Макро эдийн засгийн тест

2011-11-01,

Макро эдийн засаг хичээлийн явцын шалгалт

Нэр……………………….

1.    Дараах өгүүлбэрүүдээс аль нь мөнгийг илүү сайн тодорхойлдог вэ?

a)    Бараа үйлчилгээг худалдан авахад хэрэглэгддэг хэрэгсэл юм

b)    Төлбөр тооцоо хийхэд ашиглагддаг хэрэгсэл юм

c)    Төлбөрийн чадвар сайтай, ямар нэг хэрэгсэлд ашиглаж болох санхүүгийн актив юм

d)    Хуримтлалын хэрэгсэл болдог санхүүгийн актив юм

2.    Мөнгөний хэлбэр

a)    Ямар нэг бараа мөнгөний үүрэг гүйцэтгэхийг бэлэн мөнгө гэнэ

b)    Цаасан болон зоосон мөнгийг бэлэн мөнгө гэнэ

c)    Хугацаатай хадгаламж, төрөл бүрийн электрон картууд, чек зэрэг нь бэлэн мөнгөнд ордог

d)    Цаасан болон зоосон мөнгө, мөнгөний оронд хэрэглэгдэж буй бараа зэрэг нь эд бараан мөнгө байдаг

3.    Олон улсын худалдаа явагдах үндсэн хүчин зүйл нь

a)    Туйлын давуу тал

b)    Өргөжилтийн үр өгөөжийн тухай асуудал

c)    Зардал өсөх тухай асуудал

d)    Харьцангуй давуу тал

4.    Монгол улс Хятад улсаас цамц худалдан авдаг ба Монгол улсын пүүсүүдээс Хятад улс даатгал авдаг гэж үзье. Энэ тохиолдолд Монгол улсын хувьд цамц нь …….., даатгал нь………. юм.

a)    Барааны экспорт, үйлчилгээний импорт

b)    Барааны импорт, үйлчилгээний экспорт

c)    Үйлчилгээний импорт, барааны экспорт

d)    Барааны экспорт, барааны импорт

5.    Сангийн бодлогын арга хэрэгслэлүүдэд

a)    Бүх төрлийн татварын өөрчлөлт

b)    Засгийн газрын бараа, үйлчилгээний худалдан авалтын өөрчлөлт

c)    Шилжих төлбөрийн өөрчлөлт

d)    Дээрх хариултууд бүгд зөв байна

6.    2007 онд нэрлэсэн зээлийн хүүгийн түвшин 18%, инфляцийн түвшин 15.1 % байсан бол бодит хүүгийн түвшин хэд байх вэ?

a)    33.1%

b)    2.9%

c)    1.24%

d)    18%

7.    Монгол улс Х барааг Хятад улсаас импортлодог ба энэ барааны үнэ Хятад улсад 50 юантай тэнцүү, мөн 1 юан=160 төгрөг бол Монгол улсад уг бараа ямар үнэтэй вэ?

a)    8000 төгрөг

b)    3.2 төгрөг

c)    0.3125 төгрөгтэй тэнцүү

d)    Дээрх нөхцлөөр тодорхойлох боломжгүй байна.

8.    Хэрэв Монгол улсын нэг төгрөгийн доллартай харьцах ханш 50 центээс 45 цент болж буурвал Монгол улсад 150 доллараар худалдаж байгаа утасны үнэ

a)    10 доллараар буурна

b)    7.5 доллараар буурна

c)    5 доллараар буурна

d)    7.5 доллараар өснө

9.    2009 оны 01 сард 1 доллар 1450 төгрөг байв. 1 төгрөг хэдэн доллартай тэнцүү вэ?

a)    1450

b)    1e0

c)    1 доллар

d)    Дээрх өгөгдлийн хүрээнд тодорхойлох боломжгүй

10.  Гаалийн татварыг импортын барааны үнийн тодорхой хувиар бодож улсад төлдөг. Гаалийн татвар 20%, дэлхийн зах зээл дээр уг бараа 10000 төгрөгийн үнэтэй бол дотоодын үнэ ямар болох вэ?

a)    12000 төгрөг

b)    10000 төгрөг

c)    8000 төгрөг

d)    Дээрх нөхцлийн хүрээнд нэг утгатай тодорхойлох боломжгүй юм.

 

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

хариултаа тавиачээ
бичсэн мөөг (зочин) цаг: 12:40, 2014-09-25 | Холбоос | |
hariu ni bna uu
бичсэн оргилбаатар (зочин) цаг: 19:45, 2013-04-10 | Холбоос | |
энэ тестийн хариу байвал тавиач
бичсэн даваажаргал (зочин) цаг: 23:16, 2013-03-23 | Холбоос | |
Хариу нь байвал өгөөч
Хариу нь байвал өгөөч
бичсэн Зочин цаг: 14:28, 2013-03-07 | Холбоос | |



:-)
 
xaax