макро эдийн засаг лекцүүд

2011-10-21,
Эдүгээ дэлхийн аль ч улс оронд гадаад худалдаа нь өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Улс орон бүр цаг уур, байгалийн баялаг, хөдөлмөр, капитал, нөөцийн тоо чанар, дээр үеэс өвлөж ирсэн уламжлал техник, технологийн түвшингээрээ харилцан адилгүй байдаг. Энэ нь аль нэг оронд байхгүй ямар нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх буюу харьцангуй бага зардлаар үйлдвэрлэх боломжийг олгодог учраас гадаад худалдаа үүсч хөгжих нэг үндсэн нөхцөл болдог байна. Өөрийн оронд үйлдвэрлэх боломжгүй буюу харьцангуй өндөр зардлаар бүтээгдэх бараа үйлчилгээг бусдаас худалдан авахын тулд бусдад байхгүй ...

макро эдийн засаг лекцүүд

2011-10-21,

Мөнгөний зах зээл

Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд улсын төсөв нь төвлөрсөн мөнгөн хөрөнгийн санхүүгийн гол төлөвлөгөө, санхүүгийн хөшүүргийн гол цөм, Ө.х сангийн  бодлогын үндсэн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ.

Мөнгө гэдэг нь хөрөнгийн бирж дээр арилжаасан зориулалттай бөгөөд гарсан этгээдийнхээ хөрөнгөөр баталгаажсан баримт бичиг буюу гүйлгээний чадвар бүхий санхүүгийн бараа юм .Үнэт цаас түүний төрлүүд арилжаалах нөхцөл, баталгааны хувьд ялгаатай байх боловч түүнийг гаргагчдаа хөрөнгө оруулалт санхүүжилтын эх үүсвэр болж чадах ба эзэмшигчдийнхээ хувьд хожим мөнгөөр илэрхийлэгдсэн орлого...

макро эдийн засгийн лекцүүд

2011-10-21,

Мөнгөний гүйцэтгэх үүрэг, мөнгөний түүхэн хэлбэрүүд
1. Мөнгө нь арилжааны хэрэгслийн ба санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Мөнгө гэж нийтээрээ төлбөрийн хэрэгсэл гэдгийг зөвшөөрч хуулиар баталгаажсан мөн тодорхой активуудаар баталгаажсан байнга худалдан авах чадвартай бүүтэгдэхүүн үйлчилгээ харилцан солилцоход ерөнхий тэнцвэрийн үүрэг гүйцэтгэдэг онцгой таваарыг мөнгө гэнэ. Мөнгө тооцооны ба өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэнэ.
– Янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний харьцангуй өртгийг тоон талаас нь нэгдсэн үзүүлэлтээр хэмжих боломжтой болно.
– янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний х...

макро эдийн засаг

2011-10-21,

1. Ажилгүйдэл бий болох шалтгаан, ажилгүйдлийн төрөл

1.     Эдийн засаг уналт, бууралт, хямралт, өсөлтийн байдлаар хөгждөг учир үйлдвэрлэлийн уналтын үед ажилгүйдэл бий болох бөгөөд ө.х нийт эрэлтийн бууралтаас хамаараад ажилгүйдэл бий болно.

2.     Нийт нийлүүлэлтийн бууралтаас хамаараад

Хэрэв үйлдвэрлэл уналтын үед байа юм бол хүн ам, үйлдвэр, аж ахуйн газрууд бүтээгдэхүүн ба үйлчилгээг худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээ багасна. Энэ үед удаан эдэлгээтэй барааг худалдан авах явдал багасах бөгөөд үйлдвэр аж ахуйн газруудын хөрөнгө оруулалтын хэмжээ багасч, хуучин тоног төхөөрөмжүүдэ...

макро эдийн засаг

2011-10-21,
Сангийн бодлого нь засгийн газраас улсын худалдаа, татвар, шилжих төлбөр зэргээр дамжуулан ажил эрхлэлттйн түвшин, үндэсний орлогын үйлдвэрлэл зэрэгт нөлөөлөхийн тулд авч буй тодорхой зорилго чиглэлтэй үйл ажиллагааны нийлбэр цогц юм.
Иймд сангийн бодлогын эцсийн зорилго нь улсын худалдаа, татвар, шилжих төлбөр зэргээр дамжуулана.
— Ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх
— Инфляцийг бууруулах
— Үндэсний орлогын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
— Эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулж өндөр хурдацтай өсөлтийг хангахад оршино.
Сангийн бодлогыг хэрэглэж буй арга хэрэгсэл, ямар асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэ...