нь түүнийг үйлдсэн улс орны хүрээнд зохион бүтээгчийн эрхийг хамгаалдаг нь тогтсон журам юм.

Пүүсүүд барааны загварынхая тусламжтайгаар давуу талыг олж авч чаддаг учраас түүнийг патентаар хамгаалдаг билээ. Барааны загвар нь тухайн барааны гадаад байдлыг илтгэн харуулдаг хийц, дизайны шийдэл юм.

Тодорхой пүүсийн бараа үйлчилгээг ижил төрлийн бараа үйлчилгээг үйлдвэрлэгч бусад пүүсүүдийнхээс ялгадаг гол зүйл нь барааны тэмдэгт юм. Барааны тэмдэг бол бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийг бусдаас ялгахын тулд ашигладаг бэлгэ тэмдэг бөгөөд эзэмшигчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр түүнийг ашиглахыг хориглоно. Түүнийг гол төлөв үсгэн тэмдэглэгээ, график дүрслэлээр илэрхийлдэг. Барааны тэмдэгт нь 1883 оны Парисийн конвенцийн дагуу үйлдвэрийн газрын өмчид хамаардаг байна.

Барааны тэмдэг нь ямагт шинэ санаа, товч тодорхой байдал, орчин үеийн шийдэл, эрхзүйн хамгаалалт гэх мэт зүйлсийг илтгэн харуулдаг. Барааны тэмдэгтийг худалдаалах үнэ нь түүнийг ашигласнаас олох ашгаас шууд хамааралтайгаар тогтоогддог. Түүнийг лицензийн төлбөртэй нэгэн ижил аргаар тооцож, тогтооно.

Зохиогчийн эрх  гэж утга зохиол, уран сайхны бүтээлийг бүтээлийг үзүүлэх, хуулбарлан хэрэглэх, борлуулах талаарх зөвшөөрлийг бусад этгээдүүдэд олгодог, зохиогчийн эзэмшдэг онцгой эрхийг хэлнэ. Зохиогчийн эрх шинээр бий болгосон аливаа зүйлд түүний хэлбэр, зориулалт, чанар чансаанаас нь үл хамааран ашиглагддаг. Зохиогчийн эрх нь улс орнуудад үндэсний хууль тогтоомжуудаар, олон улсын хэмжээнд зохиогчийн эрхийн талаархи 1886 оны Бернийн конвенци, 1952 оны зохиогчийн эрхийн тухай олон улсын конвенциудаар хамгаалагдаж байна.

Олон улсын хэмжээнд патентчилагдсан зүйлсийн лицензийг худалдаалахын зэрэгцээ патентчилагдаагүй оюуны бүтээл болох ноу-хаугийн лицензийг худалдаалдаг.

Ноу - хау  гэдэг ойлголтод ашигласнаар тодорхой давуу талыг олж авч чадах техник, эдийн засаг, засаг захиргаа, санхүүгийн шинжтэй нотолгоонуудыг агуулсан үйддвэрлэлийн нууц буюу техникийн туршлагыг хамруулан үздэг. Худалдаалах зүйл нь патентчилагдаагүй, өндөр үнэ өртөг бүхий мэдлэг, дадлага туршлага байна.

Шинжлэх ухаан техникийн хөгжлийн дүнд ноу - хау нь лицензийн хэлцлийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг болон өргөжсөн. Ноу - хау бол тодорхой пүүсүүд зориудаар нууцалдаг, патентчилагдаагүй өвөрмөц хэлбэрийн техникийн мэдлэг туршлага юм. Ноу - хауг түүний өөрийнх нь өвөрмөц онцлогоос хамаараад хуулийн дагуу патентчилах боломжгүй. Ноу - хауг хуулиар хамгаалах боломжгүй тул түүнийг хамгаалах үндсэн арга нь бизнесийн нууц болгон хадгалах явдал юм. Ноу - хау гэдэг ойлголтод дараах зүйлсийг хамруулан ойлгож болно. Үүнд:

Эд зүйлс - эд зүйлсийн загвар, барааны загвар, машин, багаж, сэлбэг эд анги, хэрэгсэл гэх мэт; Техникийн баримт бичиг - томьёо, тооцоо, зураг, схем, патенчилагдаагүй оюуны бүтээлүүд гэх мэт; Зааварчлага - эд зүйлсийг хэрэглэх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах, үйлдвэрлэлийн дадлага туршлага зэрэгтэй холбоотой зааварчлага, практик зөвлөгөө, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадах ажлын зохион байгуулалт, мэдээлэл;

 Ноу -хаугийн лицензийг худалдаалахад түүнд патентийн хамгаалалт хэрэглэгддэгүй учраас хзлцэлд лицензийн хүчинтэй байх хугацааны туршид түүний дараа ч ноу - хаугийн нууцлалыг хадгалах талаар гэрээнд заавал тусгаж өгөх шаардлагатай.

Ноу - Хауг нууцлах үүднээс түүний лицензийг худалдаалах уг ноу - хауг ашиглах хугацаа дууссанаас хойш 5 жилийн дотор гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээ тэдгээрийн сурталчилгаандаа бусдын лицензийг ашиглан үйлдвэрлэж буйгаа зааж тусгах, ноу - хауг бусдад алдахгүйн тулд лнцензийг цааш худалдаалахгүй байх талаар заалтуудыг оруулдаг байна.

Улс хооронд лицензийг худалдаалж буй байдлаар нь 3 ангилж болно.

Ердийн лиценз Онцгой лиценз Бүрмөсөн худалдаалах лиценз

Ердийн   лицензийг   худалдаалах   үед   худалдагч   тал   түүнийг ашиглах эрхийг өөртөө үлдээх бөгөөд худалдан авагч талтайгаа тохиролцохгүйгээр   түүнийг гуравдагч   этгээдэд   ч   дамжуулан худалдаалж болно.

Онцгой хэлбэрийн лицензийг худалдан авагч нь түүнийг худалдагч талтай байгуулсан хэлцэлд тусгагдсан нөхцлийн  дагуу лицензийг ашиглах боломжтой. Лицензийг худалдагч зөвхөн худалдан авагч талтайгаа байгуулсан гэрээнд зөвшөөрөгдсөн тохиолдолд л уг лицензийг гуравдагч этгээдэд дамжуулж болно. Энэ бол лицензийг худалдан авагч нь тухайн технологийг ашиглах талаар монополь эрх эдэлж, худалдагч нь тогтоосон хугацааны туршид тухайн нутаг дэвсгэрт буй бусад худалдан авагч нарт патентчилагдсан технологи, ноу-хаугаа ашиглах, бусдад худалдах эрхгүйгээр үлддэг лицензийн хэлцлийн хэлбэр билээ.

Лицензийг бүрмөсөн худалдаалах хзлбэрийг ашиглаж байгаа нөхцөлд  хэлцлийн  хүчин  төгөлдөр  үйлчлэх  хугацааны  туршид худалдан авагч патент болон ноу - хауг ашиглах онцгой эрхийг эдэлж, лицензийг худалдагч нь мөн хугацаацд лицензийг худалдах, ашиглах талаар ямар ч эрхгүй үлддэг. Ийм хэлбэрийн лицензийг гол төлөв жижиг пүүсүүд ашиглаж байна.

Олон улсын хэмжээнд лицензийг нь худалдаалж буй оюуны бүтээл дараах үндсэн шаардлагуудыг хангах ёстой гэж үздэг.

Техник, технологийн өндөр төвшинд зохион бүтээгдсэн байх, Үйлдвэрлэлийн туршилтаар давуу тал нь нотлогдсон байх, Худалдаалж буй оюуны бүтээл нь патентчилагдсан байх, Лицензийн технологийн багц нь үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж чадахуйц байх,Лицензийг ашиглан үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн хэрэглэгчийг татаж чаддаг байх

 

 


 

Лекц 11.    Биржийн худалдаа

Чанарын хувьд нэг төрлийн, бие биенийгээ харилцан орлох чадвартай, тодорхой тогтсон загвар буюу стандартын дагуу үйлдвэрлэдэг түүхий эд, материалыг байнгын ажиллагаатай олон улсын бөөний захууд болох таваарын биржүүд дээр худалдаалдаг. ОУ-ын биржүүд дээр худалдаалагддаг нийт 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, түүхий эд байдаг.

            Биржээр худалдаалж буй бараа доор дурдсан онцлог шинжийг агуулдаг. Үүнд:

Гэмтэж муудсан тохиолдолд яг ижилхэн өөр бараагаар орлуулан солих боломжтой, нэг төрлийнАмархан гэмтэж муудахгүй, алс хол зайд удаан хугацааны туршид тээвэрлэх боломжтойХатуу чанд стандарчлагдсан, гэрээг байгуулах үед загвар үзүүлэн шаарддаггүйИх хэмжээгээр худалдаалагддаг, эрэлт нийлүүлэлтийнх нь хэмжээг тооцоолоход хялбарнийлүүлэлтийн өсөлт нь тухайн таваарын эрэлтийг нэмэгдүүлдэг.

Таваарын биржүүд нь ОУХ-нд хэд хэдэн чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. үүнд:

Таваарын биржүүд нь гадаад худалдааны гэрээ хэлцэл хийгддэг ыизнесийн томоохон төвүүд юм.Биржийн гадна хийгдэж байгаа түүхий эд материалыг экспортлох импортлох талаарх гэрээ хэлэлцээрийн үнэ нь биржийн ханшид тулгуурладаг. ОУ-ын биржүүд нь бизнесийн талаарх мэдээллийн төвийн үүргийг гүйцэтгэдэг.Биржээр дамжуулан худалдаа хийх нөхцөлд экспортлогч болон импортлогч талуудын хоорондбн төлбөр тооцоо нь биржийн клирингээр дамжин хийгддэг.

Анхны биржүүд 15-16-р зууны үед Европт байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш биржийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол нь өөрчлөгдөн хөгжсөөр ирсэн.

            Биржүүдийг зохион байгуулалт, эрхзүйн чиглэлээр нь 2 ангилна.

Улсын. Биржийн талаарх хууль дүрмүүдэд тулгуурлан, төрийн удирдах байгууллагуудын оролцоотойгоор улсын биржийг зохион байгуулдаг. Улсын биржийн үйл ажиллагаа нь түүнд оролцохыг хүсэгч бүх субьектүүдийн өмнө нээлттэй байх ба түүний үйл ажиллагаанд оролцож гэрээ хэлцэл байгуулсан оролцогч нь гэрээний үнийн дүнгийн тодорхой хувьтай тэмцэх хэмжээний мөнгөн төлбөрийг биржид төлнө. Хувийн . Хувийн биржүүд нь түүний үйл ажиллагаанд оролцох эрхийн гэрчилгээг эзэмшдэг тодорхой тооны гишүүдийн оролцоотойгоор , ХХК-тай нийгэмлэгийн хэлбэрээр зохион байгуулагддаг. Гишүүд нь тухайн бирж дээр бараа таваар арилжаалдаг, эсвэл тэрхүү биржээс  бараа түүхий эдийг худалдан авдаг тодорхой бизнесийн байгууллагуудыг төлөөлсөн хувь хүмүүс байна.

Бирж нь өөрийн нэрийн өмнөөс ямар ч гэрээ хэлцлийг байгуулдаггүй. Харин бирж дээрх алиьаа гэрээ хэлцэл нь гишүүдийг төлөөлсөн мэргэжлийн зуучлагч нар болох брокеруудаар дамжин хийгддэг.

            Бирж дээр худалдаалж буй барааны үнэ ханш нь 3 өөр хэлбэрээр тогтоогдоно. Үүнд:

Таваарыг нийлүүлж буй худалдагчийн тогтоож буй үнэ ханшТаваарыг худаладн авахыг хүсч буй худаладн авагчийн тогтоож буй үнэ ханшТаваарыг арилжиж буй хэлцэлд тусгагдсан бодит үнэ ханш

Биржийн худалдаа нь урьдаас тусгайлан бэлтгэсэн танхимуудад явагддаг ба брокерууд энд гэрээ хэлцлийг байгуулна.

            Биржийн танхимууд нь 6 буюу 8 өнцөгтэй байх ба худалдаанд оролцогчдын суудлыг өмнөөс нь хойшлох тутамд өндөрлөн зассан байна.

Танхимуудад явагдаж байгаа худалдаа биржийн ажиллах цагийн хуваарьт заасан эхлэх дохиогоор нэгэн зэрэг нээгдэж, мөнхүү хуваарьт заасан хугацаанд өгөх дуусах дохиогоор нэгэн зэрэг өндөрлөдөг. Дохио дугарахаас өмнө буюу хойно худалдаа хийхийг хатуу хориглодог.

            Биржийн худалдаа явагдах үед худалдагчдыг төлөөлсөн брокеруудын бараа нийлүүлэх саналыг бүгдэд чангаар дуудан сонсгодог. Харин худаладн авагчдыг төлөөлсөн брокерууд тэдгээр саналуудаас боломжтой гэж үзсэнийгээ хүлээн авч гэрээг байгуулна. Биржийн худалдааны практикт тогтсон журмын дагуу эхэлж саналыг хүлээн авсан худалдан авагчтай худалдагч тал гэрээг байгуулах ёстой.

            Биржийн худалдааны үед танхимд дуу чимээ ихтэй байдаг тул тэнд ажиллаж буй биржийн ажилтнууд үнэ ханшны өөрчлөлтийг тухай бүрд нь тэмдэглэн хуралдааны танхим дахь цахим самбарт мэдээлж байх ёстой.

            Биржийн үйл ажиллагааг бэлэн барааг худалдаалах, цааш дамлан арилжаалах, үнийн болзошгүй өөрчлөлтөөс сэ:ргийлж хамгаалах гэх мэт зорилгоор явуулдаг.

Бэлнээр худалдаалах. /merchandise exchange/

Худаладн авагч бирж дээр борлуулж буй барааг өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд худалдагчид тодорхой хэмжээний мөнгөн дүнг төлж, барааг худаладн авдаг. Барааг бэлнээр шууд худаладн авах хэлцэл хийгдсэн нөхцөлд худаладгч тал худаладн авагчид хэлцэлд заасан газарт барааг нийлүүлэх үүргийг хүлээнэ.

            Барааг бэлнээр шууд худалдаалах үед нийлүүлэх хугацааг талууд хэрхэн тохиролцсоноос хамаарч үнийн ялгаатай 2 хэлбэрийг ашигладаг.

Барааг богино хугацааны дотор нийлүүлэх нөхцөлд хэлцэл байгуулах үеийн биржийн үнийг гэрээнд тусгаж түүний дагуу төлбөр тооцоог хийнэ. Spot үнийг ашиглан гэрээг байгуулсан үед худалдагч барааг эсвэл түүнийг агуулахад хадгалуулсан тухай гэрчлэх баримтыг биржид хүлээлгэн агч тэндээс барааны төлыөрийг гаргуулан авдаг. Биржийн практикаас үзэхэхд spot үнээр хэлцэл хийгдэх нөхцөлд худалдан авагч барааны үнийг 2 өдрийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Худалдагч барааны нийлүүлэлтийг дурдсанаас урт хугацаанд хийх нөхцөлд тухайн барааг нийлүүлэх үеийн ирээдүйн үнийг урьдчилан тооцох замаар худалдан авагчтай гэрээг байгуулдаг. Замд яваа бараа, тодорхой боомтоос ачих, худалдан авагчид хүргэж нийлүүлэх барааны худаладх худаладн авах гэрээг forward үнэд тулгуурлан байгуулдаг.

Forward үнэ нь spot үнэтэй давхцах магадлал маш бага байна. Үүнтэй холбоотойгоор forward үнэ spot үнийн хоорондын зөрүүний асуудал гарч ирдэг. Онолын хувьд forward үнэ spot үнээс давж гарах, эсвэл түүнээс доогуур тогтоогдох 2 төрлийн боломж бий.

            Forward үнэ Spot үнээс давж гарах тохиолдолд тэдгээрийн хооронд гарч буй ялгааг contango гэж нэрлэдэг. Үүсэх гол шалтгаан нь зах зээл дэх ний

            Forward үнэ  spot үнээс доогуур байх үед тэдгээрийн хооронд үүсэх зөрүүг backwardation гэж нэрлэдэг.  Backwardation нь зах зээл дэх эрэлтийн өсөлт буюу нийлүүлэлтийн дутагдлаас үүсэн гардаг.

                   Биржийн худалдаа

Фьючерсийн хэлцэл. Forward болон spot үнийн хоорондох зөрүүнээс ашиг олох зорилгоор үйлдсэн аливаа гэрээг фьючерсийн гэрээ гэнэ. Фьючерсийн гэрээ нь барааг цааш дамлан худалдах  зорилгоор хийж буй гэрээ юм. Фьючерсийн гэрээний хэд хэдэн хэлбэрийг биржийн практикт ашигладаг. Үүнд:

1.    Арилжааны гэрээ

2.    Урамшууллын гэрээ

3.    Стеллажийн гэрээ

4.    Опционы гэрээ

5.    Арбитражийн гэрээ

6.    Ирээдүйн үнээр худалдаалах гэрээ

1. Арилжааны гэрээ. / futures contract/

Үнийн өсөлт бууралттай холбоотойгоор практикт фьючерсийн ялгаатай 2 өөр төрлийг ашигладаг. Үүнд:

Урт хугацаат фьючерсийн гэрээ / buying longfutures/Богино хугацаат фьючерсийн гэрээ/ buying short futures/

Барааг нийлүүлэх үнэ буюу forward үнэ нь хэлцлийн үнэ буюу spot үнээс давж гарна гэсэн итгэл өвөрлөн, үнийн өсөлтөөс ашиг олохыг эрмэлзэн биржийн арилжаанд оролцож буй брокеруудыг бухнууд / bulls/ гэж нэрлэдэг.

Барааг нийлүүлэх үнэ буюу forward үнэ нь хэлцлийн үнэ буюу spot үнээс буурна гэж найдан үнийн бууралтаас ашиг олохыг эрмэлзэж биржийн арилжаанд оролцож буй брокеруудыг баавгайнууд/ bears/ гэж нэрлэдэг.

2. Урамшууллын гэрээ./premium type contract/ 

Ийм төрлийн хэлцэлд оролцогч талуудын нэг нь нөгөөдөө тодорхой хэмжээний урамшуулал олгож үүнийхээ төлөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй болно. Ийм хэлцэл үйлдсэн үед урамшуулал олгогч тал өөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхээсээ үл хамааран нөгөө талдаа урамшуулал олгох ёстой. Урамшууллын хэмжээ нь гэрээний үнийн дүн, оролцогч талуудын хүлээх эрсдэл зэрэгтэй холбоотойгоор тогтоогдоно.

3. Стеллажийн гэрээ. /stradless type contract/

Энэ гэрээг байгуулах үед худалдагч худаладн авагч талууд худалдаалах барааны нэгжийн үнийн хэлбэлзлийг харилцан тохиролцддог.

4. Опционы гэрээ/ option type contract/

Фьючерсийн гэрээний төрлүүдээс ОУХ-ны практикт хамгийн түгээмэл тархсан хэлбэр нь опционы гэрээ юм. Опцион бол заагдсан тоо хэмжээний барааг гэрээ байгуулах өдөр талуудын харилцан тохиролцсон хатуу үнээр худалдах худалдан авах эрх юм.

Опционы гэрээний дараах төрөл хэлбэрүүд бий: Үүнд:

Худалдан авах опцион./call option/ Ийм опционыг худалдан авагч нь гэрээний хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө барааг худалдан авах эсэх талаараа зарлах эрхтэй. Худалдах опцион. / sell option/ Опционыг худалдан авагч нь гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө барааг худаладх эсэх талаар шийдвэр гаргах эрхтэй. Хоёр талт опцион. /double option/ Опционыг эзэмшигч нь гэрээний хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө барааг худалдах уу эсвэл худаладн авах уу гэдгээ шийдвэрлэх эрхтэй байдаг.

5. Арбитражийн гэрээ. / arbitrage in goods/

Арилжааны гэрээ нь худалдагч болон худаладн авагч талуудын аль алинд нь ихээхэн өндөр эрсдэл бүхий үйл ажиллагаа байдаг тул орлого олж болохоос гадна алдагдал хүлээж ч болох талтай. Тиймээс худалдах худалдан авах процесс нь нэгэн зэрэг явагддаг арбитражийн гэрээг биржийн худалдааны практикт өргөн хэрэглэдэг. Газарзүйн янз бүрийн байршилд буй биржүүд дээр нэгээр нь нөгөөг орлуулж болох нэг төрлийн барааг худалдаалдаг, тэдгээр нь өөр хоорондоо чанарын ялгаатай оршин байдаг зэрэг нь арбитражийн гэрээг хэрэгжүүлэх боломжийг олгодог.

            Нэг бирж дээр худалдаалж буй бараа үнийн хувьд нөгөө биржийнхээс зөрүүтэй, үнийн зөрүү нь гэрэг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлаас давж гарах нөхцөлд л барааны газарзүйн байршлын ялгаан дээр тулгуурладаг арбижрийн гэрээнээс ашиг олох боломжтой.

6 . Ирээдүйн үнээр худалдаалах гэрээ/ on – call type contracts/

Ирээдүйд нийлүүлэх барааг биржийн ирээдүйн үнээр худалдаалах үед гэрээний энэ төрлийг ашигладаг. Ирээдүйн үнээр худалдаалах гэрээг байгуулахдаа түүнд нийлүүлэх барааны нэр төрөл, тоо хэмжээ, чанар, төлбөр тооцооны нөхцөл гэх мэтийг нарийвчлан тусгана. Харин барааны үнийг түүнийг нийлүүлэхийн өмнөх ажлын өдрийн биржийн үнэ ханштай дүйцүүлэн тогтоодог. Гэрээнд нийлүүлэх барааны үнийг зарлах эцсийн хугацааг тогтоох ба үнийг бирж дэх фвючерсийн хэлцлийн үнэд тулгуурлах замаар, эсвэл spot үнэтэй дүйцүүлэн тогтооно.

Хамгаалалт/ hedge/

Бирж дээр хэлцэл хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дараа нийлүүлэх бараанд хамгаалалт ашигладаг. Хамгаалалтыг дор дурдсан нөхцлүүдэд үнийн өөрчлөлтөөс шалтгаалан гарч болох болзошгүй алдагдлаас сэргийлэх зорилгоор ашиглана. Үүнд:

Бирж дээр бараагаа худалддаг үйлдвэрлэгч барааг үйлдвэрлэсэн цагаас зах зээл дээр борлуулах хүртэл хугацааны туршидЗуучлагчид барааг худаладн авсан үеэсээ эхлэн дахин худалдаалах хүртэл, эсвэл дахин худалдаалах гэрээг байгуулсан үеэс худалдан авах хүртэл хугацааны туршидБиржийн таваарыг худалдан авч үйлдвэрлэлдээ ашиглаж буй эцсийн хэрэглэгч нар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ үнийг унахаас сэргийлэх зорилгоор

Хамгаалалтын мөн чанар нь гэрээг байгуулах өдрийнхөө биржийн ханшаар барааг худалдан авч буй худалдан авагч үүнтэйгээ нэгэн зэрэг барааг нийлүүлэх өдрөөр хүчинтэй хугацаа нь дуусгавар болох барааг буцаан худалдах фьючерсийн гэрээг хамт байгуулахад оршдог.

            Хамгаалалтын 2 төрөл бий. Үүнд:

Барааг худалдах үеийн хамгаалалтБарааг худаладн авах үеийн хамгаалалт

Хамгаалалт нь гэрээг байгуулагч этгээдийн зүгээс хийж буй нэгэн төрлийн даатгал бөгөөд эцсийн зорилго нь үйл ажиллагааны эрсдэлийг хязгаарлахад оршдог.

            Үйлдвэрлэгч болон эзэмшигч этгээд өөрийн мэдэлд байгаа ба ирээдүйд үйлдвэрлэх бараагаа бирж дээр борлуулах хэлцлийг байгуулснаасаа хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа худаладн авагч талд зайлшгүй нийлүүлэх нөхцөлд дурдсан цаг хугацааны интервалд гарч болох үнийн уналтаас сэргийлэн ашиглаж буй хамгаалалтыг барааг худалдах үеийн хамгаалалт / selling hedge/ гэнэ.

            Харин худалдаачид болон хэрэглэгчид бирж дээр худаладн авах хэлцэл байгуулснаасаа хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа барааг хүлээн авах нөхцөлд тэрхүү хугацааны интервалд гарч болзошгүй үнийн өөрчлөлтөөс сэргийлэн хийж буй хамгаалалтыг худалдан авах үеийн хамгаалалт/buying hedge / гэнэ.

Хамгаалалт нь дараах ач холбогдолтой.Үүнд:

Хамгаалалт нь гэрээ хэлэлцээрт оролцогч талуудын үйл ажиллагааг эрсдэлээс хамгаалах гол хэргслэл болохынхоо хувьд биржийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нийт эргэлтийнх нь хэмжээг нэмэгдүүлдэг. Хамгаалалт нь худалдах худалдан авах гэрээнд оролцогч талуудын үйл ажиллагааны эрсдэлийн бууруулж  тэднийг үнийн болзошгүй өөрчлөлтөөс хамгаалж өгдөг. Хамгаалалт нь гэрээнд оролцогч талуудын үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах гол арга хэрэгслэл болохынхоо хувьд тэдний зүгээс гэрээнийхээ үүргийг биелүүлэх бодит баталгааг бий болгож байдаг. Биржийн гэрээ хэлцлүүд нь хамгаалалтаар баталгаажиж байдаг тул гэрээнд оролцогч талууд гэрээний үүргийн биелэлттэй холбоотой банкны болон бусад баталгааг бие биенээсээ нэхэмжлэдэггүй. Ингэснээр ыирж дэх барааны эргэлтийг хурдасгаж, таваарынх нь илүүдэл нөөцийн хэмжээг бууруулдаг.

 


 

Лекц  14         Дуудлага худалдаа

 

          Дуудлага худалдаа нь таваарын болон хөрөнгийн биржүүдээс ч өмнө үүсч байгуулагдсан худалдааны уламжлалт хэлбэр билээ. Анх дуудлага худалдаагаар өргөн хэрэглээний барааг худалдаалж байсан бөгөөд энэхүү уламжлалаа өнөөг хүртэл хадгалсаар байна.

Орчин үед дэлхийн зах зээлд цай, ангийн арьс шир, угаасан ба угаагүй ноос гэх мэт цөөхөн нэр төрлийн барааг дуудлага худалдаагаар худалдаалж байна. Дуудлага худалдаагаар дамжуулан худалдаалдаг бараа нь тооны хувьд бөөнөөр болон ширхэгээр худалдаалагддаг. Худалдан авахаасаа өмнө барааг заавал үзэж харах боломжтой байх ёстой учраас заавал загвар үзүүлэнг шаарддаг.

Дуудлага худалдаа байнгын  ба байнгын бус гэсэн хэлбэрээр хийгддэг.

Байнгын дуудлага худалдааг тогтсон байршилд өмнө нь явуулж байсан цаг хугацаанд  мэргэжсэн ажилтнуууд бүхий төрөлжсөн пүүсүүд явуулдаг.

Харин байнгын бус дуудлага худалдааг таваарыг зайлшгүй худалдах нөхцөл бүрдсэн үед зохион байгуулдаг. Жишээ нь худалдан авагчгүй болох, агуулах сав байхгүй гэх мэт.

Дуудлага худалдаа нь 4 үндсэн үе шаттайгаар явагддаг. 

Дуудлага худалдаанд бэлтгэхХудалдах барааг урьдчилан үзэхДуудлага худалдааг явуулахДуудлага худалдааны хэлцлийг байгуулж, хэрэгжүүлэх

Дуудлага худалдааны бэлтгэл ажил нь худалдааг эхлэхээс 2-3 сарын өмнөөс эхэлдэг.

Худалдаалах барааг дуудлага худалдаа эхлэхээс 10 орчим хоногийн өмнө худалдан авагчдад дэлгэн харуулдаг бөгөөд энэ нь дуудлага худалдааны зайлшгүй нөхцөлд тооцогддог.

Дуудлага худалдаа тодорхой цагт тодорхой заасан байршилд эхэлдэг. Худалдааг хөтлөгч худалдагдаагүй байгаа ямарч багцыг ямар нэгэн шалтгаааныг нэрлэхгүйгээр танхимаас гаргах эрхтэй.

 Дуудлагаа худалдаанд барааны үнийг доороос дээшээ өсгөх, эсвэл дээрээс доош бууруулах 2 аргыг хэрэглэж болно.

Дуудлага худалдааг ил ба далд гэсэн 2 хэлбэрээр явуулдаг.

 Ил дуудлага худалдааг явуулж буй үед хөтлөгч барааны үнийг зарлаж оролцогчдын саналыг сонсоно. Үнийг өсгөх доод хэмжээ нь ихэвлэн барааны анхны үнийн 1-2.5%тай тэнцэх хэмжээнд тогтоогдсон байдаг. Оролцогчдын саналын дараа “өөр хэн худалдан авах вэ” гэж 3 удаа асуугаад өөр санал гараагүй тохиолдолд барааг зарагдсан тооцож алхаар цохиж дохио өгнө. Энэ үед хөтлөгч барааг худалдан авсан этгээдийн нэр, хаяг,  үнийн санал зэргийг тэмдэглэн авдаг.

Худалдан авагчийн нэр хаягийг нууцлах үүднээс далд дуудлага худалдааг явуулдаг. Энэ үед оролцогчид өөрсдийн үнийн саналыг үгээр илэрхийлдэггүй. Гарын хөдөлгөөн толгой дохих гэх мэтээр илэрхийлдэг. Хөтлөгч нэрийг нь хэлэхгүй үнийг дуудах ба 3 удаа зарлах хугацаанд өөр санал гарахгүй бол барааг зарагдсанд тооцож үнийн саналыг хамгийн эцэст зөвшөөрсөн оролцогч барааг худалдан авна. Энэ хэлбэрийг ихэвчлэн урлагийн бүтээл хуучны эд, нэрт хүмүүсийн зүйлс гэх мэтийг худалдаалах үед ашиглана.

           Дуудлага худалдааны дараа худалдагч болон худалдан авагч дуудлага худалдааны пүүсээс үйлдсэн нэг загварын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Ихэнх тохиолдолд худалдан авагч үнийн дүнгийн 1/3 %ийг гарын үсэг зурах үед , 2/3 %ийг бараа ачуулсны дараа болон хүлээн авсныхаа дараа төлдөг. Худалдааны энэ хэлбэр нь барааг худалдах худалдан авах үйл ажиллагааг хөнгөвчилж үйл ажиллагааны зардыг бууруулан талуудыг зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамгаалдаг арилжааны онцгой хэлбэр юм.

 

 

Лекц 15.     Олон улсын  худалдааны гэрээ, түүний төрөл, онцлог

Олон улсын эрхзүйд зааснаар өөр өөр улс орнуудад байрладаг 2 буюу хэд хэдэн талууд өөр хоорондоо тодорхой нөхцлийн дагуу, тодорхой тоо хэмжээний барааг нийлүүлэх буюу эсвэл үйлчилгээг үзүүлэх зорилгоор үйлдсэн хэлцлийг олон улсын худалдааны гэрээ гэнэ.

Гэрээнд оролцогч субьектуудын нэг болох худалдагч тал заасан нөхцлийн дагуу, тодорхой хэмжээний мөнгөн дүнг төлбөрт хүлээн авах болзолтойгоор гэрээний обьект барааг нөгөө тал болох худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүргийг хүлээж гэрээг байгуулдаг.

            Харин худалдан авагчийн тал гэрээний нөхцлийн дагуу худалдагчаас нийлүүлсэн барааг хүлээн авч түүний үнийг мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр эргүүлэн төлөх үүрэгтэй.

            Худалдагч ба худалдан авагч талуудын хийж болох аливаа үйлдлийн алхам бүрийг нь хуульчлан зааж өгөх боломжгүй тул гадаад худалдааны гэрээнд оролцогч талууд өөрсдийн зүгээс хийх үйлдлүүд, хүлээх үүрэг хариуцлага, эдлэх эрх зэргээ өөр хоорондоо зайлшгүй тохиролцоход хүрдэг. Энэхүү тохиролцоог гадаад худалдааны гэрээ гэж нэрлэдэг.

 Гадаад худалдааны гэрээнд талуудын тохиролцоогоор тусгасан асуудал бүрийг гэрээний нөхцөл гэнэ.

Гадаад худалдааны гэрээнд тусгагддаг нөхцлүүдийг 3 ангилна.

ҮндсэнЕрдийнТусгай нөхцөл Гэрээний үндсэн нөхцлийг түүнд оролцогч талууд тодорхойлдог. Ер нь гэрээний үндсэн нөхцөлд дараах зүйлүүдийг хамруулна.Үүнд:

Ш  Гэрээний дагуу худалдах зүйл

Ш  Худалдагчийн үүрэг

Ш  Барааны тоо хэмжээ

Ш  Гэрээг хэрэгжүүлэх хугацаа

Ш  Нийлүүлэх барааны нэр төрөл ба чанар, иж бүрдэл, сав баглаа боодол

Ш  Барааг хүлээн авах ба төлбөрийг гүйцэтгэх талаар худалдан авагчийн хүлээсэн үүрэг

Ш  Даатгал

Гэрээний ердийн нөхцөл нь түүнийг зохицуулж буй эрхзүйн хэм хэмжээнээс үүдэн гардаг.Хэрэв гэрээнд тодорхой асуудлаар тусгайлан тайлбар хийгээгүй бол түүнтэй холбогдон гарах аливаа харилцааг зохицуулахын тулд энэ асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн эрхзүйн эх сурвалжид хандах шаардлагатай болдог. Гэрээний үндсэн нөхцөлд тооцогдохгүй боловч талуудын хүсэлт шаардлагаар гэрээнд тусгагддаг, гэрээний ердийн нөхцлүүдээс мөн ёсанарын хувьд ялгаатай боловч тэдгээртэй үл зөрчилдөх нөхцлүүдийг гэрээний тусгай нөхцөл гэнэ.Гэрээний тусгай нөхцлүүдийг заавал биелүүлэх шаардлагатай байдаг бөгөөд биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцно.

Гадаад худалдааны гэрээг дараах хэлбэрүүдээр ангилна. Үүнд:

Худалдаалж буй зүйлээс нь хамааруулан

Ш  Худалдах, худалдан авах гэрээ

Ш  Үйлчилгээний гэрээ – хадгаламжийн гэрээ

n  тээврийн гэрээ

n  тээвэр зуучийн гэрээ

n  даатгалын гэрээ

                  2. Худалдаалж буй таваарын урсгал хөдөлгөөнөөс нь хамааруулж

Ш  Экспортын

Ш  Импортын

Ш  Реэкспортын

Ш  Реимпортын

Талуудын хооронд худалдаалах обьектын төрлөөс нь хамаарулан

Ш  Худалдах, худалдан авах гэрээ

Ш  Үйлдвэрийн газрыг түрээсээр ашиглуулах гэрээ

Ш  Лиценз, ноу-хауг худалдаалах гэрээ

Ш  Зуучлалын гэрээ

Ш  Төлөөслөх гэрээ

Ш  Техникийн туслалцааны гэрээ

Ш  Үйлдвэрийг газрыг барьж байгуулах гэрээ

Ш  Лизингийн гэрээ

Ш  Инжинирингийн гэрээ

Ш  Франчайзингийн гэрээ

Худалдах , худалдан авах гэрээ

Гэрээ нь гэрээнд оролцогч талуудын хүлээх үүрэг хариуцлага, эдлэх эрхийг нь  баталгаажуулсан баримт юм.

            Тухайн худалдах, худалдан авах гэрээний агуулга, бүтцэд ямар заалтуудыг оруулах вэ гэдгээ түүнд оролцогч талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэх эрхтэй байдаг. Энэхүү худалдах, худалдан авах гэрээ нь хэд хэдэн хэсгээс бүрддэг.

1.   Удиртгал хэсэг.

Ш  Гэрээний нэр,

Ш  дугаар,

Ш  гэрээг байгуулсан газар,

Ш   цаг хугацаа,

Ш  оролцогч талуудын нэр, хаяг,

Ш  эрхзүйн байдал зэргийг нь зааж өгдөг.

Байгуулж байгаа гэрээг бусдаас ялгах, төрөлжүүлж ангилах шаардлагын үүднээс гэрээнд нэр өгдөг.

Гэрээний зүйл. Энэ хэсэгт тухайн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдах зүйл болох барааны товч тодорхойлолтыг бичнэ.

Гэрээний зүйл нь худалдагчаас худалдан авагчид нийлүүлэхээр тохиролцсон бараа, үзүүлэхээр тохиролцсон үйлчилгээ юм.

Тоо хэмжээ. Гэрээнд худалдаалах барааны тоо хэмжээ, түүнийг хэмжих нэгж, тоо хэмжээг тогтоох аргыг зааж өгнө.Чанар. Гэрээнд нийлүүлж буй барааны чанарыг илтгэн харуулах хэрэглээний чанарын үзүүлэлтүүд, физик химийн бүтэц, найрлага зэргийг тодорхой тусгах шаардлагатай.

Экспортлогч өөрийн нийлүүлж буй барааны чанарыг холбогдох чанарын гэрчилгээгээр баталгаажуулдаг.

      5.Барааг нийлүүлэх хугацаа. Гэрээнд нийлүүлэх барааны ачилтыг хийх хугацаа, барааг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх хугацаа зэргийг тусгадаг. Хэсэгчилсэн нийлүүлэлт хийх тохиолдолд ачилт нэг бүрийг хийх хугацаа, барааг шилжүүлэн өгөх хугацаа зэргийг гэрээнд заавал тусгана.Нийлүүлэх хугацааг гэрээнд тусгахдаа түүнийг янз бүрийн аргаар илэрхийлэх боломжтой.

Ш  “Яаралтай” гэсэн үгээр илэрхийлсэн ачилтыг 2 долоо хоногт багтаан хийх ёстой гэх ойлгох

Ш  Ачилтыг календарийн тодорхой өдөрт хийхээр гэрээнд тусгаж болно.

Ш  Гадаад худалдаанд хамгийн өргөн хэрэглэгддэг нь тодорхой хугацааны интервалд багтаан ачилтыг хийхээр гэрээнд тусгах хэлбэр юм. Тухайлбал ачилтыг сарын эхний 10 хоногт

                                               Сарын эхний хагаст

                                                2-р 10 хоногт

                                                сүүлийн 10 хоногт

                                                сүүлийн хагаст

                                                улиралд

                                                жилд гм

Нийлүүлэлтийг хийх хугацааны интервалийг заасан тохиолдолд “дотор””багтаан””хожимдуулалгүйгээр” гм үгсийг, хугацааны давтамжийг заасан тохиолдолд” сар тутамд””улирал тутамд” гэх мэт үгсийг хэрэглэнэ.

Ш  Зарим тохиолдолд тодорхой үйл явдлыг цаг хугацааны тооллын эх болгон ашиглаж, тухайн өдрөөс эхлэн тодорхой хугацаанд багтаан нийлүүлэлтийг хийхээр зааж болдог. Тухайлбал: Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 1 сарын дотор, урьдчилгаа төлбөрийг хийснээс хойш 2 сарын дотор гэх мэт.

Ш  Зарим үед гэрээнд оролцогчид нийлүүлэлтийг хийх тодорхой хугацаа заахгүйгээр гэрээг байгуулах тохиолдолд нилээд байдаг. Тухайлбал:  “Барааг ачилтад бэлэн болмогц”

                           “ Нийлүүлэх барааны хэмжээ тээврийн хэрэгслэлийн даацад хүрмэгц”

                           “ эхний хуваарьт хөлөг онгоцоор” гм-ээр тусгаж болно. Гэрээнд нийлүүлэлтийн хугацааны талаар дурдаагүй, гэрээний агуулга зорилгоос ч үүнийг тодорхойлох боломжгүй бол худалдан авагч дуртай цагтаа нийлүүлэлтийг шаардах эрхтэй.

Худалдагчийн буруугаар гэрээний хугацааг сунгах үед худалдан авагч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

1.    Гэрээний хугацааг сунгах буюу гэрээг цуцлах

2.    Гэрээний нөхцлийг биелүүлэхийг шаардах

3.    Учруулсан хохирлыг худалдагчаас нэхэмжлэн авах

Худалдаалсан барааг нийлүүлж, эзэмших эрхийг худалдагчаас худалдан авагчид шилжүүлснийг гэрчлэх огноог янз бүрийн байдлаар илэрхийлж болно. Үүнд:

Худалдагч тээврийн баримтыг тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн өдөрТээвэр зуучийн байгууллага ачааг илгээлтэд хүлээн авснаа нотолж гарын үсэг зурсан өдөрБараа агуулахаас гарсан өдөрБарааг хүлээлгэн өгсөн тухай баримт, өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай гэрчилгээнд гарын үсэг зурсан өдөрЗөвхөн бүх хэсгүүдийг нь нийлүүлсний дараа л ашиглах боломжтой барааны хамгийн сүүлчийн хэсгийг ачуулсны дараа өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай баримтад гарын үсэг зурсан өдөр гэх мэт хугацааны тодорхой агшинг нийлүүлэлт хийсэнд тооцох огноо болгон ашиглаж болно.

Талууд бараа нийлүүлэх хугацааны талаар тохиролцохдоо дээрх хэлбэрүүдийн аль нэгийг сонгон авч гэрээндээ маш тодорхой заах хэрэгтэй.

6. Нийлүүлэлтийн нөхцөл. Худалдагч худалдан авагч талууд өөр хоорондоо барааг нийлүүлэх зардлын хувиарлалтыг хийхийн тулд барааг өмчлөх эрх шилжих болон тээвэрлэх үеийн эрсдэлийг хариуцах хугацаа, газар орныг тодорхойлохын тулд байгуулж буй гэрээндээ нийлүүлэлтийн нөхцлийг заавал тусгаж өгдөг. Дэлхийн улс орнуудын гадаад худалдаандаа хамгийн өргөн хэрэглэж байгаа нийлүүлэлтийн нөхцлүүд нь “Incoterms” –ийн нөхцлүүд юм.

7. Барааны үнэ, гэрээний үнийн дүн.Барааны үнийг тогтоож буй валютын нэр, үнийг тооцох арга, үнийг бууруулах нөхцөл, барааны нэгжийн нэр, гэрээний нийт үнийн дүн зэргийг гэрээнд тусгадаг.

8. Төлбөр тооцоо. Гэрээний төлбөр тооцоонд:

Ш  Төлбөр тооцоог хийх арга, хэлбэр

Ш  Төлбөр үйлдэх хугацаа

Ш  Төлбөр хийх валют

Ш  Валютын эрсдэлийг бууруулахад чиглэсэн хэлцэл

Ш  Төлбөр тооцоог хийх банкны нэр, хаяг

9. Сав баглаа боодол, марклалт. Энэ хэсэгт гадна, дотор талын сав баглаа боодолд тавигдах шаардлага, сав баглаа боодол нь худалдан авагчийн эзэмшилд шилжих эсэх, баглаа боодлын үнийг барааны үнийн дүнд шингээх үү эсвэл тусгайлан тооцож авах уу гэх мэтийг тусгана. Гэрээнд эдгээр асуудлуудыг тусгадаг бөгөөд хэрэв холбогдох заалтуудыг оруулаагүй бол худалдагч тээвэрлэлтийн хэвийн нөхцлийг хангах баглаа боодолтой барааг нийлүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

            Гадаад зах зээлд борлуулах барааны хувьд марклалтыг хэрхэн хийх вэ гэдгийг гэрээнд тусгаж өгнө. Экспортлогч өөрийн худалдаж буй бараанд марклалтын дараах элементүүдийг багтаана.үүнд:

Барааг экспортлогч импортлогчийн талаарх мэдээлэл/хаяг, байршил гэх мэт/, гэрээ хэлцлийн дугаар, ачааны овор хэмжээг илэрхийлэх мэдээллүүд, нэг баглаа боодолд агуулагдаж буй тоо хэмжээТээвэрлэгч пүүсэд зориулсан ачаатай хэрхэн харьцах талаарх зааварчилгааАчаанд буруу хандсанаас гарч болох хор уршгийн талаарх анхааруулга

10. Гомдлын шаардлага. Гомдлын шаардлагыг тавих журам, цаг хугацаа, гомдлын шаардлага гарсан тохиолдолд талуудын хүлээх үүрэг, хариуцлага, түүнийг зохицуулах арга зам зэргийг тусгаж өгнө.

11. Баталгаа. Энэ нь гэрээнд заасан тодорхой хугацааны туршид нийлүүлж буй чанар байдлын талаар худалдагчийн хүлээж буй үүрэг юм. Баталгааны талаарх хэсэгт барааны талаар худалдан авагчаас гаргаж буй баталгаа, түүний хүчинтэй байх хугацаа, баталгаа хангагдаагүй тохиолдолд худалдагчийн хүлээх үүрэг гм зүйл тусгагдана.

12. Торгууль шийтгэл, алдагдлыг нөхөх. Байгуулсан гэрээг хэрэгжүүлэх явцад экспортлогчийн зүгээс барааг нийлүүлэх хугацааг хожимдуулах үзэгдэл практикт нилээд байдаг. Тиймээс экспортлогчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх явдлыг идэвхжүүлэх, нийлүүлэлтийг хугацаа хожимдуулсны улмаас импортлогчид учирч болзошгүй хохиролыг барагдуулахын тулд гэрээнд торгууль шийтгэлтэй холбоотой заалтуудыг оруулдаг. 

13. Даатгал. Гэрээний энэ хэсэгт даатгуулах зүйл, даатгагч ба даатгуулагчийн нэрс зэргийг тусгана.

14. Давагдашгүй хүчин зүйл. Давагдашгүй хүчин зүйл нь талуудын хяналтаас ангид бөгөөд гэрээг хэрэгжүүлэх бололцоогүй нөхцөл байдлыг  бий болгодог хүчин зүйл юм. Давагдашгүй хүчин зүйлд:

Ш  Дайн

Ш  Экспорт, импортын хориг

Ш  Түймэр

Ш  Үер

Ш  Далайн тээврийн шугамыг хаах

15. Арбитраж. Энэ хэсэгт талуудын хоорондын маргааныг шийдвэрлэх хугацаа, журам зэргийг оруулна. Гэрээ түүний биелэлттэйгээр үүсэн гарах аливаа маргаан ба санал зөрчилдөөнийг хэрхэн шийдэх, хэрвээ талууд маргааныг шийдэж чадахгүйд хүрвэл хаана ямар байгууллагаар шийдүүлэх талаар тусгаж өгдөг. Шүүхээр шийдвэрлүүлсэн бол гарах зардлыг хэн хариуцах талаар тусгаж өгнө. Практикаас харахад ялагдсан тал нь зардлыг даахаар заасан байдаг.

16. Бусад нөхцлүүд. Гэрээгээр худалдаалах зүйлээс хамааран тухайн барааны техникийн нөхцөл, туршилтын журам, техникийн баримт бичгүүдэд шаардлага гэх мэтийг гэрээ эсвэл хавсралтад оруулж өгнө. 

 


 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax